ДАМДАА : The Fountainhead-Бүлэг:Пит Китин [Peter Keating] (1-1)

The Fountainhead-Бүлэг:Пит Китин [Peter Keating] (1-1)

Ховард инээд алдав.

Тэрээр хад цохионы ирмэг дээр нүцгэн зогсоно. Тээр дор нуур харагдах. Нуурын ус  нам гүм, гагцхүү дээгүүр нь боржин чулуун цохио тэнгэр баганадан сүндэрлэнэ. Сайтар ажвал ус биш чулуу л хөдөлж буй мэт. Цохилт цохилттойгоо мөргөлдөх тулааны тэрхэн агшинд  мань чулуу бат бэх зогсож  усны урсгалыг түрхэн зуур үл хөдлөгч болгож амжина. Бас нарны туяагаар чулуу өөрийгөө хучиж гялталзана.

Дор харагдах цөөрмийг ажваас яг л ган төмрийн нэгэн цагираг түүний зогсож байгаа хадыг таллан хувааж байх  шиг.  Ингээд харахаар  хад нь агаарт эхлээд агаарт дууссан мэт. Бүр нилдээ  хорвоо ертөнц агаарт дүүжлэгдсэн юм шиг, энэхүү арал хов хоосон дээр хөвж яваа мэт, харин хадан цохион дээр зогсож байгаа тэр  л залуугийн хөлнөөс  зангуугаар холбогдсон ч юм уу гэмээр.

Залуугийн бие байдгаараа тэнгэр өөд тэмүүлжээ. Урт шулуун зураас, өнцөг, тахирласан шугамнууд нь хавтгайнуудад задарсан тийм нэгэн бие. Залуу бат гэгч нь зогсоод  гараа алдалжээ. Түүний хувьд сэвэлзэх салхи бүр нуруу нугасаар нь үлээх байгаа мэт санагдана. Намирах салхинд  түүний шанх ялимгүй сэвэлзэнэ. Залуугийн үс нь шаргал ч биш улаан ч биш, харин бүрэн боловсорч гүйцсэн оранжийн хальс шиг өнгөтэй.

Тэр өнөө өглөө түүнд тохиолдсон явдалд бас түүнийг юу хүлээж байгааг бодон инээд алдсан юмсанж.

Өмнө нь хүлээж байгаа өдөр хоногууд халуухан  байх болно гэдгийг ч бас мэдэж байлаа. Түүнд нүүр тулах ёстой асуудлууд, бэлтгэн тавих ёстой төлөвлөгөө ч бас байлаа. Бас бодож боловсруулах юм байгааг  ч мэдэж байлаа. Гэхдээ бас энэ талаар бодох хэрэггүйгээ ч мэдэж байлаа. Яагаад гэвэл бүх юм түүний хувьд нэгэнт тодорхой болсон,  бас тэр төлөвлөгөөг эртнээс тогтсон, нэмээд тэр бас нэг сайхан инээмээр байсан юмаа.  

Тэр юу болсон талаар бодох гэж нэг оролдов. Гэхдээ хүссэнгүй. Боржин чулууг л ширтэн байлаа.

Залуу нүдэнд нь дэлхий тороход сая л инээхээ болилоо. Түүний царай яг л хэн нэгэн зөрчиж, өөрчлөх боломжгүй байгалийн хууль шиг юм. Хөнхгөр шанаа, хүйтэн боловч тогтонги харцтай саарал нүд, тас жимийсэн жирвэгэр уруул. Магадгүй гэгээнтэнд эсвэл бүр цаазын тогтоол гүйцэтгэгчид л байж болох тэр уруул.

Тэр эргэн тойрноо харлаа. Боржин чулууг зүсэж аваад хана хиймээр гэж бодогдов. Ургаа модыг тайрч аваад дээврийн дэр мод хиймээр бодогдов. Хадан цохион дээрх чулуун зэвийг харснаа газрын дорхи хүдрийн ордын тухай бодож ухаж гаргаад тэнгэр баганадсан тулгуур хиймээр.

Залуугийн хувьд , энэхүү хадан цохио энд зөвхөн түүний төлөө байгаа мэт, ухуулж төнхүүлж , ачигдаж, хуваагдаж зүлгүүлж дахин төрж түүний хоёр гараар дурайн бий болох тэр шинэ төрхөө хүлээн эндээ хүлээж байгаа мэт.

Гэв гэнэт түүнд тохиолдсон өнөө өглөөний явдал санагдан толгойгоо сэгсрэв. Түүнд хийх ёстой олон зүйлууд байгааг саналаа. Юутай ч залуу цохионы ирмэг рүү дөхөн очиж гараа алдлан  доош шумбахаар үсрэн одов. Цөөрмийг гатлан сэлсээр шууд голын эрэг руу дөхөв. Хувцсаа орхисон  хаданд хүрэв. Залуу өөрийгөө өрөвдөнгүй харлаа. Стантонд нүүж ирсэн энэхүү гурван жилийн турш залуу энд зөвхөн амрах гэж, сэлэх гэж, бодох гэж, ганцаараа байх гэж, амьдаа мэдрэх гэж ирдэг бөлгөө. Ховорхон ч тохиолдоно энэ үе. Түүнд олдсон анхны шинэхэн эрх чөлөөгөө хамгийн түрүүнд тэр энд ирж эдлэхийг хүссэн билээ. Харамсалтай нь энэ бол сүүлийн ирэлт гэдгийг ч залуу мэдэж байлаа. Энэ өглөө энэ залуу Стантоны Технологийн Дээд Сургуулийн Архитекторын сургуулиас хөөгджээ.

Залуу хуучин жинсэн өмд, сандал, ганц нэг товч нь унасан богино ханцуйтай цамцаа гар дээрээ өргөн цөөрмийг уруудан нарийхан тохой руу сэлэв.

Залуу эрэг дээр гараад, урт гудмаар залхуутайяа алхав. Массачутесын эрэг дээр жижигхэн хотын цаана уулын толгодын дэргэд Стантон Дээд Сургууль сүндэрлэнэ. Стантоны хотхон руу ороход чийгтэй халуун байлаа. Хөх ногоо дуниартан угтаж үл мэдэг утаа суунаглана. Энд тэнд үзэгдэх ганц нэг лааз нарны гэрлд гялтагнана. Гудамж хамгийн түрүүнд сүм руу залах аж. .....

Гудманд таарах хүн бүр Ховард руу эргэн харна. Зарим нь зогсож түүнийг жигшсэн харцаар харах аж. Яагаад ингэж байгаагаа ч тэд үл тайлбарлаж чадах ба энэ нь Ховардын тэдэнд төрүүлж байгаа сэтгэгдэл л гэмээр. Ховард Рорк хэн рүү ч харсангүй. Тэр бүү хэл Ховард тэрхүү гудмаар чармай шалдан алхсан ч үл тоохоор байв. Ховардын хувьд тэр гудамж хов хоосон байлаа. Түүнийг Стантоны хажуугаар өнгөрөхөд “22 ангид тавтай морил. 22 ангийнханд аз жаргал сайн сайхныг хүсье” гэсэн уриа хадаатай байлаа. Өнөөдөр өглөө Стантоны их сургуулийн 22 ангийн хонхны баяр болж байгаа нь тэр.

Ховард явсаар нэгэн жижиг гудмаар салан гудамны эцэст байх нов ногоон жалганы эрэг дээр байрлах хатагтай Китингийн гэрт хүрэв. Ховард хатагтай Китингийн гэрт гурван жил амьдарч байгаа билээ.

Хатагтай Китинг, гэрийнхээ үүдэнд, торондоо жиргэх хэдэн шувуундаа хоол өгөн зогсож байв. Түүний булцгар жижигхэн гар хатагтай Ховардыг харангуут агаарт хөшив. Хатагтай Ховардыг сониучирхсан харцаар ширтэнэ. Ямарч байсан гайгүй сэтгэл тайвшруулсан хэллэг хэлэхээр эвлүүлж, асуудал бас ч бүрэн дуусчихаагүй байгаа гэж хэлж дөнгөв. Ховард хатагтайг тоолгүйгээр гэрийн зүг чиглэв. Хатагтай түүнийг зогсоож:

“Эрхэм Рорк!”

“Аан?”

“Эрхэм Рорк, өнөө өглөөний явдалд би үнэхээр харамсаж байна” хэмээн үрчийв.

“Юунд?”

“Та сургуулиасаа өнөө өглөө хөөгдсөн. Би ямар их харамсаж байгаагаа үгээр илэрхийлж чадахгүй нь.  Гэхдээ би таны талаар санаа зовж байгаагаа л хэлэх гэсэн юм.”

Ховард түүний өөдөөс харав. Гэхдээ хатагтай, Ховард түүнийг хараагүй гэдгийг мэдэж байлаа. Яг ч тийм бишээ гэж хатагтай бодлоо. Ховард үргэлж хүмүүс рүү цоо ширтдэг ба түүний хараал идсэн хоёр нүд юуг ч нэвт шувт ширтэж энэ нь ердөө л эсрэг хүмүүсийг түүний хувьд тэрхэн агшинд огт байгаагүй мэт сэтгэгдэл төрүүлэх мэт байдгийг хатагтай мэдэх билээ. Залуу зүгээр л ширтсээр, юу ч хэлсэнгүй.

“Гэхдээ би юу гэх гээд байнаа гэвэл, хэрэв хэн нэгэн энэ ертөнц дээр зовж шаналж байнаа гэдэг чинь түүнд алдаа байгааг харуулж байгаа гэсэн үг. Нэг үгээр хэлбэл та архитекторын мэргэжлээ болино биз дээ?  Хэдий тийм ч залуу хүн чинь ойр зуурын ажил, юухан хээхэн  хийгээд амиа элбэгхээн дөнгөнө л дөө ” хэмээн хатагтай үргэлжлүүлэв.

Залуу эргэв.

“Өө нээрээ тийм, эрхэм Рорк!” хатагтай дуудав.

“За?”

“Таныг эзгүй үед декан утасдсан шүү”.

Хатагтай ядаж нэг удаа ч болов түүнээс ямар нэгэн сэтгэлийн хөдлөлийг, тэр дундаа бүр нэг тийм арчаагүй яахаа алдсан байдлыг яагаад ч юм олж харахыг хүсэж байлаа. Ер нь яагаад юм бүү мэд, хатагтай түүнийг харах бүрдээ , нэг арчаагаа алдсан байдалтай байхыг нь өөрийн эрхгүй харах сэтгэл төрөөд байдаг аж.

“Өө тийм үү?”

“Танай декан” хатагтай өөрийхөө хэлэх гээд байгаа санааг ойлгуулж чадсан эсэхээ гайхаж “Танай декан чинь бүр өөрийнхөө нарийн бичгээр залгуулж байгаад  ярьсан шүү” гэв.

“Тэгээд?”

“Нарийн бичиг чинь хэлэхдээ, таныг ирсэн даруйдаа ирж уулз гэж декан хэлүүлсэн гэсэн”.

“Баярлалаа”

“Декан яах гэж утасдсан юм бол?”

“Бүү мэд”

Түүний “Бүү мэд” гэж хэлж байгаа нь хатагтайд яг л “Тэр деканыг тоож тооцож хараалын үг ч болтугай зориулж хэлэхгүй ” гэж байгаатай яг ижил сонсогдов. Хатагтай үнэхээрийн нүдэндээ ч чихэндээ ч итгэсэнгүй.

“Ингэхэд нээрээ Пит өнөөдөр хонхны баяраа хийж байгаа” хатагтай ямарч ач холбогдолгүйгээр хэлэв.

“Өнөөдөр билүү? өө нээрээ тийм.”

“Миний хувьд хамгийн чухал өдөр болж байна даа. Тэнгэр минь, би муу хүүгээ сургуульд нь оруулах гэж хуруу хумсаа зулгалж явлаа хө. Гэхдээ ч би өр авлага санаагүй л дээ, би тэгж санах ч хүн биш. Миний муу Пит үнэхээрийн толгойтой хүү шүү”. Хатагтай толгойгоо үл мэдэг өргөв. Түүний жижигхэн махлаг бие, биеийг нь тас барьсан даашинзан дотроо сайтар багтаж ядна.

“Гэхдээ мэдээж би дэврүүлж элдэв хоёр болохгүй л дээ. Зүгээр л зарим ээжүүд азтай, зарим ээжүүд жаахан тиймхэн байж таараа биз. Гээд бид бүгд л эх хүмүүс шүү дээ.” Хэмээн өөрийнхөө хамгийн дуртай сэдвээ залгуулан нүүрэндээ баяр хөөр тодруулав. “Чи Питийг минь харж хандаарай. Би муу Питийгээ ажлаар нь дарж алахыг хүснэ гэж үү. Эзэн тэнгэр минь түүнд минь багахан ч гэсэн амжилт хайрлаж байгаад тань талархмаар. Гэхдээ миний хүү Пит Америкт нэг номерын архитектор үнэхээр болж чадахгүй юм бол би яагаад гэдгийг нь мэдэхийг хүснээ”. Ховард гэр лүүгээ эргэв. “Би энд ингээд чамайг ээрээд дэмий юм ярихаас хэтрэхгүй юм даа. Чи хурдхан хувцсаа солиод, явж үз. Декан чинь чамайг хүлээж байгаа шүү дээ.”

Хатагтай түүний хойноос харсаар хоцров. Тэрээр, хатагтайн зочны өрөөг дамжин, дээд давхар руу алхав. Яагаад ч юм Ховард гэрт нь байхад хатагтайн дотор айдас төрж, Ховард нэг л өдөр аягатай кофег нь татан асгаад хаях ч юм шиг эсвэл хятад хийцийх нь ваарыг хага шидээд хаячих ч юм шиг, нэг л тийм сонин айдас хатагтайн дотор хурдаг билээ. Ховард хэзээ ч тийм хандлага гаргаж байгаагүй боловч, хатагтай одоог хүртэл яаж ч мэднэ гэсэн нэг тийм битүүхэн хараа дотроо хадгалсаар, бас яагаад ингэж боддогоо ч өөрөө үл мэднэ.

Рорк дээд давхар дахь өрөөндөө оров. Түүний өрөө ханхар том өрөө байв. Шал нь гял цал цэвэрлэсэн тул үргэлж гялтганана. Яг л хатагтай Китингд, энэ өрөөнд Ховард амьдардаг гэж хэзээ ч санагдахааргүй гялгар. Ховард тэнд амьдраад хатагтайн тавьж өгсөн эдлэл дээр нэмж өлгөсөн зураг хөрөг, чимэг зүүлт нэгхэн ч үгүй. Залуу тэр өрөөнд нүүж ирэхдээ хэдхэн хувцсаа л авж ирсэн тул хэтэрхий олон шургуулгатай нэг хувцасны шүүгээ. Өрөөнийхөө буланд тавьсан тэр шүүгээ заримдаа хатагтайд тэр өрөөнд Ховард биш харин тэр шүүгээ л амьдардаг мэт сэтгэгдэл төрүүлэх нь цөөнгүй.

Рорк өрөөндөө оронгуутаа өнөөх шүүгээ рүүгээ явлаа. Хамгийн түрүүнд баглаж боох хэдэн хувцас нь л түүнд байх шив дээ. Залуу хувцсаа нэг нэгээр нь эвхэж далд хийсээр нэгэн өөрийнхөө зурсан эскизэнд тулж очив.

Сайтар ажихнээ, тэнд энэ дэлхийн хаана ч байхгүй барилгын эскиз зураг байх шиг. Тэрхүү барилга, энэхүү барилгын талаар урьд өмнө хэзээ хаана ч сонсоогүй хэн нэгний гараар баригдах ч юм шиг. Баригдаад дуусахад тэр барилгуудыг хүн хараад энэ барилгын бүхий л бүтэц, эд бүрдэлүүд  нь гагцхүү тэрхүү байшинд нь л байх илүү ч  үгүй, дутуу ч үгүй нэгэн цогц болжээ гэж хэлүүлэхээр.  Бүр нарийн харвал тэрхүү барилгуудыг хэн нэгэн хүнийн гараар орж хаана туурга, хаалга цонхыг нь хийж баригдаагүй юм шиг. Харин бүр газрын хөрснөөс яг л байгалийн нэгэн бүтээл мэт болон “ургасан” мэт бүхэл бүтэн төгс цогц, илүү зүйл ч байхгүй, дутуу зүйл ч байхгүй яг л байгаль дээрх нэгэн амьд цогцос мэт. Харахад эрхэмсэг төгөлдөр гэхдээ энгийн. Ямар нэгэн уран барилгийн хууль дүрэмээр тэр байгууламжийн нэгхэн ч эд эсийг хийгээгүй, тэр өөрөөсөө бүтсэн мэт. Сонгодог төрөлд ч хамрагдахгүй, Готикийн төрөлд ч биш, Сэргэн мандалтын хэлбэрт ч хамрагдахгүй тэр байшин зөвхөн Ховард Роркынх байхаар тийм барилгууд түүний өмнө тэрхэн эскиз дээр сүндэрлэн босов. Энэхүү зураг түүний сэтгэлд харахан хүрээгүй байгаа эд. Энэхүү эскиз нь түүний өөрөө өөртөө өгсөн хичээлээс гадуурх тусай даалгавар байлаа. Өөрт нь ямар нэг шинэ санаа төрсөн үед Ховард энэхүү зургаа гарган аль байгууламжинд нь хэрхэн шигтгэх вэ гэдэгээ харан зогсдог нэгэн эскиз. Шөнөжингөө зургаа харж нойргүй хонож юу нь дутуу байна вэ олж харах гэж суусан шөнө олон сон. Өнөөдрийн хувьд санасаргүй харж байтал Ховөрд өөрийн алдаагаа олов.  Зургаа ширээн дээрээ тавин дээр нь бөхийн ажиллаж гарав. Шулуун шулуун зураасыг энд тэнд нь “бүжиглүүлж” , хэсэг азнаж энэ тэндээс нь харж хуруугаараа цаасан дээрээ товшиж суух нь яг л байшин барьж байгаа мэт.  Урт хуруу, гүрэлзсэн судас, уран хэлбэртэй гарын алга . Цагийн дараа хаалга тогшихыг сонслоо.  “Ор ор” хэмээн үргэлжлүүлэв.

“Эрхэм Рорк”, хатагтай дуу алдав. “Та чинь юугаа хийж суугаа чинь энэ вэ?” Ховард түүн рүү эргэн харах нь яг л тэр хүн хэн бэ гэдгийг санах гэж оролдож байгаа мэт. “Декан чинь юу болсон бэ? Таныг хүлээж байгаа шүү дээ.” хэмээв. “Өө, нээрээ тийм. Би мартаж орхиж. ” “Мартахаа ..... та юу??? ” “Яасан?” түүний хоолойд үл мэдэг юунд нь ингэтлээ гайхаад байгаа юм бол гэсэн гайхал илт байлаа. “Үгүй би таны төлөө л хэлж байна. Очоод уулзчихвал таньд л хэрэгтэй. Төгсөлтийн үг хэлэх ажиллагаа гурав хагаст болно. Тэгэхээр өдийд декан, таныг хүлээгээд сууна гэж байхгүй биз дээ яаж ч бодсон”. “Би яг одоо гарлаа хатагтай Китинг”.

Энэ хүртэл уншсанд баярлалаа. Дараагийн амралтын өдөр үргэлжлүүлнэ...

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
damdaa (зочин)

Za yu ch gesen ehnii heseg ni ene. Gehdee yag uran dursleliin angli heliig ni bi uran zohioliin mongol helnee orchuulj uneheer diilehguum baina. Ter neg Stantonii gudmaar ahlaj baigaa hesegt 5 oguulber oriloo, yahab gudam ene teriig ni l durselj baigaam. Ih tsag abna tegeed ayagui modon orchuulga boloh geed baina, tiimerhuu uran durslel deer bol. Gehdee ene chini odoo 3 han huudas l yabj baina daa, 700-d huudastai nom tegeed hagas sain buten sainaar l yabna geheer ai medkuu medkuu. Za yahab yu ch gesen yabuulaj l orhiloo.

Гандирс (зочин)

За амжилт. Уншчихлаа. Үргэлжлэлийг нь их л хүлээх нь дээ...

damdaa (зочин)

Gandirst- thanks. Er ni bol ene bulang maani chi l gantshan unshihsan shig baina he he he. Za yah uu yah uu. Naad nom chini galzuu nom, uneeriin.

click 5 (зочин)

yoooooooo mair mair neleen heden bichleguudiig chine unshlaa goy blog baina orj irj baih bolnooo za amjilt shoo bussinessiin udirdlagaaraa yum oruulaarai ho

boloroo (зочин)

erunhiiduu dajgui shu. amjilt amjilt. nere l urgeljlel-g n ih l udaan huleeh n de. za yahaw uneheer tiim gaihaltai nom yum bol huleehed yu n buruu bhaw te kk.

boloroo (зочин)

uu nere bayarlalaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)