ДАМДАА : Блогчдын дунд бөмбөг дэлбэлнээ, яадаг юм? Их л удаж зүхүүлнэ л биз, яшиг л байна.

Эрхэм таны амрыг эрэе.

Хүүеэ, би одоо нөгөө зоосон булангаа явахгүй ингээд элдэв дээдийн олон юм донгосдог боллоо. Өчигдөрийн Зараагийн бичлэг дээр би нэг л юман толгой сэгсэрлээ гэж тавьсан тэрийгээ би энд бичлээ. Ер нь би ганц Зараад сэгсэрээд байгаа юм биш, ер нь блогчин та хэдийн нэг  л юманд толгой сэгсрээд байгаа юм, тэрийгээ бичлээ. Нөгөө боловсрол булан маань бүр гэцүүдлээ, тэр бичлэг маань шаал нэг дампуу эзэн байнаа гэж бодоод суужаагаа байх даа гэж. Би сэтгүүлч байсан бол даргадаа өдийд алуулж байхгүй юу.

Өнөөдөр бүр яг бичих гээд л ороод ирсэн чинь миний нэг бичлэгийн сэтгэгдэл дээр нэг зочин бүр уучилал гуйж гуйж сэтгэгдэл бичсэн байдаг байна шүү, аягүй санаа нь зовсон шинжтэй, та нарын дундуур дайран ороод энэ үгүй би мөн муухай юм хийж байна аа гэж мэгцэн. За тэгэхээр блогчидоо ийм байна аа, тийм байна аа. Асуудал байна, та нарын дунд, би олж хараад байна. Сонсвол сонс байвал бай.

За шууд цөөн үгээр хэлэхийн болбол:

Энэ нэг сэтгэгдэл тус бүрт хүнчилж хариулдаг энэ явдал чинь өөрөө блогийн хөгжилд саад болно доо харж л байгаарай.

Блогийн хөгжлийг таны бичсэн бичлэгт, хүмүүс ярьс гээд л нэгэн дуугаар тэгэлгүй яахав, үгүй мөн ухаантай залуу шүү гээд бичсэн саналаар биш , харин таны блог хэр олон хүнд хүртэж байна вэ гэдэг хэмжүүрээр, магадгүй олон нийтэд зөвхөн хүрээд төдийгүй нөлөөлж чадаж байна уу гэдгээр хэмжигдэх байхаа гэж би бодоод байгаан.

Ингээд бодохоор энэ санал тус бүрд зүүн баруунгүй, нэгд нэгэнгүй хариулан барьдаг явдалыг шүүмжилэх хэд хэдэн шалтгаан надад байна.

За шалтгаан нь гэвэл:

1.  За би өөрөө их тийм хөөрүү, дэврүүн хүн байж болно оо. Тэрийгээ би өөрөө ч мэддэгийн. Гэхдээ л байна аа, би энэ блогоо, энэ ч биш таны блог, та бүгдийн блогийг өдөрт дор хаяж мянган хүн заавал уншдаг өдөр ирнэ гэж бол бат бодоод байгаан. Тэр үед та нар тэвэл яахын? Мянган хүнээс за дор хаяж зуун санал ирнэ, хүний нэг, за тэгээл  зарим нэг нь бол бүүр нэг хэзээ язааны яриа хүмүүс шиг л,  хүн бүртэй харилцан яриад суучина. Тэгээхээр чинь,  харилцан яриа хөтөлж байгаа бол  өдөрт 300 удаа өөрөө биечилж хариулах нь л дээ. Та үүнээс ямар үр дүн хүлээж байна. За шинэ бичлэг бичих талаар ярилтгүй, таны бичлэгэнд уурссан хэсгийг тайвшруулах гэж өөрөө хий цаг, нервээ бараа д л , аягүй бол тогтсон ажилгүй ч болж мэднэ, та өөрөө. Сүүлдээ энэ мэт гарах сөрөг үр дагаварууддаа бухимдаад санал бичсэн хүнээ, хуц ульд нь хүрээд, яв зайл болоод, эргээд уншигчаа хумих үндсэн механизм чинь болж ч мэднэ гэж би бүүүр  бодоод байгаан. Үүнд тайлбар хэлүүл хэлээрэй, сонсий шүү харин ч нэг.

2. Би нэг анзаарч байгаа зүйл бол, за та нар миний дээд боловсролын чанар гэсэн бичлэгийн нэг зочингийн саналыг хараарай. Бүүр нэг өөрийгөө гадны хүн, бүүүр нэг хэн нэгэнд садаа болоод байгаа мэтээр сэтгэгдэл төрж ирэн ирэн саналаа бичсэн нь миний сэтгэлийг үгүй мөн эмзэглүүлж энэ бичлэгийг бичихэд хүргэлээ. Уг нь тэр уншигч энэ санал сэтгэгдлийн талбарыг миний орон зай гэж чөлөөтэй мэдрэх ёстой байлаа. Гэтэл та бидний энэ саналыг "өмчилдөг" энэ нэг "нутгархаг" байдал манайхны бараг бүх блогоор, банжиг, гөүгөү-гүй нэвт шувт ханхалж байна. Тэгэхээр чинь энгийн уншигч өөрийгөө энэ санал сэтгэгдлийн орон зайг өөрийн гэж мэдрэхгүй байна. Та бид яаж боломжит зах зээлээ тэлэхийн? Энэ асуулт бүр хэрүүл хийх шинж чанартай шүү, хэ хэ хэ. Өө бүр айн? гээд асуултийн төгсгөл нэмлээ шүү.

3. Ингэж саналд Батад Дуламд Доржоод гэж ирж байгаад л нэг, хоёр үгээр хариулж байгаа чинь байна аа эргээд аягүй сөрөг хүлээлт бий болгоод байна. Ухаан нь хэдэн үг саналд биччээд л за өнөөх чинь юу гэж үү гэсэн нэг тийм хүлээлт хүмүүст үүсгэдэг ч юм уу. Тэгээд л одоо найз блогчиныдоо саналаа үлдээхгүй бол ёстой насны юм болно гэж мэгсэн худлаа хий хоосон жаяг ч үүсгэсэн байж мэднэ гэж би тааж байна.

Энэ чинь яг бодит байдлаас та биднийг бүүр гажуудуулаад байх шиг санагдаад байх юм. Ер нь бол хэн нь мэдэгдэхгүй зарим уншигчийн эвгүй аттаканд та нар бүүр хэтэрхий их эмзэглээд, тийм орон зайг өгөхгүйн тулд л ингэж санал хэлэх явдлыг ил тод болгох гээд байгаа юм шиг л санагдах юм. Яг л нөгөө илээр саналаа өг гээд нүүрэн дээр гар өргүүлээд байдаг шиг л . Энэ бол асуудлын шийдэл биш шүү дээ. 

Ер нь ингэхэд юу, бичээд тавьсан бичлэгийн талаар хэн юу ч гэж бодсон яадаг юм. Юу нь болохгүй байгаа юм, уншигч юу дуртайгаа л хэлж л байг л дээ. Таны бичлэг чинь нийтэд л тавигдсан бол тэр санаа одоо нийтийн өмч болсон. Эх үүсвэр нь танаас гаралтай гэдэг нь л мэдэгдэж байвал болоо, харин хэдүүлээ үүнийгээ л сайн  мөрдөе. Шулуухан хэлэхэд тэр санаа таны хяналтаас гараад явсан эд. Та тэрийг хяналтандаа байлгах гэж хичээх чинь ямар ч утгагүй, бас дэмий л нервээ барсан ажил.

Мэдээж блогчдын хувийн чат байж болно, зөвхөн блогчид хоорондоо ярьдаг, саналд гомдсоноо чөлөөтэй ярьдаг. Яг нийтэд дэлгэлгүй тийм хувийн дотоод хоорондын сүлжээ байгуулчаад тэрэндээ энэ санал дээрээ бичдэг юмаа хоорондоо бичээд энэ саналаа эзэн биегүй чөлөөт орон зай болгуул яасын?  Блогчид ч хэдэн биендээ саналаа чөлөөтэй үлдээж болно л доо яг уншигч гэдэг утгаараа. Тэр бол бололгүй яахав. Миний гол хэлэх гээд байгаа юм гэвэл, саналд саналааар хариу өгнө гээд байдаг энэ хариу ёс жаягийг л шүүмжилээд байгаа юм. За за, би ч нэг бичлэгэн дээр ганц ч санал ирхээргүй л болж байх шиг байна  шүү.

Үгүй яахав саналд огт амьгүй мэт байж болохгүй л дээ. Үнэхээрийн сонирхолтой, таньд бүр нэг санаа оноо өгсөн, эсвэл та өөрийнхөө алдаа оноог ухаарсан ч байдаг юм уу, тийм горимын саналд бичлэгээрээ, эсвэл тэр дор нь санал өгч болно. Ухаан нь Дамдаа блогийн админ гэж мэгж байгаад  ч юм уу, хэ хэ хэ. Үгүй энэ чинь өөр биддээ? Жишээ нь дээр би одоо нэрийг нь хэлээд яах уу, нэг бичлэгт санал өгсөн чинь блогчин нь надад "Дамдаа: хэ хэ хэ" гэсэн хариу өгч байх шиг. Зарим нь "Дамдаа: Харин тэх" ч гэж байх шиг. Ингэх уг нь бол шаардлагагүй л санагдаад байгаам. Эсвэл би шаааааал буруу яриад байна уу?

За тэгээд сүүлийн хэлэх юм гэвэл:

Санал сэтгэгдэлд яаж хариу үйлдэл үзүүлэх вэ? гэж.  За ямарч байсан "Аанхаг" гээл толгой дохиод сууж байж болохгүй. Та бид ямар хүүхдэд онц муу дүн тавих гээд цээж ойг нь шалгаад сууж байгаа багш нар биш.

Зиө зө, би ч өөрөө сайн мэдэхгүй байгаа юм. Миний арга бол бичлэгэрээ багц саналаас өөрөө зайлшгүй тайлбар өгөх хэрэгтэй тийм асуудал хөндсөн саналуудад л хариулмаар санагдаад байгаа юм. Энэ бол миний л арга л даа.

Одоо жишээ нь Зараагийн бичлэгт би санал өгч байна л даа. Ийм байж болно биддээ. Эсвэл  би одоо буруу юм бичээд айна уу?

start=9 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 59-с 10-59 харуулж байна

null
gump (зочин)

эцсийн эцэст блог гэж юу вэ? Яагаад уншиагчидаа хязгаарлаж болкуу гэж? Хүн бүрт хариу өгсөнөөр өөрийн ажилаа алдаж байвал одоо гохино гэхээс яахав өдий насны залуучуууд. Логик алга олон хүн шавтал нь бичдэг мундаг блогчин ажилаа алдатлаа сэтгэгдэл бичкүү гэдэгээ мэдэх байлгүй. Эргээд энэ хэсгээ бодоод үзнэ биз. Би найз нартайгаа маазрах гэж л блог нээсэн. Тэгээл сэтгэгдэлээр бичлэгээр маазардаг байсан. Одоо л зарим хүний ад болчоод байгаа болхоос. Хүн бүрт хариу бичхээр атаакалхаа болино гэж байдгүймааа минийхэд лав атаакалсаар л байдын. Бас нэг юм ойлгосонгүй. Хүн бүрт хариу бичдэг нь мань мэтийн хэдхээн л хүн байдын. 100-ны нэг 10 хувь хүрхүү дээ. Ийм юм бүхэл бүтэн нэг блогын бичлиг болж залрах гэж нийтэд нь хархад өрөвмөөр санагдлаа. Ер нь бүхэлд нь бас ойлгосонгүй яагаад энэ олон залуусыг нэг хэвэнд цутгасан юм шиг болгох гэээд бүгдийг өөртөө таалагддаг болгох гэж энэ олон хүн мачийдаг байнаа. Таныг арай ч ийм тулга тойрсон юм бичэээд сууна гэж бодсонгүй. нутгийн эгч гайгүй сайн бичдэг гэж боддог байсан юм. Миний нэрийг бичээд авгай эднүүс гэсэнд ингээгүй юм шүү. Тэгэж явцуурч ойлгохгүй гэдэгт итгэж байна

*SUNshine* (зочин)

hichneen ch setgegdel bichij hichneend n ch hariulsan hamaagui l dee , gol n bichlegteigee holbootoi bna uu gedeg n bas sonin , tegehgui shal uur yum bolood l yavchdag taluud bdag shde Gol n bid bichleg unshaad setgedel uldeedeg, erguuleed humuus yamar setgegdeltei bna geed oroh jisheetei, getel bichlegtei holbogdolgui maazralt iheer bdag n taalagdagguig nuuh yun

ҮЛЭМЖ (зочин)

Буруу юм бичээгүй л харагдажийна ш д

My Notes (зочин)

Ер нь бол санал нийлж байна. Би бол өөрийнхөө бичлэгт бичсэн сэтгэгдэлд хариу өгөх нь байтугай бараг уншдагчгүй байлаа нэг хэсэг. Сүүлийн үед овоо уншдаг, бас хааяа нэг шаардлагатай гэж үзвэл хариу өгдөг болоод байгаа.

Gtulga (зочин)

Тэр бичлэг дээр шал хамаагүй хүнтэй чатладаг бол ер нь онцгүй гэхдээ бичас хааяа тэгж завааруулдаг л юм. Миний бичлэг дээр орж ирээд ядаж намайг шоолж болно оо доо тэгэхгүй тэгээл нөгөө л ХБ - 2 ГаИц шоолоол тэгээл тэрнээс хойших сэтгэгдэл болчижаан. Ер нь тэгээд хүнүүс заримдаа өмнөх сэтгэгдлээ дагасан сэтгэгдэл үлдээгээд байх шиг байдийн. Тийм болохоор эхний сэтгэгдэл бичиж байгаа хүнүүс битгий завааруулж байгаасай л гэж. Завааруул бүүр сүүлд нь заваарч байгуул.

Арслантай авдар (зочин)

Чи шоколаданд дуртай бол би буузанд дуртай.Тэгэхлээр хоёулаа нэг ширээнд хооллох албагүй.Ингэлээ гээд гуц ульдаа тулах нь юу л бол.Нэгэнт л чи хариу бичихгүй юм чинь чамайг нохой гахайгаар нь дуудаад хэн ч хамаагүй сараачаад байвал яанаа...ИЙЙЙЙЙЙЙЙ

Дамдаа (зочин)

Ха ха ха, бөмбөгөө гэж би хэлээ биз дээ. Ингэх ч болов уу гэж бодож байлаа. Еэ, нээрээ харсан чинь Гамп гээд оноосон нэр тууж явна. Сори, эртүүд Ицми Увсан аймгийн гэж ирээд л нэр ус тавьцан байж байгаад тэр нутгийнханы хүнийг уурлуулаал би инээгээл суужийсан. Нэгмэдсэн өөрөө бас.
Тэгэхээр ингэе, би одоо бичлэг рүүгээ ороод, шууд энэ оноосон бодит нэрийг аваад хаялаа. энэ миний бичлэгийн 2 дахь том засвар юм шүү. Энд зүгээр жишээ л гэж байгаа болохоос тэр хүнийг би яриагүйм. байнга санал бичдэгийн жишээг бодож байгаад хамгийн түрүүнд орсон нь тэр. Уг нь бол Цэцгээ гээд л тавьчихад болно гэсэн үг.
Надад яг хамаатуулж бүү ойлгоо. Миний бичлэг дээр тэгж их санал ирдэггүй, би зүгээр л ерөнхий чиг хандлага л ярьж байна. За яах уу дээ, Амараа тэр үед нээрээ нэг юм яриад байж дээ л гэж санаж ч мэднэ. Эсвэл би ерөөсөө буруу ч байж мэднэ, үхсэн ганц буруу боддог нь би юм уу. Бид бүгдээрээ, хүн төрөлхтөн бүгд л еэ алдсан байна аа гээд л аль дараа нь хэлдэг юм байж л байдаг шүү дээ.
Үгүй би зүгээр л блог бол таны чөлөөт орон зай, бас таныг уншиж байгаа хүний ч гэсэн чөлөөт орон зай. Тэгэхээр тэдний хувьд орон зай бас чөлөөтэй байна уу, гэж л асууж байна л даа. бид энэ орон зайг хангаж байгаа биз дээ л гэж нягталж байна. Тэгээд л тэр.
Харин ёстой оноосон нэрийг бодитоор ашигласандаа уучилал хүсэе. Үгүй би энэ Гампаас л үргэлж уучилал гуйх юмаа. Энэ удаад ёстой жинхэнэ нь шүү.

Давка (зочин)

Би гүйцэд уншсангүй ,,,, Гэхдээ хүн сэтгэгдлэл маягаар чатлана уу? Ер нь энэ бол өөрийн л хэрэг..... Хүнүүс ч гэсэн хүний бичлэг дээр чаталж л байна биз? энэ хүний хэрэг гэж боджийноо

Хэрлэн (зочин)

буруу л юм яриад байх шиг ээ... нэгэнд нь хариу өгчөөд нөгөөд нь хариу өгөхгүй бол бас уншигчид гомдоно, блогчид бие биендээ гомдохоос өгсүүлээд асуудал гарна гэж бодож байна. зааз мэдкү би чинь одоо их хүний сэтгэгдэл дээр чааталдаг хүн шүү дээ. үүнийг минь өршөөн соёрхоно биз ээ. хэхэ ингээ д л хадуурчиж байгаамдаа...

Дамдаа (зочин)

Хэрлээн харин би яг наад нэг циклийг чэн л яриад байгаам. Хүмүүс юу бичих нь тэдний асуудал, заавал цагаан сарын бэлэг шиг "гар цайлгах" гээд байгаа нь асуудал гээд л би яриад байна л даа. Манай одоо бараг бүх л блогчид тэгж хүн бүрчилэн хариулж байгаа биз дээ. Харин ээ, мэдкүү л байна. зөв буруугаа .

fc (зочин)

Миний бодлоор одоохондоо ч гайгүй байхаа даа тэгэхлээр бичиж байхдаа зүгээр юм шигээ. Гэхдээ хүн хүний бодол өөр байдаг болохоор бичих нэг нь бичээл бичихгүй нэг нь бичихгүй л гэх байх дөө. Тиймээс тэр болгоныг, хүн бүрийг буруу зөв гэх нь алдаа дутагдалтай болно шүү дээ. Хүн бүр л өөрийнхөөрөө, өөрийн зөв гэснээ л хийдэг юм чинь.

Дамдаа (зочин)

ЭфСи чамд хариу бичээд гарлаа. Би харин яг тэгж бодох гэтэл, бараг ингээд санал сэтгэгдлийн орон зайгаа "найзархаад" ирэхээр шинэ орон зайг үүсгэхгүй, үгүй ядахад тэр шинэ орон зайг олж мэдрэхгүй болгож байгаа юм биш байгаа гэсэн хар төрцийм. Зарим блог дээр бичсэн санал сэтгэгдэл бол бүүр нэг хэвшмэл байгааз дээ. Бичихгүүлол муухай юм болно гэсэн ёс дүрэм үүсчээд байгаа ч юм шиг. Зочин санал бичиж байгаа блог өдрийн од шиг байгаа биз дээ, чи блогуудыг хараарай. Яагаад? миний өгөх хариулт дээр байна л даа гэж. За за юмаа хийе.

3apaa (зочин)

Чиний санааг сайтар ойлгосон гэдгээ хэлэх нь зүйтэй. Миний бичсэн ДҮРЭМ-тэй холбоотой бичлэг бол зүгээр зөвлөгөө байсан гэдгийг ухаарсан байх гэж найдаж байна. (За шууд цөөн үгээр хэлэхийн болбол: Энэ нэг сэтгэгдэл тус бүрт хүнчилж хариулдаг энэ явдал чинь өөрөө блогийн хөгжилд саад болно доо харж л байгаарай.) гэжээ... 1-р Асуулт: Блогийн хөгжил гэж яг юу вэ? Блогийг бид хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа билүү? 2-р Асуулт: Хэрвээ хөгжил зорилт нь тодорхой юм бол ямар учраас тийм том хор хүргэчихээр түвшинд хүрээд байгаа юм бол? Хариулт заавал хэрэгтэй байна. Миний олж хараагүй том эрсдэлийг олж харсан байх гэж найдаж байна. (Ингээд бодохоор энэ санал тус бүрд зүүн баруунгүй, нэгд нэгэнгүй хариулан барьдаг явдалыг шүүмжилэх хэд хэдэн шалтгаан надад байна.) Танай гэрт хэдэн зочин орж ирчихээд ярилцаж байхад та хариу ч байхгүй таг дуугүй аяга саваа тачигнуулаад угаадаад байвал ямар санагдах бол л гэж... Би л лав хүнээс юм асуухад хариу дуугарахгүй бол тун ч бүдүүлэг үйлдэлээр надад хариу барьж байгаа сэт санагддаг тул цаг заваа зохицуулаад аль болох хүн тус бүрт хариу өгөхийг дэмждэг хэрэг. Гол нь Загасын хэлсэнээр амьд холбоо үүсээд байгаа нь надад их л таалагддаг шүү. (Яг нийтэд дэлгэлгүй тийм хувийн дотоод хоорондын сүлжээ байгуулчаад тэрэндээ энэ санал дээрээ бичдэг юмаа хоорондоо бичээд энэ саналаа эзэн биегүй чөлөөт орон зай болгуул яасын?) блогспот, блогмн зэрэг сайтууд зөвхөн уригдсан зочин л орж унших боломжоор хангасан байдаг л даа. Блог сайтууд блогчиддоо сэтгэгдэл авах ба авахгүй гэсэн сонголтоор хангасан байдаг тул сэтгэгдэл авахыг хүсээгүй л бол авахгүй байж боломжтой. Блог бидэнд нийгэмших, нийгэмд өөрийгээ илтгэх хэрэгцээг айхтар сайн хангаж чадсан үйлчилгээ тул блогийн сэтгэгдэл заавал бичлэгт хандагдсан байх ёстой гэсэн ёс байхгүй гэж нэммээр байна. Блогоор дамжуулж найзалж, нөхөрлөж, хайрлаж, дурлаж, хулхидаж, хулхидуулж хэрэндээ л бид чинь кибер ертөнцөд бодит амьдрал дээр байдаг шигээ амьдраад байдаг шүү дээ. Сэтгэгдэл бол блогчдын хувьд H2O тул энд блогчид нилээд эмзэг асуудлаа хамгаалсан байна шүү.

gump (зочин)

Миний хэлсэнүүдэд хариулалгүй гарсанд гайхав. Тэхдээ би шинэ блогтооо бичлэгээр хүмүүстээээ хариулж байгаа. Сэтгэгдэлээр биш бичлигээр шүү дээ. Та нэг ороод уурлаад бас нэг бичлиг зориулан бичиж манай блогыг сурталчилж өгөнө уүү. Өөө тийн блогын хөгжилд саад болж байгааг уучилна уу хэ хэ

БОРОО (зочин)

Нэгэнт блог хөтлөөд үүндээ цаг зав гаргаад явж байгаа хүнд байнашдээ тэ иймэрхүү зөвлөгөө бол нэг их хэрэг болохгүй байх. Ер нь бол тухайн хүн өөрөө блогоо бичээд явна уу бичкүү болино уу өөрийнх нь дур. Угаасаа бид бүгд дур эзнээ голдоггүйн үлгэрээр л блог хөтөлж байгааздээ. Тэрнээс биш энэ чинь ямар цалин авдаг ажил биш. Цалин өгдөг компанийн захирал бол ажилчиддаа ажил байдлынх нь талаар нэг иймэрхүү юм ярьж болхын. Бусдын төлөө юунд ингэж санаагаа зовооном бэ Дамдаа минь. Сэтгэгдэлд хариулж бичих нь тухайн хүний л асуудал шүү дээ.Танай гэрт хэн нэгэн хүрч ирчээд чамайг гэр орондоо ямар байхыг чинь заагаад байвал муухай биз дээ. Тэрэнтэй л адил зүйл.

БОРОО (зочин)

Сэтгэгдэлд хариулж бичих нь тухайн хүний л асуудал шүү дээ.Танай гэрт хэн нэгэн хүрч ирчээд чамайг гэр орондоо ямар байхыг чинь заагаад байвал муухай биз дээ. Тэрэнтэй л адил зүйл.

Дамдаа (зочин)

За би хариулая Зараа: 1-р Асуулт: Блогийн хөгжил гэж яг юу вэ? Блогийг бид хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа билүү?

Би блогийг монгол даяар хүргэмээр байна. За бүр оргилоор нь авч үзэе. Буриадуудыг татан оролцуулмаар байна, уншигч хэмээн. Бүүр даварвал өвөрмонголчуудыг кирил үсгээр үсэглэтэл нь хэдүүлээ блогдоё л доо. Миний хувьд энэ бол блогийн хөгжил гэсэн үг. Эхний ээлжинд бол монгол даяар бөмбөрдмөөр байна. Муухай шуналтай бас агрессив сонсогдож байгааз. Гэхдээ энэ бол миний л онцлог, би угаасаа ингээд дан оргил руу нь мацаад байдаг юм. Би их дэврүүн хүн гэдэгээ ч хэлсэн, тэрний давуу болон сул тал ч байдаг.

Болсон болоогүй нэг юм тэрлээд л сууж байгаа тань та бидний хувь нэмэр мөнөөсөө мөн. Хэдийчинээ унших сантай, хэдийнчинээ олон блоггерууд байна төдийн чинээ блог руу хүн орох нь их болноо л гэсэн үг. Тийм учир бараг бүх блогчид бие биеэ нөхөж байна аа гэж.

2-р Асуулт: Хэрвээ хөгжил зорилт нь тодорхой юм бол ямар учраас тийм том хор хүргэчихээр түвшинд хүрээд байгаа юм бол?
Нэгэнт чиний хүчин чадал хязгаарлагдмал тул, зөвхөн ингэж амьд харьцааг тэтгэж байж л чи блогоо амьдруулсаар байх юм бол хэдий чинээ их хүн чиний блог руу хандана төдийчинээ чи тэдэнд хүнчилж хүрж чадахгүй болно , энэ чинь эргээд уншигчийг чинь хумих болно. Гэхдээ бүү мэдээ, хүн намайг унших үгүй нь хамаагүй ээ, чи холоо очиж хуц гээд сууж байгаа блоггер байж л байна. Тийм болохоор тэгээд одооо яах вэ дээ. Харин нэтийн хандлага бол жил ирэх тутам аймаар өснө, бүр зүгээр аймаар биш, бүүүр аймаар өснө. Тэгэхэд чиний өөрийн уншигчаа тэтгэх арга чинь хязгаарлагдмал бол чиний орон зай чинь жижгэрэх л байх гэж би онолдоод байгаан. Тэр хамаагүй бол миний яриа хүчингүй ээ гэдэгтэй би маргахгүй.

Танай гэрт хэдэн зочин орж ирчихээд ярилцаж байхад та хариу ч байхгүй таг дуугүй аяга саваа тачигнуулаад угаадаад байвал ямар санагдах бол л гэж...

Өдрийн сонины редактор над руу утасдаал, хэ хэ хэ тийм шүү Амараа, чи шүү гээл байсныг санахгүү л байна. Тэглээ гээд би өдрийн сонинг үхмэл гэж мэдэрдэггүй л юм даг. Блогийг бичлэг нь бас дор нь бичсэн уншигчийн санал л амьд болгодог байх гэж бодож байна. Үнэндээ хаана байна тэр уншигчийн санал ?
Би л лав хүнээс юм асуухад хариу дуугарахгүй бол тун ч бүдүүлэг үйлдэлээр надад хариу барьж байгаа сэт санагддаг тул цаг заваа зохицуулаад аль болох хүн тус бүрт хариу өгөхийг дэмждэг хэрэг.

Гоё гоё санал ирдэг л дээ. Тэрэнд яаж хариу барих аргаа би жишээ нь бодож олоогүй л байна. Гэхдээ би чиний бичлэгт ингэж л хариу барилаа. энэ чинь чиний бичлэг сайн болжээ л гэсэн үг л дээ хө. Хариуг яаж л болж яаж барьж болно ш д. Хувийн чатаар зүгээр л "чи бас гуцаж өгчээ" гэхэд л хангалттай л байхгүй юу. Заавал ингэж уншигчийн орон зайгаар эзэгнээд байхаар уншигчийнхаа санаа бодлыг яг мэдэж мэдэрч чадахгүй байгаам биш байгаа л гэж бодож байна.

Гол нь Загасын хэлсэнээр амьд холбоо үүсээд байгаа нь надад их л таалагддаг шүү.
Гол нь байна аа, хэдэн хүнтэй амьд холбоог бий болгох вэ гэдэг дээр л би асуугаад байна л даа? Чи жишээ нь арван мянган хүнтэй ингээд суух боломжтой юу? Болно гэж бодож байгаа бол миний яриаг бараг л ач холбогдолгүй, би өөрөө тэр үед яахаа мэдэхгүй болоол ийм юм бичиж байгаам.
Ингээд эцсийн миний асуух асуулт:

Яагаад зочин санал бичдэг блог их цөөхөн байна? Энэ чинь магадлалаараа ямар нэг гажуудал байгааг харуулаад байнаа л гэж хэлэх байна. За за би ямар учиргүй олон санал татдаг ч биш, би зүгээр л та нарын ирээдүйд л шааал дэмий санаа зовов. Ерөнхий л юм яриад байгаам.

Блогоор дамжуулж найзалж, нөхөрлөж, хайрлаж, дурлаж, хулхидаж, хулхидуулж хэрэндээ л бид чинь кибер ертөнцөд бодит амьдрал дээр байдаг шигээ амьдраад байдаг шүү дээ.
Тэр бол сэтгэгдлээс болж ийм дотно болоогүй гэж би бодддог ш д. Бичлэг тэр хүнийг бусдад таниулдаг түүгээрээ холбоо барьж байгаа бус уу.

Сэтгэгдэл бол блогчдын хувьд H2O тул энд блогчид нилээд эмзэг асуудлаа хамгаалсан байна шүү.

Үгүй харин тэгээд л би нэг урагшаа алхаач гэх гээд л байна. Ингэх нь та нарыг жаахан сөрж байгаа мэт боловч энэ өөрсдийгөө халхлаад байгаа ХИЙМЭЛ дуулгаа ил аваад жинхэнэ олон нийттэй зоригтой тул л гэх гэсэн юм. Би бэлэн байна. Та нар надтай нэгдээч л гэх гээд байна.

Бүр болохгүй бол байнаа, нэг долоо хоног нэр үсгүйгээр санал сэтгэгдэлд сэтгэгдлээ үлдээх аян өрнүүлбэл яасын. болохгүй бол эргээд л энэ хэвэндээ орно биз. Та нар харж л байгаарай, өөр таны таньдаггүй уншигчийн дуу хоолой та нарт сонсогдох л байх. Ядаж та нар ямар хүн та нарыг уншаад байгаагаа мэдэж авий ш д. болохгүй нь юу байгаан?

Friska (зочин)

За даа энэ бүр утгаа ч алдлаа л даа.

Эрка (зочин)

пай энэ юу вэ би ч болих уу даа архагууд хоорондоо сэтгэдэлээ хуваалцажаагам биздээ хэхэхэ

Дамдаа (зочин)

За Гампаа би чамд хариулая. Их уурласан байх шиг байхаар чинь бантаад сайн ч уншаагүйм.
эцсийн эцэст блог гэж юу вэ?
Мэдкүү гээд би муу авахгүү биз? Яагаад уншиагчидаа хязгаарлаж болкуу гэж?

Хязгаарлаж л байхгүй юу, тэгвэл.

Хүн бүрт хариу өгсөнөөр өөрийн ажилаа алдаж байвал одоо гохино гэхээс яахав өдий насны залуучуууд.
Би уншигчийн тоо чинь мянга мянга болоод ирэхийн цагт л гэж байна. Сайн уншчаад ярь бидүү

Логик алга олон хүн шавтал нь бичдэг мундаг блогчин ажилаа алдатлаа сэтгэгдэл бичкүү гэдэгээ мэдэх байлгүй. Эргээд энэ хэсгээ бодоод үзнэ биз.
За

Би найз нартайгаа маазрах гэж л блог нээсэн. Тэгээл сэтгэгдэлээр бичлэгээр маазардаг байсан. Одоо л зарим хүний ад болчоод байгаа болхоос.
Мөөн
Хүн бүрт хариу бичхээр атаакалхаа болино гэж байдгүймааа минийхэд лав атаакалсаар л байдын.
Би ер тэгж хэлээгүй байна. Хэн дуртай нь юу хүссэнээ хэлэг, харин наагуур нь бусад хуучны блогг?рууд нь битий орж жүжиг тавиад жинхэнэ хүний үргээгээд бай л гэжээнэ. Уншигчаар санал үлдээж байгаам бол харин ч эсрэгээр нэр усаа аваад хая гэсэн ч яадын.
Бас нэг юм ойлгосонгүй.
Артагаа багшаасаа л асуу.
Хүн бүрт хариу бичдэг нь мань мэтийн хэдхээн л хүн байдын.
Битий худлаа хэл. Чи бол дахин дахин, бүх байн байн хариу бичдэг нь бол мөн. Тэгж байж нэр усаа дуудуулаад хаялаа. Бүх блоггер хүн бүрт хариу бичдэгийн за.
100-ны нэг 10 хувь хүрхүү дээ. Ийм юм бүхэл бүтэн нэг блогын бичлиг болж залрах гэж нийтэд нь хархад өрөвмөөр санагдлаа.
Баярлалаа, нэг ч гэсэн хүн өрөвдсөнд.
Ер нь бүхэлд нь бас ойлгосонгүй яагаад энэ олон залуусыг нэг хэвэнд цутгасан юм шиг болгох гэээд бүгдийг өөртөө таалагддаг болгох гэж энэ олон хүн мачийдаг байнаа.
Артагаа багшаасаа л асуу.
Таныг арай ч ийм тулга тойрсон юм бичэээд сууна гэж бодсонгүй. нутгийн эгч гайгүй сайн бичдэг гэж боддог байсан юм.
Хуц, хэ хэ хэ.
Миний нэрийг бичээд авгай эднүүс гэсэнд ингээгүй юм шүү. Тэгэж явцуурч ойлгохгүй гэдэгт итгэж байна
Тэгсий ш дээ чи, худлаа гээч.

AntiDotE (зочин)

тэр энгийн нэгэн уншигчид сэтгэгдлээ үлдээх боломж олгодоггүй гэдэгтэй санал нийлжийноо. хэрүүл болох шинжтэй болоод явчлаа шүү. авах гээхийн ухаан гэж хэлээд л хүний ам тагладаг арга байдаг байхаа.

Дамдаа (зочин)

Ёо, ёо нэг юм бичцэн биш бүр гай боллоо. За за юу л гэж ойлгуул ойлго. Чадлаараа л тайлбарлалаа зүгээр. Шулуухан хэлбэл нэр хаяггүй саналаас битий хулчигнаад бай л гэсийн. Яадын? болдгуумуу? хэ хэ хэ. Бүгд нэрээ аваад хаявал амьгүй уншигч чинь амьдраад ирнэ л гэх гэсийн. Айгаад байгуул болих л гүү юу.

Дамдаа (зочин)

Анти хэрүүл биш ээ биш. Энд өөрчилөлт явагдаж байна хэ хэ хэ. Би юу гэж уурлах вэ дээ? Зараа, Гамп 2 бас юу гэж уурлах вэ дээ? тиймээ, тийм биддээ?
Хэлэлцүүлэг өрнөж байна.

навч (зочин)

нөхөд минь, одоо хангалттай гэж бодож байна.... зүгээр л өөрсдийнхөөрөө л блогширцгоо.... дур дурынхаа дүрмийг мөрдөөд, баримтлаад, баринтаглаад... хамгийн гол нь блогийнхоо ертөнцөд амьд оршицгоо....гэж л бодож байна.... бас буруу байх вий дээ

My Notes (зочин)

Хөөрхөн юм бэ та нар яасан. Жоохон хүүхдүүд шиг... Ажлаа хийцгээгээч. Улс эх орноо хөгжүүлээч. Та нарыг энд дэмий юмны төлөө маргалдаж байх хойгуур чинь цаана чинь ер юу ч болоод байгаан билээ, бүү мэд гэсэн. хахаха...

Дамдаа (зочин)

Гампаа чиний банжигийн блог чинь яасын? энэ чинь өөр хаяг байна ш д. Гэхдээ банжигийн блог чинь давтагдашгүй ш дээ, би л тэгж боддын. Бороо минь хэлээ юухуу, би л "улстөрдөж" байхгүү юу. Навчаа хэ хэ хэ. Халуунхан яриа өрнөж байна уу, за яах уу нэг өдөр нь тэрээ гэж. хааяа сонирхолтой байды, гээлүү.

yagtiimee (зочин)

За шууд цөөн үгээр хэлэхийн болбол- Хар мянган юм бичдэг гэнэ ээ??? Тллл...

Дамдаа (зочин)

Үгүй энэ нэг гарчиг хавиар л эргэлдээд байдаг хүн нэг байна аа. За за, ямар түвшинд яаж уншихаа өөрөө л мэд зүгээр яшиг.

Дамдаа (зочин)

За тэгээд бусад сана оноогоо өгсөн саншайн, майнөүтес, сэртэнч, цүки, навчаа, эрка, давка, жтулга, фриска, ер нь санаа оноогоо харамгүй хайрласан бүх хүмүүстээ талархал илэрхийлэе. Таны саналаа бичиж байгаа чинь л маш том хүндлэл. Юу бичих нь таны эрх, гол нь та манайхаар орж ирлээ гэдэг чинь л миний хувьд том бэлэг юм аа.

ҮЛЭМЖ (зочин)

Ер нь та нар амаа хамхи юун олон юм ярьж хэрүүл хийсийн ингэхэд... Монголд ''2 сая 600 мянган толгой'' байна дэлхий дээр түүнээс олон шүү дээ :)

yanzagakhan (зочин)

Za humuusiin sanal setgegdeliig unashsangvi shuud bichlegt ni setgegdelee uldeechihyee. Miniiheer tanii yariad bicheed bgaa chin neg l buruu l bna daa. Sanal niilehgvi bna gedgee helchii...

LoveLove (зочин)

Хүмүүсийн сэтгэгдэлд хариу өгөх хэрэг байна уу нтр гээд байсан чинь өөрөө "За тэгээд бусад сана оноогоо өгсөн саншайн, майнөүтес, сэртэнч, цүки, навчаа, эрка, давка, жтулга, фриска, ер нь санаа оноогоо харамгүй хайрласан бүх хүмүүстээ талархал илэрхийлэе." гэнүү. Хүн болгон адил бишээ. Юу бичих, хүмүүсийн сэтгэгдэлд хариу бичих эсэх нь тэр хүний л хэрэг. Тэрийг тээл тэгэх хэрэгтэй ингэж яадын гэж бичих нь харин хүний өөрийнх нь дэмий юманд нервээ барж байгаа хэрэг

Дамдаа (зочин)

еэ, чи зөвшөөрчих тэх үү, еэ л дээ. тэгвэл энэ бичлэгийг устгаад хаячий яшиг зүгээр. хэ хэ хэ.

Дамдаа (зочин)

лов лов харин яг бидний одоогийн арга бол энэ л байхгүй юу даа, харж байгааз дээ. Аан гэхдээ чи яаг миний санааг дутуу авсан байна, хэ хэ хэ. Би зочингий санаа хаана байна л гээд байгаам л даа? энэ чэн байж боломгүй зохиомол орчин үүсээд байна гэж мэгсэн л асуудал яриад байгаам. улстөр маягтай, угаасаа хэнд ч хэрэггүй л эд гэх үү дээ.

yanzagakhan (зочин)

blog hotoldoggvi olon unshigchid bdagaa ted blog bichdeggvi ch gsn humuusiin bichlegiig haaya neg zarim ni googledej bgaad sanamsargvi zarim ni zorij orj unshdag... Harin tedgeer humuus tuhain bichlegt setgegdel bicheh eseh ni tednii hereg. huwi hunii erh shde. Ooriin sanaa bodloo helehiig hussen zvgeer "aanhaa, harin teh' geh met vg helehiig sanaa neg bgaagaa helehiig hvssen zochin neree bicheed ch yumuu esvel ter zochin gedgeereei setgegdelee vldeeh ni tuhain hunii husel, setgel... blogchid tedniig haaj booj chi blog bichdeggvi unshigch ene ter gesn yalgavarlasan zvil nadad lav ajiglagdaagvideg...

Дамдаа (зочин)

Үлэмжээ наад үгийг чинь би үгсийнхээ санд нэмлээ шүү, хэ хэ хэ. Дээр бас нэг уншигч, бас аягүй гоё үг надаа зааж өгсөн "олон түмнийхээ талаар тухлан сууж байгаад бүүүүүр нэг төсөөлөн бодоод " гэж бас их гоё үг байсан шүү, хэ хэ хэ. Би бас тэрийг үгсийн сандаа нэмчихсэн.

uzem (зочин)

би жирийн л нэг уншигч.өдөртөө заавал ордог хэдэн блогоороо зочилж байж санаа амардаг хүн л дээ тэгээд магадгүй тодорхой бус хугацааны дараа та бүхэнтэй мөр зэрэгцэн блог хөтөлнө гэж боддогийн. миний бодлоор сэтгэгдэл бичих болон түүнд блоггер та хариу бичих эсэх нь таны бас түүний хэрэг байх , харин шинэ зочдын хувьд бие биенээ мэддэг хүмүүсийн харилцсан хэсэгт сээгий бичихэд өөрийгөө харь гаригийн амьтан шиг төсөөлдөг нь үнэн гэхдээ бүх хүмүүс эхлээд уншигч байж байгаад дараа нь блогтой болдог болов уу энэ өөрөө блогийн хөгжил байх гэж би бодож байнаа.... уучлаарай ямарч урт юм биччихэв дээ :D

Хэрлэн (зочин)

зиа би нэг үг хэлэхгүй бол хэл загатнаадийнаа. хаха. нөгөө яахав өөрийнхөө УРЛаар ороод сээгийдэхээрээ хүнүүс одоо юу гэдийн танилаа гомдоохвий гэж эмээн жаахан манж үг хаячаад байна энэ нь Блоггеруудын хөгжилд саад болно гэж та бодоод байгаан байна гэж ойлголоо сээгийнээс чинь .ккк гэхдээ тэртэй тэрэнгүй таньдаг нөхдүүд бас хэлэх гэсэн үгээ зочингоор буюу УРЛгүй ороод хэлчдэг л юм байлээшт... би ч тэгдгүй лдээ. угаасаа хэлэх гэснээ УРЛ тайгаа хэлчдэг л юм. зүгээр тэгсэн түүх би мэддий. тэхээр тэр бол хувь хүний л хэрэг байх гэж эцэст нь хэлмээрайнаөө.

Sienna (зочин)

Хувийн туршлагаас гэвэл би блог хөтлөөд жил орчим болоход эхлээд нэг ч удаа сэтгэгдэлд хариу бичдэггүй байлаа. Уншаад байдаг хариу бичдэггүй. Тэр үед гэхдээ зочид маань сэтгэгдлүүлдүү үлдээдэг л байсан. Тэгээд би 9 орчим сарын дараанаас хариу бичлээ. Яг чинийх бичсэн шиг хүнчилж хариу бичлээ. Тэгсэн баахан санал иржээ, талархаж байна, амьд холбоо гэж байна, урд нь чи хөндий санагддаг байсан гэж байна. Тэгээд сайхан өөртөө тохирсон аргаа олсоон. Хэдэн бичлэг бичээд л нэг бичлэг дээр хүн бүрч хүнчлээд хариулчихна, дахиад хэсэг бичээд дахиад хүнчлэн хариулах гэх мэтээр. Хүнчлэн хариулахад бас ч хүнээ хүндэлж байгаа мэт би хувьдаа санаж явдаг.

Дамдаа (зочин)

аан за, мөөн. Мэдээд авлаа хө. баярлалаа.

хүү (зочин)

Сэтгэгдлүүдийг нь уншиж барсангүйг... Ер нь бол баярлалаа ухаарлаа гэдэг шиг, нээрээ бодууштай санагдлаа :D

хүү (зочин)

Хариулт хэрэггүй гсн :-p

zochin (зочин)

bi jiriin l negen unshigch, blog hutulduggui l dee, aldag onog zav garval zarim negen sedvuudiig l hardag yum. Tegeed ajiglaad baihad, hedhen humuus l hoorondoo msg bicheed chatlaad baigaa yum shig setgegdel turdug. Sedevteigee yamar ch uyaldaa holbogdolgui hoorondoo maazarsan, neg negee dapalsan yum ih haragddag. Suuliin ueiin hellegch yumuu, bichgiin soyol ni ikh doroitson , doromjilson yum ch ikh haragddag. Minii bodog baigaagaar bol, maazarch nargimaar bol, utsaaraa ch yumuu, mungu garchihgeed baigaa bol messenger-eeree, esvel hoorondoo uulzaad yarij maazarval deer yum gej bodogddog yum. Harin setgegdeld hariu bichih ni tuhain blogchnii l shiideh hereg l dee. Ajiglahad ajliin tsagaa humslan barin blogdood suudag uls ikh haragddag, ingeh yum bol Mongol uls hugjinu geJ uu?! Herev GoGo blogchid mongoldoo 1ch gesen devshil hiih geed l baigaa yum bol adaglaad bichij baigaa bichgiin hariltsaa soyoloo(setgegdel geed maazraad baidag tal deer) anhaarah heregtei gej bodoj baina. Uuniig chini olon arvan huuhed zaluuchuud, yalanguya, id amidral garaagaa ehleh gej bui manai Mongoliin ireedui unshij baina. Ed chini uuniig unsaad l, ingej bichdeg yum baina geel duiraij ehlene shuu dee. Iimd Huvi hun bur uurtei uhamsartaigaar bichij baigaa yum, ug helee bodoj bichij baival zugeer yumuu, Tegj baij l tedniigee ireeduigee zuv zam ruu ni zalaachee gej helmeer baina. Buh blogchid adilgui l dee, bajig ene terend orohod dajgui bloguud, olon niitdee hurteel bolgoson bloguud ch haragddag gedgiig bas durdahgui orhij bolohguinee. Amjilt husie!

zochin (зочин)

bi jiriin l negen unshigch, blog hutulduggui l dee, aldag onog zav garval zarim negen sedvuudiig l hardag yum. Tegeed ajiglaad baihad, hedhen humuus l hoorondoo msg bicheed chatlaad baigaa yum shig setgegdel turdug. Sedevteigee yamar ch uyaldaa holbogdolgui hoorondoo maazarsan, neg negee dapalsan yum ih haragddag. Suuliin ueiin hellegch yumuu, bichgiin soyol ni ikh doroitson , doromjilson yum ch ikh haragddag. Minii bodog baigaagaar bol, maazarch nargimaar bol, utsaaraa ch yumuu, mungu garchihgeed baigaa bol messenger-eeree, esvel hoorondoo uulzaad yarij maazarval deer yum gej bodogddog yum. Harin setgegdeld hariu bichih ni tuhain blogchnii l shiideh hereg l dee. Ajiglahad ajliin tsagaa humslan barin blogdood suudag uls ikh haragddag, ingeh yum bol Mongol uls hugjinu geJ uu?! Herev GoGo blogchid mongoldoo 1ch gesen devshil hiih geed l baigaa yum bol adaglaad bichij baigaa bichgiin hariltsaa soyoloo(setgegdel geed maazraad baidag tal deer) anhaarah heregtei gej bodoj baina. Uuniig chini olon arvan huuhed zaluuchuud, yalanguya, id amidral garaagaa ehleh gej bui manai Mongoliin ireedui unshij baina. Ed chini uuniig unsaad l, ingej bichdeg yum baina geel duiraij ehlene shuu dee. Iimd Huvi hun bur uurtei uhamsartaigaar bichij baigaa yum, ug helee bodoj bichij baival zugeer yumuu, Tegj baij l tedniigee ireeduigee zuv zam ruu ni zalaachee gej helmeer baina. Buh blogchid adilgui l dee, bajig ene terend orohod dajgui bloguud, olon niitdee hurteel bolgoson bloguud ch haragddag gedgiig bas durdahgui orhij bolohguinee. Amjilt husie!

Zochin baina (зочин)

Bi blog unshigch, uuruu ch gesen neg blog halit neechiheed bichij ehleegui baigaa, anhan shatnii tuvshind baigaa hun baina. Gogoblog Banjigiig bodvol neehed achaalj udaad baidaggui ni taalagddag yum. Gehdee setgegdel deer het huviin yum bichih, neg negendee hariulah, hoorondoo chatlah zuil ih haragddag, ene ni ch tiim ayataihan sanagddaggui. Unshihaa bolii gesen ch uur blog deer bas l adilhan setgegdluud baij l baidag.Gogo Banjig adilhan l da, harin Blogspot arai gaigui baih. Negent huvi hunii oron zai bolohoor hun teriigee yaj ashiglah ni uuriinh ni erh. Harin ene ni nad shig zochin unshigchdad uuriiguu gadnii hun gej medruuleheer sanagddag ni unen, bas taalagddaggui gedgiig l helye.

zochin (зочин)

Deerh zochinii sanaltai neg baina

zochin (зочин)

blogiin stgegdel deer zaaval hariu bichih albagui, ter bol tuhain hunii hereg gej bodoj baina. Harin asuult asuusan bol hariugii ni zaaval bichih heregtei baih gej boddog.

maral (зочин)

sanal niilj baina, gehdee uuruu ih nurshuu bichih yumaa

zochin (зочин)

sanal neg baina

sanasaar (зочин)

aa tegeed naadah chin hun hunii bodloos bolno l dooo minii huvid hen yu geh ni hamaagui busdiin ugiig sonsie bi heregteigee avna l biz hereggui ni yumiig ni bi hayiin sh dee...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)