ДАМДАА : Билл Гейтсийн хүргэн болсон нь

Билл Гейтсийн хүргэн болсон нь

Энэ нээрээ хүн нэг удаа сонсчихсон байхад гайгүй яриа ш дээ.

Аав нь хүүдээ: -Би чамд тохирох эхнэр олсон гэв.

Хүү: -Хэдэн он бэ ааваа, хэддүгээр зуун бэ? Би эхнэрээ өөрөө олчихноо та бүү санаа зов.

Аав: -Тэр чинь гэхдээ Билл Гейтсийн охин шүү дээ.

Хүү: -Аа, тэгвэл ч болж байна шүү. Надад татгалзах юм алга.

Аав нь Билл Гейтс дээр очоод би хүүгээ танай охинтой суулгамаар байна гэв.

Билл Гейтс: -Таны манай охинд санаа тавьсан явдалд их баярлалаа. Гэхдээ манай охин хэнтэй суух нь манай охины л хэрэг.

Аав: -Гэхдээ манай хүү чинь Дэлхийн Банкны дэд ерөнхийдөгч шүү дээ.

Билл Гейтс: -Мм, мм, тэгвэл ч надад татгалзах юм алгаа.

Аав дэлхийн банкны ерөнхийлөгч дээр очоод би хүүгээ танай банкны дэд ерөнхийлөгч болгомоор байна гэв.

Дэлхийн Банкны ерөнхийлөгч: -Манайх дэд ерөнхийлөгчөө Харвард, Оксфорд гэх мэт сургууль төгсөн төгсөгчидөөс шилж авдаг юм даа.

Аав: -Гэхдээ манай хүү Билл Гейтсийн хүргэн ш дээ.

Ерөнхийлөгч: -Мм, мм, та хүүгээ маргааш өглөө есөн цагт өргөдлөө бариад хүрээд ирээч гэж хэлэхгүй юу гэжээ.

 

Ай хөө, зээ хөө бизнес саналаа гэж.

 Тэрбумтан Онасис гэхэд, нөгөө Жаклин Кеннедитэй суудаг. Тэр бас нэг иймэрхүү гар байсан байгаам. Тамхи үйлдвэрлэх гээд л хэдэн хөрөнгө оруулагчдыг зад найраад мөнгийг нь авчихсан.Нөгөө хэд нь гадна нь мөнгөө авах гээд хүлээгээд очерлочихсон. Өөрөө хаалганы цаана хэдэн авгайчуул хөлсөлж аваад тамхиа савлуулчихсан. Тэгээд өөрийнхөө тамхийг олны нүдэн дээр татуулахын тулд нэг нэртэй дуурийн дуучин хүүхэн рүү час улаан сарнай илгээж нөгөө дуучнаа уяраагаастай.

 Тэгээд л нөгөө хүүхэн нь уяраад л Онасисын брэндийн тамхийг Онасисын гуйсан ёсоор нь дуурийн тайзнаа нэг сорж өгөөд л , хүүхнүүд ер нь тамхийг тэгж анх татаж эхэлсэн юм байна билээ ш дээ. Тэгээд л тамхиа борлогдонгуут авгайчуулийнхаа цалинг төлөөл, хөрөнгө оруулагчиддаа зээлээ төлөөл, өөрөө гол нь тэрбумтан болоол. Эцсийн эцэст бүгд сэтгэл хангалуун.

 Үгүй тэгээд хангалуун ч гэж дээ, Онасис мэт шиг нь л ингэж хүмүүсийг найрал хөгжимд оруулж өөрөө удирдагч нь болоод гүйдэг юм шиг байгаа юм. Бусад өөр бүтэлгүйтсэн гар бол хаааар мянга. Саяны түүхэн дээр, тэр нэртэй дуучин хүүхэн л Онасист найрагдаагүй бол тэгээд л Онасис шоронд, тэр олон авгайчуул цалингүй баахан ажиллачихсан, хэдэн хөрөнгө оруулагчид толгойгоо шаагаад л үлгэр төгсөх байлаа ш дээ. Бодоод үзэхээр бас л бизнес хийнэ гэдэг эвгүй эд байгаа биз. Тийм ч болохоор би бизнесийн удирдлага заадаг байсан боловч бизнес эрхэл гэж оюутанууддаа огт уриалдаггүй байсан юмаа гээлүү.

Яа яа, тэр чигтээ бичиж байж балрах гэжий шүү, шууд оруулах гэсэн чинь миний нэтэе орох сэшшн дуусчихсан байсан байна ш дээ. Юмыг яаж мэдэх үү гээд хуулж авсандаа л өнөөдрийн бичлэг орж дөнгөлөө.

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
3apaa (зочин)

Дээс томоод найзыгаа татаж авах тухай үлгэр шиг нэг ийм захиа яваад л байдаг байсын. Яг ийм биш ч гэсэн бизнес хийх үед сэргэлэнтэх хэрэг алхам тутамд таардаг шүү. Мэдлэгтэй байх мэдрэмжтэй байх хоёрын ялгааны тухай мундаг үг яваад байсан юу билээдээ? мартчиж... Боловсролтой гэдэг бол ухаантай гэсэн үг биш юм аа гэж хэлэх гээд л мөн ч их тойрлоо. Шууд хэлчий яшиг гсн :P Тэрхүү учрыг мэдсэн та оюутнууддаа бизнес хийх тухай уриалдаггүй байсан байлгүй. Бизнест мэдрэмж, сийрэг тархи хоёр их хэрэгтэй тийм үү? Шал ойлгомжтой юм биччих шиг боллоо.

damdaa (зочин)

he he he, ene harin bas nadad ireed bi tabisiin. Ta nart ch bas teguul irchihsen l yum baina l daa.

AntiDotE (зочин)

одоо үед гол нь мэдээлэл л байна шүү дээ. мэдээллийн эх үүсвэр сууж байгаа хүмүүс бол гүй мөн ч өндөр боломжтой шүү дээ.

damdaa (зочин)

harin tiimee, heleed yugeheb.

boldoo (зочин)

zaraagiin helseniig demjij bn

damdaa (зочин)

heleed yuhuu.

zochin (зочин)

gehdee saihan l bichsen bn shdee: bagsh bsn bolood ih toiruuldagch glee todorhoi oilguulaad bsn yum bn shde. dajgui shuu! unshaagui negend n sonirholtoi blaa

damdaa (зочин)

zochind thanks. Gehdee bi gaigui l bichij baigaaz dee, he he he. Humuusee minii ene ertnii bichleguud maani er enter tobch ni alga bolchood buur deer deereesee naaldsan yum bolchood baina yah uu tuslaach

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)