ДАМДАА : The Fountainhead- Бүлэг Peter Keating: 1-2

The Fountainhead- Бүлэг Peter Keating: 1-2

Бүлэг 1-2

Хатагтайн хувьд зөвхөн түүний сониуч зан нь түүнийг уруу татаагүй байлаа. Харин ч амьхандаа сургуулийн зөвлөл шийдвэрээ цуцалчих вий гэсэн тийм нэг хорон болгоомжлол байсандаа хэрэгт дурлан Ховардыг шавдуулна. Ховард угаалгын өрөө руу яарав. Хатагтай түүний нүүрээ угааж, задгай шулуун үсээ гараараа самнасан болж байгааг алдалгүй ширтэв.

Ховард хатагтайг үг хэлэхийн завдалгүй гарч одохоор завдав. “Эрхэм Рорк! Та арай ийм хувцастай явах гэж байгаа юм биш биз?” хэмээн хувцас руу нь заав. “Яагаад болохгүй гэж?” “Үгүй, тэр чинь таны декан шүү дээ”. “Одоо биш болсоон хатагтай Китин”.  Үнэндээ Ховард тэгж хэлэхдээ бараг баярлах алдаж байгаа нь хатагтайг үнэхээрийн балмагдуулав.

Стантоны Технологийн Их Сургууль толгод дээр байрлах ба түүнийг тойрсан цайз хотын титэм мэт үзэгдэнэ. Бүсэлхийнээс нь Католикийн сүм цухуйх нь урган гарсан мэт харагдах аж. Угтаа бол, энэхүү цайз, цайз нэрэндээ туйлын зохицсон аж. Том том хүчирхэг баганууд, зузаан хана, мэргэн харваачид нуугдах хаалтууд, яг л Стантоны Их Сургуулийг довтлох дайсныг хүлээж байгаа мэт. Цайзыг довтлох дайсан бус, он цагийн эрхэнд агаар, нарны гэрэл өгөршүүлж байгаа нь илхэн.

Деканы өрөө мөргөлийн өрөө мэт ажээ. Бүдэг гэрэл зурагтай цонхтой хосолж үзэгдэж, гэрэл тохойгоор нь нугалсан гэгээнтэний цонхон дээрх хөрөгийг чимэн гэрэлтэнэ. Хэзээ ч хэрэглэж байгаагүй ханан зуухны хоёр талд улаан, ягаан өнгийн гэрэл алаглан анивчина. Заахны дээд талд Партеноны зурагны төв хэсэгт нов ногоон өнгө ялгаран харагдана.

Рорк деканы өрөөнд ороход декан ширээнийхээ сууж байгаа нь нүглээ наминчилж байгаа мэт. Декан намхан биетэй махлагдуу хижээл эр. “Өө, Роррк уу, за суу” хэмээн инээмсэглэв. Рорк суулаа. Декан гараа салаавчилан бүсэлхийндээ "тээглүүлэн" сууж түүнээс ямар нэг хүсэлт хүлээн сууна. Хачирхалтай нь ямарч хүсэлт ирсэнгүй. Декан хоолойгоо засав.

“Миний хувьд өнөө өглөөний тохиолдсон явдалд тань харамсаж байгаагаа илэрхийлэх нь илүүц биз ” хэмээснээ “Би чиний талаар үргэлж л санаа тавьж байснаа ч өгүүлэх юун”.  “Өө та түүнд санаа зовох хэрэгггүй” хэмээн Рорк хэлэв. Декан түүн руу гайхангуй ширтсэнээ үргэлжлүүлэв. “Би таныг хөөхөд саналаа өгөөгүй гэдэгээ ч дурьдахад илүүдэхгүй биз. Би энэ асуудалд огт оролцоогүй. Таньд л гэж хэлэхэд, зөвлөлийн хурал дээр цөөнх байсан ч гэсэн таныг тууштай хамгаалж байсан хэсэг байсан юм шүү. Танай барилга зургийн багш чинь чамайг үнэхээр их хамгаалсан. Танай тооны багш чинь ч ялгаагүй. Харамсалтай нь, чамайг сургуулиас хөөх гэсэн хүний саналын тоо нь хамаагүй олон байлаа. Петеркин багш, таны дизайнд шүүмж өгсөн багш, анхнаасаа энэ асуудлыг тавьсан хүн л дээ. Тэр нөхөр бүр чамайг энэ сургуулиас л хөөдөггүй юм бол тэр өөрөө манай сургуулиас сайн дураараа гарах хүртлээ бидэнтэй үзэлцээд. Та Петеркин багшийг дүргүйг тэгтэл нь хүргэснээ ойлгох хэрэгтэй байхаа”.  Рорк “Би ойлгож байна аа” гэв.

 “Та ойлгож байгаа байхаа, тэр чинь л гол асуудал байлаа. Энд би таны түүний хичээлд хандаж байсан хандлагын талаар ярьж байна. Та бусад инженерийн судлах ухаанд гайхалтай сайн байсан хирнээ энэ хичээл дээр хумсын чинээ ч анхаарал тавиагүй. Ирээдүйн архитекторт барилга зураг туйлын чухал гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ юундаа тэгтэл нь туйлширна вэ? Юунд ингэж өөрийн мэргэжлийн тань нэг хэсэг урлаг, уран сайхны хэсэгээ үл ойшоож математик, илүү техник талаа хэтэрхий дээр тавина вэ? Урлаг уран сайхны хэсэг чинь чиний мэргэжлийн хувьд чиний онгодыг оруулж хөглөх байсан биш үү. Та чинь хот төлөвлөлтийн инженер биш архитектор болох гэж байгаа хүн шүү дээ”.   “Ингэж ярих нь илүүц биш гэж үү? Энэ чинь нэгэнт өнгөрсөн. Одоо миний хичээлүүдийн сонголтоор ярих нь нэгэнт оройтсон биш гэж үү” хэмээн Рорк асуув.  “Би чамд туслахыг л хүсэж байна Рорк минь. Чи энэ талаар шударгаар бодох ёстой хүү минь. Чи ийм юм болох гээд байна шүү гэсэн ямарч сануулга аваагүй гэж лав хэлэхгүй дэг”. Рорк  “Би авч байсан ” гэв.

Декан суудлаа хөдөлгөв. Рорк түүний сэтгэлийг тавгүйтүүлэв. Роркийн нүд түүнийг эелдэгээр ширтэх аж. Декан дотороо ингэж ширтэхэд буруу юу байхав, харин ч эелдэгээр, яг л яаж харах ёстой түүгээрээ л харж байна, даанч нэг л түүний харц өөрийг нь тэр мөчид огт байхгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлээд байна хэмээн бодон суув. “Таньд өгч байсан даалгавар, дизайныг нь хийх төсөл болгон дээр та хэрхэн ажиллав? Таны хийж байсан ажил бүрийг би лав ямар нэгэн стильтэй гэж хэлж чадахгүй, яахав яг таны гэх гайхалтай хэлбэрээр хийгдэж байсан л даа. Гэхдээ л таны ажил бидний энэ хэдэн жилийн туршид таньд заах гэж оролдож байсан ямарч зарчим, тогтсон ойлголтонд огт нийцэж байгаагүй, бүр харин эсрэгээр хийж ирсэн. Та уламжилалт урлагийг үл ойшоож байна. Та өөрийнхөө ажлуудыг модернист гэж байж мэдэх юм. Тэгж ярьвал энэ чинь млдернист ч биш, ердөө та дүргүйцэхгүй бол үүнийг чинь галзуурал, солиорол л гэж хэлэх байх ”.

“Би дүргүйцэхгүй ээ”.  Декан “Таны дуртай стилээ сонгон бүтээх тэр ажлыг та юу болгон хувиргав? Танай багш чинь чамайг сайндаа ч ажлыг чинь тооцсон бус, гагцхүү тэрүүгээр чинь яг юу хийхээ мэдэхгүй, яаж дүгнэхээ мэдэхгүй байсандаа л тэр. За бүр тэр түүхэн дизайн, тэр Тоёдрийн сүм, Парисын дуурийн театрыг урлах даалгаврыг чинь аваад үзэе. Та яаж орхисон? Зүгээр л хэдэн хайрцагийг ямарч утга учиргүй бөөгнүүлээд хаячихсан бөмбөөхэй шиг л юм хийгээд хаясан. Тэрийгээ та гэрийн даалгавраа хийсэн гэж үзэж байна уу, аль эсвэл засаг захиргаагүйгээ харуулах арга хэрэгсэл болсон гэж үзэж байна уу” хэмээв.  Рорк “Тэр бол засаг захиргаагүйгээ харуулах арга хэрэгсэл байсан юм аа” гэв.

“Бид чамд үнэхээрийн боломж олгох гэж их үзсэн юм шүү. Чний бусад хичээл дээрх онц дүнгүүдийг чинь бодоод чамайг аврах гэж элдэвээр л оролдлоо” декан атгасан гараараа ширээгээ зөөлхөн шаав. Хар чи энэ, сүүлийн ажил аа. Хүү минь энэ арай хэтэрнэ ээ” хэмээн Роркийн урьдах хэдэн цаасыг чичэв. Тэрхүү цасыг харахнээ, шилэн байшин сүндэрлсэн хуудасны буланд нь Ховард Рорк хэмээн хурц өнцөг гарган зурсан гарын үсэг байх аж. “Чи ийм юм хийчихээд яаж бидний ард гарна гэж бодов?”  Рорк “Би тэгж бодоогүй ээ”.  Декан “Хүү мин, чи бидэнд ямарч сонголт өгсөнгүй дээ. Бодвол чи биднийг өдийд үзэн ядаж байгаа биз, гэхдээ ...”

“Би ердөө тэгж бодоогүй ээ. ” хэмээн Рорк нам дуугаар хэлэв. “Харин ч би таньаас уучилал гуйж байна. Би зүгээр л ингээд нэг өөртөө асуудлаа эвтэйхэн шийдээд явж чаддаггүй хүн байгаа юм. Энэ бол яахын аргагүй миний алдаа. Би таныг хөөхийг чинь хүлээж таньд ажил удах биш би өөрөө нилээн дээхнээс сургуулиа орхих нь дээр байсан юм" хэмээв.

 “Гэхдээ одоо чи сэтгэлээр унаад яахав. Тэгээд бүх юм сайхан болох биш. Ялангуяа би чамд л гэхэд ...” хэмээн декан урагш үл мэдэг бөхийн нүүрэндээ инээмсэглэл тодруулан сайн санааны үүднээс хийх гэж байгаа үйлдэлдээ сэтгэл хангалуун инээмсэглэх мэт. “Тэгэхээр би чамайг дуудаж ярилцсаны гол учир нь гэвэл би чамайг сэтгэл санаагаар унагаж асуудлыг дуусгамааргүй байна л даа. Би чиний асуудлаар ректорт танилцуулахад асуудалд бас ч арга чарга байгааг мэдсэн л дээ. Тэгээд л тэр боломжийг би хувьдаа ашиглах гэж бодоод л ..., Тэгэхээр ийм байна л даа, хүү минь . Хэрэв чи асуудал ямар хурц байгааг ойлгоод, жилийн чөлөө аваад нэг сайн амараад, бүгдийг эргэцүүлэн бодоод үзвэл бид яахав чамайг заавал хөөлгүйгээр, “сайжирч” байгаа хэмээн үзэж болох л юм. Гэхдээ бас үүнийг яг ч албан ёсны шийд гэж хэлэхэд хэцүү л дээ. Ингэх нь бол асар ховор тохиолдол бөгөөд би яалт ч үгүй чиний бусад хичээл дээрх маш сайн дүнг чинь л харгалзан үзэж ийм боломжийг олж харж байгаа юм шүү дээ”.

Рорк инээмсэглэв. Гэхдээ тэр инээмсэглэл бол хүндлэл эсвэл баярлаж талархаж байгаа хүний иннэмсэглэл огт биш байлаа. Зүгээр л эв энгийн байдаг л нэгэн инээмсэглэл, бас тухайн мөчил үнэхээрийн байж боломгүй гэмээр тийм эд байлаа. Рорк “Та намайг буруугаар ойлгох шиг боллоо. Би танайд яах гэж буцаж орох гэж гүйх билээ?”

Декан “Юу гэнээ, ЧИ???” гэхэд Рорк “Би буцаж энэ сургуульд орохгүй. Миний л хувьд энэ сургуулиас нэмж сурах юм байхгүй ” гэв.  “Би чамайг нэг л ойлгохгүй л байна шүү” деканы дуу цахиртав. “Үгүй заавал тайлбар тавих шардлага байна уу. Таньд ямарч сонирхолгүй л эд дээ” хэмээн Рорк тайлбар тавив.

Декан  “Та надад өөрийгөө нэг сайн тайлбарлаад өг дөө” гэхэд Рорк  “Би уг нь архилогич биш архитектор л болмоор байгаа юм л даа. Би энд тэгж сэргэн мандалтын үеийн байшин барилга хийж суухын учрыг ердөө ч ойлгохгүй байна. Би тэд нарыг гараад л барихгүйгээс хойш барьж сурах гэж цагаа үрэх ямар хэрэгтэй юм”.
Декан “Үгүй хүү минь, сэргэн мандалтын үеийн хэв загвар чинь тэгж эртний болтлоо хоцрогдох болоогүй шүү. Өдөр бүр байшин саваа яг сэргэн мандалтын хэлбэрээр хар мянган хүмүүс засварлаж байна шүү дээ”. “Тэр ч тийм л дээ. Тэгэх л байх. Гэхдээ тэр байшингууд надаар засагдахгүй гэдэгийг л би их сайн мэдэж байна”. Декан “Чи больж үз дээ, энэ чинь үнэн нялх хүүхдийн яриа шиг л сонсогдож байна”.  Рорк  “Би энэ сургуульд барилга барьж сурах л гэж ирсэн. Надад өгсөн гэрийн даалгавар, аливаа төсөлийг би ирээдүйд барилга барихдаа хэрхэн барих вэ гэдэгээ олж мэдэхийн тулд л загвар болгон ашиглаж ирсэн. Би ирээдүйд ямар байшинг яаж барих гэж байгаа түүгээрээ л багшийн өгсөн даалгаврыг гүйцэтгэж ирсэн. Тэгээд ч энд би сурая гэсэн бүгдээ сурсан. Таны нэг их ойшоож үзэхгүй байгаа архитекторын бүтэцийн талаар би сурах юмаа сураад авлаа. Нэмж нэг жил Италийн зургийг судаллаа гээд надад юу ч нэмэхгүй ” гэлээ.  

Цагийн өмнө декан энэхүү ярилцлагыг нам тайван, энгийн болж өнгөрөхийг хүсэж байсан сан. Тэгвэл одоо декан Роркоос ямар нэг сэтгэлийн хөдөлгөөн, илэрхийлэл олж харахыг хүсэж байлаа. Деканы хувьд Рорк ингээд юу ч болоогүй мэт нам жим дуугаар асуудлыг ярих нь үнэхээрийн байж боломгүй мэт санагдаж эхлэв. Декан “Та тэгээд, ер нь ирээдүйд архитектор болвол одоо энэ хийгээд байгаа шиг хэлбэртэй л байшингаа барина гээд байна уу даа?” гэж асуув. рорк “Тийм ээ” гэхэд декан “Үгүй хүү минь, хэн тэгээд чамаар ийм юм бариулах бол?” гэж асуув. Рорк “Тэр асуудлын чухал нь биш. Асуудлын гол нь хэн намайг зогсоож чадах юм бэ?” гэдэгт л байгаа юм.

Декан “Тэгэхээр хүү минь асуудал ийм байна л даа. Чамтай энэ талаар ингэж чин сэтгэлээсээ эртнээс ярилцаж байгаагүйг минь уучлаарай. Би ойлгож байнаа, ойлгож байна. Чи намайг таслалгүй сонсож бай. Чи яахав ганц нэг, үгүй хоёр гурван модернист байшин олж хараад нэг санаа чамд төрөө л биз. Гэхдээ энэ модернист гэж өөрсдийгөө нэрлээд байгаа энэ “агаарт хөөрч” явдаг энэ нэг урсгалын талаар чи юу мэдэх үү. Чи юуг ойлгох ёстой вэ гэхээр, архитекторын хамгийн гайхмшигтай цогцол, шийдэл аль хэдийн олдчихсон юм, түүнийг нь энэ элдэв эрдэм номын газар нь баталчихсан эд юм шүү хүүхээ. Өнгөрсөн үеийн энэ гайхмшигт барилгуудаас бид ямар л бол ямар л загварыг олж харж чадна. Бидний хувьд ямар загвар вэ гэдгийг сонгох л асуудал болохоос, бид тэгж тэдгээрийг сайжруулах гэж санаархах хэн юм? Бид зөвхөн эдгээр эртний загваруудыг дуурайлган хийж, давтаж л чадна” гэв. Рорк “Яагаад?” хэмээн асуув.

Декан дотроо, үгүй ээ, үгүй , ер нь юу ч хэлсэн илжигний чихэнд алт ч хийсэн, ус ч хийсэн сэгсрэнэ л гэдэг шиг л юм байна. Энэ залуу надтай тэрсэлдээд байгаа ч юм биш , зүгээр л байж байгаа нь энэ юм байна хэмээн бодов. Декан “Энэ чинь мэдээжийн үнэн” гэв.

 “Та хар л даа” хэмээн цонх руу заан Рорк намуунаар үргэлжлүүлэв. “Та энэ зураг хөрөгтэй цонхоор хотхоноо харж чадаж байна уу. Энэ цонхны цаана хэдэн хүн хэрхэн аж төрж байгааг та мэдэх үү. Надад энэ хүмүүс ер нь архитекторын талаар юу бодож байгаа нь огтхон ч хамаагүй. Тэр бүү хэл эдгээр хүмүүсийн эмээ өвөө, өвөг эцэг арихтекторын талаар юу бодож байсан нь ч надад падлийн байхгүй”.

Декан “Гэхдээ тэр чинь бидний ариун нандин өв уламжилал шүү дээ” гэв.  Рорк “Яагаад”? “ гэж асуув. Декан "Бурхан сахиус минь гэж, хүү минь чи ингэж нэг гэнэн царайлахаа болиоч” гэв. Рорк “Гэхдээ л би ойлгохгүй байна. Та яагаад энэ эртний хэлбэрийг аугаа хэлбэр гэж бодох ёстой гэж надад хэлээд байгааг би ойлгохгүй байна” гэхэд декан зуухны дээд талд өлгөөтэй Партеноны зураг руу зааснаа  “Энэ бол Пантенон тэгээд л гүйцээ” гэж дуугарав.

Рорк  “Тэр ч тийм л дээ” гэхэд декан  “Би үүнээс өөр утгагүй асуултанд хариулж цагаа үрмээргүй байна” хэмээв.  Рорк "Үгүй, та тэгвэл хар л даа. Энэ Партеноны зургийн юу нь болохгүй байгааг би тэньд хэлэе л дээ” гэхэд  “Ээ, бурхан минь гэж, энэ чинь Партенон шүү дээ” хэмээн декан дуу алдав.

“Тэр нь ч тийм л дээ, хараал ид гэж” гэсээр Рорк шугамаа аван зураг руу дөхөн очив. Шугмаараа зурагны нүүрний шилэнд наан: “Та хар л даа энэ зургийг. Энэ “нэр хүндтэй” баганууд дээр байгаа энэ чимэглэл юуны төлөө энд байгаа юм бол? Уг нь бол энэ чимэглэлүүдийг модон баганан дээр модны залгаасыг далдлах зорилгоор ашигладаг юм. Гэтэл энэ багана чинь мод биш гантиг чулуун багана шүү дээ. Тэр баганы имжээс (triglyphs) нь юу вэ? Мод байна. Модыг тэгвэл хүмүүс аль диван гаравт оромж барьж эхлэхээсээ эхлэн зангидаж ирсэн. Таны грекүүд чинь гантигийг үндсэн орцоороо сонгосон мөртлөө сонгочихоод модоор хийдэг аргаа хуулбарласан, яагаад гэвэл бодвол тэр үеийн бусад архитекторчид тэгж хийдэг байсан биз. Дараа нь таны тэр сэргэн мандалтын үеийн мастерүүд чинь шохойг барилгынхаа үндсэн орцоороо сонгон авчихаад модны хийцийг хуулбарлан хийдэг байсан гантиган “барилгачид” грекүүдээ хуулсан. Одоо бидний эринд төмөр, бетоныг барилгын үндсэн орц болчихоод байхад, бид эртний урлаг гээд модны хийцийг хуулбарласан гантиган хэв загварыг шохойн орцонд хуулбарласан сэргэн мандалтын үеийн хэвийг бетон, төмөрт цутгах гээд байна гэдэг чинь их л хэцүү шийдэл санагдаад байгаа юм даа ”.

Декан түүнийг анхааралтай ширтэн суув. Түүний хувьд гайхшруулж байсан зүйл гэвэл Роркийн хэлж байгаа зүйлс нь бус, харин хэлж байгаа байдал нь байлаа.

Рорк “Яагаад тэгвэл ингэж “холион бантан" хийгээд байна вэ? Дүрэм журам учраас тэр үү?” гэснээ “Тэгвэл дүрэм гэх юм бол барилгын хэв загвар үргэлж хийгдэж байгаа материалаа дагах ёстой. Бид хэзээ ч гантиган байшинг модон байшингийн дикайнаар хийх ёсгүй л гэсэн үг. Ямар ч хоёр материал хоорондоо төстэй биш, барилгыг барьж байгаа ямарч хоёр газар адилхан биш. Байшингийн дүр төрх байшинг барих орчин, газрын хэв, барих материал, байшингийн зорилгоосоо урган гарах ёстой. Тухайн барилгын иж бүрдэлд нийцээгүй, нэгэн төвлөсөн санааны хэсэг болж чадаагүй юу ч төгс сайхан гэж хэлэгдэх янзгүй. Байшин гэдэг бинь яг л хүн шиг байх ёстой. Хүн эд эрхтэнээ бусдад түрээр ч болов зээлдүүлэх ямарч боломжгүй өөрийн гэсэн цогц иж бүрдэл байдаг шиг байшин ч гэсэн яг тэгж босох ёстой. Юу ч илүү биш, юу ч дутуу биш, бие биегүйгээрээ оршин тогтнох янзгүй , бас дор дороо өөрийн гэсэн давтагдашгүй үүрэгтэй хэсгүүдээс өөрийн зорилго, зохицолоо цогцлуулан бүтэх ёстой эд юм. Барилга, өөрийн энэ амин сүнснийхээ зарим хэсгийг ингэж уг нь хуулбарладаггүй юм. Барилгыг баригч нь байшингаа амь оруулдаг ба байшигнийн хана, багана бүрээр энэхүү амьд хэсэг нь мэдрэгдэж байх ёстой “ хэмээн үргэлжлүүлэв. 

Декан  “Гэхдээ бүхий л илэрхийлэх арга зам, хэлбэр дүрсийг аль хэдийнээ нээж илрүүлсэн шүү дээ ” гэхэд Рорк  “Юуны илэрхийлэл? Гантигаар урлагдсан Партонен өөрийн “модон ” өвөгөө илэрийлнэ гэж үү. Өнөөгийн баригдсан онгоцны буудал Пантеноныг илэрхийлж чадна гэж үү. Хэлбэр бүр өөрийн утга агуулгатай. Хүн бүр өөр өөрийн гэсэн зорилго, хэлбэртэй байдаг. Бусад хүмүүс юу хийж бүтээсэн нь юундаа тэгтэл чухал байна? Яахаараа таны хувьд огт таны байж чадахгүй тэр юмнууд тэгтлээ их ариун нандин байх ёстой юм. Та л биш юм бол, яахаараа бусад хүмүүсийн, таниас бусад бүгдийн юм зөв, мундаг байх ёстой юм. Үнэний орон зайг яахаараа ингэж бусдын тооцож олсон тоо эзлэх ёстой юм. Яагаад ингэж бүх юмыг нэгэн үнэнд хамруулах гэж нугалж хугалж дарах ёстой юм? Би үүнийг л ойлгомоор байна” гэв.

 Декан “Ээ, Бурхан минь гэж, та ядаж доошоо сууж үз. Тэр нь арай дээр байна. Үгүй ядаж наад шугамаа тавьж даа. ... Баярлалаа. Чи минь сонсож үз. Хэн ч орчин үеийн архитекторын үнэ цэнийг үгүйсгээгүй байна. Бид хуучин үеийн “гоо сайхныг” орчин үеийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн үеийн дуу хоолой гэдэг бол тэр хүмүүсийн дуу хоолой. Архитекторт тэгээд ч юу ч гав ганцхан хүнээр бүтээгдэж байгаагүй. Хүн хүний сонгодог дуу хоолой аажим аажмаар бусдын хүртээл болж яван явсаар стандарт хэмжүүр болон хувирдаг. Энэ нь тогтсон хэмжүүр болж бусад хувь хүмүүсийн өөрийгөө хэмжих, ажилаа нийцүүлэх арга хэрэгсэл болон тогтдог” хэмээв.

 “Гэхдээ байнаа,” Рорк намууханаар үргэлжлүүлэв. “Би жишээ нь жаран жил л амьдрана гээд бодоё. Ихэнх цагаа би ажиллаж өнгөрүүлэх байх. Би өөрийнхөө сонирхож байсан ажилаа мэргэжлээ болгож байгаа тул тэгэх байхаа. Хэрэв би энэ ажилд ямарч сонирхолгүй байсансан бол жаран жилийн там байх байсан биз. Би хийж байгаа ажлаасаа хэзээ хамгийн их таашаал авдаг вэ гэвэл, миний хийж байгаа арга зам нь тэр ажлыг хийх хамгийн сайн арга зам юмаа гэдгийн би мэдэж, бас үнэндээ тэгж хийсэн үе юм. Хамгийн сайн гэдэг бол стандартын асуудал бөгөөд тэр стандартыг би өөрөө тогтооно. Надад туршлага гэхээр өвлөж үлдсэн юм юу ч алга. Тэгэхээр би түүхийн төгсгөлд зогсож байна. Магадгүй, би эхэнд нь зогсож байж болох юм”. “Чи ингэхэд хэдэн настай вэ?” хэмээн декан асуув. Рорк “Хорин хоёртой” гэж хариулав.

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
ҮЛЭМЖ (зочин)

Баярлалаа Гэхдээ завтай болохоороо уншнаа ккк

Зочин (зочин)

За юу ч гэсэн өнөөдрийн орчуулга энэ. Одоо энэ хэсэг жоохон л үлдсэн, тэрийг чадвал маргааш нэмэе. Дуусгах гэсэн боловч өнөөдрийн хувьд too much to finish байлаа. Хэ хэ, үнэн хобби л гэж үүнийг хэлэх байх, бараг 5 цаг суулаа. А4 хуудсаар 5 хуудас болж байна гээд бод доо.

Дамдаа (зочин)

deerh zochin bi bailaa ch geh shig. he he he, gehdee boognuulj baigaad neg husah ni l barag deer baihaad. 4 huruu zuzaan roman blogoor orchuulna geed ehelj baidag bi bas l neeree galzuu huuree, bodoojiin l ed baimaar (helee gargab).

ҮЛЭМЖ (зочин)

Хэхэхэ их хичээнгүй ажил болох нь дээ. За яахав нэгэнт эхэлсэн хойно дуусаж л таараа Баярлалаа Амжилт :)

Sienna (зочин)

Маш сайхан байлаа, сайн орчуулсан байна. Үргэлжлэлийг хүлээж байна шүү, баярлалаа

Дамдаа (зочин)

хэ хэ хэ, яамай даа хүн уншиж байгаа нь, их баярлалаа. Чи бараг яг уншаад сэтгэгдэлээ үлдээж байгаа анхны хүн л шахуу л байх шиг байна хэ хэ хэ.

Гандирс (зочин)

Багш минь би уншиж байгаа шүү.

Гандирс (зочин)

Одоо энэ 2-г арай л уншаагүй байна. Гэрт суудал эвгүй болохоор уншихаар урамгүй байдын. маргааш цайны уагаараа уншчихна. :)

damdaa (зочин)

ха ха ха, нээрээ муу шавиа хэлмэгдүүлчивээ би. хэ хэ хэ. Үнэн лайтай тээ, нэг юм орчуулсан гэж тавьчихаад "шахаад" л уу, гэхдээ энэ гоё гоё, энэ үнэхээрийн орчин үеийн сонгодог нь үнэн юм билээ. Харамсахааргүй.

boloroo (зочин)

uuruu nere mileen sn orchuulagch yum bnaa. goy orchuulsan bn sho. amjil bas bayarlalaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)