ДАМДАА : Гарчигаа ч өгч чадахаа байлаа бүр сүүлдээ

Гарчигаа ч өгч чадахаа байлаа бүр сүүлдээ

Өглөөний мэнд.

Ёо, гэв гэнэт хэлэх үг орж ирдэггүй гэнэ ээ. Юу ч гэмээр юм бэ дээ, гэж бодох ч  шиг. За за тэгэхээр олон юм ярилгүй шууд үндсэн ажилдаа ороё.

Тэгэхээр би дээр ярьсан чита чоныхоо жишээг үргэлжлүүлэх гэж байна л даа. Миний дээр хэлээгүй орхисон тэр санаа бол та бид энэхүү нийгэм, хүний "сүрэг" гэдгийн хувьд, юу гэдгийн заавал ингэж нэг хэсэг нь нөгөөгөө барьж "махлах" гэж муур хулгана болж тоглох шаардлагагүй, яагаад гэвэл бид өөрсдөө зөв сонголтоо хийх оюун ухааны үнэлэмжтэй, бас өнгөрсөн үеийнхэний цус, хөлсөөр бичигдсэн түүх бэлэн байхад, бидний хувьд хэрэв нэг нь нөгөөгөө мөлжөөд байвал эцэс сүүлдээ бид эцсийн дүндээ, юунд хүрэх ву гэдгээ урьдчилан харах чадвартай ийм л хүн сүргүүд шүү дээ.

Тэгэхээр хэдүүлээ бодоё л доо,  та бид л өөрсдийнхөө төлөө сэтгэхгүй бол бидний төлөө хэн сэтгэх вэ дээ.

Гол нь бидний өнгөрсөн системд баримталж ирсэн үндсэн сургаал номлолын учир  начир гаргалгааг бид мэдэж байж бид өнөөгийн нийгэмд суурь хөрс болох итгэл үнэмшилээ шинээр олж авах. Бид энэ зах зээлийн системийн талаар ингэхэд юу мэдэж байна. Нэг үгээр хэлэхэд, бидний дагаж явсан онол алга урвасан мэт эргээд замын нөгөө голдрил руу орж байхад бид хуучин ойлголт дээрээ батжуулж цааш явна гэсэн үг байж болохгүй биз дээ.

Өнөөгийн Монголынхоо байдлыг хараад л би боддогийн. Нэг хэсэг нь ингээд л нэг идээчин, уугаачин, луйварчин гэдэг дүрд хувилж тоглоод л нөгөө хэсэг нь хөөрхий муу ажилчин Доржийн төрхөнд тоглоод гүйгээд байвал эцэс сүүлдээ юу болохыг хэн юу гэж хэлсэнийг би өмнө нь бичсэн дээ.

Тэгээд ирэхээр яалт ч үгүй энд нэг асуудал руу орох хэрэг гарж байгаа юм. Би л дотороо тэгж таагаад байгаа юм, энэ хүмүүсийн цаад итгэл үнэмшил нь  энэ байгаа эд зүйлсээ, нийгмийн баялагаа өсгөж арвижих эд гэж харахгүй. Тийм болохоор аль болох өрсөж , байгаа дээр нь олдсон дээр нь гээд л элдэв аргаа сүвэгчилээд л гүйдэг. Та нар харж байгаа биз дээ, энэ төрийн үндсэн бодлогыг. Нэг л их сайхан сэтгэлтэн, хүн хүнд мөнгө тарааж өгсөн хүмүүс. Ердөө яаж  үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт энэ тэр гэсэн ганц ч үг амнаас нь цухуйхгүй шүү.

Нийгэм дэх баялаг нь өсөөгүй байхад тэр хэвлэсэн хэдэн цаас яаж хүнд хэрэглээ болж очих юм. Өсөж байгаа үйлдвэрлэл нь дан алтны уурхай. Мал аж ахуй өсөж байна гэнэ. Гэхдээ тэр 42 сая мал чинь өөрсдөө гүйж очоод үнэгүй өвсөө идээд усаа уучихдаг биз дээ. Өсөх, үржих  тал дээр  бүр санаа зовохгүй, үндсэндээ манай мал аж ахуй бол бүрэн автоматажсан.

Ер нь төрийн сүүлийн хэдэн жилийн бодлогыг хараад л байхад, ер нь эд нар яг хуваарилалтын асуудал л яриад байх шиг санагдаад байгаа юм даа. Баяр, Элбэгдорж хоёр сонгуулийн өмнө зэрэгцэж суучаад л би ард түмэндээ, хүн бүрт төдөн төгрөг бария аа гээд л нөгөө дөх их л  шартаж эгдүүцсэн байдалтай,  үгүй би тэгвэл тэдийг өгөе гээд л нэг айлийн найран дээр баярхаж байгаа хурган баячууд шиг л . Энэ мэт жишээг харахаар эргээд л өнөө л нөгөө өвөө руугээ ороод явчиж байгаа юм.

Марксын онолыг зарим эдийн засагчид хуваарилалтын эдийн засаг гэж бас тодорхойлоод байдаг юм. Үнэндээ л гол санаа нь хэн нь хэдийг авч байна вэ, энэ нь шударга уу гэсэн асуудал л хөндөгдөөд байдаг болохоос нийт байгаа бялууныхаа хэмжээг хэрхэн томруулах вэ гэдэг талаар ердөө судалдаггүй гэж байна лээ шүү. Хүүеэ би тэгээгүй шүү, Лондонгийн их сургуулийн нэг профессор тэгээд байсий шүү.

Бүр тэгж ярьвал, Ленин багш хувьсгал хийж Романов хаанаа гэр бүлээр нь буудаж хаяж байгаад “хаан ширээнд” суучихаад “Жа, багш минь, бид одоо яах вэ? Улс орноо хааш нь залах вэ?” гэдэг асуултанд “Сахилга бат, дээр нь маш нарийн дүн бүртгэл хөтөл” гэж гэсэн хариулт өгч байсан гэж Пол Жонсон гээд нэг орчин үеийн түүхч  элэглэж байна лээ. Хамгийн аймаар нь,  Марксын онолд материаллаг үйлдвэрлэлийг өсгөх ямарч арга зам байхгүй тул Ленин ингэж хариулж байсан гэж егөөдөж энэ тэр.

Тэгээд бодохоор чинь, хэрэв нийгэм бүх хүмүүс, за бүх хүмүүс нь ч юу юм, удирдах хэсэгт байгаа бодлого боловсруулдаг нөхдүүдийн толгойд нийгмийн баялагийг өсгөж болдог гэсэн бүүр анхны зурсхийх бодол ч байхгүй бол,  ингээд л байгаа юмаа цөлмөөд л сууж байх магадлал байгаа биз.  Тэгээд бодохоор яг энэ үеийнхэн үеэ өнгөрөөчихөөд байх шиг. Баабарын ямар үе гээд байлаа тэр нь, эд нар ч юм шиг. Хуучинаараа байж чадахгүй, бас шинэ байж мэдэхгүй хөөрхий хэдэн бодлого боловсруулагчид минь. Уг нь ч хоншоортой эрчүүд шүү, хүн бүрт сая таван зууг өгнө гэж бариал. Бас  хаанаасаа ч юм нэг юм олоод сонсчихсоон, энэ сая таван зууг бэлэн мөнгөөр нь өгвөл монгол улсын эдийн засаг мөхнө гээл, хэ хэ хэ. Би бодоод байгаан, англи хэлтэнээс л сонссон үгээ мөхнө гэж буулгаад байх шиг. Өөр юу гээд байлаа, Солонгос руу хар ажил хийлгэх гэрээ хэлцэлийг нэмж хэдэн мянган хүнээр нэмж  хийж өгнө гэж мэгээл.

За за юу ч болчив доо. Чита, чонын жишээтэй минь авцалдахгүй ч байгаа юм шиг, нарийн бодвол авцалдмаар ч юм шиг. За за дүүрч дүүрч тавиа л хаялаа. Олон долоон юм донгосч байж улс төрийн хоригдол болчих вий л гэж айхын зүгээр.

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
zochin (зочин)

damdaa guai l helsen bolhoos unen l ug.hehehe

zochin (зочин)

nemj helehed neeree ih hurdtai medeelel tavij bna shuu.ulam ulam amjilt.zav gargaad orhoor saihan duuren medeelel.tsag gargaj baigaal unshlaashd.aimar tas tas yum oruulsan bnshd.ZA DAMDAADAA AJA AJA AMJILT!

AntiDotE (зочин)

за би оршилгүй шууд л хэлье, бид Монгол түмэн одоо байгаа жоохон баялагтаа л сэтгэл хангалуун байна, бидний үеийнхэн л, миний ойр дотныхон л тансаг сайхан амьдарч байвал хойч үеийнхэн болон бусад нь түй ч хамаа алга. аль чадлаараа идэж ууж авах хэрэгтэй.

Дамдаа (зочин)

Балиар амьтан, хэ хэ хэ.

uugii (зочин)

AntiDat-ad handaj helhed baylagiig buteene gedeg maani shuud utgaarni oilgoj bolohgui.shuud l gazar nutgaa uhaj tunhuud bugdiini avna gej oilgoson bololtoi.tiim bish shuu dee.busad gurnuudiig har l daa.mongol shig ene sistemeer yavsan bol udiid manaihaas yalgarhaargui l bh bsan.damdaa aniag demjij bna

Дамдаа (зочин)

Тэрэн шиг үнэн үг алга .thanks.

AntiDotE (зочин)

Uugii: би тэрийг ойлголгүй дээ. албаар нь ингэж элэглэж бичсэн ухаантай. ойлгоно гэж найдаж байна.

Дамдаа (зочин)

мэдэжаагааг чинь мэджийнэ, мэджийнэ. Мэдэхийн дээдээр мэдэж байна. Чи нээрээ хаана байдын? аягүй чатлаалуу.

uugii (зочин)

za za damdaa ania chatlaad ehellee.2 hun chatlaj baihad 3dahini ch tegeed za za aimariin shuud jiigddeg gejiishd.bi uulni saihan zaluu shdee haanaasni ch harsan bie haa tsarai zus nuruu turuu ain

Дамдаа (зочин)

хэ хэ хэ, чи бас тэгвэл хаана байдын? Би энэ антидотег бас яг тийм байх л гэж бодоодоогоон.

AntiDotE (зочин)

би Монголд л бүрзий царайлаад байж байдышдээ.

Дамдаа (зочин)

Улаанбаатарын яг хаах нь гэнээ гээл балиартаал уу, хэ хэ хэ. Худлаа худлаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)