ДАМДАА : Нахисан нэг бичлэг: Аа яа, хорвоо чи надаар даажигнаж байна шүү.

За хө өчигдөр хайр гэдэг сэдвээр нэг бичлэг тавьсан юм уг нь. Тэгсэн дахиад бас нэг бүүр инээдтэй явдал маань санаанд ороод тэрийгээ ч тавья гэж бодлоо.

Тэгэхээр ингэсийн.

Манай ангийн охидууд есдүгээр ангид байхдаа нэг тэмцээн үзэх болоод спортын заалны тэнд цугларсан юм. Тэгсэн тэмцээн нь жаахан хойшлогдоод манай ангийн охидууд бид хэд гадаа нь хүлээгээд л зогсож байлаа. Хавар байлаа тэгэхэд, хаврын хавсарга хавирга нэвт үлээх тул хажуугийн үсчинд орж хүлээхээр шийдлээ. Тэгээд л шуугилдаад л яваад орчихлоо.

Хийх юм олдохгүй цонхоор дэмийн ширтээд л хэдэн биеээ явуулах гээд л. Тэгтэл манай ангийн галзуу Цоомоо, хүүе хүүе, одооо энэ цонхоор өнгөрсөн залуучууд нэгнийх нь нөхөр шүү гээд л хашгирав. Тэгээд л за надаас эхэлэе л боллоо. Бид цонхны тэрүүгээр ямар нөхөр гарж ирэх нь үү гээд л бүтүүхэндээ хүлээгээд л за нэг залуу гараад ирлээ. Бид ажаад л аая аая, лаг залуу яваад өнгөрлөө гээд л . Тэгээд л яахав нэг нэгээрээ ээлжилж байгаа юм л даа. Одоо Соогийгийн нөхөр явж өнгөрнө шүү, энэ тэр гээд л. Тэгээд л миний ээлж боловоо. Цоомоо галзуу одоо Амараагийн нөхөр шүү гээд л хашгирсан.

Би ч угаасаа л хөвгүүдээс ч захиа авахгүй, энэ тэр хөвгүүн амараад сайн энэ тэр гэсэн нэг ч хэд аманд оролгүй явсаар есдүгээр ангиа хүрсэн болохоор тэдний хувьд би бол нэг тийм маш нууцлаг нэгэн арал байлаа. Тийм болохоор амараад ер нь ямар хүн тарах бол гэсэн нэг тийм оволзсон сонирхол тэдний дунд бүүр хөөрчихсөн байлаа.

За тэгээд л хүлээлээ, хүлээлээ байдаггүй хүн явдаггүй тэрүүгээр. Би ч үгүй аймгийн төвийн хүн л дуусчмааргүй юм аа гэх шүү юм бодох гээд л байж байсан чинь хэн гарж ирсэн гэж санана. Ёо, ёо, ёо тэр өвөө одоо газрын хаанаас гараад ирсэн өвөө вэ. Бүр өвийн өвгөн шүү, тэгээд нэг морь хөтөлчихсөн, нэг бов бор болчихсон дээл өмсчихсөн гадуур нь одоо хантааз өмссөн юм уу хаашаа юм бас л нэг бов бор юм давхарлачихсан. Тэгээд одоо жижиг бацаанууд шиг дээлийн ханцуй бас аймаар халтартаад хатчихсан. Аан, яг одоо ойлголоо. Хөөрхий зайлуул хөгшин хүн морин дээр явахаар нус нулимс нь гоожоод ханцуйдаад явдаг байсан гар байсан байна ш дээ. Үнэн дэлбэрцэн нэг өвөө байдагийм даа харин нь ч нэг.

Сайн харвал, хаашаа юм хонины бэлчээр дээрээсээ биеэ өвдөнгүүт аймгийн төв руу давхичихсан юм уу хаашаа юм, нэг тийм өвөө морио хөтөлчихсөн ташуураа таяг болгоод тулчихсан жайжигнаад л гараад ирлээ. Тэгээд л тэрхэн жижиг цонхны хооронд чинь яваал байхын, яваал байхын, явааааааал байхын. Үнэн хэцүүтэй.

Тэгтэл Нараа гээд манай ангийн нэг супер охин байсийн. Сургуулийн хөвгүүд очерлоостой нэг тийм охин байж билээ. Тэрний нөхөрийн ээлжин дээр манай аймгийн төвд байхгүй лаг ганган хотын залуу шовс гээд л гараад ирж байгаа байхгүй юу. Тэгээд л тэв, тов гээд л тэр зайнд чинь нэг шуугиулаад л яваад өнгөрч байгаа байхгүй юу. Ёо ёо ёо хэлэх ч үг олдсонгүй, аа яа, хорвоо та надаар эвгүй л даажигнаж байна шүү л гэж дотороо бодосхийгээд л хуцаа хуц л гээд л нэг хагас инээмсэглэсэн болоод л зогсож байлаа.

Нээрээ уг нь тэр хөвгүүдэд нэр хүндтэй Нараагийн ээлжин дээр тийм жайжийсан өвгөн гаргаад, ядарсан муу миний ээлжин дээр гайгүй залууг нь тааруулчихсан бол би бас тэгж эвгүй байдалд орохгүй ш дээ, аа яа хорвоо та нээрээ бас л хүнийг цаашилуулах дуртай нөхөр байна шүү л гэх маягийн юм бодоод л зогсож байлаа.

Би тэр үед тэгээд л нэг их бодож билээ. Би хэрэв яг нэг иймэрхүү өвгөнтэй суулаа гэхэд яг ямар нөхцөлд суух бол гээд л бодсоноо, үнэхээр хүний хувь заяаг эхээс төрөхөд нь зурчихсан тэгээд тэр зургаараа заавал явдаг, бас тэр зурган дээр нь ийм хүн зураастай бол л суух байх даа л гэж бодож байлаа.

Тэгээд л ер нь хүний амьдралыг хүний ухаан нь жолооддог уу, зурсан хувь төөрөг, одоо юу гэхийн далдын хүч жолооддог уу гэсэн аймаар том философийн асуултыг өөрөөсөө асууж бариал, үгүй тэр үед үнэнгээсээ сэтгэл бас л хямарсан байгаам шүү. Гэхдээ ч энэ асуулт бол хүн төрөлхтөний мөнхийн асуулт л юм билээ ш дээ. Би ч тэгж асуусан нь ганц биш. За за хадуурах гэжийнэ.

Манай ангийн охидууд яаж инээснийг та нар надаар хэлүүлэлтгүй төсөөлж байгаа биз дээ бараг. Угаасаа, би ч надаас өөр хүн дээр тэр өвөө тарсан бол элгээ хөштөл л инээх байсан юм чинь. Одоо яахав дээ. Одоо харин сүүлдээ бодож үзээд үнэхээрийн нулимсаа гартал инээж билээ.

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

null
Гандирс (зочин)

хахахахах үхтэлээ инээлээ ш дээ. Өвийн өвөө байхдаа яахуу дээ. Сурагч байхад үнэн тэнэг тэнэг юм туршиж үзнээ. Манай ангийхан ч бас сүнс мүнс дуудаж байна гээ л элийрч өгдөг байсаан.

My Notes (зочин)

хахахаха.... ямар хөөрхөн юм бэ?

i say (зочин)

xaxaxaxa. goe goe. hugjiltein bna . harin zursan zuragnii huwid bol bi itgedeggui sh. hun uuruu l zurdag bh.

zochin (зочин)

hahhaahaha bur tataj unah shahlaa.yamar huurhun yum be bayarlalaa.buur olon olon sonirholtoi tuuhiig taviarai

3apaa (зочин)

Хэ би чинь далайгаас сувд шүүрээд авчих шиг санагдлаа шүү. Долигоноогүй шүү бацаанаа гсн :P Чи их цэгцтэй гоё бичих юм. Бичээд байгаарай.

yanzagkhan (зочин)

Hehehe Zaraa ahaa naadah chin batsaan bish shdee. Bichlegiig unashaad uhtelee ineelee shde. Yamar evgui bdald orson boloo ain hehehe

Зочин (зочин)

Инээдтэй юмаа, баааахан инээлээ Зараа ах ч бүр дурлачижээ ккккккк

3apaa (зочин)

Янзагуушкаа бацаан гэсэн л бол бацаан. Хаанахын хэн гэдгийг нь насыг нь, хэдэн хүүхэдтэйг нь, ямар чиглэлээр хаана сурч байгааг нь гэх мэт бүх мэдээллийг нь мэдэж байгаа тул санаа зоволтгүй. Эерэг хандлага болгон дурлал болдог гэж ойлгож буй бол та ч шал түүхий л байгаам байнадаа зочин гуай. Амараа минь чи хүмүүсийн сэтгэгдэлд хариу бичих талаар харин ч нэг нойл нөхөр үү үгүй юу гсн:P

Erhtsas (зочин)

Хэ хэ хэ хөөрхөн юм бэ, баахан инээлээ ш дээ. Жаахан охид байхдаа иймэрхүү зүйлээр бие биеэ их явуулдаг байж билээ. Багш нар намайг сургуулиа төгсөөл хүнтэй сууна гэдэг байсан, гэтэл үгүй шүү бараг арван жил болох нь би хүнтэй суугаагүй л байна.

Зочин (зочин)

Зараа ахаа магадгүй Дурлал биш ч байж болно л доо, их аятайхан эерэг хандлага байна тэгүүл шохоорхол гэчий хахаха

Davka (зочин)

хэхэ инээдтэй ийн,,,, Манай зараа ах эмэгтэй л бол шууд судалгаа явуулдийн шт, Янзагат лаг урам нь хугараагүй юу яагаав тэхэд сайн судлаагүй байсийн. Тээд алдсан хэрэг.

damdaa (зочин)

хэ хэ хэ би та нарийн наад саналуудыг чинь уншаад л байгаа шүү, тэр тэр гуай аятайхан байгаарай, Зараа яачаад байгаан. Hudlaa hudlaa togloson yum, setgegdel bichsen buh humuust bayarlalaa. Uneheeriin ih bayarlaj baina bas namaig saihnaar huleej absan, tsaashid uulzah baihaa gej bodoj baina. янзага, зараа хоёр нээрээ яасан яасан гэнээ, эрэгтэй байсныг нь мэдээгүй Зараа баахан хандарцымуу?

Зочин (зочин)

Зараа ах тэгж дутуу судалгаа явуулах хүн биш дээ гсн :P

Elguardo (зочин)

хахаха хөөрхөн инээд хүргэсэн юм бичих юмаа чи. За бичээд инээлгээд байгаарай........дахиад нэг инээчий хахаха

ҮЛЭМЖ (зочин)

Уншууртай бичих юм АМЖИЛТ Хорвоо пяавчидын амьдралаар тоглож дуусаагүй л байгаа ш дээ бас

Давка (зочин)

Зараа ах надтай чацуу гэдгийг сүүлд мэдээд нээх сэтгэлээр унасан санагдана...........ккккккк

damdaa (зочин)

ha ha ha, naran mini sarhan mini geed baihaar ni yasan saihan ug heleed baina aa gej ireed l uyardagiin davaan deer baital teguul tegeed nasaa helchuul bi ch ebgui l yum baina l daa. Daanch zaraa hayagaa maltaad erguulegui shuu, durlaagui shuu l geed baisiin.

pavaa (зочин)

harin tiin nadaar l daajnigaad l bh shig bn da

Бум Эрдэнэ (зочин)

Хөөрхөн блог байна. Хөөрхөн ч түүх бна. Жаал инээлээ. Очиж очиж тэгж таардаг нь ч юув. Гэхдээ энэ тохиолдолын төлөө л та нар тоглосон гэдэг ойлгомжтой. Харин тэр дараа нь тэгж хямартаг нь бүр хөөрхөн санагдлаа. Аргагүй л хүүхдүүд юм даа. Хүүхэд гэлтгүй томчуул ч гэсэн тэгж хямарч мэднэ шүү. Хүн л юм болохоор

betty 24 (зочин)

Paa xa xa xa. Oo sorry estoi uhtelee ineene gedeg l bolloo. ter neg oviin ovoo yag eeljig chin huleej bgaad garch irsen bj magadgui shd kkkkk. Odoo bol oor biz dee? 10 jild hairiin zahia avch uzeegui ohin zondoo l bgaa shd. he he emzeg gedeg ni

AntiDotE (зочин)

юун инээдтэй юм бэ, ххэхэх, хүн хүчээ авах цагт өөрөө өөрийнхөө зураг, тавиланг бичдэг гэх юм билээ.

мммм (зочин)

хөөрхөн л юм

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)