ДАМДАА : Өнөөдөр уг нь энд амралтын өдөр гээд яахав сурцым, нэг ийм бодлого байна. Хүнд шүү.

За за, гэртээ амарч суугаа мөртөө тэсэхгүй нэг бодлого оруулах гээд байж байна. Өнөөдөр энд уг нь амралтын өдөр юм байгаан. Эд нар яадын бүү мэд, нэг хэсэг байж байгаад л амараад байдаг юм. Нохойн баас шиг нэг, хоёр хоногоор ингээд л цувж амраад байдаг юм. Тийм болохоор япончууд компаниасаа ээлжийн амралт гэж авдаггүй гэсэн. За тэр ч яах уу. Энэ бичлэг надад их амархан, та нарт их "хүнд" бичлэг байх болно, тэгэхээр би яах уу дээ, бичиж л орхиё.

Энэ байна аа, манай дүүгийн нэг найз энд салари мэнүүдийн ажилд шалгалт өгөх гээд очсон чинь нэг иймэрхүү бодлогон асуулт ирсэн гэнэ. Хэдэн асуулт яаж ирдэг энэ тэрийг нь мэдэхгүй, ямарч л байсан нэг ийм асуулт ирсэн гэж байсан. Ер нь та тэгээд нэг иймэрхүү бодлогыг бодож чаддаг бол япончууд таныг суга татаад л аваад явчих юм шиг байгаа  юм. Сарын 5,6 мянган долуурын цалин өгөөд л.

Бодлого

Хэлбэр дүрс нь ав адилхан 12 ширхэг зоос байв. Үүний нэг нь хуурамч бөгөөд үлдэх 11 зоосноос хүнд хөнгөн гэдэг нь мэдэгдэхгүй. Тийм бол 3 жигнэлтээр энэ хуурамч зоосыг ол.

Зиа тэгээд байна аа, энэ бодлогыг бодчуул Дамдаа блог яаж урамшуулдаг юм билээ байз? Учиргүй их бэлэг сэлт амлачуул өгч чадахгүй нүдний булай болох юм болов уу. За за, бичлэгт тавьсан ч хүн олж уншаа чуу үгүй чүү, уншсан ч бодоо чуу, гүү чуу, бодсон ч чадаа чүү, гүү чүү, чадсан ч хариу нь зөв байгаа чуу гүү чүү. Тийм болохоор, Дамдаа блогоос шагнал өгнө өө гэж амлах нь зөв юм байна, ерөөсөө. Бодсон эхний хүнд шагнал өгнө. Бодолтыг санал сэтгэгдэл дор өөрийн нэр ус, урлаа бичиж үлдээнэ үү.  

Шагналыг шуудангаар явуулна, эсвэл би намар төгсөж очихдоо өөрийн биеэр өгнө.

start=80 , cViewSize=50 , cPageCount=3

Сэтгэгдэл: 130-с 81-130 харуулж байна

null
AntiDotE (зочин)

http://share.gogo.mn/30382011231798882. бас нэг бодолт энэ бол гүйцэд байгаа.
Дараах 4 төрлийн/тус бүр 3 жигнэлт хийх/ жигнэлтээр хуурамч зоосыг илрүүлэх боломжтой:


Тайлбар:
з=зүүн гар талын багана нь хүнд
б=баруун гар талын багана нь хүнд
т=тэнцүү
Жишээ: збз – эхний жигнэлтийн зүүн гар тал, хоёр дах жигнэлт тэнцүү, гурав дах жигнэлтийн зүүн гар талынх хүнд байсан гэсэн үг.

1. Нэг
(1 2 3 10)-г (4 5 6 11)-тэй
(1 2 3 11)-г (7 8 9 10)-тэй
(1 4 7 10)-г (2 5 8 12)-тэй
Үр дүн Хуурамч зоос

збз 10 илүү хүнд
збт 11 илүү хөнгөн
збб боломжгүй
ттз 12 илүү хөнгөн
ттт Хуурамч зоос байхгүй
ттб 12 илүү хүнд
бзз боломжгүй
бзт 11 илүү хүнд
бзб 10 илүү хөнгөн

2. Хоёр
(10 11 12 1)-г (4 5 6 2)-тэй
(10 11 12 2)-г (7 8 9 1)-тэй
(10 4 7 1)-г (11 5 8 3)-тэй
Үр дүн Хуурамч зоос

збз 1 илүү хүнд
збт 2 илүү хөнгөн
збб боломжгүй
ттз 3 илүү хөнгөн
ттт Хуурамч зоос байхгүй
ттб 3 илүү хүнд
бзз боломжгүй
бзт 2 илүү хүнд
бзб 1 илүү хөнгөн

3. Гурав
(1 2 3 4)-г (10 11 12 5)-тэй
(1 2 3 5)-г (7 8 9 4)-тэй
(1 7 10 4)-г (2 8 11 6)-тэй
Үр дүн Хуурамч зоос

збз 4 илүү хүнд
збт 5 илүү хөнгөн
збб боломжгүй
ттз 6 илүү хөнгөн
ттт Хуурамч зоос байхгүй
ттб 6 илүү хүнд
бзз боломжгүй
бзт 5 илүү хүнд
бзб 4 илүү хөнгөн

4. Дөрөв
(1 2 3 7)-г (4 5 6 8)-тэй
(1 2 3 8)-г (10 11 12 7)-тэй
(1 4 10 7)-г (2 5 11 9)-тэй
Үр дүн Хуурамч зоос

з б з 7 илүү хүнд
з б т 8 илүү хөнгөн
з б б боломжгүй
т т з 9 илүү хөнгөн
т т т Хуурамч зоос байхгүй
т т б 9 илүү хүнд
б з з боломжгүй
б з т 8 илүү хүнд
б з б 7 илүү хөнгөн

Дамдаа (зочин)

Хани харин тийм байгааз. Цүкигийнхийг хоолоо хийчихээл нэг сайн харахаас.

AntiDotE (зочин)

ээ Амараа гүйцээж ойлго л доо. "хүнд" хуурамч зоос байхгүй гэдэг нь a. 1,2,5 = 3,6,12 энэ нөхцлөөс батлагдаж байгаа. тиймээс л батлагдсан хойно нь л хуурамч нь хөнгөн гэж үзэж байгаа юмаа.

Hannibal (зочин)

Антидоти-н бодолт
2. 1,2,3,4 > 5,6,7,8 энэ тохиолдолд 1,2,5-г 3,6,12-тэй жигнэх шаардлага гарна, энэ тохиолдолд 3 боломжит хувилбартай:
a. 1,2,5 = 3,6,12: энэ тохиолдолд 7-г 8-тай жигнэх шаардлага гарна, энэ тохиолдолд 3 боломжит хувилбартай:
i. 7 = 8: 4 хуурамч зоос.
ii. 7 < 8: 7 хуурамч зоос.
iii. 7 > 8: 8 хуурамч зоос.
Зөв байна аа, би буруу харжээ сорри.

Tsuki-Yama (зочин)

1-2-3-4 = A
5-6-7-8 = B
9-10-11-12 = C
Ингээд хуваачий.
1. A vs B and C is reserved.
A)Хэрвээ A = B байх юм бол, C д хуурамч зоос байгаа гэсэн үг.
2. С ээс хуурамч зоосыг олох нь:
9 vs 10. Хэрэв тэнцэхгүй бол A юмуу B ийн нэг зоостой аль нэгийг нь жишихэд олдоно.
Хэрэв тэнцүү байх юм бол 11 юмуу 12 ийн аль нэгийг нь A юмуу B ийн нэг зоостой
жишихэд олдоно.
B) Хэрэв ялгаатай байгаа тохиолдолд,
1-5-6 vs 2-7-8 and 3-4 is reserved.
Хэрэв тэнцүү бол 3-4 ийн аль нэгийг С ийн нэг зоостой жишэхэд олдоно.
Ялгаатай тохиолдолд, аль их талынх нь сүүлийн хоёрыг хооронд нь жишинэ.
Хэрэв тэнцүү бол бага талынх нь эхний тоо хөнгөн хуурамч зоос байна. Ялгаатай
тохиолдолд аль хүнд нь хүнд хуурамч зоос байна.

Gtulga (зочин)

Антидотийн бодолтыг харлаа. Яах аргагүй зөв л байна даа. Антидоте файл дээрээ тэр 9 - г санамсаргүй алдаж бичиж тэрнээс бодолт бол яг л зөв байна.

Үнэн сонин (зочин)

Манай сонин электрон хэлбэрээр шинээр мэндэлж байна. Та бүхэн үнэгүй демог нь харж мөн үнэгүй бүртгүүлэн орж бидний сониныг нэг сарын хугацаанд үнэгүй уншина уу. http://www.unen.mn/

Дамдаа (зочин)

анти, цүки 2-хийг би хараагүй л байна. Гэхдээ Анти чиний хэлж байгааг чинь мянга зөв гээд тооцоход хүндээр хийгдсэн хуурамч зоосыг чиний арга олж чадахгүү юм шиг байна тийм үү. гүү энэчин одоо хүнд хуурамч зоос байж болно биддээ, айн?

Hannibal (зочин)

B) Хэрэв ялгаатай байгаа тохиолдолд,
1-5-6 vs 2-7-8 and 3-4 is reserved.
Хэрэв тэнцүү бол 3-4 ийн аль нэгийг С ийн нэг зоостой жишэхэд олдоно.
Ялгаатай тохиолдолд, аль их талынх нь сүүлийн хоёрыг хооронд нь жишинэ.
Хэрэв тэнцүү бол бага талынх нь эхний тоо хөнгөн хуурамч зоос байна. Ялгаатай тохиолдолд аль хүнд нь хүнд хуурамч зоос байна.

Ялгаатай тохиолдолд
1-5-6 > 2-7-8
бол аль их талынх нь сүүлийн хоёрыг хооронд нь жишинэ гэдэг нь 6 vs 5 юм уу. Хэрвээ тийм бол худлаа бодолт байна да

AntiDotE (зочин)

болий шдээээээээ. бодолтын хувилбар бүр дээрээ хүнд хөнгөн хоёр тохиолдлыг хоёуланг нь л авч үзэж байгааааан. за за ойлгохгүй болилоо. дахиж орж ирэхээ ч болилоо. :P.

Gtulga (зочин)

Яах аргагүй л нягт харлаа даа антидотийн бодолтыг зөв л байна даа. Тэрнээс гадна надаа нэг бодлого ч гэхүү тоглоом ч гэх үү юм байна. Наадахыг чинь бодуул амархан гэхдээ миний ухаан хүркү байгаан. Юу гэхээр 4 улаан 3 хар өнгийн хөзөр байна. Өнгө өнгөөр нь сөөлжилж тавих ёстой. Эхний хөзрийг дэлгээд дараагийн модыг хамгийн сүүлд хийн нэг мод дэлгэнэ дараагийн хөзрийг хамгийн сүүлд хийгээд нэг мод дэлгэнэ гэх маягаар дэлгэх ёстойм.

ҮЛЭМЖ (зочин)

Надад нэг оньсого байна Өгсөхдөө 4 хөлтэй буухдаа 3 хөлтэй тэр юм вэ Ражийнхантай хамт таах гээд чадаагүй л байгаа юм даа би гэж нэг хүн

AntiDotE (зочин)

ер нь энэ бодолттойгоо холбогдуулан, санааг нь ашиглаад хүний амьдралд өсч том болоход 2 зам байнаа. сайн хүүхэд болох муу хүүхэд болох. сайн хүүхэд болоод дахиад хоёр зам байнаа. бүүр сайн хүүхэд болох, эсгүү бол муу хүүхэд болох гээл бичлэг хийнээ. :D.

Үнэн сонин (зочин)

Уучлаарай, манай сонин электрон хэлбэрээр шинээр мэндэлж байна. Та бүхэн үнэгүй демог нь харж мөн үнэгүй бүртгүүлэн орж бидний сониныг нэг сарын хугацаанд үнэгүй уншина уу. Мөн өөрийн сэтгэгдлийг харамгүй илгээж бидэнд тусална уу. http://www.unen.mn/

Gtulga (зочин)

Яах аргагүй л нягт харлаа даа антидотийн бодолтыг зөв л байна даа. Тэрнээс гадна надаа нэг бодлого ч гэхүү тоглоом ч гэх үү юм байна. Наадахыг чинь бодуул амархан гэхдээ миний ухаан хүркү байгаан. Юу гэхээр 4 улаан 3 хар өнгийн хөзөр байна. Өнгө өнгөөр нь сөөлжилж тавих ёстой. Эхний хөзрийг дэлгээд дараагийн модыг хамгийн сүүлд хийн нэг мод дэлгэнэ дараагийн хөзрийг хамгийн сүүлд хийгээд нэг мод дэлгэнэ гэх маягаар дэлгэх ёстойм. Энэ бодлогын хариуг олж үзүүлсэн хүнд өөрийн зүгээс шагналтай.

Дамдаа (зочин)

За анти одоохон, би яг хараад эхэлж байна.

AntiDotE (зочин)

ёооё, Hannibal, Gtulga 2тоо баярлалаа. энэ нэг хүүхэн ёстой ойлгохгүй гээлүү. Gtulga тээд наад бодлого чинь яах ёстой юм бээ, main quest нь юу юм.

Hannibal (зочин)

Антидотыг "тийм" байна гэчээч дэ, бодолт нь угааса зөв байналээ.
Дамдаа зав муутай бодолтыг чинь сайн нягталж амжаагүй байгаа байх аа.

Зочин (зочин)

Зүгээр байна өө хөө. Ханнибал ямар асуудал гараад байгаа юм бол доо ?

Tsuki-Yama (зочин)

Энэ зочин нь би шүү.

Дамдаа (зочин)

Нэг (1 2 3 10)-г (4 5 6 11)-тэй (1 2 3 11)-г (7 8 9 10)-тэй (1 4 7 10)-г (2 5 8 12)-тэй Үр дүн Хуурамч зоос збз 10 илүү хүнд збт 11 илүү хөнгөн збб боломжгүй ттз 12 илүү хөнгөн ттт Хуурамч зоос байхгүй ттб 12 илүү хүнд бзз боломжгүй бзт 11 илүү хүнд бзб 10 илүү хөнгөн тэр тэр хэлээд байхад даа, за тэгвэл 4-г хуурамч, тэгээд хөнгөн гэж үзэе. энэ нөхцөлд зтб биз. гэхдээ энэ үед цууд 4-г чи олж чадахгүү байгааз. яагаад гэвэл чи 3 дахь жигнэлтэндээ 5-г холиод хаячихсан биддээ. 4,5 -г чи яаж хуурамч гэж мэдэхийн?

Gtulga (зочин)

Харин хэлээд байна ш дээ
4 улаан 3 хар хөзөр байгаа тэрийг өнгөөр нь сөөлжүүлж л дэлгэх ёстойм.
Дэлгэлээ нэгийг дараагийхийг хамгийн сүүлд нь хийлээ дэлгэлээ хамгийн сүүлийхд нь хийлээ гэх маягаар дэлгээд дуусахад л өнгөөрөө сөөлжигдөж дэлгэгдсэн байх ёстойм.

Дамдаа (зочин)

антигийн эхний нэгдүгээр хувилбарын алдааг бичив. энэ одоо холилдоод байхын, би баахан зай авж байгаад энтэр дарсан юмсан.

Tsuki-Yama (зочин)

Дамдаа эгч минийхийг нэг харчихаарай. Бас шинэ мөр авах бол мөрнийхөө ард талд нь "
" гээд бичихэд болно.

Tsuki-Yama (зочин)

/

Зочин (зочин)

'
'

Зочин (зочин)

<br>

Tsuki-Yama (зочин)

Мөрийнхөө ард талд энийг бичээд өгчих, тэгвэл шинэ мөр авна. </br>

Зочин (зочин)

Tsuki-Yama хэлэхдээ :) 1 цаг 35 минутын өмнө 1-2-3-4 = A 5-6-7-8 = B 9-10-11-12 = C Ингээд хуваачий. 1. A vs B and C is reserved. A)Хэрвээ A = B байх юм бол, C д хуурамч зоос байгаа гэсэн үг. 2. С ээс хуурамч зоосыг олох нь: 9 vs 10. Хэрэв тэнцэхгүй бол A юмуу B ийн нэг зоостой аль нэгийг нь жишихэд олдоно. Хэрэв тэнцүү байх юм бол 11 юмуу 12 ийн аль нэгийг нь A юмуу B ийн нэг зоостой жишихэд олдоно.

Энэ хэсэг хүртэл чинь зөв байна. Эхний жигнэлтэнд тэнцүү бол гэдэг нь гэсэн үг шүү дээ. Одоо тэгэхээр тэнцэхгүйг авч үзнэ тийм үү?

B) Хэрэв ялгаатай байгаа тохиолдолд, 1-5-6 vs 2-7-8 and 3-4 is reserved. Хэрэв тэнцүү бол 3-4 ийн аль нэгийг С ийн нэг зоостой жишэхэд олдоно. - МАРГААНГҮЙ.

Ялгаатай тохиолдолд, аль их талынх нь сүүлийн хоёрыг хооронд нь жишинэ. - Энэ хэсэг чинь болохгүй байна даа. Яагаад аль их талынх нь гэж? ЗА ЯАХАВ, 2,7,8 ХҮНД БАЙЛАА ГЭЖ ҮЗЭЕ. ТЭГЭХЭЭР 7,8 ХОЙРЫГ ЖИГНЭХ НЬ ТИЙМ ҮҮ, 8 НЬ ХҮНД БОЛ ЭНЭ ХУУРАМЧ ЗООС ГЭЖ БАЙНА ТИЙМ ҮҮ. ГЭТЭЛ энэ нөхцөлд АНХНААСАА 2 ХҮНД БАЙСАН БОЛ ЧИ ОЛОХГҮЙ БАЙГАА БИЗ?
Хэрэв тэнцүү бол бага талынх нь эхний тоо хөнгөн хуурамч зоос байна. Ялгаатай тохиолдолд аль хүнд нь хүнд хуурамч зоос байна.

Дамдаа (зочин)

1. Нэг
(1 2 3 10)-г (4 5 6 11)-тэй
(1 2 3 11)-г (7 8 9 10)-тэй
(1 4 7 10)-г (2 5 8 12)-тэй
Үр дүн Хуурамч зоос


збз 10 илүү хүнд
збт 11 илүү хөнгөн
збб боломжгүй
ттз 12 илүү хөнгөн
ттт Хуурамч зоос байхгүй
ттб 12 илүү хүнд
бзз боломжгүй
бзт 11 илүү хүнд
бзб 10 илүү хөнгөн
ЗА ҮҮНД ЧИНЬ БИ НЭГ НӨХЦӨЛ НЭМЭЭД ӨГӨЕ. ЗТБ БАЙЖ БОЛНО БИЗ. ТЭР ҮЕД ЧИ 4,5 ХОЁРЫН АЛИЙГ ХУУРАМЧ ГЭЖ МЭДЭХ ЮМ? ЧИ ЗААВАЛ 4 ДЭХ ЖИГНЭЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БОЛНО.
ХҮЛЭЭГЭЭРЭЙ ЮУН 2,3,4 ДЭХЬ ХУВИЛБАР ВЭ, БИ АЛЬ ХЭДИЙН 3 ЖИГНЭЧЭЭД БАЙНА. 2 ЗООС МЭДЭГДЭЭГҮЙ Л БАЙНА.
ЕРДӨӨ НЭГ Л ХУВИЛБАРААР ҮЗЭХГҮЙ БОЛ, БОЛОХГҮЙ, ЧИНИЙ ЭНЭ ХУВИЛБАРУУД ЧИНЬ ДАН
EXCLUSIVE БАЙГАА БИЗ. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ЭХНИЙ ХУВИЛБАРААР ҮЗСЭН БОЛ ЧИ БУСАД 3-АА
ҮХҮҮЛЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ ГЭСЭН ҮГ.
ЗАЗА, БАЙДАГ ЧАДЛААРАА Л ЧИНИЙ БОДОЛТЫН БУРУУГ ОЙЛГУУЛАХ ГЭЖ ОРОЛДЛОО. ОЙЛГОНО УУ БАЙНА УУ ӨӨРӨӨ МЭД.

Дамдаа (зочин)

Цуки, тэр зочин би байлаа. fc та 2 яг нэг асуудал дээр очоод гацаад байна. Хүнд хөнгөн гэсэн нөхцлөө сайн ашигла гэж л туслая даа.

Дамдаа (зочин)

1. Нэг
(1 2 3 10)-г (4 5 6 11)-тэй
(1 2 3 11)-г (7 8 9 10)-тэй
(1 4 7 10)-г (2 5 8 12)-тэй
Үр дүн Хуурамч зоос
збб, ЗЗБ Ч БАЙЖ БОЛНО боломжгүй- БУРААД АЙГААРАЙ. 2 ХУУРАМЧ БАЙЖ БОЛНО ШҮҮ.

~Сэртэнч~ (зочин)

пээ овоо их бодоцгоожээ, би ч бодлого бодох доо маруухан бодлийнхоо боол болохгуй шөө

Дамдаа (зочин)

За яамаай даа, Сэртэнч минь. Бөөн хүн өдөржингөө бодоод цаан бинь бүр балайм болллоо. Чи бодоод эхэлчүүл би одоо шөнөжингөө чамайг сахиж суух хэрэг гарна аягүйлол.

~Сэртэнч~ (зочин)

xоxо тухтайхан хэвтээ хө

Tsuki-Yama (зочин)

Дамдаа эгчээ энд нэг ийм юм болоод байгаан:
За яг тэр таны тэр сүүлд хийсэн асуудлыг хөндөе. Нэгэнт A болон B бүлэг зоос үлдсэн.
1-2-3-4 vs 5-6-7-8 гэж жигнэе.
1) 1-2-3-4 < 5-6-7-8 байж.
a) 1-5-6 < 2-7-8 үр дүн гарч. Энэ тохиолдолд 3-4 хоёр жинхэнэ зоос гэсэн үг.
Тайлбар хийе. Хэрвээ энд тэмдэгийн ямар нэгэн өөрчлөлт гараагүй бол 7-8 хоёрыг жигнэх шаардлага гарна. Хэрвээ 7-8 хоёр тэнцүү байвал, 1 хөнгөн хуурамч зоос гэсэн үг. Эсрэг тохиолдолд 7-8 хоёрын аль хүнд нь хүнд хуурамч зоос болно.


b) 1-5-6 > 2-7-8 үр дүн гарч.
Эндээс харах юм бол: 5-6, 2 н байрыг шилжүүлсэнээр тэмдэгт өөрчлөлт орж байгаа. Тиймээс 5-6 хоёрыг жигнэнэ. Хэрвээ тэнцүү байвал 2 хөнгөн хуурамч зоос, эсрэг тохиолдолд 5-6 хоёрын аль хүнд нь хүнд хуурамч зоос.


2) 1-2-3-4 > 5-6-7-8 байж.
a) 1-5-6 > 2-7-8 үр дүн гарч.
Энэ тохиолдолд 3-4 хоёр жинхэнэ зоос гэсэн үг.
Тайлбар хийе. Хэрвээ энд тэмдэгийн ямар нэгэн өөрчлөлт гараагүй бол 7-8 хоёрыг жигнэж үзэх хэрэгтэй. Хэрвээ тэнцүү байвал, 1 хүнд хуурамч зоос гэсэн үг. Эсрэг тохиолдолд 7-8 хоёрын аль хөнгөн нь хөнгөн хуурамч зоос болно.
b) 1-5-6 < 2-7-8 үр дүн гарч.
Энэ тохиолдолд . Эндээс харах юм бол: 5-6, 2 н байрыг шилжүүлсэнээр тэмдэгт өөрчлөлт орж байгаа. Тэгэхээр 5-6 хоёрыг жигнэж үзэх шаардлагатай. Хэрвээ тэнцүү байвал, 2 хүнд хуурамч зоос болно. Эсрэг тохиолдолд 5-6 хоёрын аль хөнгөн нь хөнгөн хуурамч зоос болно.


Өмнөх дээр яараад тайлбар жаахан дутуу дулимаг болсон байна.

liberalman (зочин)

Эхлээд 12 зоосоо: А 3 зоос В 3 зоос С 3 зоос Д 3 зоос гэж 4 хуваагаад А-г В-тэй, дахиад А-г С-тэй жигнэж үзнэ. 2 жигнэлт хийлээ шүү. А нь В, С 2-той = бол Д-ийн жин сондгой болж таарна. А нь В,С 2--с өөр жинтэй бол А сондгой болж таарна. В,С 2-н нэг нь А-с өөр жинтэй бол тэр нь сондгой болж таарна. Эндээс сондгой жинтэй 3-н зоос тодорхой болноо доо. Тэр сондгой жинтэй 3 зоосныхоо дуртай 2-г нь аваад 3-дах жигнэлтээ хийгээд үзчих. Энэ 2 зоос жингээрээ = бол үлдсэн ганц нь хуурамч болж таарна. Тэр 2 зоос жингээрээ = биш бол дахиад 1 жигнэлт л хийж таараад байгаам даа. хэхэ гэсэн...

mendee (зочин)

ulemjiin asuultiig bodson chin hun yum shig sanagdlaa. barag mun baih daa

Гандирс (зочин)

Шинэ өглөөний мэнд! Таны блоог их уншигдсан блоогт 10 000 уншигчтайгаар орж ирсэнд баяр хүргий. Шөнөжингөө энэ бодлогыг зүүдлээд сүүлдээ бүүр унтаж чаддаггүй байна ш дээ. Хүмүүс гэхдээ бодчихсийм шиг байна. Би бууж өглөө хахаха

Btr (зочин)

5 - 5 aar huvaan 1 deh jignelt 2 ig uldeegeed 5-5 = bol nogo 2 iig uzne hund in huuramch shuu esull 5-5 -> 1 deh 5 hund bol 1 in uldeegeed 2-2 oor jignen = bol 1 uldsen huuramch 2 doh jignelt esuul hund 2 iin horond in jigneed hund in huuramch 3 dah jignelt engeel boloo bi zurgal talbrlaj bolon shuu beleg avhguu ee gol in gigdiin sain unshaachee hund shuuu !!!!!!!!!!!!!!!!!!

Дамдаа (зочин)

БиТиАр-д л гэж хэлэхэд чи зоосоо тав таваар л хуваасан бол 3 удаа жигнэж олох ямарч надваргүй ээ гэж хэлэе. "" Цукид: "" 1-2-3-4 vs 5-6-7-8 гэж жигнэе."" 1) 1-2-3-4 < 5-6-7-8 байж."" a) 1-5-6 < 2-7-8 үр дүн гарч. Энэ тохиолдолд 3-4 хоёр жинхэнэ зоос гэсэн үг."" Тайлбар хийе. Хэрвээ энд тэмдэгийн ямар нэгэн өөрчлөлт гараагүй бол 7-8 хоёрыг жигнэх шаардлага "" гарна. ҮГҮЙ, ТЭМДЭГИЙН ӨӨРЧИЛӨЛТ ГАРААГҮЙ НӨХЦӨЛД 7,8 ХҮНД БАЙЖ БОЛНО МӨН, МӨН ШҮҮ, "" 1 БАС ХУУРАМЧ ХӨНГӨН БАЙЖ БОЛНО. ТЭР ҮЕД ЧИ ГЭТЭЛ ЗӨВХӨН 7,8 ХОЁРЫГ ЖИГНЭЭД ЯВЧИЖ "" БАЙГАА БИЗ. ""

Дамдаа (зочин)

Өө, "" тэмдэг чинь зай авдаг гээдайгаагүй билүү.

Tsuki-Yama (зочин)

Ээ та сайн хар л даа. Хэрвээ 7-8 хоёр тэнцүү байвал. 1 хөнгөн хуурамч зоос болно. Тэнцүү биш байвал 7-8 хоёрын аль хүнд нь хүнд хуурамч зоос болнооо гээд тайлбарлацан байгаа з дээ. Та сайн хар л даа.

Tsuki-Yama (зочин)

Мөринхөө ард талд, </br> гээд бичиж өгвөл шинэ мөр авна.

Btr (зочин)

http://share.gogo.mn/96067981231883848 tiim um biahgee hoo 2 uulaa moriichohuu harinch iheer huvaah tusmaa 6 6 aar huvaasnch bolno 3 yanzaar olj bolno doo gej yahav monogld iruul nadtai uulzara bi chamd arai der um snal bolgoh baih (sursnaas chin )

Дамдаа (зочин)

За болохгүй ээ болохгүй. Тэгээд ч би одоо энэ бичлэг дээр хэтэрхий удаан цаг зарж байна. 6 бол бүр ч болохгүй. Тэгээд л тэр. Чамд бурууг чинь батлахын тулд буруугаар чэн сэтгэх хэрэгтэй болох юм зүгээр, бүр тархи хэд дахин ядрах юм. Хэ хэ хэ, чи л надтай уулзуул илүү дээр юм сурах байх даа, хө гэж .

shagai (зочин)

12 zoosnoos huuramch zoosiig jinhneesee hund hunguniig ni medehguigeer 3 udaa jinleed oloh bolomjgui l gej heleh bnda ^^

tsogoo (зочин)

if(1,2,3,4 == 5,6,7,8) { if(1,2,3==9,10,11) { 12 huuramch }else if(1,2,3>9,10,11){ if(9>10) {10 huuramch} else if(9==10) {11 huuramch} else {9 huuramch} }else { if(9>10) {9 huuramch} else if(9==10) {11 huuramch} else{10 huuramch} } } else if(1,2,3,4>5,6,7,8){ if(1,2,5,6==7,9,10,11){ if(3>4) {3 huuramch} elseif(3=4) {8 huuramch} else{4 huuramch} }elseif(1,2,5,6>7,9,10,11) { if(1>2){1 huuramch} else if(1<2) {2 huuramch} else {7 huuramch} }else{ if(5<6) {5 huuramch} else {6 huuramch} } } yag l 3 buyu tuunees doosh hemjlee dee tailbar hiisengui. ;)

1 udaa jigneed olii tehuu?! (зочин)

12 zoosoo bagtsalj barij baigaad savtai usruu hiine. ingeed ajigla daa. Huuramj zoos neg bol hurdan unana ugui bol hotsorj unana.

zochin (зочин)

zoosoo 3,3-aar 4 huvaana. 2,2-oor jignehed huuramch zoostoi heseg ni hund esuul hungun baij taarna. ter 3 zoosnii 2iig jigneed uzehed huuramch zoos ilerne. heterhii amarhan oilgomjgui bichchih shig bolloo. ene ued unshsan bol beleg avah baisan baihaa. deerh humuus iim hetsuugeer bodoj baigaag harahad ih l uhaantai humuus yum.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)