ДАМДАА : Блог бидний амьдралд л гэхээс ...

Блог бидний амьдралд л гэхээс ...

Үгүй дор тавьсан, миний өглөөний бичлэг бүр улаан цагаан алга болчоод би ахин шинэ бичлэг гээд хуулаад оруулж байна. Блог бидний амьдралд ямар хэрэгтэй вэ? гэсэн нэртэй байсан юм. Өнөө өглөө эртлэн босоод л блогтоо гялс бичлэгээ хийж тавьчихаад л юмаа хийе дээ гэж бодоод л орж иртэл сүлжээ нь уначихсан юм байлгүй ер орж болдоггүй. Хэд хэд оролдоод, гэв гэнэт бичих урам зориг ч унтраад өөрийнхөө ажлыг хийгээд сууж байснаа шалгатал сая л нэг орж байх шив. Уг нь би ээжийнхээ хүүхдээ сургах аргад хэрхэн суралцуулж байсан хоёрдугаар дүрмийг бичих гэж байлаа. Сайхан бичих гэсэн урам зориг маань жаахан унтарчиж, тэгэхээр нэг сайн болж өгөхгүй байх гэж бодоод нэг ийм юм бичиж сууна. Тэгээд ер нь блог бичих надад ямар хэрэгтэй юм болоо гэж ирээд л нэг их бодсоноо хуваалцах гэж байна. Хэд хэд шалгаад л, бичих ёстой юм шиг үгээ бэлдээд л комьпютерийнхээ цаана дүүхэлзээд суух ямар хэрэг байнаа гэж ирээд л бодов. Гэхдээ магадгүй би одоо жаахан шинэков болохоороо нилээд урам зоригтой бичиж ч байж мэдэх юм. Жаахан хучраад ирэхээрээ тэгэс ингэс гээд л бичлэг оруулах нь жаахан худлаа болохыг ч үгүйсгэх аргагүй. Юутай ч, бичэе бичэе гээд л өөртөө сэнтэглээд байгаа дээрээ бичлэг оруулаад байх нь зүйтэй л гэж бодоод байна. За тэгээд, блог хөтлөхөд миний хувьд ямар ямар давуу талууд бол байна аа гэвэл: За нэгдүгээрт гэхийн бол блог бичих нь нэг ёсны цагт хэмнэлттэй юм шиг, миний л хувьд. Би яаж хэмнэж байна уу гэхээр, хуучин нетээр жаахан юм хайж байгаад л энд тэндхийн монгол хэл дээр бичсэн мэдээ мэдээлэлийн сайт руу их давхиж орно, тэгээд л тэндээ баахан удна. Гэтэл эгч одоо яажийна, зөвхөн өөрийнхөө блогтоо бичлэг нэмэнгүүтээ аягүй сэтгэл амраад л хуучин зочилж байсан сайтууд руугаа ч бараг орохоо байчихсан. Харин ч эсрэгээр яаж өөрийн блогоо эд нарийнх шиг болгох уу гэсэн юм бодоод л шинэ шинэ юм бичнэ гэж мэгээд л явж байна. Гэхдээ би анхнаасаа блог бичихдээ өөрөө өөртэйгээ нэг зүйлийг ярьж тохирсон юм. Тэр нь, за яахав дурлаад байгаа блогоо би яахав бичэе, харин хүмүүсийн сэтгэгдэлд залгуулаад бичиж халуурахгүй шүү гэж тохирсийм. Тэгэхгүй бол өдөржингөө хэн нь юу гэж сэтгэгдэл бичих нь үү гээд л эгчийн сэтгэл догдлоод хүлээх нь л дээ. Тэгээд л сэтгэгдэл орж ирэнгүүт нь тэр дор нь бичиж бариал эхэлвэл тэр чигтээ өдөржингөө суучих гээд байгаам. Би хүмүүсийн сэтгэгдэлд зориулж бүр тусгайлан бүр блогоотоо тусгай бичлэг оруулж хариулая гэж анхнаасаа бодоод байгаа. Хэ хэ хэ эгч нээрээ аймаар их санал сэтгэгдэл хүлээж байна уу. Тэр нь тэгээд яах уу, манай блогны бусад блогноос ялгарах ялгарал нь болог ээ. Аа бас сэтгэгдлүүдийн хувьд миний л хувьд сэтгэдэл бичсэн хүн бүрт үнэхээрийн их баярлаж байгаагаа дашрамд дурьдах хэрэгтэй гэж бодож байна. Миний шавь блогчин та сэтгэгдэл бичвэл блог чинь амьд болдог юмаа гэж зөвлөж байсан, шавь ч үнэн л хэлж байгаа л даа. Гэхдээ яахав өдөр бүр шахуу, аль болох шинэ шинэ бичлэг нэмээд явбал миний сэтгэгдэлд өгөх хариу минь тэр болог оо. Яанаа, нэг ч сэтгэгдэл ирэхээ байчихвэл энэ бичлэг маань жаахан шараа л юм шиг байна. За яах уу яах уу баахан баярлачихсан нэг баагий л байгаа биз зайлуул, зайлуул нөгөө муу Дэмбэрэл шиг юм үзээгүйн болоод. Хоёрдугаарт, блог бичээд л эхэлсэн чинь би босдог цагаасаан шууд хоёр цагаар эрт босож байна гэвэл яах уу. Тэгээд л эрт хүрч ирж блогтоо бичлэг тавьчаад л юмаа хийнэ. Орой босоод оройтож эхэлбэл тэр өдөр блогтоо бичлэг тавихгүй гээд бас өөртэйгээ тохирчихсон юм. Тийм болохоор өглөө нойрмоглхогүй год год үсрээд л босоод байдаг болоод байгаа. Би өглөө унтамхай энэ нэг муу зуршлаасаа бүр яаж салая даа л гэж бодоод байдаг байлаа, тэгсэн ингэж нэг арга бодож олдог юм байжээ. Тэгээд бодохоор блогтойдоо баярламаар ч юм шиг, бахадмаар ч юм шиг. Гуравдугаарт, өдийн болтол хүмүүсийн асуусан нэг асуултанд би хариулах гэж үгүй мөн бантдаг байлаа. Тэр нь таны хобби юу вэ? гэсэн асуулт. Одоо юу ч гэмээр юм бэ дээ л гэж бодоод байдаг байлаа. Хөгжим сонсох гээд хаявал та ямар ямар хөгжим сонсдог вэ гэчүүл эгч паг. Нэг аймаар ном унших дуртай гэхээр нэг л тийм сонин хариулт, яагаад гэвэл миний бараг үндсэн ажил маань тэр л байсан юм чинь. Тэгээд л ном унших дуртай гээд л балайрчуул, дараа нь ухаантай болж харагдах гэж би өөрөө зовно биз дээ. Тэгэхээр бас яг тэгж хэлэх бас би өөрөө дүргүй. Одоо бол би энэ асуултанд блогдох гэж хариулах нь л дээ. Бүүр нэг цаад итгэл үнэмшлээсээ шүү. Дөрөвдүгээрт, би лав болсон болоогүй блогт бичлэг тавих гээд л хэдэн юм сараачаад сууж байгаа энэ блгочдын бичгийн боловсрол хамаагүй дээшилсэн байгаа гэдэгтэй би бараг хоёр зуун хувь итгэлтэй байна. ер нь манай арван жилийн боловсрол ингэж нэг өөрийгөө илэрхийлэх маягийн эссэ сургалтыг их хангалтгүй явуулсан юм шиг санагдаад байгаа юм. Би одоо бодоод байхад арван жилд нэг зохион бичлэг гээд л дунд ангид, бүр дунд л ангид шүү, нэг юм бичдэг, тэрийг маань багш маань зөв бичгийн дүрмээр шалгаад л засаад өгдөг нэг тийм сонин байсан санагдаад байгаа юм. Гэтэл уг нь бол багш чиний оршил хэсэг чиь хаана байна, энэ хэсэгтээ чи яг юуны тухай бичих гээд байгаагаа уншигчдаа мэдээлж чадаж уу үгүй юм, за тэгээд л их бие нь хаана байна. Их биед чинь орсон чиний хэлэх гээд байгаа санаанууд чинь яг аль аль байна, энэ чинь өмнөх хэсэгтэйгээ залгагдаж байна уу энэ тэр гээд л аймаар олон талаар зөвлөгөө өгөх ёстой байсан байна лээ ш дээ. Тэгээд л эцсийн дүндээ бичээд дуусчихсан илэрхийлэх гэсэн гол санааг чинь хүмүүс үнэхээр хүлээн авч чадаж уу энэ тэр гээд л. Миний үед л лав манай багш биднийг алдаатай бичсэн үгийг нь тоолоод л нэг алдсан бол онц, хоёр алдсан бол сайн гээд л дүгнэчихдэг байсан. Тэгэхээр уг нь бичиж сурах, яг бичгийн боловсрол олж эзэмшихэд бидний хувьд энэ блог бас их зүгээр хөөрхөн дасгал болоод байгаам. Цаашдаа дан үзэг цаас холбож хоолоо олж иддэг хүмүүст бол хэдэн үгийг аятайхан холбож сурахгүй бол үндсэн ажлаа хийх гэж бас хэцүү л байх байх. Тавдугаарт, ингэж олон хүмүүс блог бичих нь би л бодохдоо манай монголчуудын асар их оюун, мэдлэгийн солилцоо явагдаж байгаа гэж би боддог. Дээр би нэг блог дээрээс өөрийнхөө хадам ээжийн талаар бичсэн нэг блогийг уншиж байсан, жишээ нь тэрний тухай ярья л даа. Блогийн нэрийг нь мартаж уучлаарай. Би гэхдээ жишнээ нь хэн нэгний гэрт болж байгаа тэр хадам бэрийн хоорондын асуудал ингээд л блог дээр тавигданаа гэдэг чинь уншигч бүх хүмүүст заавал нэгийн бодогдуулж байгаа юм.Дараа нь магадгүй яг тэр бүсгүйн асуудал тань дээр тулгарвал та энэ асуудалыг урьд өмнө нь ямар нэг хэмжээгээр бодоод үзсэн л байгаа биз дээ. Тэгэхээр та энэ асуудалд арай илүү бэлтгэлтэй, арай илүү буурьтай хандах нь л дээ. Өө тэгээд л энэ блогт элдвийн олон асуудал л гарж ирж байна дөө. Дан л бидний өдөр тутмын амьдралд байдаг сэдвүүд. Аав нь хоёр настай охиноо ханиад хүрэхэд яаж цагаа баримталж эмийг уулгаж байгаад эдгээж байгаа анжигайгийн блог л гээд бод л доо. Бусад аавуудад хэрэгтэй, ирээдүйн аавуудад бас нэг шинэ санаа өгч л байгаа байхгүй юу. Миний л бодлоор бид нар амьдралынхаа тухай, элдэв зовлон жаргал, инээд хөөрийнхөө тухай хэл нэгт элгэн садантайгаа санал бодолоо хуваалцана гэдэг бол энэ нь явж явж үндэсний нэгдэл, нэгдмэл зан заншил, ямар нэг байдлаар бид, монголчууд, нэг юмыг л хуваалцаж байгаа юм шүү гэдгийн бэлэг тэмлэг гэж би боддог. Ингэж монголчууд бид дэлхийн хаанаас байгаагаас үл хамааран нэг л зүйлийг хамтдаа ярьдаг, хэдэн биетэйгээ үргэлж хамт байна аа гэдэг чинь асар том хөрөнгө оруулалтын нэг байж мэдэх юм даа. Зээ, зургаадугаарт нь гэвэл хө, за за үүнийг таньд үлдээе. Саналаа доор бичээд үлдээгээрэй. Би төдийгүй, бид, энэ бид гэдэг өнөөдрийн бид бас ирээдүйн бид ч багтана шүү, бүгдээрээ уншина аа гэдгийг та болгоогоорой.
start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
SUNshine (зочин)

Taalagdaj bna oo :), chinii bichgiin hev mayag chin taalagdjina Unendee blogoos ih yum surj bgaa, blogchin anduudiin mundag bichlegiig unshaad yaasan goe ch bichdeg yum be de gej bodool, suraltsah geed meriij l bna, bi bol unendee oros surguulid surj bsan MGL hel uzej zaalgaj bgaagui gesen hedii ch yadaj aldaagui bichij chadna, nairuulga l ih muu, bodson sanasnaa goe buulgaj chaddaggui, odoo baga bagaar suraltsaj l bna :) Bas saihan saihan nzuudtai bson dawuu taluud bol ih shuu chamd amjilt husie

3apaa (зочин)

Тэгүүл дахиад оруулчихдаг хэргээ нөгөө сээгийгээ. За ах нь бол аяга тагш юм олдчих болуу л гэж блог бичиж муугаа үзэж суудаг хүн гсн :P За тэр нь ч яахав блогийн нэг сайн тал нь хүмүүс шууд дотор сэтгэлээсээ танилцан өрөөсөн дугуйнуудаа олж авах юм билээ. Их цаг хэмнэсэн эд байгаа биз? Энгийн үед нэг хүнтэй танилцаадахвал мань хүнийг сайтар таньж автлаа аягүй бол наян жил болно шүү. Нэг үгээр хэлэхэд блог бол эрдэнэсийн уурхай л гэсэн үг. Хоёр үг болцон тэ?

Гандирс (зочин)

сайхаан сайхан

Guest (зочин)

Blog oo bichixdee exleed word uruu ch ym uu ymar neg yman deer bichcheed teriigee blog uruu xuulj baigaach. Shuud bicheed oruulna gedeg bol aimaar ersdeltei alxam. 1. Suljee tasarna. 2. Blog server chini yag upload xiij bxad crash- blood unax 3. Blog bichij bxad session duusna. er ni shuud siten deeree bichne gedeg bol er ni l demii dee. Gashuun turshlaga xelj bgaam shvv. :P

~Сэртэнч~ (зочин)

Болоог-Саваагүй нохой саранд хуцана Сэтгэгдэл-Жингийн цуваа хөврөөл нохой хуцаал гэвэл алуулдийн болов уу... Амжилт хусье!

Gtulga (зочин)

Зөв өө зөв. Таныг бүрэн дэмжжийнэ.

Tsuki-Yama (зочин)

Би ч уул нь хэр барагийн урт бичлэгийг алгасаад л явчихдаг юм. Таны бичлэгийг харин түүртэлгүй уншчихаад байдаг юм.

ҮЛЭМЖ (зочин)

Ижилхэн бодолтой хүмүүсээ л олжийна даа Бас байна ш дээ анх блогчидтой уулзахад нэг нэгнээсээ огтхон ч бишүүрхэж байгаагүй ш дээ Учир нь их сонин юм биднийг холбоод байдийм

Зочин (зочин)

9t

Давка (зочин)

харин тхх. Анх уулзахдаа анх уулзаж байгаа мэт биш, хэзээний танилууд шиг уулздаг шт.... нээх гоё

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)