ДАМДАА : Өө хөөрхий, будаа болж

Өө хөөрхий, будаа болж

Өнөө нөгөө Айн Райндийг маань орчуулдагаа орчуулаад, хэвлээд хавтаслаад тавьчихсан байна цаана чинь хөөе.  http://www.libertari.mn/content/173.shtml.                   Энэ Эн Жи Өү-гийнхэн орчуулчихсан байна. Та бүхэнтэй өглөөний мэндээ ч мартчихлаа би одоо.

Гэхдээ энэ "Эх Сурвалж" гэж гарчигийг орчуулсан нь лав надад огт таалагдсангүй. Би яг ямар утгаар эх сурвалж гэсэн юм болоо гэж баахан бодов. Өөрийнхөө хувьд л лав, аан ингэж бодсон байж болох юм гэсэн  хувилбар бодож олж чадсангүй. Ер нь эх сурвалж гэж ер нь яг юу гэсэн үг вэ? монголоор ингэхэд. Юутай ч, цаад номны утга агуулга, үзэл санаа зурсхийж л миний санаанд орсонгүй л гэдэгээ хэлэх байна.

Доторхыг нь харах бломж алга байдаг. Үзэж харж, миний эхний хэсэгтэй харьцуулж харах хүн ч надад олдохгүй л байхаа даа.  Уг нь энэ номны орчуулга таалагдаагүй ядаж ганц хүн байвал, би өөрийн орчуулгаа үргэлжлүүлэхэд бэлэн байна л даа. Орчуулгын хоёр хувилбар байхад, хэл шинжээчид судалгааны гол обьект болно шүү дээ, гээл үү.

Ерөөсөө больё, монгол бичгээр хэвлүүлээд өвөрмонголын зах зээл дээр гаргая гээл үү, хэ хэ хэ. Үнэн хоббитой гар. 

За за юутай ч тэнд бэлэн ном гарсан байна аа. Хэрэв галзуу орчуулсан бол, та салж хагацаж чадахгүй л байх ёстой доо, уншаад надаа яриарай.

За ингээд дараагийн долоо хоног хүртэл!

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
ҮЛЭМЖ (зочин)

Сайн уу Амралтын өдрийн мэнд. Систем оф а доун таалагдсан бол яаамай даа тээ хэхэ АМЖИЛТ

3apaa (зочин)

Нэр нь үгчилэн болоод утгачлан орчуул бал яг ямар байвал таалагдахын?

Дамдаа (зочин)

хэ хэ хэ, энэ одоо яг үгчилбэл яахав, их мэдээлэлтэй нтр гэсэн үг юм шиг байгаа юм. Эх Сурвлж гэдэг нь тэр санааг гаргах гээд байгаам байлгүүү. Бас оргилуур, эх, ундарга гэж орчуулагдах юм шиг байна лээ. Би л хувьдаа, тэрчигтээ Роркийн үйл явдал, үзэл санаа ханхалж байгаа ном болохоор нь, бас рорк нь тийм болохоор, хадмалаар орчуулсан бол " Ундарга" ч юм уу, ер нь юунаас үл хамааран зөвхөн өөрөө өөрөөсөө ундран гардаг, бусад нь түүнээс салаалан гардаг тэр л утга агуулгын нэр бодож өгөх байлаа гэж. Эх сурвалж гэхээр нэг л цагдаа, цэрэг л санаанд орж ирээд байхын. эсвэл нэг баримт факт ч юмуу. Гэхдээ орчуулж дуусаж байгаад л нэрээ зоох байсан л даа гэж миний хувьд. Уг нь би бодож эхэлж байлаа гээлүү.

Дамдаа (зочин)

Үлэмжээ, санал сэтгэгдлийг чатын хэлбэрээр ашиглахгүү шөө, хэ хэ хэ. Таалагдсан явдал таалагдаж байгаа нь таалагдаж байнаа.

AntiDotE (зочин)

hey, би сая утсаар нь яриад, авахаар болчихлоо. 26000 төгрөгөөр зарж байгаа юм байна. хүргэж өгөхөд, байрлалаасаа хамаараад 1 or 2 мянган төгрөг нэмэгдэх юм байна. уншиж, харьцуулж үзээд сэтгэгдлээ бичнээ.

AntiDotE (зочин)

үнэхээр тас биз?

AntiDotE (зочин)

цаад чинь сэргэлэн юм болохоороо english дээрх хувилбарыг нь file-р олчихлоо. одоо эх хэл дээр нь уншаад, сайхан харьцуулж үзнээ. 25 дах хэвлэлт гэж байна шүү. нээрээ хэрэгтэй нэг нь эндээс татаад авна биз дээ. share.gogo дээр тавьцан. http://share.gogo.mn/45462081231630695

дамдаа (зочин)

Өө за за, Анти-д ёстой баярлах ч багадана. Тэр англи дээрх хувилбарыг хүртэл, за за тас өө тас. Хэ хэ хэ, оготны нүхээр орж гарчийж л юм бүтдэг хорвоо доо хөө гэж. За тэгвэл чамайг авахаар чинь эхний хэсгээ скандаад шаринг хийчих гээл бас шаналгахаас. арваад хуудас л байх ёстой. Ер нь 2лаа энүүгээр мөнгө хийвэл яасы хө, монгол бичгээр сайн бичдэг хүн олжийгоод гялс орчуулж хаяад, тэгээд кирилл мэддэг нэг өвөрмонгол олжоогоод. За эвгүйтвэл би ч монгол бичгээр аяагүй бол бичнээ гээлүү. Зиөз, би ч ер нь гэх мэтчилээд л мөрөөдөөд л явдаг хүн шүү дээ. Хөөөрүүл гандан буурахгүй, хийнэ л гэж дайрна. Наадуул чинь аягүй бол миний блогийг олж уншаад санааг минь авчинаа гэж мэгээл үү, хэ хэ хэ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)