ДАМДАА : Еэ бурхаан, ямар аймаар юм бэ?

Еэ бурхаан, ямар аймаар юм бэ?

Яана аа, өнөө хойд солонгосууд чинь пуужингаа харвачихсан гэнэ ээ. Япон рүү ирэх магадлал одоогоор алга байна гээд л секунд тутамд мэдэгдээд л байна гэж хүү зурагтын мэдээг орчуулж байна.

Аа ашгүй бичиж эхэлж байтал японыг өнгөрөөд явчиж гэнэ, өнөө пуужин нь. Уул нь бол яах уу пуужингийн тусгалаа шалгана л гээд байгаа юм  л да, хойд солонгосчууд. Тэгээд л японыг давуулж харваад л ёо ёо ёо, айлгачих юм байна, айчих юм байна.

Энд юу нь асуудалд болоод байна гэхээр ямар нэгэн алдаа гараад японы нутаг дэвсгэр дээр унавал л гэж айгаад байгаа юм. Пуужингаас хамгаалах юмаа ажиллуулж байна энэ тэр гээд л яриад байх шиг байсан гэхдээ , өөрийн гэсэн армигүй шахуу энэ орон бас л энэ тал дээрээ үнэн өрөвдөлтэй байна аа.

Яаж ч бодсон утга алга байна л даа, ийм өрөвдлийн царайлж суухдаа ч яадаг юм, идэх будаагүй хужаа нар хүртэл пуужинтай, бүр хүн хүнээ барьж идээд байгаа хойд солонгос хүртэл хийж болоод байхад яахаараа энэ дэлхийн хоёр дахь хүчирхэг эдийн засагтай энэ орон тэр пуужинг хийж болдоггүй юм зүгээр. Яахаараа тэр Полш Чехэд Иран хэрэв цөмийн зэвсэгтэй болчихвол хамгаалах гэж байгаа юм аа гээд пуужингийн хамгаалах систем барина гэдэг асуудал тавигдаад байхад энэ японууд ингээд л нүдэн балай чихэн дүлийн царайлаад л явж байдаг юм.

Тэгээд л хойд солонгос пуужингаа харвах тавцан дээрээ байрлуулах л юм бол Америк руу хошуугаа унжуулаал жаахан хүүхэд шиг хов хүргээд л гүйж байна гэдэг Япон шиг оронд бол үнэндээ л гутамшиг л байхгүй юу гэж л бодох юм, хэ хэ хэ.

Би л эд нар байсан бол одоо шууд босоод л цөмийн зэвсэг хийнэ ээ. Шууд дэлхий дахинд мэдэгдэл гаргаад л манайх шиг цөмийн зэвсэгийн аюулын мах цусаараа мэдэрсэн улс орон дэлхийд бүү хэл хүн төрөлтөний сая сая жилийн түүхэнд байхгүй ээ. Бид дахиж энэ гашуун туршлагыг дахин дахин амсахгүйн тулд цөмийн зэвсэгтэй хорвоо ертөнцөд өөрсдийн амар амгалангийн баталгааны төлөө цөмийн зэвсэгтэй боллоо гэж мэгж байгаад л шууд атомын бөмбөг барина аа.  

За за өнгөрөөд явчихсан юм бол тэгээд дахин дахин харваад байхгүй байлгүй дээ.

Ёх ёх ёх, бас л нээрээ айлаа шүү. Хоолгүй солонгосууд тооцоо томьёололоо буруу хийгээд айн? тэдэнд орчин үеийн чадалтай компүүтер бүү хэл тооны машин ч байгаа гэж итгэхэд хэцүү л байна шүү. Худалч хүнд сампиндаж сампиндаж байгаад л тойргийн урт муртааа тооцоод л айн иии бүүр айчихлаа байна. Энд уначихсан чинь түй черт, пи-гийн таслалаас хойшхи орныг дахиад хоёр орноор нарийвчилдаг байж гэж мэгээл нэг физикч нэртэй солонгос ширээгээ шаагаад л босч энэ тэр үү.

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
mrbileg (зочин)

hehe yadaj sampindaj bgaad boltugai gargasan l baigaasa

Зочин (зочин)

хаха үнэн гоё бичжээ хэхэ

XACAP (зочин)

Манайх ганц хоёр пуужинтай болчуул ч сайхан даа Байж байгаад л нэгийг туршина энээ тэрээ гэж байгаад л бензиний үнээ бууруулчих жишээтэй хахахахаха

Hannibal (зочин)

240км-н зайтай унасан гэлүү, овоо муу гарууд шүү

SUNshine (зочин)

eimeeeriin sanaatai ch tegsiin biluu oirhon unagaj ene ter

happytuya (зочин)

minii l sanaj baigaagaar ene lav 2 doh udaa shig sanagdaj bnaa hehheh

nuudelchin_mgl (зочин)

Миний уншсанаар бол бол цаадуул чинь сампингаас илүү хөгжчихсөн гэсэн. Тэдний шинжлэх ухааны суурь судалгаа бол маш өндөр тувшинд гэж байна шүү. Сампин энэ тэр ярьж шоолж байгаад өөрлүүгээ пуужин харвуулчихав...хэ хэ ... ааа. Орос Хятад зэрэг улсуудад суурь судалггааны мэргэжилтнүүдээ бэлддэг байх. Япон бол хэцүү дээ. Цэргийнхээ хэрэгцээнд зориулж охид хүүхнүүдийг нь бэлддэг байсан улс. Уул нь уучлал гуйхад буруудах юмгүй дээ. Хаа очиж цаадуул чинь манайханд их гайгүй ханддаг гэсэн. Одоо өмнөд Солонгост ерөнхийлөгчөө их шүүмжилж байгаа. Хэт нэг талыг барьсан хатуу бодлого явуулж байгаа гээд.... Хуучин ерөнхийлөгчийнх нь бодлого бол их зөөлөн эв эеийг эрхэмлэсэн бодлого байсан Харилцаанд нь ч гэсэн эерэг өөрчлөлтүүд гарч байсан л даа. Угаасаа зөөлөн хатуугаа дийлдэг болохоос хатуу хатуугаа дийлдэггүй л дэээ

Дамдаа (зочин)

хэ хэ хэ, сансарт хиймэл дагуул хөөргөсөн гээд л хойд солонгос нь тэгээд л Вашингтон болохоор ер тийм юм дэлхийн тойрогт орж ирээгүй гэж мэгээл байх шиг байна. Зарим судлаачид Ким Ён Илийг бол сая пуужингаа хөөргөхөөс арга байгаагүй гэх нь бараг үнэн бол уу л гэж таав. Цус харваж барьсан юм шиг байна лээ, тэгээд дотооддоо халаагаа тавьж өг гэсэн шахалт хүчтэй байгаа, тэгээд өмнө нь бас ингэж хөөргөх гээд бүтэлгүйтээд унасан ч гэнэ үү. Одоо ингээд пуужин хөөргөхөөр дотооддоо одоо улс ороноо удирдах чадвар нь хэвээрээ байгаа гэдэгээ харуулах юм байлгүй дээ.
Японууд бол үнэндээ л доромжлуулж байна ш д, газар нутаг дээгүүр нь улаан цагаан пуужин яваад л цаана нь унана гэдэг чинь, гэхдээ 1200 км цаана унасан гэсэн байхаа. Унангуут нь траекторыг нь тооцчихсон, тал талаас нь хөлөг онгоц давхиад л очдог болтой юм энэ гадаадууд чинь хэ хэ хэ. Гэхдээн бол Аласк руу харвах тусгалаа шалгаж байна л гээд байна лээ л дээ. Япон бол хэлтэрхий ч ирсэн буудаж устгаж уг нь чадна л гэсэн, гэхдээ л тээ. Цөмийн зэвсэгтэй байсан бол ингэж буудах байсан болов уу? яа яа үнэн дайнч гар уу.

AntiDotE (зочин)

хахаха, сампиндаж сампиндаж нтр. :P. инээдтэй байлаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)