ДАМДАА : Анх удаа хайрын захиа авч байсан минь

Анх удаа хайрын захиа авч байсан минь

Зиа хө, өнөөдөр хайр гэдэг сэдвээр жаахан бичих гэж байна. Би дээр хэлж байсан даа, бичлэгийн төрөл болгон дээр ядаж нэг нэг хүний нүүр тахлах юм тавихгүй бол болохгүй гэж бодож байгаа болохоор сэдэв болгонд өөрийгөө онооноо гэж. Гэхдээ нэг бодлийн энэ нь жаахан хүндэвтэр даалгавар байгаа юм л даа, яагаад гэвэл өөртөө шууд сэдэв оноож өгж байгаад л за үүний тухай бич гэвэл би юу бичих вэ гэж бодож байгаад бичнээ гэдэг чинь.

Тэгээд дээр нь энэ миний хамгийн хэцүү сэдэв л дээ, над шиг зайлуул улаан хацартай, тэгээд бүдүүн, шулуухан хэлэхэд жаахан хөдөөний маягийн хүнд учир зүггүй хайр сэтгэлийн адал явдал ч байхгүй тийм болохоор ярих ч юм байхгүй, нэг л ийм эд байгаам.

Тэгэхдээ ер нь бол миний хувьд эргээд бодож байхад хамгийн хөгтэй гэмээр юм бол байхын. Тэр нь ердөө өөхөнд боож байгаад нохойд хаяад ч нохой тоож үмхэхгүй, өвсөнд боож байгаад үхэрт хаяж өгөхөд үхэр тоохгүй байнаа гэдэг чинь өөрөө бас түүх юм байлээ ш дээ. За байз больдог ч юмуу, гэв гэнэт муу дээрээ муухай болчих ч юм болов уу, гэхдээ л одоо бодоод байхад инээд хүрээд байдаг болохоор бичээд хаячхад ч юу нь буруудах вэ дээ.

Уг нь нэг их сайхан гунхсан цагаан охин байсан бол сайхан байхгүй юу, өч төчнөөн хүнээс авсан хайрын захиатай, тэгээд л тэр захиа бүрийнхээ түүхийг яриал нэг их сайхан л байсан байхаа. Даанч тэр нь надад байхгүй юм чинь би ч энэ сэдвийг цааш нь үргэлжлүүлэх гэж жаахан чардайх л юм шиг байна. Гэхдээ яахав, өөрийгөө жаахан туршаад үзэе.

Би арван жилдээ үндсэндээ ёстой гал хам минь болсон хоёр охинтой найзалдаг байлаа. Би Төв аймгийн төв дээр дөрөвдүгээр ангидаа орохдоо хөдөөнөөс шилжиж ирсэн юм. Тэгээд л Ганаа, Ээгий хоёртой зузаан найзууд болчихлоо. Тэр үеэс л манай Ганаа, Ээгий бид хоёрт дан л манай сургуулийн хамгийн лаг, хамгийн гоё хөвгүүд ирээд Ганааг маань үерхэе гэж хэрхэн гуйсан талаар байнга л ярьдаг байлаа. Бүр өнөөдөр орой зургаан цагт дээд ангийн Төрөө ирнэ гэсэн, найман цагт Хуягаа ирнэ гэж ирээд л ярихыг нь яана.

Тэгээд л маргааш нь тэр тэр над дээр ирээд үерхэе гэж гуйгаад гэж ирээд л ярина. Ээгий бид хоёр ч яахав дээ, чи тэгээд алинтай нь үерхэх гэж байнаа Ганаа гэж ирээд их асууна. Харин ээ гэж ирээд л муу найз минь их санааширдагсан хэ хэ хэ. Ээгий бид хоёр өмнөөс нь сонгох гэж их санаа зовноо, Төгсөө дээр ээ, үгүй ээ Бааяа нь дээр гэж ирээд л, тэгээд л манай найз нэгэнтэй нь үерхэж байгаа гэж ирээд ярьдаг юм, одоо тэр олон хөвгүүдийн нэрийг мартжээ.

Тэгснээ л би болих гэж байгаа би одоо Хуягаатай үерхэж эхэлж байгаа гэхээр нь Ээгий бид хоёрын ээ чи битгий аавын хүүгийн зүрх сэтгэлээр нь тоглоод хая л даа гэж ирээд л учиргүй гуйдаг байж билээ, бодоод байсан чинь ямар ч хөөрхөн байсан юм. Одоо бодоод байхад ээгий бид хоёр лав Ганаагийн үерхдэг хөвгүүдийг зөвхөн ганаагаас л өөрөөс нь сонсож байснаас сургуулиар дамжиж "б"-н Ганааг тэр гуйгаад гэж сонсож байгаагүй юм байнэ лээ ш дээ, тэгээд бодохоор хүүхэд нас хөөрхөн шүү. Гэнэхэн мөрөөдлөө ч бид хоёрт ярьж байсан байж мэдэх л юм даа гэж хааяа боддог юм.

Тэр үедээн бол тэр чигт нь л үнэмшиж байлаа. Тэгж тэгж явсаар бид гурав зургадугаар ангид оровоо хөөрхий. Ердөө бид гурав уулзаад дэмий юм ярихад манай Ганаа л гол баатар. Ээгий бид хоёр зүгээр л романтик драм сонсоотой, уяраад л уяраад л. Тэгээд зургадугаар ангид ортол Ээгийг маань хоёрдугаар сургуулийн нэг хүү гуйж захиа өгөөд. Бид гурав чинь хирэндээ л бөөн юм болж байгаа юм чинь.

За ингээд хоёр найзтайгаа уулзахаар хоёр найзын маань л дурлалын түүх л яваад байдаг эгч бол зүгээр л үзэгчийн суудалд алгаа ташин суугаастай. Үгүй одоо суухгүй гээд ч яах билээ, надад ямар ирсэн захиа байсан биш. Тэгээд л байж байтал ангийн бараг бүх охидууд бүгд үерхээд явчихлаа, одоо нэг ёсны нөхөрт гарж байгаа дайны юмуу даа.

Тэр тэрэнд захиа өгсөн, тэр тэрийг гуйсан гээд л сургуулиар нэг яриа. Би ч анханаасаа л дурлалын роман сонсож сураагүй юм биш аан тийм үү гэж сонсчихоод л гүйгээд явьдаг байлаа. Яг тэгж явж байгаад аравдугаар ангиа төгсцөн гээд боддоо. Одоо эргээд бодсон чинь дан л тэр тэрийг гуйсан, тэр хүү тэр охинд сайн байсан энэ тэр гэсэн бөөн болсон явдыг эгч бол бүгдийг нь мэднэ, даанч миний нэр нэгэнд нь ч байхгүй нь даанч муухай.

 За за одоо тэгээд нэгэнт л араваа төгсөх гэж байгаам чинь одоо яах уу дээ би ч хариуд нь өөртөө нэг юм бодоод олчихсон. Угаасаа энэ муусайн дан муу сурдаг хөвгүүдээр ч би яах билээ, захиа өгөөсөй гээд бодоход хэнээс нь ч захиа авах билээ маягийн юм бодоод л өнгөрдөг байлаа. Гэхдээ л манай найз Ганаа яанаа яагаад Амарааг минь хөвгүүд гуйхгүй байнаа гэж ирээд л хааяа хааяа санаа алдахаар би яалт ч үгүй сонин болно л доо. Яанаа хүнд тоогдохгүй явсаар насаар ганцаараа явчих вий дээ гэж ирээд л гэж айна.

За тэгээд араваа төгсөөд их сургуульд ороод авах нь авлаа. Их сургуульд ороод би Сэлэнгийн нэг охинтой найзаллаа. Нээрээ бодоод байсан чинь эмэгтэй хүн ер эмэгтэй хүнийхээ хөөрхөнийг мэддэггүй юм шиг санагдчихлаа. Манай тэр найзыг хүмүүс, ялангуяа залуучууд хөөрхөн Болороо гэж нэрлэдэг байсан юм. Миний хувьд тэр Болороо маань яг л миний арван жилийн Ганаа шиг л найз минь байлаа. Уулзах бүрд л дан залуу ярина.

Би нээрээ их сонин хүн шүү. Надад одоо бодоод байхад надад анх ийшээ тийшээ шинэ газар очиход дан нэг тийм залуугаар дагнадаг тийм бүсгүйчүүлтэй найзалж таардаг юм шиг байгаа юм. Тэр л тавилангаараа их сургуульд ч Ганааг минь залгуулаад л бас нэг тийм залуу ярьдаг найзтай болоод авлаа, тэр маань бас асууна чи өөрийнхөө залууг яриач гэж хааяа асууна. Үгүй ээ, харин надад нэг ч тийм юм байхгүй, би бүр арван жилдээ хайрын захиа ч авч үзээгүй гээд үнэнээ л хэллээ. Ямар зохиолтой нь биш дээ. Баригдвал бүүр балай юм болно биз дээ. Тэр бас гайхаад л би бантаад л, гэхдээ найз маань ухаантай байсан болохоор тэгж намайг эвгүй байдалд ортол минь ч бас гайхахгүй л дээ мэдээж, голдуу л тэгэсхийж байгаад дан л өөрийнхөө түүхийг ярьдаг байлаа.

Тэгсэн тэр нэг өдөр бид хоёр хичээлээ тараад л манай байранд ирлээ. Тэгсэн чинь байрны жижүүр чамтай уулзах гэж нэг хүн ирээд тэгээд энэ захиаг үлдээгээд явсан гэж байна. Болороо бид хоёр манай тасагт орж байгаад л нээгээд үзлээ. Тэгсэн чинь нэг танихгүй танилаас минь надад бичсэн хайрын захиа байна аа.

Аравдугаар ангид байхад нэг хүн манай гэр рүү залгаж таараад би тэр үедээ сав санамсаргүй утсаар жаахан ярьсан юм. Тэгсэн дахин залгаад л би яриад л, юу ярьдаг вэ гэхээр одоо юу ярьж байсан юм бүү мэдээ. Юухан хээхэн л ярьж байсан байх, тэгсэн тэр залуу намайг сурагласаар байгаад хотод очоод байранд ирээд уулзах гэж ирсэн би байгаагүй байсан байгаам. Би ч за тэр л байна гэж мэдэх нь ч мэдлээ, тэгээд л захиаг нь задласан чинь Болороо алив би уншаад өгөе гээд л гараас минь аваад л чангаар уншив.

Гэтэл яасан гээч. Ёстой ичиж үхмээр юм болдогийн. Манай Болороо уншиж чаддаггүй, нөгөө захиаг чинь. Нуль алдаа, еэ хүүрээ очиж очиж ганц хайрын захиа авсан нь цул алдаа тэрийг нь тэгээд эрчүүдийг араасаа хуйлруулдаг зартай хүүхэн үсэглэж ядаад зогсож байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Би зүгээр л аваад ураад хаячиж билээ. Гэхдээ зайлуул, манай Болороо бас аягүй санаа нь зовж билээ, би хэрэггүй л авж уншдаг байж дээ л гэж үнэхээр бодоод байх шиг байсан.

Би ч гэсэн юу ч яриагүй, үгүй одоо юу ч ярих вэ дээ, үнэндээ хэлэх үг олдохгүй л байлаа. Хүн уг нь хайрын захиа аваад сэтгэл нь хөөрөөд догдолдог доо, гэтэл би яаж байна. За хөөрхий нэг иймэрхүү зах зээл дээр л эрэлттэй гар одоо яая гэх вэ дээ л гэх маягийн юм бодоод л өнгөрч билээ.

Гэхдээ одоо юм их өөр болжээ, бидний үед бол тэгж алдаатай бичих явдал тэгж хавтгайраагүй байсан болохоор яг тийм захиа авахаар хоёр оюутан охинд үнэхээр чамлалттай, үнэхээр элэг хатааж л байж билээ. Одооны хүүхдүүд нээрээ яадаг юм болоо. Нээрээ сургуулиа төгсөөд Болороо мань солонгос яваад сураг тасарсан даа. Болороотойгоо уулзуул энийгээ ярьж баахан инээлдэх юм байна шүү л гэж хааяа санадаг юм.

За байз энийг тавих уу байх уу, зарим уншсан хүнд сонин санагдаж магадгүй л юм. Гэхдээ миний хувьд одоо бодоход их инээдтэй санагддаг болохоор тавихад би яах ч үгүй л дээ. За за тавилаа.

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
itsme (зочин)

хэхэ инээдтэйн. би ч дээ захиа этэр авч үзээгүйшд. тэр бүү хэл нэхх айхтар үерхэж этэр ч үзээгүйм байна кккк одоо л амжуулна даа гсн

My Notes (зочин)

Ямар хөөрхөн, хөгжилтэй түүх вэ?

уншигч (зочин)

уншлаа таалагдлаа

My Notes (зочин)

маниусын үед ч захиа моданаас гарцан байсан л даа. гэхдээ л би 8-р ангид байхдаа нэг захиа аваад аймаар сандраал, салгалаал уншиж байж билээ. хахаха... ядаж байхад нээх урт захиа, зураг мураг зурчихсан. одоо бодсон чинь инээдтэй санагдчлаа.

Elguardo (зочин)

нэг захиа авж үзэх юмсан? хөөрхөн хөгжилтэй түүх байна хэхэхэ

ҮЛЭМЖ (зочин)

6р ангид нөгөө ангийн нэг охинд захиа бичээд найзаараа дамжуулсан чинь тэнэг чинь өөр хүнд өгөөд намайг шараа болгож билээ тэрнээс хойш хаширсан даа гэж хэхэхэ

zochin (зочин)

hehehe yamar ineedtei huurhun tuuh ve? gehdee bas hairiin zahia avch uzeegui olon hun baidag baihaa.ta bas neg zahia avtsan l yum bna

Энхзаяа (зочин)

Zahia avch blaa .. kkkkkkk suuld dandaa msg irdeg boltson , kekekekeke goyo goyo shuleg yavuuldag bsan daa ...

moonakok (зочин)

hehe ystoi ih taalagdlaa zunduu ih ineele goe dursamjtai ymaa

chimeg (зочин)

hehehehe hogjiltei ymaa.bi bas neeh olong avj ntr bgaagui ch gants 1iig avhaaraa icheed l boon ym boldogbj bilee.yadaj bhad neeh t1 zarimiig ni uranguutaa nuurluu ni shidcheed yvchihdag bj bilee.yah gej tegdeg bsiim buu med

3apaa (зочин)

Гоё бичиж байна шүү... Үсэг алгасалгүй уншлаа. Хөгжилтэй байна. Нархан минь. Энэ тэхдэ хайрын захиа биш шөө гсн:P

girl (зочин)

hehehe bi ih zahia avdag bailaa.heterhii goyo shulegtei.gehdee zahia avchaad ichij uheh geed l nuur ulaigaad l ih ineedtei baijee.ter zahia ugsun huvguuniig harhaas ch icheed uur ch hureh shig boldog baijee.odoo bodood baihad yundaa ch ichdeg baisiin.gehdee suuldee zahiagaa unshaad buur dooglood l shooldog baij bilee naizuudtaigaa niileed.suuld tugsuh havid msg ih irdeg bailaa gej.gehdee taniih zahia ih avch baisan nadaas iluu sonirholtoi huurhun yumaa kkkkkkkkkkk

Гандирс (зочин)

хэхэхэ ийм юм бичсийн бий вий. Унших гээ л амжихгүй явлаа. Өнөөдөр жаал блоогорч байна.

munkhbayar (зочин)

goy bichijee

spyro (зочин)

neeree urt bichihiin hehe, ghdee goy tuuh bn. hun uuriinhuu huuhed baihiin uyiin dursamjuudaa sanaad saihan bichih goy yumaa.

puujee (зочин)

goyo yuuh bna shuu in taalagdlaa huuhed nasaa jaal durslaa

Gtulga (зочин)

Охидуудын амьдрал нүдэнд жирс гэдэг байна ш дээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)