ДАМДАА : Энэ одоо юу вэ, бичлэгэн дундуур дайраад

Энэ одоо юу вэ, бичлэгэн дундуур дайраад

Өглөөний мэнд.

Өнөөдөр энэ их сонин өдөр байна. Уг нь би зургаан цагт босож өглөө босолтын дээд рекордоо эвдэж эхэлсэн юм. Тэгээд шинэ оны анхны ажлын өдрөөр энэ өдрийг тохоон томилоод ажилдаа ирээд сууж байгаа нь энэ. Бичлэгээ оруулчаад л юмаа хийх гэсэн чинь  нэг л сонин.

Ядахад өглөө ёстой нэг, хоолоо хийж ирээд сургууль дээрээ иддэг энэ бусад оюутанууд шиг болоё гээд өглөө нэг сайхан будаатай хуурга хийв. Аав ээж маань сайхан идэшний шууз, бас сүүл явуулж. Тэрүүгээр нь ажил болгож хийсэн, зургаан цагаас найман цаг хүртэл хийсэн миний гол ажлын бүтээл. Яг гарахдаа савлаад тавьсан хоолоо мартаад гараад ирж, замын тэг дунд нь санадаг шаар юм. Манай сургууль уулан дээр байдаг болохоор нэг авираад авсан бол буцаж бууна гэдэг бол ер нь л тэрчигтээ хариа л гэсэн үг юм. Тэгээд ядахад мөнгө авч гараагүйг хэлэх үү, өнөөдөр одоо тэгээд яахав дээ усан мацаг л барихаас. Орой хүртэл сууна гэж бодож байгаа юм, орой хүртэл л буцалсан ус уухаас.

Үүй усан мацаг гэснээс, усан мацаг барьж байгаа хүмүүст л гэж хэлэхэд, эхлээд гайгүйхэн шиг хоол цай идэж уучаад өлсөөгүй байгаа дээрээ нэмж буцалсан ус уу. Ердөө ходоодон дотор байгаа шингэний түвшинг алдаж болохгүй залгуулж уу, тэгвэл өдөржингөө юу ч идээгүй гэсэн өлсдөггүй юм. Дан ус уухаар жорлон гүйх нь ихэснэ. Гэхдээ жорлонд гүйсэн бол нэмээд шингэнээ нөхнө гэж нилээд усыг нэмээд уу, биеийн балансаа л хадгал гэх гээд байна. Бүр арай их гүйх гээд байвал нэмээд "хатуу" хоол жаахан өг "цаадах"даа. Угаасаа усаар нилээн дүүрчихсэн болохоор учиргүй хоол нэхэхгүй. Гол нь өлсгөж болохгүй.

Нэгэнт өлсгөлөн зарласан ходоодыг хоосон усаар хуурна гэвэл горьдсоны гарз байдаг юм. Тэгж ярьвал хүнийн биеийн жараад хувийг ус эзэлдэг гэж байгаа юм шүү. Тийм болохоор ходоодоо сайхан ааштай байгаа дээр нь усаар сайн дайл. Тэр ус эзэлдэг хэсэг руугээ усыг нь явуулж л байг.

Миний мэдэхийн зарим нэг мацаг барьдаг хүмүүс тэр чигтээ юу ч идэхгүй биеэ тамлаад, тэгээд ходоодондоо "Өлсөхийн гайхамшиг" гэдэг ном уншиж өгөөд суугаад байдаг юм. Миний нэг танил бол бүр аймаар. Нэг удаа "Би бүр өчигдөр оройны 6 цагаас хойш юу ч идээгүй" гэж маргааш өдрийнхөө үдийн дөрвөн цагт хэлж байвал яах уу. Тэр чигтээ ходоодоо шүлтээр нь ажилуулчихсан. Тэгснээ одоо би бүр яг муужирч уналаа гэчихсэн. Ямар тэгээд уналтай нь биш дээ, хоол гэдгийг чинь мангас шиг л үмхэлж байгаа юм. Тийм байхаар чинь тарган байлгүй яахав дээ л гэж бодож суулаа. Тэгээд ч дараа нь мацаг барина гэхээр өөрийгөө тэгж тамлан зовоосон зүйлийг бие нь хүсэх үү? 

Хүүе та минь, энэ одоо миний л хар пракчик шүү таминь, яг ингэ тэг гэж тэр судлаачид, гоо сайханчид нь хэлдэг үгүйг би мэдэхгүй. Би л хувьдаа ингэдэг юм. Бас "ажилладаг" юм.

Хүүеэ үг олдож үхэр холдлоо. Яая, одоо бичлэгээ эхэлнэ гэхээр энэ дээрх арай л урт оршил болчихлоо тиймээ, би уг нь өнөөдөр "Нугасны Муухай Дэгдээхэй" гэсэн бичлэг оруулах гэж байсан юм. Ердөө тэр өглөөний будаатай хуурга мартаж гарснаас л бүх юм боллоо.

За за тэгвэл одоо бүр нэмээд нэг мөсөн энэ асуудалаа ярья. Тэгээд байнаа, энэ зарим турах дуртай хүмүүс аймаар "шуналтай". Хэ хэ хэ, хүн ч нэг сайн муулаад авья. Зарим жингээ хасах гэж байгаа хүмүүс, турах турахдаа бүр 10, 20 хилээр турна гэж ярина. Бас болоо ч үгүй, долоо найм хоногийн дотор тэгж хасна гэж  аймаар яарна. Би л боддогийн хичнээн жил тарган явахдаа санаа нь зовоогүй байж, тэсээд хоёр гурван сар өөртөө зовлонгүйгээр турахад болохгүй нь юу байна. Үгүй ер нь тэгж ярьвал жаахан махлагдуу байхад яадагийн? гээл буцаад л ярьсан бүх юмаа эргүүлээд хаюул яах уу.

Нээрээ тарган гэснээс, энэ ёстой сүүлийн хадууралт шүү. Дээр зурагтаар африкийн нэг овог аймгийн хүүхнүүдийн талаар гаргаж байна аа. Орон гэр гэж байхгүй юм тэд, гэхдээ бүгд хувцастай, хүүхнүүд нь толгойгоо алчуураар ороодог, лалын шашинтай юм. Тэгсэн чинь тэр газарт тарган хүүхэн моодонд ордог гэнээ. Хүүхнүүд нь жингээ алдахгүй гээд үнэн үзэж тарж байгаа юм. Ихэнх хүүхнүүд нь өдөрт одоо хэдэн литр юм бэ ингэний сүү ууна. Тэгээд л хоолоо идэнгүүтээ шууд хэвтээд л унтаад өгнө. Угаасаа тэдэнд орон гэр гэж байхгүй, дээрээ нэг сүүдрэвчтэй, тэрэн дотроо нарнаас хорогдож байгаад хоол ундаа идэж ууна. Авгай нь хэдийчинээ тэнтгэр байна, төдийчинээ тэр эр баян эр. Яагаад гэвэл авгай нь зөндөө иддэг, их хоолтой гэсэн үг гэнэ. Тэгээд африкт хоол хүнс хомс учраас тарган хүн баянд тооцогддог гэнэ гээд л нэвтрүүлэгч нь яриал.

Хүүхдүүд нь чөрчийсөн хар хүүхдүүд, бараг хүүхдийнхээ идэх хоолыг аваад л ээж нь ам руугаа хийгээд байх шиг байгаа юм. Пээ тэр хоолыг түмпэн, түмпэнгээр л иднэ. Ядахад африк чинь халуун болохоор их хөлөрч жингээ алддаг юм шиг байгаа юм. Тэрийг нөхөхийн тулд тэгж аймаар иднэ. Тэгж байж л тэр хүүхнүүд нийгмийнхээ статус квог авж үлдэж байгааг нь бодохоор өрөвдмөөр ч юм шиг, хүүхдүүдээ тэгэн тэгэн хамаг хоолыг нь идээд хаяж байгааг нь харахаар тэнэг ч юм шиг. Тэгээд нөхрүүдийг нь харсан чинь яг хүүхдүүд шигээ чөрчийсөн хар юмнууд. Тарган хүүхнээр яах ч гээд байгаа юм. Эхнэрээ турсан байхыг харсанаас өөрөө турж үхсэн нь дээр гэж байна л гэж тэр нэвтрүүлэгч нь "авсан" шүү дээ, үнэн л ойлгосон байгаа даа гээл үү.

Үгүй ер нь тэгээд л ингээд харахаар, тухайн нийгмийн эрчүүд ямар хүүхэнд дуртай байна, тэр нийгэмд тийм л хэмжүүр хүүхнүүдийн моод болон тогтдог энэ хүний нийгмийг үндэс сууриар нь эргүүлмээр ч юм шиг, хэ хэ хэ.

Төгсөв. (энтэр товчоо тас няс хийтэл нь дарав).

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
Залуу Маркетер (зочин)

монголд чинь охидууд туранхай байх тусамаа хөөрхөн юм биш үү? жингээ барихын тулд тамхи эднүүс татдын гээ биз дээ?

Хэрлэн (зочин)

Аливаа газрын уламжлалыг яалтай билээ дээ. хэхэ. хөөрхийс бас хэрэндээ сайхан байх гэж хичээдэг л юм байшт. их идээд...

damdaa (зочин)

harin tiimee, hoorhii amitad. Bayachuul ni ingenii suug neeh tom tumpengeer bariad uugaad baihiig ni harahaar unen dotor muuhairaal, mani met shig yaduuchuudad ni uneenii suu l oldono, toslog bagatai ni. Neeree ingeel bodohoor humuun torolhtonii dotroosoo hund iheer toogdoh gedeg hoorhii bidnii busguichuudee geel duulmaarch im shig.

Давка (зочин)

туранхай байвал хөөрхөн тарган бол муухай гэсэн үг хаана сонссийн..... ? Залуу маркетир Мах шөл нь таарсан байвал тарган туранхай асуудал бишээ. Гоё хөөрхөн харагддаг махлаг хүүхнүүд зөндөө штээ....... тийм биз дээ? манай ээж лав надаа сайхан л харагддаг гэсэн........ би бас хадуурчвуу? яаав?

3apaa (зочин)

Монгол хатад нээх гачин бөөрөнхий байсан юм шиг зурагнууд байдгийн. Тэд их өлсөж байсан байх гээд байна уу даа? Магадлал?...

Дамдаа (зочин)

ха, ха ха, Зараа гуай, хүн гуйвуулахгүй шүү. Би тэр харуудыг л ярьж байна. Тэгээд ч манай монгол залуучууд нь хүдэр чийрэг биддээ, тэдний залуучууд нь бол яс арьс. Ёо ёо энэ одоо ямар гээчийн бичлэг биччив дээ би хэ хэ хэ.

itsme (зочин)

хэхэхэхэ. над шиг турж үхсэн амьтан бол гэцүүхэн л юм байна тэр Африкт чинь хахаха. нөхөр ч олдку ай. заа тээд энд ч олдку байгаам чинь яады ер нь. Тэээээд одоо тэээээд яахы эцсийцэст. тарган нь тарганаараа, туранхай нь туранхайгаараа л үлдийшдээ. цаана чинь бурхан багш зураа хаяцан байна ай. хэхэхэ чи бас нээрээ бэлдэж бэлдчээд орхио явчдаг овоо гаруу гүй юу хахаха

Hiko (зочин)

Турах мурах гэснээс би таргалмаар байнаа. Гоё юм шигээ.

Дамдаа (зочин)

Ицми чамайг хэн сонирхоод байсан гэж хэн хаана бичээд байлаа даа байз санахаараа блогийг нь тавинаа. Хико чи шүү. Тэр нь дээр, турмаар бол турмаар, таргалмаар бол таргалмаар байж чаддаг байх хэрэгтэй , хүүхнүүд бол.

~Сэртэнч~ (зочин)

өчүүхэнч гэсэн мяраалахиймсан

Эрка (зочин)

Хайко, Сэртэнч бид 3ийн зорилго мөрөөдөл нэг бөлгөө хэхэхэ

Дамдаа (зочин)

Зиа тэгээд таргалмаар нь таргалаад ,турмаар нь турах болтугай л гэж ерөөе. Түүний дундаас Дамдаа болбол 4 хилээр турж өмнөх хэвэнд орох болтугай, хэ хэ хэ.

Melody (зочин)

Жоохон ч гэсэн турхынсаан

AntiDotE (зочин)

хэхэхэ, тэр ходоодоо хулхиддаг арга бол найс юм бишүү айн. хадуурсаар байгаад нэг бичлэг биччих юм аа :P.

zulzaga (зочин)

turchih ym san ...

damdaa (зочин)

Хэ хэ хэ, би чинь багш хүн шүү дээ, хөөрхий муу оюутануудаа одоо л үнэн өрөвдөж байна. Нээрээ нэг онигоо санаанд орчихлоо. Их сургуульд манай нэг багш, за багш нь хадуураад өөр юм яриад эхэлбэл багшаа хичээлдээ ороё оо гэж сануулаарай гэж байгаад л ярьдаг байж билээ, хэ хэ хэ. Би эурчих юмсан гэдгийг чинь төрчих юмсан гэж уншлээ сори, хэ хэ. Хэлээд юухэв, турмаар байгаа хүмүүст л гэхэд, би л хувьдаа 4 хил л турмаар байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)