ДАМДАА : Шинэ жил: Ов, ов ов - ов зальт үнэг ...

Шинэ жил: Ов, ов ов - ов зальт үнэг ...

"... Ов, ов, ов,-ов зальт үнэг би ойн амьтдаа дагуулаад оройн шинэ жилдээ хүрэлцэн ирлээ" ов ов ов ов, яанаа энэ ов гэдэг ямар хэцүү үг вэ. Шинэ жил нь хурдан болоосой. Эмээтэйгээ хоёулахнаа гэртээ байхад ч амар байжээ. Яанаа нөгөө үг чинь юу билээ, ... аан тийм ов, ов, ов,- ов зальт үнэг. "-Аан, за." Өө бас хоёр цэцэглүүлэх юм уу, энэ муу Цэрэндаваа гуталаа өөрөө үдэж чадахгүй хэвтэж дандаа хоёр цэцэглүүлнэ гээд давраад байдагийн. Гуталаа үдэж чадахгүй байж баавгай болчихож байгаам даа. Дээр ЭнхАмгаланд зодуулаад уйлаад байсан биз дээ. Намайг үнэгнийхээ багийг өмсчихөөр аягүй бол танихгүй, гуталаа хэнээр .... хүүе, нөгөө үг чинь юу билээ ...., аа тийм ов, ов, ов,-ов зальт үнэг. Энэ ямар муухай үг вэ. Аа яа, муу Дэмчиг миний жимстэй сандал дээр бас л суучихлаа. Энэ муу нээрээ аймаар хорооон. Тийм байж цасан охин болчиж байгаам даа, өвлийн өвгөн зайлуул мэдээгүй л байх даа. За за яршиг сууж л байг, үгээ мартчих гээд ...... хүүе, юу билээ, .... яанаа энэ муу Дэмчигийг бодсон чинь хамаг шүлгээ мартсан байна ш дээ, яаанаа .... аа, тийм, аа тийм, юу билээ ямар зальт үнэг билээ ...... өө тийм ов зальт үнэг би ойн амьтдаа дагуулаад оройн шинэ жилдээ хүрэлцэн ирлээ. Бусад нь ямар амархан юм бэ. Нөгөө үг чинь аа тийм ... ов, ов, ов. Өнөөдөр өдөр унтахгүй шүү, орой аяагүй бол үгээ мартчина. Яанаа ээжийн нөгөө зургийн багш нь үнэг үзсэн байгаа даа. Хүүеэ яанаа манай суманд чинь үнэг ердөө байхгүй юм байна ш дээ. аав хөдөө дуудлаганд явахдаа дандаа чоно л харлаа гээд байдаг биз дээ. Яанаа үнэгний багийг маань чонотой андуураад хийчих вий дээ. Хүүе нөгөө үг чинь юу билээ .... .... ов,ов,-ов зальт үнэг. энэ ов гэдэг ямар муухай үг вэ дандаа мартчих гээд байх юм. "-Аан, тоглохгүй ээ тоглохгүй. Тэг тэг, миний нусны алчуураар тогло тогло. Миний нусны алчуур иииийм. " Юу билээ нөгөөх чинь, аан тийм ов,ов, ов. ЭнхАмгалан яагаад уйлаад байгаам болоо, чоно болцон гээд уйлаад байгаам болов уу. Муу Дэмчиг чоно болоод ЭнхАмгалан баавгай болохгүй. Хүүе юу билээ, ..... ов, ов, ов, нээрээ тийм ов. Яанаа зоддог багш ороод ирлээ. Яанаа миний сандал дээр муу Дэмчиг сууцан би одоо хаана суухын бэ, одоо Доодоо багш уурланаа. Яанаа нөгөө үг чинь юу билээ. нээрэнгээсээ юу билээ .... .... .... ... ов, ов, ов. ... .... .... ... ... ... ... Ядаж байхад ямар халуун юм бэ, сайн үлээхгүй бол ам түллээ. Еэ баларсаан, алуулсаан доодоод. Энэ муу Дэмчиг нээрээ муухай хороон, хүний гар түлхээд хоол асгуулаад хаяхын. Чамайг яадын хүний сандал дээр сууцан гэж багшдаа хэлнэ дээ. Хүүеэ нөгөө үг чинь юу билээ. .. ... ... ов, ов, ов, яанаа одоо ороо засаж орондоо ороод мартаад унтчих вий дээ. Яанаа бид нар бүгдээрээ нам унтаад шинэ жилээсээ хоцорчих вий дээ, багш сэрэх байгаа. За за унтахгүй шүү, үгээ цээжилнэ шүү. Юу билээ ... .... ... ов ов ов. ... ... ... ... .... .. .. ... ... Хүүеэ яг унтах гэж байна ш дээ. юу билээ. Аа тийм. Ямар зальт үнэг билээ. ... Ойн амьтдаа дагуулаад оройн шинэ жилдээ хүрэлцэн ирлээ. Ямар үнэг билээ ... аа тийм ов зальт үнэг. ов, ов, ов. Ов гэж нээрээ юу гэж байгаам болоо. Яанаа, өвлийн өвгөн манай сумыг олох байгаа даа. Нээрээ ямар сонин юм бэ, яаж манай энд ирэх юм бэ?. Аан нээрээ түрүү жил ахын сургууль дээр ирсэн гэсэн, тэгэхээр мэдэх л юм байна л даа. Ов,ов, ов . ... ... ... ... "-Өө, ээж. Миний баг хаана байна. Еэ гялай яг үнэг шиг байна. ... Би ийм муухай хувцас өмсөхгүй ээ, аааан ааан ааа. Би цагаан нөмрөгтэй үнэг болнооо. Дэмчиг шиг. Доодоо загнаж л байг яадын, би цэцэрэлэт явахгүй, гэртээ ганцаараа байхын чинь тэгүүл. Би нөмрөг өмсөнөөөөөөө. ий ий ий,аа ааа аа хүний үг мартуулчих гээд байхымаа. " "-Тийм үү танихгүй муу, өвлийн өвгөн нөмрөгтэй үнэг үзээгүй муу, тэгэхээр чинь аяагүй бол бэлэг өгөхгүй явчих байх даа. " Нөгөө үг чинь юу билээ, аа тийм. ов ов ов-Ов зальт үнэг би ой амьтдаан дагуулаад оройн шинэ жилдээ хүрэлцэн ирлээ. "-Мммээ, чиний наад нөмрөг цинь хуурамч нөмрөг мэд үү, өвлийн өвгөн хуурамч нөмрөг нөмөрсөн хүүхдүүдэд бэлэг өгдөггүй гэсэн мэд үү. Чамайг тэгж ярьвал өвлийн өвгөн цасан охин ч гэж мэдэхгүй за. " ... ... ... ... ... Шинэ он гарлаа, Шинэ жил ирлээ. Цал буурал үстэй Цасан цагаан өвлийн өвгөн Цасан охидоо дагуулан Буурал жилийг үдэхээр Будант Жилийг Угтахаар хүрэлцэн ирлээ. ... ... ... ... ... -ОВЬ ЗАЛЬТ ҮНЭГ БИ ОЙН АМЬТДАА ДАГУУЛААД ОРОЙН ШИНЭ ЖИЛДЭЭ ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ. Ёх ёх ёх, ямарч байсан үгээ мартсангүй хэлчихлээ. Ямар олон хүн байнаа, Аав хаана байнаа. Аа тэр зогсож байна. еэ, ЭнхАмгалан үгээ мартчиж. Еэ, баларсаан, Бөмбөөлэй тээгэлдээд уначихлаа. Өвлийн өвгөнийг уурлуулчих вий дээ. Еэ ашгүй өвлийн өвгөн инээж байна. Өвлийн өвгөн нээрээ Доодоотой адилхан мөртлөө Доодоо шиг ууртай биш юм байна. Өвлийн өвгөн дараа жил ирэх байгаа. Би даанч сургуульд орчих юм байна дөө.
start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Гандирс (зочин)

Хэхэ . Унших гэж зовлоо ш дээ. Ов ов гэсээр хэхэ

bbaasanjargal (зочин)

Ee hoorhii oin amitadiig ee Shine jil saihan bolno baihaa

yanzagkhan (зочин)

hehe yaasan hoorhiin hehehe bi bas ingedeg bsan bhdaa hehe

zayets (зочин)

OB OB OB...

Saylor Moon (зочин)

http://www.crazyprofile.com/postit/post-it.asp

zochin (зочин)

yamar huurhun yum be.hehehe.bi bagadaa tsasan ohin boldog baisan shuu.huurhun byatshan tsasan ohin hehehe odoo bodson chine uneher goyo yumaa

parfum (зочин)

hehehe........... uhtlee ineelee shdee. yamar hoorhon bichsen yum be.huuhduud yag ingedeg shdee. bi ch bagadaa bas l ingeed ugee martchih geed ever suul n tentsuuhen torson uher 2 jil gej shonojingee beldeed tseejlehgui zovj bilee. yag l neg ugee martchihaad baidag baij bilee hoorhon bichleg bn. bayarlalaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)