ДАМДАА : Саваагүй нохой саранд хуцнаа гэж- Ayn Rand The Fountainhead шүү

Саваагүй нохой саранд хуцнаа гэж- Ayn Rand The Fountainhead шүү

Өглөөний мэнд. Та бүхэн тавтай сайхан амарч байна уу. 

Би өнөөдөр дэлхийн сонгодог уран зохиол булангаа эхлүүлэх гэж байна. Энэ булангаараа өөрийнхөө уншиж байсан ганц нэг галзуу таашаал авсан роман, өгүүллэгээ хэсэгчилэн орчуулж тавих санаатай байгаа юм. Гэхдээ миний зав зай, чадал тэнхээ маань хүрэх үгүйгээ бас сайн мэдэхгүй л байна. 

Өнөөдрийн хувьд зөвхөн оршил хэсэг ба ямар номыг хэрхэн тавих тухайгаа болон ямар ямар асуудалд санаа зовж байгаагаа л бичих гэж байна. 

Нэдүгээр асуудал: юу гэхээр би  одоо хэрээ мэдэхгүй Айн Рэндийн "The Fountainhead" гэдэг номыг барьж авах гээд сууж байна.  За яагаад Амараа энэ ном руу сарвагнаад байна вэ гэхээр, энэ ном бол миний амьдралдаа уншиж үзээд ёстой галзуу таашаал авсан цор ганц ном юм. Нөгөө Баабар ахын хэлээр үнэхээрийн алъюу гэсэн роман л даа. Үгүй яахав би ч тэгж их уран зохиолын ном уншаад сүйд болдоггүй л дээ. Гэхдээ л би энэ номыг нэг барьсан чинь тавьж чадалгүй өдөр шөнөгүй суусаар ердөө 2-хон хоногт уншаад дуусгасан нэг ийм ном байгаа юм.

За тэгээд зохиолуудыг уншаад авсан өөрийхөө авсан таашаалаар нь жагсаах юм болбол Айн Рэндын дараа миний л хувьд Достоевский -"Дорд үзэгдэгсэд", Виржиниа Воольф -"Хэн нэгний орон зай", "Хатагтай Далловэй",  Толстой-"Анна Каренина", "Дайн ба энх", Хэмингуйн бараг бүх зохиолууд гэж мэгээд  явах эд байгаа  юм.

Монгол уран зохиолын сангаас би бараг уншиж үзээгүй дээ, харамсалтай нь. Хүүхэд байхдаа уншиж л байсан, гэхдээ тэгээд нэг ангийн тэмцэл ороод ирэхээр хуцаа хуц гэх маягтай хаагаад тавьчихдаг би нэг тийм сонин хүүхэд байсан юм. Аа тийм,  Дарамын Батбаяр л үнэн уншууртай байдаг юм. Тэр "Мемонтог бүтээхүй" бол уу, үнэн ориг монгол сэтгэлгээ, үнэн супер. өө тийм, би бас "Мемонтог бүтээхүй"-г бас яг Айн Рэнд шиг шууд барьж авж байгаад "цөлмөж" уншсан юм байна.  За сүүлийн үеэс бол Аюурзана нилээд уншууртай санагдсан. Гэхдээ зарим сэтгэлгээ нь шал хуулбараа. (яанаа, алуулах вий дээ гэж хэлээ гаргав). Сүүлийн үед бол гэхдээ яалт ч үгүй Аюурзана л байх шиг байна гэж би л хувьдаа боддогийн. Үүнд би үргэлжилсэн үгийн зохиол л ярьж байгаа гэдгийг та болгоогоорой. 

Хоёрдугаар асуудал:  энэхүү "The Fountainhead" роман 1943 онд америхт анх бичигджээ. Зохиолч бүсгүй маань америк руу цагаачилсан орос бүсгүй. "The Fountainhead"-ээ 12 хэвлэлийн газар хэвлүүлэх санал илгээсэн боловч уншихад хэтэрхий хүнд гэсэн тайлбартайгаар татгалзсан хариу авсан ийм ном юм билээ. Тэгээд 13 дахь хэвлэлийн газар зөвшөөрсөн.  Гэхдээ нэг сайн мэдээ нь гэвэл хэвлэгдсэн жилдээ хэдэн арван саяар борлогдоод тэрнээс хойш өнөөг хүртэл жил бүр 100 мянган хувь борлогддог ийм аймаар лаг ном.Өөрөөр хэлбэл жаахан "хүнд" байж мэдэх талтай гэж бодож байна.

Миний хувьд сүүлийн сэтгэл зовоож байгаа нэг асуудал бол би бол зүгээр л нэг муу сонирхогч, дөрвөн мөртэй бүү хэл хоёрхон мөртэй ч болсон шүлэг тэрлэж үзээгүй нэг муу амьтан ингээд сууна гэдэг бол жаахан хэцүү л юм. Нөгөө талаар, орчуулга хийнэ гэдэг бол үг нэг бүртэй гардан тулаанд ордог ийм лайтай ажил шиг байгаа юм. Тийм болохоор бас миний англи хэлний чадвар тэр уран чамин дүрслэл, элдэв хөөрөл хөдөлгөнийг илэрхийлсэн үгнүүдийг нь орчуулж чадахгүй ч байж болох талтай. Тэр үед миний энэ булан маань таг зогсоостой, Амараа гацаатай хэсэгээ орчуулж утгыг нь яг таг гаргах гэж англи хэлтэнгүүд руу хандаж барих гээд ажил ундрах магадлалтай. Гэхдээ бас үгүй ч байж магадгүй. 

За тэгээд би энэ булангаа хагас сайн, зарим үед бүтэн сайн хөтөлж явуулах төлөвлөгөөтэй байна. Аль болох утга утгаар нв таслахыг хичээнэ. Нэг бүлэг хэд тасрахыг явцын дундаас л харах байх. Нүүгэлтсэн л их ажил болох байхаа гэж тааж байна. Миний хувьд бага багаар хэмлэж л явахаас өөр аргагүй байгааг минь болгооно уу. 

За ингээд энэ булангаараа тантай маргааш уулзая.

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
Hiko (зочин)

тэсэн ядан хүлээж байна. чи таны бичлэгийг амтархан уншдаг болсон шүү!!!

hiko (зочин)

би гэх гэж байгаад чи гэчлээ.хэхэ

ҮЛЭМЖ (зочин)

Лангуаг муутай мань мэтдээ сайхан ажил хийх гэж байгаад тань баярлажийнаа

damdaa (зочин)

yanaa egch odoo tom tom amlaal baidag ard ni garj chadkuu nudnii bulai boloh bii dee. ugui tegeed bi buur oor yum ehluuleh gej gichneen uzeed Ayn Rand ruu l yabaad baihiin. ii minii ene sabaagui zan u.

damdaa (зочин)

Oo neeree Hiko ih bayarlalaa. Ulemjee torson odoriin mend. Medeej manaihaar orj irsend bayarlalgui yahuu.

3apaa (зочин)

Японд ажилласан тухай чинь дуусчихсан хэрэг үү?

damdaa (зочин)

ha ha ha, ter bulan deer ochihooroo bichne ee bichne. Dan gants yum dagnahaar demii gej bodoodaan.

Гандирс (зочин)

Хүлээгээ л суучий. :D

munkhbayar (зочин)

I LOVE THIS BLOG

boloroo (зочин)

za chin setgeleesee amjilt husie aja aja

amraa (зочин)

amjilt husie

AntiDotE (зочин)

wow, ийм буянтай ажилд сэтгэл шулуудсан орсон тэр их зоригийг тань үнэлэхийн ялдамд чин сэтгэлийн талархал илэрхийлье. магадгүй Монгол хэлнээ хөрвүүлэхэд машид хэцүү хэсгүүдийг уг зохиолуудынхоо төрөлх хэлээр нь хамт тавьж байвал зарим нэгэн хэл ус сайтай уншигчдад ойлгоход нь дөхөм болох болов уу. магадгүй илүү тодорхой болгоод өгөх ч юм билүү.

Зочин

The fountainhead-iig mongoloor orchuulaad hevlecen shuu dee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)