ДАМДАА : The Fountainhead-Бүлэг: Peter Keating: 1-3

The Fountainhead-Бүлэг: Peter Keating: 1-3

“Чи ингэхэд хэдэн настай вэ?” хэмээн декан асуув. Рорк “Хорин хоёртой” гэв.

Декан “Тэгвэл ч ингэж ярих нь аргагүй юм байна” гэв. Деканы дотор жаахан тайвширсан үзэгдэв. Тэгснээ “Чи энэ бүгдийн арга учрыг нь олноо, хүүхээ” хэмээснээ “Эдгээр хуучин гээд байгаа стандартууд чинь хэдэн мянган жил байсан ба түүнийг хэн ч өөрчилж сайжруулж чадаагүй юм аа хө. Чиний тэр модернистууд гэдэг чинь хэн юм? Нэг муу түр зуурын, хүний анхаарал татахын тулд хэлбэрдсэн хэдэн юмнууд л байгаа биз дээ. Чи тэдний ажил амжилт олж байхыг нь харсан уу? Ядаж чи алдар хүндийг олж авсан ганц хүнийг нэрлэж чадах уу тэдний дундаас? За жишээ нь  Хэнри Камероныг аваад үзэе л дээ. Хорин жилийн өмнө тэр бол гайхамшгтай архитекторт, сүргийн манлайд л явлаа, модернист гэж гүйгээд хэн болов? Одоо бол түүний хувьд жилдээ ганц нэг засварын захиалга л авбал их юм болж байх шиг байна, тэгээд ерөнхийдөө нэг муу архичин л болж дээ зайлуул”. Рорк “Бид энд Хэнри Камероныг яримааргүй байна” гэхэд декан “Яасан? Тэр чиний найз чинь хэрэг үү?” гэж асуув. Рорк “Үгүй л дээ, би гэхдээ түүний барилгыг харсан юм байна”. Декан “Өө, чи бас тэднийг олоод хараа юу, ...”  гэхэд Рорк “Би Хэнри Камероныг яримааргүй байна гэж хэлж байна шүү дээ ” хэмээв.  Декан “За тэр ч яахав .... Ерөнхийдөө бол би чамд маш ховор боломж олгож байна аа гэж хэлэх байна. Үүнийг одоо юу гэмээр юм бэ дээ, чамайг би бараг дураар нь тавьж байна ч гэж хэлмээр юм уу? Би чам шиг ингээд хөөгдөөд байж байгаа оюутануудтай ингэж илэн далангуй ярьж, жилийн чөлөө энэ тэр гээд суудаггүй. Гэхдээ чам шиг ийм толгойтой залуу өөрийнхөө амьдралыг үрэн таран хийх гэж байгаад чинь үнэхээрийн харамсаж чамд гарж болох хувилбаруудыг чинь хэлж өгч, урьдчилан сэргийлэх гэж үзэж байна даа, хүү минь”.

Хөөрхий декан, ер нь яах гэж математикийн багшид энэ хүүг авж гарахын тулд чадах бүхнээ хийнээ гэж амласан юм бол доо хэмээн бодож суулаа. Магадгүй, математикийн багш Роркийн ажлыг гараараа заан “Энэ бол үнэхээрийн суут хүн” гэж хэлсэн болохоор нь тэгж амласан байж ч мэдэх юм. Одоо бол энэ нөхөр ер нь суут хүн үү, гэмт хэрэгтэн үү гэдгийг яг сайн ялгаж салгаж чадахааргүй байлаа. Декан ярвайв. Тэр Роркийн хувьд яг аль нь вэ гэдгийг өөртөө баталж чадахгүй байв.

Декан Роркийн талаар урьд өмнө сонсож байсанаа санах гэж оролдов. Ямарч байсан аав нь Охаёод нэгэн төмрийн үйлдвэрт ажиллаж байгаад дээр үед өнгөрсөн юм гэсэн. Хүүгийн элсэлтийн материал дээр ойр дотны ямарч хамаатан гэж бичигдээгүй байсан. Энэ талаар асуухад Рорк ямарч хувиралгүйгээр, “Надад хэн ч байхгүй байх аа даа. За байсан ч би лав мэдэхгүй” гэж хариулдаг байсан. Деканы хувьд ингэж тоомжиргүй хэлж байгааг нь хараад дотороо жаахан ч гэсэн энэ талаар өөрөө сонирхож, сураглаж гүйдэггүй нөхөр юм аа гэсэн нэг тийм бодол төрж байсанаа санаж байлаа. Цаашилбал, Рорк оюутан болоод ямарч хүнтэй найзалж байгаагүй. Бас ямарч дугуйлан, элдэв клубт орохоос татгалзсан гэж байгаа. Ахлах сургуулиасаа эхлээд энд сурсан гурван жилийн туршид барилга дээр ажиллаж байсан. За барилга дээр юу хийж байсан гэхээр, будаг шохойноос эхлээд, сантехник, ер нь өөрт олдсон ямарч ажлыг том жижиг аль ч хотуудад амралтуудаараа хэсэн хэсэн хийж ирсэн байна. Деканы хувьд өнгөрсөн жилийн зуны амралтаар Роркийг Бостонд нэгэн барилга дээр хадаас хадаж байхыг нь олж харсан аж. ...

Декан “Тэгэхээр Рорк минь” хэмээн эелдэгээр хэлснээ “чи боловсрол олж авахын төлөө өдөр шөнөгүй ажилласан. Чамд төгсөхөд чинь ердөө нэг жил л дутуу байна. Тэгэхээр чам шиг нөхцөлд байгаа хүнд бол нарийн бодож үзэх асуудал бас байна хө. Архитекторын мэргэжлийн практик талын асуудал бас байна энд. Чи бодоод үз дээ, архитект гэдэг бол бүхний төгсгөл биш. Энэ бол бүхэл бүтэн нийгмийн нэгхээн хэсэг билээ. Тэгэхээр бидний энэ нийгэм бол хамтын ажиллагаан дээр үндэслэгдсэн эд билээ. Хамтын ажиллагаагүйгээр, ялангуяа энэ архитектур гэдэг эд чинь ердөө юу ч биш. Тэгэхээр чи ирээдүйн клиентүүдийнхээ тухай ер нь бодож үзсэн үү?” гэж асуув. Рорк “Тиймээ, би бодож үзсэн” гэв .  Декан “Хэрэглэгчид чинь. Энэ клиентүүд чинь л чиний барих байшинд амьдрах хүмүүс шүү дээ. Чиний чухамхүү зорилт бол тэдгээр хүмүүст үйлчилэх явдал юм. Чи тэдний хүсэл эрмэлзлэлийг зүй зохистойгоор урлагийн аргаар илэрхийлэхийг зорих ёстой биз дээ. Энэ үнэн биз дээ?” гэж асуув.  

Рорк “Миний бодлоор би клиентүүддээ хамгийн төгс шийдэлтэй, хамгийн тохилог, хамгийн чамин байшин барьж өгөхийг л эрмэлзэнэ. Миний л хувьд би өөрийн клиентүүддээ өөртөө байгаа хамгийн сайн байшингаа зарж, бас тэдэнд хамгийн сайныг нь хэрхэн ялгаж сурахыг зааж чадна. Гэхдээ би ингэж хэлж болох ч  бодит байдал дээр ингэхгүй ч байж мэднэ. Тэгээд ч би байшинг хэн нэгэнд үйлчилэх гэж, эсвэл хэн нэгэнд туслах гэж барихгүй. Би байшинг клиенттэй болохын тулд барихгүй, харин барихын тулд клиенттэй болохын төлөө хичээнэ” гэв. Декан “Чи тэгээд тэдэнд яаж өөрийнхөө санаааг хүчлэх юм?” гэж асуув. Рорк “Би тэднийг хүчлэх гээгүй байна. Миний загварыг таашааж над руу ирсэнд нь байшингаа барьж өгнө” гэв. Декан сая л Роркийн зан авирын юу нь түүнийг гайхшруулаад байсныг ойлгов.

Декан “Гэхдээ байна аа, чи хэрэв намайг өөртэйгээ санаа оноо нийлж байгаа эсэхийг эхэлж нэг нягталж үзэж байгаад яривал ярьж байгаа зүйл чинь илүү үнэмшилтэй сонсогдохоор байна л даа” гэв.  Рорк “Тэр үнээн. Гэхдээ та надтай санаа оноо нийлэх эсэх нь надад хамаа байхгүй” хэмээн эв энгийнээр хэлж орхив. Рорк гэхдээ энэ үгийг ямарч доромжилол үл тоомсорлолын  үнэргүйгээр хэлж байгааг декан анх удаагаа олж харав. Декан “За яахав чамд бусад хүн юу гэж бодох нь огтоосоо хамаагүй байдаг хэрэг, тэрийг ч ойлгож болох л юм. Гэхдээ чи бусад хүмүүсийг өөр шигээ сэтгүүлэх гэж оролдох нь ээ”. Рорк “Үгүй, би тэгээгүй” гэхэд декан “Энэ чинь байна аа ... энэ чинь үнэн мангас шиг аймаар сонсогдож байна” гэв.  Рорк “Тийм байхаа. Магадгүй. Би хэлж мэдэхгүй байна” гэв.

Декан “Би чамтай ингэж уулзсандаа харамсахгүй” хэмээн гэв гэнэт, чанга дуугаар хэлэв.  “Хурал дээр бусад багш нарын хэлж байсан архитекторын мэргэжил чамд тохирохгүй гэсэн дүгнэлтийг би өөрийнхөө биеэр гаргалаа. Би чмад туслахыг оролдлоо. Гэхдээ одоо би зөвлөлийн шийдвэртэй санал нэгдлээ. Чамайг тусалж дэмжмээргүй нөхөр байна. Чи бол аюултай амьтан байна” гэв.  Рорк “Хэнд аюултай гэж?” хэмээн асуув. Гэхдээ декан суудлаасаа өндийж уулзалт дууссаныг мэдэгдэв.

Рорк өрөөг орхин гарж урт хонгилоор удаан гэгч нь алхсаар гадаа үүдний зүлгэн дээр ирэв. Тэрээр энэ декан шиг хүнтэй олон уулзаж байсан боловч тэднийг хэзээ ч ойлгож байсангүй ээ. Рорк тэд нарын болон өөрийнх нь хийж байгаа зүйлүүд хоорондоо газар тэнгэр шиг ялгаатай байна гэдгийг л мэдэж байлаа. Гэхдээ энэ асуудал түүнийг санааг зовоохоо байгаад удаж дээ. Тэрээр ямагт байшигийг төв хэсгийг, хүний ч гэсэн үндсэн санааг олж харахыг хичээж байдаг билээ. Рорк өөрийнхөө хувьд өөрийгөө хөдөгөгч гол эх үүсвэрийг олж мэдээд байсан хэдий ч бусад хүмүүс, энэ декан шиг хүмүүсийг хөдөлгөгч гол хүч нь яг юу вэ гэдгийг ердөө олж харж чаддаггүй байлаа. Ер нь бол Рорк бусад хүмүүсийн бодох явцыг хэзээ ч ойлгодоггүй байсан ба бүр сүүлдээ одоо яая гэхэв дээ гэж бодох болжээ.  Гэхдээ олон удаа түүнд энэ бусад хүмүүсийг юу ийм болгодог байнаа хэмээн гайхшран боддог байв. Рорк деканы талаар эргэцүүлэн бодож, магадгүй тэр асуултанд л хамаг учир нь байгаа болов уу хэмээн гайхан гайхан явлаа. Ер нь бол түүний хувьд олж ойлгох ёстой зарчим байгаад байх шиг байгаа юм.

Гэсэнч Рорк толгойгоо гашилгахыг хүссэнгүй. Сургуулийн хананд бүүдгэрэн уусаж байгаа үдийн нарны хэвийлтийг ажиглан алхсаар Рорк бусад хүмүүс, тэр декан шиг хүмүүсийг цаанаа баримталдаг зарчмыг ойлгох гэж оролдохоо ч мартжээ. Рорк зөвхөн тэрхүү туяахан нарны гэрэлд гялталзан байгаа тэрхүү ханын чулуугаар ямар байшин барьж болох талаар бодов.

Рорк дотроо ам цагаан цаас төсөөлж, түүн дээр энэхүү чулуугаар сүндэрлэн босох сүрлэг хана бүхий нарны гэрлийг анги руу цацруулах сүрлэг цонхтой аварга байшин “сүндэрлэж”, хуудасны доод талд хурц өнцөг гарган зурсан ХОВАРД РОРК гэсэн гарын үсгийг олж харав.

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Дамдаа (зочин)

"барилга дээр хадаас хадаж байхыг нь олж харсан аж. ... " энэ хэсэгт энэ 3 цэг дээр 3 өгүүлбэр хаячихлаа шүү. Энэ одоо роркийн ажил хийж байгаа байдлыг л дүрслээд байгаа юм. энэ уран дүрслэлийн англи хэл үнэн kills me, уран зохиолын монгол хэл руу буулгахад үнэн гэцүүм. Гэхдээ орхиод хаяхад бас утга тэгж их өөрчилөгдөхгүй. Яахав амтыг нь л сулруулж байгаа байх. ойлгохгүй үг нэг ч байхгүй гэхдээ илэрхийлж чадах үг нэг ч байхгүү л нэг тийм шаар юм. Яв яваандаа сайжирах байхаа л гэж найдая.

harmogu (зочин)

чи өөрөө орчуулдаг юмуу,, яасан мундаг юм бэ,, уншихад таалагдаж байнааа гоё болсон байна. амжилт

damdaa (зочин)

Уншиж байгаад чинь их баярлалаа. Энэ их цаг үрсэн ажил байгаам, хүн уншихгүй бол шаал шатсан юм болох гээд байгаам.

liberalman (зочин)

Zohiol ni aguu zohiol. durslel, sanaa geed l... Gehdee orchuulga bas l goyo bolj bna shuu! Uneheer setgel gargaj, hicheej hiij baigaa ni medregdej bna. Tanii ene ajliig bahdaad baramgui. Ene orchuulga olon olon hund sainaar nuluuluh ni gartsaagui. Yaj ch bodson muugaar nuluuluh undes alga. Teheer uragshaa!!! Harin mani met ni taniig bahdaad suuhaas uuruur tusalj demjij chadahgui ni haramsaltai. Iim tom ajil ehluulsen tand bayar hurgey! Yamar neg ajliig ehelsen bol ajliin tal ni hiigdsen gesen ug gesen utgatai ug bdag daa.

Damdaa (зочин)

хэ хэ их баярлалаа. Ene orchuulga olon olon hund sainaar nuluuluh ni gartsaagui- Энэ үг чинь үнэхээрийн үнэн үг шүү, би ч өөрөө энэ романыг уншиж ямар нэгэн юм ойлгож авсан нөхөр байгаа юм гээлүү. Thanks a lot.

Гандирс (зочин)

Гайхалтай. Дахиад л хүлээлт хэхэхэ.

AntiDotE (зочин)

би орчуулгыг чинь хүлээж байгаад, овоо олон цуврал гарахаар нь нэг мөсөн унших гээд л байгаа ш дээ. хүлээх гэж бөөн ядаргаа шүү дээ. бага байхад гэртээ очиж номоо унших гээд хичээл тарахыг үгүй мөн ч их хүлээдэг байсан даа.

Дамдаа (зочин)

уншлаа л бол өнгөрөө дөө, бушуул бушуул, би гуйяа гээд л эхэлнэ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)