ДАМДАА : Нөгөө бодлогынхоо хариуг өгөхгүй бол алуулна биддээ өнөөдөр, би?

Эрхэм таны амрыг эрэе.

За юуны өмнө бүхний түрүүн өчигдөрийн бодлогын учир начираа өнөөдөр тайлж өгөхгүй бол болохгүй байхаа гэж бодож байна. Гэхдээ, энэхүү бодлогыг бодоход өөрийн цаг хүч, оюун ухаанаа харамгүй зарцуулсан, бас миний итгэж явдаг жинхэнэ монголчуудын оюуны цар хүрээ, оргилсон их эрч хүчийг ханхийтэл мэдрүүлсэн өчигдөрийн оролцогчиддоо туйлаас их баярлалаа.

За тэгээд бодлогыг бараг бодохоо шахсан ЭфСи, Цукияма хоёртоо,  3 л жигнэхгүй байсан бол нэгдүгээрт бодчихсон Гандирстаа, 3 байтугай олон жигнэсэн бол аль хэдийн бодчихсон Антидотедоо, 4 жигнэлтээр олсон Ливермандаа,  бодлогод хошуугаа нэмэрлэсэн  Жтулга,  хүнд хөнгөн нь мэдэгдсэн байсан бол шууд бодох байсан БиБиБи, Ханнибалдаа, бодлогын нийгмийн, хариуцлагын асуудлыг хөндөн тавьсан Зараадаа, за ер нь энэ асуудалд гар бие, оюун ухаанаараа оролцсон бусад бүх хүмүүстээ талархалаа илэрхийлэе.

Бодлогыг бодож хариуг олох нь сонин байж болох ч, ингээд бодох гээд гүйж байгаа нь, сайхан хоорондоо гэм зэмгүй "үзэлцэж" байгаа нь бодолтын хариунаасаа  ч илүү чухал байж болох юм аа гэдгийг хэлмээр байна. Ер нь бол өчигдөрийн тэр оволзсон, заргалдсан, асуудлыг шүүсэн, нягталсан, тэсч ядсан, буруу зөвөө хэлэлцсэн, тэр чинь жинхэнэ монголчууд шүү дээ, бид уг нь ийм дээ. Нэг юмыг хийнээ гээд хөдөлвөл бид чинь уг нь аймаар хүмүүс шүү дээ, алаад хаях улсууд байхгүй юу.  За за үг олдох нь.

За тэр блогын шагналын хувьд яахуу дээ, энэ удаад хүн гараагүй бол хойшлуулчия л гэж бодож байна. Дахиад асуулт тавия.  Болж байна уу.

За ингээд хариу.

1. Эхлээд 12 зоосоо 3 хэсэгт дөрөв дөрвөөр хуваана.

2. Дурын 2 хэсгийг жигнэнэ. Хэрэв энэ хоёр үууд тэнцвэл яаж хуурамч зоосыг олохыг ЭфСи, Цукияама хоёр бодчихсон байгаа тул алгасав.

3. Дурын 2 хоёр хэсгийг жигнэтэл тэнцэхгүй бол хуурамчийг яаж олох талаар ярья. За юутай ч, жинлүүр далжийж байгаа тул, хүнд талын 4 зоосыг АБВГ, хөнгөн талын 4 зоосыг абвг гээд тэмдэглэчие. Тэгээд үлдсэн 4 зоос нь маргаангүй жинхэнэ тул ЖЖЖЖ гээд тэмдэглэчэе. Болно биз?  Гол нь бидэнд аль 4 зоос хүнд, аль 4 зоос хөнгөн, бас аль 4 нь жинхэнэ вэ гэдгийг л эндээс олоод харсаан гэсэн үг.

4. Тэгчээд байна аа, АБВа гэсэн 4 зоосыг ГЖЖЖ гэсэн 4 зоостой жигнэе. Үүнээс бид 3 үр дүн л хүлээнэ. Энэ хоёр нэг бол тэнцэнэ,  эсвэл ГЖЖЖ нь их байна, эсвэл бага байна. Өөрөөр хэлбэл :

4.1. АБВа= ГЖЖЖ

4.2. АБВа <ГЖЖЖ

4.3. АБВа >ГЖЖЖ

За одоо би тохиолдол бүрээр тайобарыг нь хийчэе. Бодлого ч бодогдоно.

4.1. АБВа= ГЖЖЖ - энэ нөхцөлд хуурамч зоос маргаангүйгээр "бвг" гэсэн түрүүн жигнэхэд хөнгөн байсан зооснудын аль нэг нь гэсэн үг. Үүнээс хуурамч зоос хөнгөн гэж мэдэх тул, "бвг" дурын хоёр зоосыг хэмжээд аль хөнгөн нь баригдана. Хэрэв тэнцвэл жинлэгдээгүй үлдсэн зоос хуурамч гэсэн үг. Үүнд "бвг" ярьж байгааг анхаарна уу.

4.2. АБВа <ГЖЖЖ. Энэ нөхцөлд АВБ, бвг нууд жинхэнэ гэсэн үг. Үүнд нэг бол а, нөгөө бол Г л хуурамч байж таарна. Тэгэхээр энэ хоёрын аль нэгийг нь дурын бусад зоосны нэгтэй нь жигнэхэд л хангалттай.

4.3. АБВа >ГЖЖЖ. Энэ нөхцөлд Г, бвг Ж гэсэн үг тийм үү. Тэгэхээр хуурамч зоос бусдаасаа хүнд, тэгээд АБВ гурвын нэг нь гэдэг нь тодорхой болж байгаа юм. Энэ гурвын аль нэг хоёрыг нь хооронд нь жигнээд үзэхэд мэдэгдэнэ биддээ. Би эсвэл буруу яриад байна уу?  

 

 

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

null
Гандирс (зочин)

Цүки ЭфСи 2-тоо баяр хүргэе ээээ/ Алга нижигнүүлэн ташлаа/ хэхэ

Гандирс (зочин)

Дараагийн бодлогыг нь жинхэнээсээ бодох гэж оролдонооо.

Tsuki-Yama (зочин)

Дамдаа эгчээ өчигдөр орой би нэмэлт тайлбар оруулсан харсан уу ? Таныг ямар нэгэн тайлбар хийгээгүй болохоор нь хараагүй л юм байна гэж ойлгоод байгаа ш д. :р

Дамдаа (зочин)

Цуки харсан, гэхдээ өөр аргаар бодох гэж би уг нь их хичээгээд болоогүй л юм даа. Заавал нэг вариант орхигдоод болохгүй л байсан шаар байгаа юм. ЖЖЖ-г ашигласан үед баттай бодогдоод байсым. Одоо би дахиж хараад тайлбар бичэе, сая л завтай боллоо.

Tsuki-Yama (зочин)

Ээ та сайн хараагүй байна ш д. кккк таны тайлбарласан боломжийг би тооцоод тайлбарлачихсан байгаа ш д.

Дамдаа (зочин)

ха ха ха, Цуки тийм болж таарах гээдийна. Би өглөө хичээлд орох гэж яараад хальт харчаад, Цукигийн бодолтыг түр зуур тооцолгүйгээр гэсэн нэг өгүүлбэр оруулсанаа хасчихсан нь ганц буруудлаа, хэ хэ хэ. За юу ч гэсэн дахиад сайн харнаа. Чи ердөө гурван жинхэнэ зоос ашиглаагүй л байсан ш дээ, адилхан гэнэ шүү. Хүүеэ, энэ олон хэл солих надад хэцүү байнаа миньдөө, чи надад бэлэн товчирхүү юм байвал заагаад өг, мөр авахад. за за, би харин бараг дуусаж байна. Тийм байх шиг байна чиний арга бас зөв байна. За би бүр дахиад их сайн хараадахя, юмыг яаж мэдэх үү хэ хэ хэ.

Tsuki-Yama (зочин)

Та хулганаараа хэлээ сольдог хэрэг үү ? Control panel дотор regional language гэж байгаа тэнд keyboard layout ын тохиргоо байх ёстой. Тээд тэндээ switch хийх hot key ээ тохируулдаг. Ихэвчилэн ctrl + shift or ctrl + left alt байдаг.

Дамдаа (зочин)

тэгээд тэгээд англи, япон, монгол гэж дамжиж орох нь түвэгтэй юм. Ээ хүүдий, Антидотег би хэлмэгдүүчихсэн байж мэдэх юм байна шөө, би тэр нэх их урт дараалсан бодолтыг нь л шалгаад байсан чэн, эхлээд тэр дээр нь шамбааралдуулаад хаясан дотор нь жинхэнэ бодолт аягүй л болж байж таараадийна шүү. Гүү энэ нөхөр тэгээд одоо яагаад надад 2 өөр бодолт өгөөд айсын бол, би уншихад цэгцтэй дараагийн бодолтыг нь хараал суугаадайсан чэн. За за юутай ч сайн шалгая.

Дамдаа (зочин)

Ёо, ёо, Антигийн эхний хувилбар, өөрөөр хэлбэл ЭфСи, Цүки хоёрын зөв бодсоныг буруу бодсон байна. Ёх, ёх, ёх. Ухаан алдахаа шахлаа, хүн хэлмэгдүүлж гээд, хэ хэ хэ. Антигийн эхлээд жигнэхэд 2 хэсэг нь тэнцэхгүй гэдэг нь яалтач үгүй зөв байна шүү. Шууд жигнэхэд тэнцьэл гэдэг дээр нь алдаатай байна. Тэгээд ядахад тэнцсэн гэсэн алдаатай нөхцөлөө эхлээд өөрөө бичиж таараад би эхнээс нь явж байгаад алдаа олоод шууд хаясан юм байна.

Tsuki-Yama (зочин)

Ёоох нэг санаа амарлаа шүү дээ.

Дамдаа (зочин)

хэ хэ хэ. энэ Анти яачив? Чи цаадахаа хараагүй биз?

fc (зочин)

Бодлогыг дөхүүлсэн гэдэг дээр миний нэр яавж байна уу даа? Ямар гоё юм бэ хэ хэ хэ. Гандирсдаа бас Дамдаадаа баярлалаа. Дахиад бодлого тавиариа. Тэр үед заавал 100% зөв бодноо хэ хэ.

Дамдаа (зочин)

хэ хэ, Амжилт. Уг нь иймэрхүү стилийн бодлого ганц нэг байна, засах гэж хар лай юм. За яах уу, засна нтр гэж олон юм ярилгүй л оруулахаас, тэхгүй бол хүн бүрийн бодолттой ноцолдохоор чинь бүүүр өөрөө бодохоос дор шаар юм, хэ хэ хэ.

AntiDotE (зочин)

hey Амараа, би тэр эхлээд тэнцдэг гэдэг хэсэг дээр алдцан гэдгээ комментоор хүлээн зөвшөөрөхийн сацуу, тэрхүү комментдоо мэдээж тэр нь 9 байнаа гээд бичцэн л байгаа биз дээ. тэгэхээр миний бүх хувилбар л зөв болох бус уу. тэр доор Gtulgа ч гэсэн комментоор хэлсэн байгаа биз дээ. 9 гэдгийг санаандгүй үлдээцэн гэж.

Дамдаа (зочин)

хүүеэ сайн уу, чи одоо хаччив аа? Хаана байна? Жтулгагийг би чиний тэр 2 дахь гожирсон урт юмыг чэн яриад байна л гэж бодоод айсан л даа.

Дамдаа (зочин)

тэр коммент дээр алша, тэр шаринг нтр хийж би огтоосоо мэдкүү л дээ хө. Тулгаа хүү чиний файлнаас чинь л харсан юм байна л даа, тэгцэн байна.

AntiDotE (зочин)

өө өчдөр бие жоохон өвдөөд баахан хэвтэв. хэхэ, тэгээд зөв болж таарав уу, буруу болж таарав уу.

Дамдаа (зочин)

өө бие гайгүй юу? Үгүй энэ одоо харин их гэцүүм боллоо. Яахав, энэ санал сэтгэгдэлд байгаа мэдээлэл дээр тулгуурлавал, чи тэнцээгүй тохиолдлыг нь зөв бодсон, Цүки Эфси хоёр тэнцсэн тохиолдлыг нь зөв бодсон л болж таараад байгаа м. За тэгээд дараа нь цаашаагаа харуул, Цүки бас нэмээд зөв бодсон, чи тэр комментоор бодолтоо зассан гэж гэсэн дүнтэй болчоод байна. Гэхдэ би тэрийг хараагүй л байна. Гэхдээ эхлээд чи тэнцээгүйг бодсон чинь гайхалтай байсан байна лээ. Би эхний алдааг чинь олчоод тэр чигт нь хаяад явсан . Тэгэхээс ё өөр аргагүй л дээ. Харин яаж маргааш нь олж харав. Нээрээ миний бодолт Цүки та 2-нхоос их цомхон байгааз. ганган бодолттой ч гэмээриймүү, хэ хэ хэ. Гэхдээ энэ зоостой бодлогыг чинийхээр, цүкигийхээр бас минийхээр гэсэн 3 аргаар бодсон нь бас их лаг юм боллоо. Нээрээ, нөгөө шагналыг би одоо хойшлуулдаг юм уу гэж бодоод л сууж байна. ямар сонсогдож байна? надад иймэрхүү бодлого ч бий л дээ ганц нэг.

Дамдаа (зочин)

Яанаа, нээрээ шагнал, шагнал гээл яриад байсан чинь хүмүүс нээх том юм гээд ойлгочих вий дээ?

AntiDotE (зочин)

зүгээр ээ, тэр шагнал яахав. гол нь ойлгосон нь яамай даа.

Дамдаа (зочин)

хэ хэ хэ, тийм дээ тийм. сонирхолтой байсан шүү, гурвийн гурван арга гарж ирнэ гэж ёстой зүүдлээгүй.

zochin (зочин)

za deerh hariu ch gesen bas l hetsuu bodogdoj baij garch bna. hervee huuramch zoosiig zaaval hungun gej bodood bodlogiig bodoh yum bol bur amarhan arga baina l daa. Zoosoo 6,6-aar 2 huvaana. jigneed ali hungun hesgee 3,3-aar 2 huvaagaad jignelee bas l hungun baigaa hesgiig avaad 2 zoosoo jignelee tentsvel uldsen ni huuramch tentsehgui bol hungun baigaa zoos huuramch. bi shagnal avah bol uu.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)