ДАМДАА : Бид биерээ үлгэрлэхүй гээд ч нэрлэчэе.

Бид биерээ үлгэрлэхүй гээд ч нэрлэчэе.

Эрхэм таны амрыг эрэе.

За өнөөдөр ч Амараа гуай дахиад л хадуурах араандаа орчоод л гүйж ирлээ дээ. Уг нь энэ одоо эхлүүлээд орхисон булангууд, үргэлжлүүлэх ёстой сэдэв нилээд бий л юмсан. Дээд боловсролын системийн талаар бол бүр баллаад хаясан, нэгдүгээрт гэж нэг юм биччээд, тэр чигт нь хаячаад л бодлого бодоод гүйцэн. Өнөөдөр, бишээ өчигдөр уг нь хоёрдугаарт гэж байгаад л бичэе гэж бодож байсан энэ бичлэгийг, гэтэл сая сургууль руугаа алхаж ирэх замдаа шал өөр юм бодоод л тэрийгээ бүр бичмээр санагдаад л ам хэл нь загатнаад, арван хуруу нь сарвалзаад сууж байна.

 Ер нь гэхдээ, ажаад байхад бичмээр санагдсан юмаа л бичих нь илүү хурдан, шуурхай, бас их үр бүтээлтэй байгаад байх шиг. Тэрнээс зарим үед бичмээргүй байгаа сэдвээ барьж аваад суувал цагийн гарз юм билээ. Тэр дээрийн ИКю одоо яав, бүр бүхэл бүтэн 11 цагийг минь аваад хаясан.

За тэгэхээр бол ингэсийн.

Үгүй би ер нь блог бичсэнээс хойш өглөө эрт босох болсон юм. Хэд хэдэн өдөр ер нь 6 цаг орчимд босоод, голдуу 7 гэж босож эхлээд байна. Өнөөдөр өглөө 6.10-т босоод, цай цүйгээ чанаж уучаад,том хүүгийнхээ цайг бэлдэж өгөөд сургууль дээр хүрж ирэхэд 8.10 болж байна. Ямар уу дээ, монголын цагаар 7.10. Лаг байна уу, би.

Бараг насаараа нар дээр хөөртөл унтаж сурсан хүнд өглөө эртлэн босно гэдэг бас тийм амаргүй. Яахав 7 цаг нилээн өнгөрөөж байгаад л блогоо бодоод л ухасхийх гэх мэт. Гэхдээ байна аа, 6 цагт босох 7 цагийн үед босох хоёрт газар тэнгэр шиг ялгаа байна. За тэр 9 цагт босохтой бол бүүр ярих юм байхгүй. Сая би одоо сургууль руугаа алхахад ямар сайхан байв аа. Өглөөний цэнгэг агаар бүүүр нэг цээжинд бүжиглээд, үнэн бүр нэг үсэрч дүүлмээр л болоод байх юм. Хаяа бүр, би яг нисэж яваа ч юм шиг, хэ хэ хэ.

Үгүй ингээд бодоод байхад манай аав, ээж хоёр угаасаа 5.30 гээд л босдог юм. Бүүр бидний хар бага байхын л эрт босдог хүмүүс. Тэгээд Төв аймаг чинь хойшоогоо Номтын ам гээд уул байдаг, аав ээж хоёр өглөө эрт босоод хойшоо их алхдаг. Хүрж ирээд цайгаа чанахад 6.30 болж байдаг гээд та бод доо. Бид нар бол илжиртлээ унтаад л хоцордог ийм хүүхдүүд байсан юм. За олон тоон дээр яриад яах уу, би л гэе, зүгээр. Ах дүү нар маань чам шиг би унтаж байгаагүй гээд заргалдаад байж мэднэ. За за,  ахыг бол хасая. Хамгийн эртэч хүн байгаа юм.

Манай аав хүүхдүүддээ хэлдэг нэг чухал сургаалийн нэг нь миний хүүхдүүд өглөө л эрт босож байгаарай гэсэн үг. Манай аав, хүүхдүүд минь өглөө эрт босож байвал биенд сайн, нар дээр хөөртөл унтвал тархи нялцайдаг гэж хэлдэг юм. Залуу байхад ч тархи нялцайна гэдэг үгийг чихнийхээ хажуугаар л өнгөрөөдөг байжээ, хөөрхий.

Би сая ирж явах замдаа энэ үгийн утга учрыг их бодож, бас дээр нь олж мэдсэн зүйл бол хүн ер нь өөрийн биеэр хүүхдүүддээ үлгэрлэх бол хүүхдээ хүмүүжүүлэх хамгийн шилдэг арга юм байна шүү гэж бүүр нэг баттай мэдэж авлаа. Манай ээж, аав 2 намайг лав тэгж их унтахад, ер унтлаа барилаа гэж хэрүүл уруул огт хийдэггүй байлаа гэж. Гэхдээ өөрсдөө эрт босоод л өдөрөө эхэлчихнэ. Энэ чинь үр хүүхэддэ асар том "мэссэж" байсан байна шүү. Би тэр үедээ огт анзаардаггүй байсан, одоо бол бүр тархинд тэр чигтээ үлджээ тэр дүр зураг.

 За би бүр аймаар фактаа задлая. Манай том хүү одоо өглөө өөрөө 6 цагт сэрүүлгээ тавьж босоод өөрийнхөө цайг уусаар 5 жил болж байна. Би хүүдээ уурлана хааяа. Чи одоо 8-с явах хичээлд 6 босоод хүн сэрээгээд байхдаа яадын, 7.30 гэж босоод л гялалзуулах хэрэгтэй шүү дээ. Ээж 7.40-д босоод амждаг л байсийн гэж мэгээл.

Гэтэл одоо бол би бүр өөрөө эрт босох гээд, хүүдээ өөрийгөө захиад унтдаг болоод байна. Бүр нэг аав ээжийгээ санан санан, бүүр 6 цагт л босохгүй бол ёстой юуны хүү болох бол доо л гэж бодож ирээд л. Манай аав ээж өглөө эртэч байгаагүй бол Амараа өглөө эрт босох талаар аягүй л бол толгойд нь орох ч үгүй л яваа. Хүн хүүхэддээ ер нь юуг хүсэж байна, түүнийгээ өөрийн биеэр үлгэрлэж амьдармаар юм байна шүү.

Тэгээд байна аа, манай аавын тэр тархи нялцайна гэдэг үгэнд их учир байна хүмүүсээ. Өөр дээрээ ажиглалт хийхэд лав, нойроо ханатал унтахад, орноос босоход л амар болохоос өдөржингөө бие нозооронгидуу байх шиг байна. Өглөө эрт, 6 цагт босоход өглөө сэрж орноос сугарахад л хэцүү болохоос тархи бол үнэн сэргэг. Бүр хааяа хамраараа биш тархиараа амьсгалаад байгаа ч юм шиг.

Би бас тэгээд бодоод байгаан. Энэ нар дээр хөөртөл насаараа унтвал эрт зөнөж мэднэ гэж. Бидний үе бол яаж ч бодсон амьдрах хугацаа урт байх магадлал өндөр байгаа юм. Тэгээд бидэн шиг үр хүүхэд цөөтэй хүмүүс, эрт зөнөөд ухаанаа алдвал тэгээд сүйрэл гэдэг нь тэр болно оо гэж.

Тэгээд ээж аавыгаа харахад манай ээж аав, за манай аав бараг 67 хүрж байна гэхэд одоо болтол эмчээ хийгээд л явж байна. Ээж ч ялгаагүй ажилаа хийгээд. Гол нь ээж аавыгаа харахад дахиад нилээд хэдэн жил ажиллах бүр нэг эрч хүч мэдрэгдэж байгаа юм.За тэгээд л манай аав бол үгийн сүлжээ мүлжээг аймаар таана. Маниасаа илүү таана шүү бүр. Ээж бол одоо болтол арван жилийн ахлах сургуулийн математикийг аймаар заана. Би лав энэ их эрүүл саруул эрч хүчийг аав ээж хоёр маань өглөөний энэ цэнгэг хүчилтөрөгчөөс олж авж байж дээ гэж бүр бодоод байгаа юм. Ингээд ирэхээрээ, аав ээж шигээ байх гээд хүн чинь өөрөө өөрийгөө хүмүүжүүлдэг юм байна.

Ер нь тэгээд шинжлэх ухаан бол тархийг "эрхтэн" ч гэж баталчихсан. Өөрөөр хэлбэл тархийг хэдийчинээ дасгалжуулна, хэдийнчинээ эрүүл байлгана төдий чинээ тархи "чийрэг" байна аа гэж. За тархины эрүүл орчин гэхээр юуг хэлж байна уу гэхээр, хэт унтаж ажиллагаагүй олон цагаар байлгахгүй байх, хэт их стрэсст орж гутранги үзэлд автах, мэдээж архи тамхинд хэт автуулж мансууруулахгүй байх энэ тэр гээд л. Гол нь тэгээд тасралтгүй байнгын зөв "дасгал" гэмээр юм уу даа. Тийм болохоор би одоо орой босох гэсэн нэр томьёог бүр нэг аваад хаях гэж бодоод байгаан.

Өө би энэ бичлэгээ нээрээ хүүхдийн хүмүүжил гэдэг буландаа оруулая. Аав ээж маань хүүхэдээ хүмүүжүүлэх гэж өөрсдөө насаараа үлгэрлэж байсан нь үнэн л юм чинь.

За өнөөдөр нэг иймэрхүү. Дараа бас зөндөө гоё юм ярьж өгнө өө хэ хэ хэ.

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
My Notes (зочин)

Өглөө сэрэнгүүтээ шууд босчихвол тэр өдөржин сэргэлэн байдаг юм байна лээ. Харин эргэж хэвтээд л, түр зүүрмэглээд эргэж сэрээд л бөөн маяг болж байгаад арай гэж нэг юм босохоор яг тэр өдөржин өглөөний байдал шигээ нозоорчихдог юм байна лээ. Хамгийн гол нь хэдэд ч сэрсэн ялгаагүй өглөө нойрмоглохгүй босоод сурчихмаар юм байна лээ. Тэгвэл өдөржин эрч хүчтэй.

Hiko (зочин)

Хэхэ ямар энээтэй юм бэ? Өнөөдөр өглөө их инээтэй юм болсон юм. Ээж босоод л цай чанаад л яг л урд урдын өдрүүдийх шиг л байхгүй юу. Би их сэргэг унтад болхоор жоохон чимээгээр сэрчдэг юм. Тэгээд би ээжийн босоод цай чанах чимээгээр нь баримжаалж босоод ажилдаа явдаг хүн л дээ. Тэгээд би угаалтуурын өрөө ороод л ер нь бол гарахад бэлдээд өмөр цамцаа өмсөөд л бараг бэлэн болчлоо шүү ээж бид 2 хамт гардаг юм. Ажилдаа нэг замаар явдаг болхоор .Тэгээд яахуу ээж их тайван суугаад байхгүй юу. Би ч уул нь цаг харсан л даа 8:20 л болж байх шиг байсан чинь дахиад харсан чинь 7:20 байсан байгаа юм даа. Ёооо ээж намайг шоолоод бөөн хөхрөлдөөн болсон шд. Тэгээд яахуу дээ цай май ууж муугаад л ажилдаа 8:58 гэж ирээд л тэгээд Дамдаа эгчийн "Өглөө эрт босох нь сайн...." гэсэн бичлэг уншаад л сууж байна даа би. эхэхэх . Сэгий бичлээ гэсэн бараг бичлэг болох нээ ...

Давка (зочин)

Би нээрээ одоо дандаа эрт босжаагаа ,,, Хааяа босож чадкү нойроо харамлахаараа юу гэж боддог гээч. Оюутан байсан бол таслаад унткү юу даанч ажил хийжинэ дээ л гэж....... кккк би 1 хан бүтэн сайнд амардийн. Тэхдээ өдрийн 1,2 болтол хэвтээл унтаал байдаг шт. Харин тэр ээжээрээ цай хоол хийлэгхгүй өөрөө өглөө босоол цайгаа уугаал явдаг байсийн. Аль багын........ Одоо л ээжээр дуудуулаад байгаа болохоос..... Ер нь эрт босоход муу юм байхгүээ. Эрт босвол 1 ийг дуулна гэдэг билүү тийм үг байдаг даа. Ээж чам шиг унтдаг хүнтэй суусан хүн зовох байх даа л гэдийн....... гэхдээ би унтамхайдаа биш, ядарсандаа тэгж хааяа унтдийн.... энийг даанч хүнүүс ойлгохгүй байгаан......тэ?

Tsuki-Yama (зочин)

За би бол нойрондоо их харам хүн дээ. Тэгээд ер биеээ бас жаахан сэргэг байлгахгүй бол болдоггүй юм шиг байна лээ. Нар хөөрөхөөс өмнө босно гэж гонжийн жоо шүү дээ.

Hiko (зочин)

Их унтахаар толгой өвдөөд байдаг юм. Би хаяа нэг толгой өвдтөлөө унтадаг юм. Одоо ч хашираад тэгэж их унтахаа болисон дараа нь толгой мансуураад аймар хэцүү унтах гэдэг чинь там болж хувирдаг шд. Харин нэг сайн бат бөх 20 30 минут унтахад ч сайхан болоод л явчдаг юм даа. Харин 10 жилдээ бол ёооо жинхэн унталтын олон улсын мастер байлаа шүүдээ аймар бөх гэчгийн ёстой нэг сайхан унтадаг ч байлаа. Аргагүй лдээ өсвөр шилтийн нас болхоор ч тэгсэн байх гэж боддог юм. Харин одоо ажил мажил мөнгө төгрөг бодогдоод сайн ч унтаж чадахаа байсан. Уулан нь хүн хоёрын хооронд удаан хугацаатай унтаж байхаар үхсэн юм шиг хэдхэн минут унтсан нь хамаагүй эрүүл мэндэд сайн байх шүү.

zayets (зочин)

ЗА ЗАЯЦ би болвоос 24 цагын 6 цагт унтаж 18 цагт нь гозоолттой байдаг бөлгөө, тэгээд ч эрт босохын муу гэж байхгүй шдэээ хайран цаг, хааяа өдрийн 24 биш 48 цагтай болоосой гээд боддышдээ

AntiDotE (зочин)

Ажлын өдрүүдээр дунджаар 6 цаг унтчаад, амралтын өдөр нөхөж байгаа юм шиг дэлбэ унтдаг шд.

*SUNshine* (зочин)

uvul haranhui bhoor ch teruu bosoh gej bi lav zovjiin kkkk bosohguin tuld yugaa ch hamaagui ugii gemeer hurtel boldiinshd, 7.30 d seruuleg tavina snooze bgochool untaad ugnu, tegeed dahiad l dugarna snooze tegseer bgaad 8-d bosoj bgaam daa, yaad yum buu med suuliin ued bosmoorgui l sanagdaad bgaamda yadargaa yum boluu kkk ;p

Гандирс (зочин)

Би ч өглөө босох гэж өөртэйгээ, сэрүүлэгтэйгээ их тэмцэлддэг хөөн. Сэрүүлэг бос гэж хангинаад бие болохоор 5хан минут гэж зөрүүдлээд л .... Тэхдээ эрт босох шаардлагатай бол хэдийд ч босчихож чаддаг л даа.

Дамдаа (зочин)

Аа, дээр санал бичсэн хүмүүстээ их баярлалаа гэж хэлэх ч илүүц бизээ. Би ганцаараа унтдаг нь тэгвэл биш байж, ашгүү ашгүү хэ хэ хэ. Бас хэрэгтэй хэрэгтэй зөвлөгөөнүүд ч байна. Давка чи ямар урт юм биччив ээ, худлаа худлаа за юун сүртэйм? Би сая бичлэг шиг санал биччээл л ирлээ, ягтиймээ дээр. Монголынхоо цагаан сарын талаар .

Хэрлэн (зочин)

би ч одоо хичээл хаагдаад үд болтол унтаж үхрийн дуунаар сэрээдаагаашт. Миний тархи нялцайгаад тархи биш нус болжаан байна даа. хахаха

~Сэртэнч~ (зочин)

орой аажуу унтвал нэгийг сонсоно өглөө эрт сэрвэл нэгийг харнаа гэдэг билүү дээ миний муу эрхтэн дасгалжуулагч нь их унтамхайм болохоор бижигхээн нялцгар л

Damdaa (зочин)

Ert bosoh sain yum shig baigaan. Tarhi gedeg chini tanij taahiin argagui ed bish shig baigaan, bi odoo EQ-ree ug ni ene tarhinii talaar sudalsan sudlagaag bichih geed l er chadahguu yum. Ug ni Nat.Geo-r barag 3 tsag garsan aimaaar sonirholtoi nebtruuleg baisiin. Netgtej buulgaj ilerhiilj chadahgui sar zobj yabna. Bichdeg hoon gej ha ha ha, ooriigoo lag BICHEECHEN bolgood hayasan uu. Toglosiim shoo.

b (зочин)

hehehe.manai aav eej ch yostoi ert bosood tujignechine shuu te.yostoi untuulahgui ert bosvol ajil butemjtei baidag yu gej ireed l.amraltiin udur hurtel untahgui.bi naanani uhtlee ajil hiisen amitan geed uuriiguu bodtson gants amraltiin udur geheer chine bid 2 ajil hiigeegui yumuu gej ireed l hehehehe.ugluu mash irt l bosoj surmaar bna.noiriig untaj bardgui serj bardah gej unen ug shuu.untah tusam noir hureed l bna

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)