ДАМДАА : Уг нь нэг сарын нэгний бичлэг байлаа: Бага байлаа гэж ... гэсэн нэртэй

За юуны өмнө бүхний түрүүнд шинэ оны шинэ өглөөний мэнд.

Өчигдөр юутай ч ширээ засаж хирэндээ л шинэ жилийн уур амьсгал оруулах гэж үзлээ. Энд гэхдээ нам жим байдаг юм өө, иймэрхүү баяр. Чатаар хүүхнүүд шинэ жилийн палааж энэ тэр гээд л ярихаар дагаж хөөрөөд л. Өнөөдөр өглөөг аажуухан эхэлчихээд ингээд л эв энгийн өдөр шигээ бичлэг бичих гээд сууж байна аа гэж. Монголд байсан бол би лав дараагийн нэг дэхь өдөр л шинэ бичлэг хийнэ гэдэгээ л мэдэж байна даг.

Энэ уг нь "Ийм нэгэн Амьдрал" гэсэн тийм булан байгаа юм. Үүгээрээ би өөрийнхөө амьдралд уулзаж учирч байсан бүх хүмүүсийхээ амьдралын талаар, тэдний нууцхан "тэмцэл", баяр гунигийн талаар, бас үзсэн кино ший энэ тэрээсээ, ер нь л  амьдралын талаар өөрийхөө нүдээр хэрхэн буулгаж байгаагаа л бичих санаатай байгаа юм. Бичлэгийн гол баатрууд маань нэгэнт л амьд хүн, тэр дундаа бүр миний сайн найзууд байх тул би тэр гэж танихын аргагүйгээр тэр хүний талаарх үндсэн өгөгдлийг  нь өөрчилж, харин асуудлыг нь "нүцгэлж" тавих юм байгаа юм. Энгээд өөрөөсөө эхлэх гэж байна.

Тэгэхээр ингэсийн.

Би аравдугаар ангиа төгсөөд их сургуульд орж хот руу ирсэнийг минь та мэдэж байгаа байхаа. Нэгдүгээр курстээ нэгдүгээр улирлын шалгалт эхлэх гээд би нэг өдөр номын санд сууж байлаа. Тэгсэн манай байрны нэг хүү бас тэнд байж байна. Намайг хараад л хажууд ирсэнээ "Юу хийж байгаа юм?" гэж байна. Би "нэг дэхэд дээд тооны шалгалттай. Тэрэндээ бэлдэж байна" гэлээ. Тэгсэн өнөө хүү чинь бас юуны ч гэлээ шалгалттай гэснээ ном дэвтрээ авчраад миний хажууд ирээд суучихлаа. Би ч яахав доошоо хараад л номоо уншиж суулаа. Тэгсэн чинь өнөө залуу чинь гараараа миний урагш унжсан үсийг минь хойшлуулсанаа хацрыг минь зөөлхөн илснээ "Амараа, чи ямар хөөрхөн юм бэ?" гээд хаяул яах уу.  Тэгснээ нэг сникерс гаргаад өглөө.

Эгчид яг л нөгөө жүжигчин хөөрхөн Батцэцэг хилийн цэргийн ангид сурвалжлагч болж очдог хино, "Суварган Цэнхэр уулс" байхаа, тэрэнд дээр Батцэцэгийг цэргийн дарга нь үсийг нь бас хойшлуулснаа хацрыг нь зөөлхөн илдэг тэр хэсэг санагдаад л манас гээд л явчихсан. Гэхдээ хамгийн аймаар нь надад бас давхар "Нугасны муухай дэгдээхэй" гээд Некрасовын зохиол билүү, санаанд давхар орж ирээд байвал яах уу. Үгүй өнөө муу нугасны муухай дэгдээхэй шиг Амараа ингэж хөөрхөнөө дуудуулана гэдэг бол үнэндээ тэр цасан цагаан хун болдог тэр муухай дэгдээхэй, бид хоёроос өөр тийм тохиолдол ер санаанд орохгүй байгаа юм чинь. Эгч тэгэхээр үнэн далжийтлаа дуниартаж байсан байгаа биз.

Гэхдээ эгч бас үнэн хөлдүү хүүдий, өнөө сниркерсийг чинь өгөнгүүт нь өөрт нь талыг нь хувааж өгчихөөд л нэг их өлөн үмхэлсэн л санагдаад байдаг юм. Үгүй тэр хүү ч гэсэн дээ, хэ хэ хэ, бас л учиргүй үнхлээд идсэн санагдаад байдаг юм. Хэ хэ хэ хүүхэд байж дээ яахын аргагүй. Тэр өдөр ч яахав тэгээд л нэг тийм униартаж дуниартсан өдөр өнгөрлөө.

Тэр өдрийн хамгийн чухал үйл явдал нь би бараг амьдралдаа анх удаагаа ер нь нээрэнгээсээ  хөөрхөн болчуул болчоё гэсэн "чухал" шийдвэр гаргасан явдал байлаа. Тэгээд хамгийн анхны ажиглалт бол манай хөөрхөн Болороо байлаа. Яг яаж хөөрхөн болоод байгааг нь мэдэх гээд л тасагт нь орж байгаа юм. Тэгсэн манай бүсгүй нүүрээ пудрдээд, хөмсөгөө засаад, уруулаа будаад л болж байна. О.К, пудр, уруулын будгийг нь аваад хөмсөгөө засуулдаг хэрэг. Амралтын өдөр болонгуут аймаг руугаа гараад өглөө. Хөөрхий муу аав ээжүүд, оюутан хүүхэдээ ирэхээр таван төгрөгөө илүүчилээд өгдөг дөө. Ах бид хоёр тэр мөнгөөр уг нь талхаа авдаг байсан юм. Би тэр үед яасан гэхээр, би пудр авнаа л гэлээ. Ах ч нэг их юм хэлсэнгүй.

Одоо бодвол би бараан зах л гарсан байх, нэг пудр, уруулын будаг авчихлаа. Тэгээд хөмсөгөө засах гэсэн гар эвлэдэггүй. Тэгэхээр нь их дэлгүүрийн тэнд байдаг гоо сайхны газар орохоор шийдлээ. Сайндаа ч биш, тээврийн товчооноос атуусанд суугаад байр руугаа явахад их дэлгүүрийн тэнд нэг гоо сайхан гэсэн хаяг харагддаг байсан юм. Тэгээд би нэг өдөр хичээлээ тараад, их сургуулийн дөрөвдүгээр байрнаас их дэлгүүр хүртэл өвлийн хүйтэнд явган алхсан гээд бод доо. Хөлөө хугалах нь ээ бүр.

Очоод л хөмсөгөө засуулчаад л мөнгөө төлөх гээд л цаад өрөө руу нь гоо сайханчийг нь дагаад орлоо. Еэ бурхан сахиус минь гэж, би юу харсан гээч. Өнөө залуу чинь нүүрэндээ маск тавиулах гээд хэвтэж байсан гээд л бод. Тэр намайг харж ичээд л, би тэрнийг харж ичээд л.

Би гэхдээ гол нь хэн нэгэн хөөрхөн гээд хэлчихсэний төлөө тэгэн тэгэн гүйж байсандаа өөртөө ч уур хүрэх шиг, тэр залууд ингэн ингэн гоо сайхандаж байж л хөөрхөн харагддаг эд шив гэж хэлүүлэх байх даа гэж бодсондоо, ер нь амараа бол нугасны муухай л дэгдээхэй шүү дээ гэсэн есөн шидийн бодол эргэлдээд л ёстой аймаар юм  болж байгаа юм. Юун нөгөө Суварган Цэнхэр Уулсын хөөрхөн сурвалжлагч вэ, нөгөө энд нэг нүх, энд нэг нүх гээд л нэг хазгар хүүхэн, нөгөөх нь тойроод гарчий, тойроод гарчий гээд л сугадаад явж байгаа тайжиг залуу хоёрын онигоо санагдаад үнэн хэцүүтэй.

Тэр балай пудрийг авахын тулд ах бид хоёр бараг хэд хоног талхаа идэхгүй гүрийнэ гээд бод доо. Тэгээд их дэлгүүр хүртэл атуусдах мөнгөгүй алхаж байж байж хөмсөгөө засуулна гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ. Тэгээд бодохоор ер нь нэг л уур хүрээд байгаа юм дотор. Тэрнээс хойш тэр залууг ичээд харж чадахаа байсан, шууд зугатаадаг болсон.

Үгүй би тэгээд үнэн илэрхийлэл муутай байж  дээ. Дараа нь бүр хонхны баяр дээр тэр залуу ирээд надад, тэр үед чи намайг тоогоогүй энэ тэр гэж хэлж байхад нь би нүүрэндээ үнэн ямарч хувиралгүй сонсож байгаад явуулцан гээд бод доо. Уг нь бол тээр жилийн явдар цайраад тэр гоо сайханд чамайг харсандаа ичээд нэрэлхээд чамаас зугатаачихсан юмаа гээд л хэлчихвэл болох байсан байхгүй юу. Гэтэл эгч ер юу ч болоогүй юм шиг тэгээд л хөлдүү царай гаргаж байгаад л өнгөрсөн.  За яагаад би ийм байж уу гээд л бодохоор би шилжих насандаа өөрийгөө нугасны муухай дэгдээхэй гэж ойлгодог байсан байгаа юм. За Амараа тэгвэл яагаад өөрийнхөө талаар тэгж дүрсэлдэг байж вэ гэж мэгээд л бодохын юм бол бас их сонин сонин юм гарж байгаам. За тэр ч яхаав.

Одоо ингээд тээр хойно, энэ EQ гээч эдийг чинь уншиж судалж байж л өөрийнхөө эмзэг сэдэв рүүгээ өнгийгөөд бүр байчихаад ингээд олонд дэлгэгээд сууж байгаам даа хө. Тэр анхны хайрын захианы түүх бол уу, аа яа, би ёстой тэр чигтээ л нууна гэж бодож байсан түүх юм байгаам ш д.  Хүн нээрээ өөрийгөө их сайн ойлгомоор юм байна лээ ш дээ гэсэн үү .

За өнөөдөр нэг иймэрхүү. Энэ хүртэл надтай аялж байгаад тань баярлаж байгаагаа илэрхийлэх юун.   

 

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
My Notes (зочин)

Хаха... өөрийгөө нээх нугасны муухай дэгдээхэй гэчдийн. Наоборот "би хамгийн хөөрхөн, сэтгэл булаам бүсгүй" гэж бод л доо. "Бүх эмэгтэйчүүд хөөрхөн, яагаад гэвэл бүгд нөхөрт гардаг" гэж ярьдаг даа. Чи нөхөрт гарчихсан байхыг бодохоор хөөрхөн л болж таараад байнашд.

Гандирс (зочин)

Хэхэ. очиж очиж тэр гоо сайханд таарад байхдаа яахуудээ. Заяаны чинь хань байсым бишүү кккк

Хэрлэн (зочин)

Гэхдээ бас нэг үг байдийгшт яагаав нөгөө Гейшагийн дурдатгал гээд кинон дээр гоо үзэсгэлэн, өвдөлт 2 бол нэг ойлголт гээд нэг үг байдаг даа эмэтгэй хүн өвдөж зовж байж л хөөрхөн харагддийн байхаа. Жишээ нь туранхай байхын тулд хоолоо сойно эсүүл дасгал хийнэ ядарна, өндөр харагдахын тулд өсгийтэй гутал өмсөнө хөл өвдөнө, ээмэг зүүхийн тулд чихээ цоолно ингээд сайхан харагдахын тулд өөрийгөө мангар их зовоон тарчлаах болчоод байгаа байхгүй юу. Тэхээр тэр үедээ хөөрхөн харагдахын тулд ийм зэргийн золиос гаргасныхаа төлөө уурлах хэрэг байгаамуу дөө. Үнэхээр хөөрхөн гэдгээ та өөрөө мэддэггүй нугасны муухай дэгдээхэй гэж бодоод ч байгаан билүү. аа зус бөө мэд... хэхэ

Витаут (зочин)

Хэхэ хөөрхөн бичлэг болжээ... Гэнэт нэг юм санаанд орчихлоо. Би байранд суудаг байхдаа манай өрөөний охины хөх нь гоё харагдаал... Тэгэхлээр нь хагас сайнд гэртээ очихдоо цагаан сараар бэлгэнд авсан хөхний даруулга авчраад л нээх жижигхэн туранхай, бараг хөхгүй хүн чинь нөгөөтхийг чинь өмсөөл өөртөө үнэн сексий аниа сургуулиар таваргасан шт... Сэксий ч гэж дээ жаахан гүйгээл хөдлөхлээр нөгөөтөх нь дээшээ гүйгээл, эсвэл хажуу тийшээ гараал иржаагаам чинь... Тэр өдөржин даруулгатай ноцолдоостой явсан...

*SUNshine* (зочин)

хөөрхөн дурсамж байна

дамдаа (зочин)

хэ хэ хэ, сэтгэгдэл бичсэн хүмүүст их баярлалаа. Багын дурсамжаа гэж эргээд бодоход хөнгөн инээд болон үлддэг нандин ч эд юм шиг.

Гандирс (зочин)

Мсжртээ ороод ирээч тэхүү

~Сэртэнч~ (зочин)

хүүрээ гэнэ үү хүүрээ чи баруун аймгийн күүкэл байнаа би яг мэдчлээ xоxо, хүн өөрийгөө олно гэж айхтар юм байдийм шиг байгаан шөө нээрээ

дамдаа (зочин)

хэ хэ, Би төв аймагийнхаа. Чи одоо хүний жаргон ойлго л доо, жаргон энэ чинь, хэ хэ хэ. Гэхдээ, сая би ер нь стандард хэлзүйгээ барих нь ямарч үед аминд өлзийтэй, хал балгүй эд байна аа гээл хараад суужийлаа.

zochin (зочин)

huuree gedeg ih muuhai ugee bitgi hereglej bgarai, blogiig chin unshih durtai

Дамдаа (зочин)

За тэгэхээр ингэе, би тэр балиар муухай үгийн яг одоо хүүдий гэж сольсугай. Бас дахиж цааш цаашидийн бичлэгтээ энэ үгийг хэрэглэхийг хорьсугай. (Дaмдаа блогийн анхдугаар тогтоол хэ хэ хэ)

parfum (зочин)

hehehe, nudend haragdtal goyo bicih yumaa. urt bichleg baigaasai gj unshdag bolson bn. thanks. 2009on sain saihan amar taivan bayar hooriig urd urdniihaas iheer avchirag tanai ger buld!!!!!!!!!

AntiDotE (зочин)

хэхэ, үнэндээ бол одоо ингээд бодоход ичихээр юм байгаагүй юм шиг санагдаж байгаа биз. Монголын боловсролын систем хүнийг өөрийгөө олж авахад нь тусладаг болчихвол гол үүрэг нь бараг л тэр шүү дээ тэ.

my gazar (зочин)

Хөөрхөн юмаа.

дамдаа (зочин)

хэ хэ хэ. Хэлээд юух вэ, өөрөөсөө жаахан өөр л бол шоолоод байдашд, гүү шоолуулж байгаа хүндээ их гэцүү л байдаг байж билээ сургуульд байхад хэ хэ хэ. Гэхдээ гэм хоргүй хөөрхөн дурсамжууд болон үлдэж дээ. Хүүхэд л юм болохоор. Анти чиний хэлж байгааг чинь хоёр гараа өргөн дэмжие.

жаргал (зочин)

Намайг дотоод ертөнцөөрөө аялуулсанд баярлалаа. Энгийн үнэнээ өгүүлсэн их хөөрхөн бичлэг байна. Маш их таалагдлаа. Суварган цэнхэр уулс кинон дээр Батцэцэг эгч гоё шүү. Та ч бас дутахгүй сайхан бүсгүй байна.Хамгийн сайн сайхныг хүсье

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)