ДАМДАА : Обама ингэхэд ямар Америк орныг хүлээн авч байна вэ?

Обама ингэхэд ямар Америк орныг хүлээн авч байна вэ?

Та бүхэнд өглөөний мэнд. 

Өчигдөржингөө Обама, өнөөдөр бас Обама болчихоод л сууж байна . За тэгэхээр нээрээ Обама ингэхэд бараг 22 сарын турш гал шуурган дундуур тэмцэн явж хүрсэн энэ титэмтэй дагалдан ямар Америк орон түүний гарт ирэв?

Энэ бибиль дээр Линкольн бас гараа тавьж тангараг өргөж байсан гэнэ, бас алуулчих вий дээ, түй түй.

Юутай ч Обама  ийм ард түмнийг хүлээн авлаа. Улс төрийн идэвх үнэн сайн юм байна лээ, америхчууд. Ингээд бараг 3,4 цаг хүлээж байна гээд бод доо. Үнэнхүү ийм их итгэл хүлээн авлаа гэж.


Ийм ирахийн дайн хүлээн авлаа.

 

 Ийм эдийн засаг хүлээн авлаа:

Гайгүй зураг хайсан олдох шинж алга. Би хэдэн үгээр хэлчие. 

  • Санхүүгийн зах зээл нь хямраад үндсэн хөрөнгийн үнэ нь навс унасан, бас найдвар муутай хүмүүстхэт их  үндсэн хөрөнгийн зээл өгөөд буцааж төлүүлж дийлэхээ байхаар ингээд олон хүн орон байргүй, олон санхүүгийн компаниуд дампуурсан байдал, та нар сабпрайм лоон гээд сонссон л байх ёстой,
  • 12 сарын байлдлаар гэхэд л сүүлийн 2 сард гэхэд 1,7 сая гаруй хүн ажлын байраа алдсан
  • Том том авто үйлдвэрүүд байдал хэцүүдсэн
  • Баахан олон банк  дампуурсан, бас л өнөө сабпрайм зээлтэй их холбогдох гээд байх шиг байгаам

Гадаад ертөнц гэхээр:

  •  Цөмийн зэвсэгтэй болно гээд байгаа Иран. Обама гэхдээ Ираныг их гоё хэлсэн шүү. Иракийн дайн Ираныг хүчирхэг болгосон гэж Мккэйнтэй хэлэлцүүлэг хийхдээ хэлж, би лав татаж унаж байсан юм даг. Иракийн дайныг хийнэ гээд байгаа Мккэйн нь бүүр хэлэх үг олдохгүй бүлтэгнээд л , хэ хэ хэ.
  • Хүчирхэг Хятад, гэхдээ миний л бодлоор хятад нэг их асуудал болохгүй байх гэж бодож бйгаа.
  • Алаан хядааны эх үүсвэр АльКайда үүрлэсэн Афган, бас Алькайдагийн "диваажин" гэж нэрлэгдээд байгаа Пакистан
  • Хүйтэн дайны үнэр ханхлуулсан Орос гүрэн
  • Элгээрээ жаахан хэвтсэн өөрийн "найзууд"
За за болиё, хэ хэ хэ. Юутай ч Иракаас цэргээ татах төлөвлөгөө боловсруулах үүрэг өгсөн л дуулдана. 600-д тэрбумын эдийн засгийг аврах төсөв батлуулах л юм гэсэн. Гэхдээ энэ тоо нь их маргаантай. 800-д тэрбум, 150-д тэрбумийн татварын хөнгөлөлт нийлээд триллион доолуурын алдагдал төлөвлөөд байгаа гээд байгаан. Гэхдээ их хурал нь батална гэж ажил бас байх шиг байгаам. За за мань мэтэд тэээр холийн улс гүрэн юуны хамаатай юу.
start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
Seriousity (зочин)

украйны зурхайч обамаг 3 удаа халдлагад өртөх ч амь насаа алдахгүй гэсэн байлээ...8,4нд төрсөн нь ч бас учиртайн биш үү...хаан ийм өдөр төрдөг ч билүү...тэгж тайлбарласан байсаан...за тэгээд америк дахин тэршшлэгч улс болох болтугай л гэж хүсье дээ... хүмүүс энэ хямралыг 2-3 жил үргэлжилнэ, тэгээд хяналтаас гарахын бол бүр дэлхийн 3-р дайн ч дэгдээж магад ухааны юм ярихын байншт...би ч хувьдаа дайныг хүсэхгүй л байна шүү... обама ч хэцүүхэн байдалтай улс орныг хүлээж авсан хүн дээ...хятадууд түүний хэлсэн үгийг танаж хасаж нийтлэсэн байна гэсэн...бас америк хятадын харилцаанд обамаг ямар бодлого баримтлах бол, бушийн стратегийг үргэлжлүүлэх бол уу яах бол гэж харж байгаан билээ...хятадууд ч эвгүй шүү...

seriousity (зочин)

setgegdel ystgachxiimaa

seriousity (зочин)

oo ystgaagui baishdee sorry . haragdahgui bolohoor ni gaihlaashdee

Say (зочин)

yun haa holiin yumand sanaa zowdiin. urdahaa l bodmoor bna. uursdiiguu hicheehgui.

Damdaa (зочин)

Үнэн үү үхэхгүй бол л яамай даа гээл үү Обама гэхдээ алуулах магадлал аймаар өндөртэй л юм шг байгаан. аан би энэ видео оруулж барих гээд үнэн их будилаад байгаам.
хэ хэ хэ, тэрч үнэн шөө.

seriousity (зочин)

haa holiin ch bishiimaa say guai. tantai metgelzeh husel torkui bn.

Дамдаа (зочин)

өө шээт, дуу нь " Metallica - The Day That Never Comes" шүү. 2008 оны дуу.

XaPXyH (зочин)

oorchlon shinechlelt xivel ug ni amarxan shte. ANU denduu busad ulsru gar durdeg bolxor xetsu baisan. Odoo Obama zovxon oorsdiigoo argalj siaxan baiya gej abisan ter ni ch zov. Tiim bolxoor dajgui bolox baix

Дамдаа (зочин)

Харин тиймээ, гайгүй болох байх гээд л найдаад байдаг. Дэлхийн цагдаа гээд л гүйгээд байхаар их гэцүүм. Нээрээ Обама, хүч чадлыг байгаагийн зоргоор ашиглаж болохгүй, аугаа байдал гэдэг бол төрөлхөөс олдсон зүйл биш бид тэднийг олж авах ёстой гэж мэгээл аяагүй гүн утгатай л юм хэлээд байсан. Юутай ч өөрчилөлт орох нь л зайлшгүй.
нээрээ дээр комментэд л гэхэд, Обама хужаа нартай найрамдах л байхаа д. Үгүй хужааа нар чинь ядаж тэсэлж дэлбэлээд байхгүйм, гэцүүм ингээд л энд тэнд байлдаад байхаар чинь тиймээ. Ю Эс тэгээд л байлдаад унахаар чинь орос гүрж, украйныг хэмлээл, хужаа төвдийг хэмлээл эхэлж байгааз дээ. Төвд хятадад асуудал биш байсан бол манайх руу ч өнгийх юм билүү, би аягүй айдийш дээ, хэ хэ хэ.

XaPXyH (зочин)

dainii baidal neg xesegtei gaigui bolox bailgui de bush baixgui yum chin xe xe

Дамдаа (зочин)

Харин тиймээ, үгүй тэгээл Буш зүв зүгээр хамаг эрх мэдлээ шилжүүлчихдэг нь үнэн атаархмаар юм аа, би тэрэнд нь атаархаад бүүр яг үхлээ ккк. Хүч тайван замаар шилжинэ гэдэг чинь одоо үнэн чухалиймаа.

Сэртэнч (зочин)

о+д=xос гээд нялхамсаад байхгүй юу xэxэ, Баяр Обама хоёр ч нэг тиймэрхүүл байна тэ гүй ээ энэ орос хүйтэн дайний үнэртэй байна гэж үү хө, хүйтэн дайны гол агуулга нь хүн бүрийг зэвсэгчлэн дайнд бэлтгэх гэдэг асуудал мөн үү биш үү

Damdaa (зочин)

хэ хэ хэ Обама л тэгж хэлсийн би гусцын ха ха ха. Гэхдээ зэвүүн зэвүүн, оросын баавгай лав баруунтай нэг их нийцтэй биш байх шиг байгаан. гүрж мүрж, энэ украйныг одоо бүр яагаад байна?

Сэртэнч (зочин)

өө тэгвэл обама мэдэхийм байна ш дээ xэxэ обама цагаан ордонд бас дахиад тангарга өргөсөн бололтой дог оо

AntiDotE (зочин)

вэээү, Обамаг шүтээд шүтээд явцан байх шив дээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)