ДАМДАА : Зүүднийхээ талаар

Зүүднийхээ талаар

Урьд шөнө нэг их сонин зүүд зүүдэллээ.

Би гэв гэнэт Парис явахаар шийдээд л шууд онгоцны буудал руу утадсан чинь 30-ны онгоц нислэг хойшилсон гэж байх юм. Би ч өө ашгүй тэгвэл би визанд орж амжих юм байна гэж бодонгуутаа л шууд хувцсаа эвхээд л чемодандаа хийх гээд л унах юм. Хараад байхад би монголын гэртээ байх юм. Хойд өрөөнөөс нөхрийн дүү гарж ирсэнээ надад нэг улаан цамц өгөх гэхэд би энэ миний цамц биш байна, гэх юм. Та гэхдээ өмсөж болно гэхэд би хүнтэй хувцасаа солих дургүй гээд авсангүй. Тээд өглөө босоод их гайхлаа, би нээрээ л ээжээсээ өөр хүнтэй хувцсаа тэгж их солидоггүй тул яаж ингэж зүүд ижил сэтгэдэг байна аа гэж ирээл бодов.  Тэгснээ өөрийхнөө дүүгийн өрөө руу ортол миний бүх хувцаснууд байх юм, би эвхээд л далд хийгээд л Парис явах гээд л бэлдээд байх юм. Зүүд гэж ер нь их сонин эд шүү.

Миний зүүдэлж байсан хамгийн аймшигтай зүүд гэвэл юу байна гэхээр, нэг тийм "хүний мах, эд эрхтэний"  агуулахын нярав тохойгоо тулаад л бодол болон сууж байх юм гэнэ ээ,  "За байз, энд чинь ямар гар өгдөг юм билээ" гээд л цаана нь овоолоостой хүний гар хөл, юу юу ч байгаа бүү мэд дан л хүний юмнууд, нэг тийм овоолсон юмны урьд нь суучихсан нярав, аймаар байгааз.

Бас нээрээ төрсний дараахан аймаар хар дарж зүүдэлсэн юм байна, эндхийн эмнэлэг дотор. Ниццег зүүдлээд л хар дараад, ха ха ха, шал балайм. Ницце гэж Баабараас л уншсан юм, өөр тэр хүний талаар юу ч мэдэхгүй. Тэгээд яаж байхын гэхээр, эмнэлгийн бүх сувилагч, эмч нар тэнд байгаа хүүхдүүдээс цусны шинжилгээ авч байх юм гэнэ ээ. Тэгээд л шинжилгээний хариу нь нэг л тийм өөр гарвал тэр хүүхдийг шууд ална гэсэн тийм аймаар. Би тэгээд л бага хүүгийнхээ цусны шинжилгээний хариуг ямар гарах бол гэж бодохоос л хамаг биений хөлс цутгаад л, яаж ч бодсон шар арьстай хүүхдүүдийг эд нар алах гэж л ингэж байна гэж бодоод л аймаар юм болжугаан. Энэ японууд одоо бүгд хүүхдээ алуулах юм байх даа гэж ирээд л хар дараад л зүүдлээд л зүүдлээд л.  

Бас бага хүүгээ гаргасны дараа аймаар хар дарж зүүдэлсэн юм байна. Эмнэлгээс гарсан тэр шөнөө. Манай нэг танилын ээж нь нас барсан гэж байсан юм. Тэгсэн чинь би өрөөнийхөө хаалгыг жаахан онгорхой онгорхой орхиод унтчихсан чинь тэр хүүхэдийн ээжийнх нь сүнс ороод ирлээ гээд. Чи цаашаа бай гэж орилж хашгирах гээд ер чаддаггүй, өнөө сүнс чинь дөхсөөр дөхсөөр надад хүрчихсэн гээл бод. Өө муу шаар чинь хүнд хүрчихлээ гэж бодоод л сэржуугаам.  Арррррррррррррррррррр, араас чинь юу сүүтэлзээд байна аа, хэ хэ хэ.

Энэ бол бүр юу ч биш, их сургуульд манай ангийн нэг залуу зүүдээ ярьсан чинь бид бараг ухаан алдаад унахаа шахсан. Тэр байна аа, за за яршиг яршиг, хүнийг ухаан алдуулчуул бас түвэг түвэг.

За за, гоё зүүдээр дуусгая тээ. Миний хамгийн гоё зүүд бол нисэж байна гэж зүүдлэх. Нэг удаа бүр зүгээр л нисээд явчихсан, хуучин уг нь онгоцонд суугаад нисдэг байсан бол тэр удаад зүгээр л өөрөө нисээд байгаам. Тэгээд л нэг их гоё газар харагдангуут доошоо буугаад л нов ногоон, бас янз янзын цэцэг алагласан тийм хотоор яваад л. Тэгээд л дахин нисээд л.

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

Neg sedvee duusgaldaa.

Арсун (зочин)

Bi bas nisej zuudeldeg. Uneheer goyo shuu.

AntiDotE (зочин)

манай нэг найз Баабарыг барьж аваал зодоод байна гээл зүүдлэсэн гэсэн. тэр сүнс чинь жинхэнээсээ юм биш үү.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)