ДАМДАА : Блог бидний амьдралд ямар хэрэгтэй вэ?-гийн үргэлжлэл, бас хамгийн чухал нь
За хө, өчигдрийн сэдвээ дахиад үргэлжүүлэх гэж байна. Гэхдээ та анзаарсан бол би энэ бичлэгээ нэг ёсны улс төржүүлэх гээд улс төрийн сэдэв дээрээ тавьчихсан байгааг. Улс төр, эдийн засгийн асуудлаар эгч бол үнэн халуурах дуртай гар л даа тийм болохоор тэгээд улс төр рүү л давхиад орж байгаам. Нээрээ өчигдөр өглөөний тавьсан сэдэв маань бүр байхгүй болчоод би дахиад хуулаад оруултал өнөөдөр гараад ирсэн байна. Нэг сэдэв хоёр тавигдсаныг минь болгооно уу. За тэгэхээр үндсэн асуудалдаа шууд орохийн болбол: Зээ хө, блогийг өөр нэгэн давуу тал нь бол, блог биднийг энэ олон ургальч үзэлд дасан зохицох, олон ургальч үзлийн дунд өөрийгөө илэрхийлэх аргад шууд автоматаар сургаж байгаа цорын ганц хэрэгсэл юм аа, өнөөгийн бидний нөхцөл байдалд. Ингэж шууд өөрсдөөр нь хийлгэж хийх явцадаа өөрсдөө асуудлыг ойлгож, суралцах энэ арга чинь одоо орчин үеийн арга шүү дээ хүмүүс ээ. Та бод л доо, би өчигдөр ухаан нь нэг том эрдэмтэн хүнээс "Амараа, чи монгол хэлийг муухай ашиглаж байна шүү" гэсэн том шүүмж авлаа. Би хүмүүс уншаад таалагдаж байнаа гэсэн байхыг нь хараад л нэг их сэтгэл хөөрөх гэтэл, тэр эрдэмтний үг санаанд ороод үгүй би одоо яг гайгүй юм бичиж байгаа хүн үү, гайтай юм бичиж байгаа хүн үү гэдэгээ өөрөө тодорхойлж чадахаа байгаад эхэлж байгаам. Тэгээд би учиргүй бодлоо. Нээрээ энэ олон санаа, олон үзэл бодолд би яаж хамгийн олон хүнд хүрэхээр юмаа хийх вэ гэдгийг бодож, гарцыг нь олж чаднаа л гэдэг чинь би нөгөө сүрхий олон ургальч үзэл гэдэгтэй л зохицож байгаа хэрэг байх нь гэж ирээд л. Тэрний тулд хирэндээ бид нар оюун ухаанаа ажиллуулж, ингэсээр би олон санаанд өөрөө арилалгүй бас хүнийг арилгалгүй, гэхдээ эв нэгдэлтэйгээр оршин тогтнох тэр аргад бид бүгдээрээ суралцаж байх юм. Тэгээд л блогуудад бичсэн санал сэтгэгдлүүдэд блогчдын өөр өөрсдийх нь хариултуудыг бодож үзлээ. Санал сэтгэгдлүүд угаасаа янз янз, гэхдээ л зарим үнэн голоосоо дэмжсэн, зарим нь үхтэл доош нь чихсэн, зарим нь төвийг л барьсан ийм л хэдэн ангилалд багтаж байгаа байх юм. Гэтэл блогчин бүрийн хувьд өгөх хариулт нь янз янз байх юм. За хамгийн сонгодог хариултууд бол, өөрийг нь зад шүүмжилсэн гаруудад баярлалаа, дараа энэ асуудлыг бодож үзэе гэх маягийн нэг хариулт өгсөн байх юм. Гэтэл зарим зүгээр л "Чи муу манай блогоос зайлцан бай даа" гээд л хөөж туусан байх юм. Хэ хэ хэ , нэг бодлын хөөрхөн ч юм шиг, гэхдээ хамгийн гол нь тэр хүмүүс өөрөөсөө өөр үзэл бодолтой хүмүүстэй хэрхэн тулж байгаа нь их сонирхолтой байна шүү. Зарим блог бол бүүр та санал сэтгэгдлээ үлдээхийн тулд нэр ус, блогийнхоо хаягийг үлдээнэ үү гэх маягтай. Яалт ч үгүй, аа энэ дээр хамаагүй юм биччүүл эргээд надтай эвгүй тулж мэдэх гар байна ч гэж бодогдохоор. Гэхдээ энэ бүгд бүгдээрээ нийлээд л бидний дунд энэ олон санаа хэрхэн сүлэлдэн тохирч байгаагийн энгийн нэгэн амьдралын жишээ. Үүнээс хэн ч хохирол амсахгүй, хэн ч энэ тэнд хоригдож элдэв цээрлэл хүртэхгүй, хамгийн гоё бид олон ургальч үзэлд хамгийн өртөг бага аргаар бас өөрсдөдөө хамгийн хөгжөөнтэйгээр өөрөө өөрсдөө ч мэдэлгүй суралцаж байгаа нь л их сайхан санагдав. Би ч гэсэн тэр болосрол сэдэв дээрээ ийм л үзэл санааг ээжийнхээ туршлага дээр үндэслэн гаргах гээд л байгаа юм л даа. Яахав уг нь ардчилсан зарчмаар төр улсаа төвхнүүлдэг улсуудад бол улс төрчдөд энэ олон санааг харшилдуулалгүй эв нэгдүүлнэ гэдэг бол хамгийн том авьяас юм шиг байгаа юм. Яагаад гэвэл хэдий чинээ олон хүн таныг дэмжинэ, төдийн чинээ олон хүн таны төлөө саналаа өгөх учраас яавал олны дэмжлэг хүртэх вэ гээд л улчтөрчид сонгуулиар их олон сайхан сайхан юм ярьдаг биз дээ. Тэр чинь одоо бидний блогдхоор бол яавал олон хүнд уншуулчих вэ гээд л новшроод байгаа нь тэр байхгүй юм, та бид уг нь мэдээд л байгаа. Би энд гэхдээ Обамагийн талаар нэг жишээг ярих гэсэн юм. Обама яаж ингэж олон ургальч үзэл дотор олон бүлгийг өөртөө татаж, хамгийн гол нь өөрийн байр суурь нь ингэж олон үзлийг татах явцад бүдгэрч арилалгүй улам тод болж гарж ирсэн талаар ярих гэсэн юм. Би иракийн дайнаар жишээ авах гэж байна. Энэ иракийн дайнаа 2008 онд америчуудын бараг 20% гаруйхан нь л дэмждэг болчихсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, Жорж Бушийг 20-д хувийн америкчууд нь л дэмжинэ бусад нь бараг үзэн ядаад ирсэн байгаа юм. Энэ дээр би Обамагийн хэрхэн иракийн дайныг эсэргүүцсэн түүхийг нь л ярих гээд байна л даа. Обама бол шууд иракийн дайныг зогсооно гээд анхнаасаа амалж байгаа юм. Тэгэхээр чинь бараг наян хувь нь Обамаг сонсоно, хэрэв арьсны өнгийг нь сонгогчид тооцохгүй бол шууд Обамагийн төлөө хүмүүс саналаа өгнө биз дээ. Тэгвэл Обама яаж тэр үлдсэн 20%-тай ярьж байгаа нь надад хамгийн сонирхолтой санагдлаа. Обамаг та нар шууд л тэх хэсэг америкчуудад дайныг дэмждэг чинь та нарын буруу, хатуу сэтгэлтэй харгис муухай энэ тэр гээд л өвчигнөсөн гэж бодож байна уу үгүй. Эсвэл тэр иракуудыг алж хядаад өгөе гээд л өмнөхөө мартчаад, өөрийнхөө байр суурийг үгүйсгэчээд долигносон гэж бодож байна уу үгүй. Дайныг дэмждэг америкчуудыг Обама ятгаж байгаа юм. Юу гэхээр, иракт дайн хийснээр манай америк огтоосоо аюулгүй болохгүй. Жинхэнэ аюулын эзэд чинь Аль Кайда, тэгээд тэд нар чинь афганд үүрэлчихсэн байнаа. Бид иракт ингэж хамаг нөөцөө хаяад байх ар хударгаар нөгөө хэргийн эзэд Аль Кайда л хожоод, одоо бүр хүрээгээ улам тэлээд дэлхий даяар өргөжих гээд байна гэж байгаа байхгүй юу. Тийм болохоор иракаас цэргээ татаж афган руу хүч нэмэе. Эцсийн дүнд иракийн дайныг зогсооно гэсэн үү гэсэн, бас иракийн дайныг дэмжигчид тэгж айхтар Обамаг буцаад ятгах хариуг олж чадаагүй, тийм болохоор үлдсэн наян хувиас тийм ч ихийг дайныг дэмжигчид өөрсөдөдөө элсүүлж авж чадаагүй, бас Обама дайныг дэмжигчидтэй нүүр тулахдаа нөгөө наян хувийн дэмжлэгээ тэгж их алдаагүй гарч ирж байгаа л байхгүй юу. Яа яа, ингэж үзэл бодлоо хүнд тулгалгүйгээр, хүнийг шахалгүйгээр бас өөрөө ямар ч байр суурьгүй бололгүйгээр бас асуудлыг энх тайвны аргаар шийдэхэд үү, ээ дээ хүмүүсээ энэ блог биднийг заавал нэг юманд сургаад байгаа юм шүү блогчидоо. Гэтэл, 2004 онд Керри анх иракийн дайныг эсэргүүцэнэ гэж гарж ирчээд яг тэр улаан дайны хэнээтэнүүдийн өмнө очингуутаа юу вэ, бараг би ветнамын дайнд явсан цэрэг хүн, бараг дайтана болоод явчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь иракийн дайныг дэмждэг хэсгээсээ ч дэмжлэг олсон юм байхгүй, нөгөө дэмжихгүй хэсэг нь ч энэ ер нь дайтах гээд байна уу үгүй юм гэсэн эргэлзээг бас төрүүлээд л эцсийн дүндээ өөрөө л сонгуульд ялагдаж байгаа байхгүй юу. Хиллари Клинтон ч гэсэн дээ бас яг Керригийн энэ алдааг урьдчилсан сонгууль дээрээ давтсан л даа. Тэрийг дараа яринаа. За за ингээд дуусгая.
start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
munkhbayar (зочин)

good job

3apaa (зочин)

Эцсийн эцэст Обама гуай зөв тэмцэлдэж ажлаа сайн хийсэн гэсэн үг л дээ. Түүний арьсны өнгө хүртэл ажилтад нь эерэгээр нөлөөлсөн гэж маркетингийн үүднээс авч үзэж болох талтай санагддаг. Хүмүүс эерэг өөрчлөлтөд дуртай шүү дээ. За да би ч буруу ярьдаг хүн шүү дээ.

МӨНХГЭРЭЛ (зочин)

харилцаа холбоо хамгаас чухал

AntiDotE (зочин)

Обамагийн ялалтанд нөлөөлсөн хүчийн зүйлүүдээс хамгийн гол нь, түүний бусдаас ялгарах unique шинж нь байсан болов уу. арьсны өнгө ч гэсэн нэлээд том хүчин зүйлүүдийн нэг болсон байх. өрсөлдөгчдөө харилцах өөрийн тактик дээрээ бусдаас илүү сайн ажилласан санагдсан. яагаад ч юм энэ талдаа нэг л impressive ажиллаад байсан.

ҮЛЭМЖ (зочин)

Та нар юугаа мэдээд ингэж яриад байгаан ЦАад Обама чинь манай сонгуулийн ерөнхий хорооны Баттулгыг ажил авсан гэх чинь билээ гсн хэхэхэ

bilguun (зочин)

tiin shuu mash ih heregtei

zayets (зочин)

обама таалагдку байнааа надийг сайд болгосонгүй

duck (зочин)

yg n sonirholtoi yum shig bna,daanch baahan aldaa unshhad joohon tuvugtei bolchih-n,ene-gee zasval vh unshhad uramtai bh bh..........

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)