ДАМДАА : Өчигдөрийн талаар-1/20/2009

Өчигдөрийн талаар-1/20/2009

За өнөө тангараг өргөх ёслолоо үзэх нь үзлээ хө. Уг нь энэ өдөр цас орно гэж тооцоологдож байнсан гэнэ. Гэхдээ тэнгэр цэлмэж их л сайхан болсон харагдана лээ. 

 Би уг нь Обамагийн хэлсэн үгийг орчуулчаад унтая гэж бодсон боловч аягүй их гаргалгаатай үг хэлээд байна аа. Тэгээд би ямар их яриа билээ, яалт ч үгүй сонгуулийн явцдаа ингэж тэгж хэлж байсан энэ тэр гээд есөн шидийн юм ярих хэрэг гараад байна л даа. Тэгээд би энэ булангаараа Обамаг яваад дуусахаараа үлгэрийн төгсгөл болгож, гэхдээ эхлэл нь болгож энэ үгийг орчуулаад тавьбал болох юм шиг санагдлаа. Магадгүй. Ягтиймээ ч орчуулаад тавьж магадгүй. Обамагийн сонгуулийн дүнгээ хүлээн зөвшөөрч хэлсэн үгийг нь лав маш сайн орчуулж тавьсан байна гэж манай нөхөр Ягтиймээг магтаад байна лээ. 

 Өчигдөр тэгээд л америхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж оролцож байна. 1 сая орчим хүн хуран цгларч, онлайн болон зурагтаар хэдэн зуун сая хүн үзэж байна гэж тооцоолж байсан. Си Эн Эний аналистууд яриа л ер нь бол их л сонирхолтой л байлаа.

 Нээрээ би ёслолын ажиллагааны турш Мишээл Обамагийн өмссөн хувцсыг гоё муухайг тодорхойлох гээд ер чадсангүй. Нэг болохоор нэг тийм ноосон цамц шиг харагдаад л , нэг болохоор нэг л тийм, хүчээр гоё гэж олж харах гээд нэг л харагдахгүй их зовоолоо. Лора Буш гэтэл яаж байна, үнэн үзэсгэлэн төгөлдөр, эрхэмсэг тансаг авхай л байна. Би хатагтайн хувцасны өнгө сонголтонд нь үнэн их атаархлаа.

Обамагийн хөөрхөн хоёр охин ч яахав  хөөрхөндөөд л гараад ирлээ. Тэр хоёр шиг чимж байгаа хүл алга. Нээрээ Байдений эхнэр басюу вэ, Мишээлээс арай л дээр юм, гэхдээ л час улаан польто өмсөөд хаясан нь өөрөөсөө хэд ахимаг Лора Бушээс лав хамаагүй л ямбий харагдаж байна лээ. Хилари л их гоё харагдаж байна лээ.

 За тэгээд л, 3 үеийн Буш, Жимми ба Элнора Картер, Билл ба Хилари Клинтон, дэд ерөнхийлөгч гэх мэт амирекийн улс төрийн бүхий л томчууд хүрэлцэн ирж байна. Колин Паул бас үзэгчийн суудалд байсан. Эцэг Буш нээрээ их хөгширч, ээж Буш нь "Ай эм олл райт" гэсээр л даналзаал гараад ирлээ. Гэтэл Лора Буш болохоор "Хэй. Эврибади" хэмээн уянгалсаар гарч ирж жишээтэй.За тэгээд л шинэ болон хуучин тамгын газрынхан бүгд гарч ирж байх шиг байна. Тэр байгаль орчны яам, тамгын газруудаар нь та бидний зүсмийн нөхдүүд ганц нэг харагдаад байх шиг байна лээ.

Стивен Спилберг тэргүүтэй урлаг уран сайхны алдартангууд их иржээ. Америхчууд их л баярлаж байх шиг байна. Обама бол хэзээний язааны "күүл" яг тэр  чигээрээ л байна. Аягүй тайван байна аа. Эсвэл тийм бор царай хүний сэтгэлийн хөдлөлийг нуугаад байдаг юм уу, би ер ялгаж чаддаггүй.

Эхлээд дэд ерөнхийдөгч нь гэрийнхээ библийг авчирч байгаад баруун гараа библь дээрээ тавьж байгаа зүүн гараа дээж тохойгоор нь нугалан өргөөд тангарагийн үгийг нь дээд шүүхийн шүүгч нь хэлж, түүнийг нь даган хэлдэг юм байна. Байден тангарагаа өргөчөөд, Эрхэм Жастис гэх юм. Жастис гэдэг чинь одоо шударга ёс энэ тэр гэсэн үг байх аа. Библээ барьж байгаад шударга ёсны төлөөлөл болсон шүүхдээ би ямарч нөхцөлд үндсэн хуулиа даган мөрдөж, ямарч элдэв хувийн сонирхолгүйгээр, манайхны хэлээр энэ албанд морь нохой мэт үнэнч зүтгэнэ ээ эрхэм Шударга ёс гуай гэх юм байна.

За хө, Барак Хусэйн Обама маань бас эрхэм шударга ёсонд тангараг өргөж байна. Нэх л олон үг хэлэх  юм байх гэсэн, ямарч нөхцөлд би үндсэн хуулиа даган мөрдөж, үндсэн хуулиа дээдэлнэ ээ гэх маягтай л хэдхэн л өгүүлбэр хэлэх юм. Энд нээрээ Эрхэм Обама пакталсан шүү. Шүүгч үгээ хэлсэн дагаж хэлэх гэж байгаад гацаад% шүүгч нь дахин хэлж өглөө. Дан л өөлж байдаг юмнууд бөөн л юм болох биз гэж бодож байлаа гэж. 

За ерөнхийдөө энэ ёслолоос миний хамгийн их сэтгэл хөдөлсөн 2 зүйл байна. Товчхон хэлэх юм бол нээлтийг нээж хэлсэн сенатор авгайн үг. Фельдштэйн гээд, өнөө Хилари Обама 2 урьдчилсан сонгуулийн явцад бөөн дуулиан болж гэрт нь уулзаг сенатач, нээлтийг удирдаж байна. Энэ хүний үг үнэхээр аугаа байлаа хө.За яахав, ерөнхий утга нь гэхийн болбол, бид энд хуран цугларч эрх мэдлийн шилжилт хэрхэн тайван замаар, ард түмний хүслийн дагуу явагддагийг дэлхий нийтэд харуулахаар ирлээ. Бид сонгогчийн саналийг бууны сумнаас үеийн үед дээгүүр тавьж ирсэн, иймдээ ч бид эрх мэдлийн шилжилтийг хамгийн "буудалцаангүйгээр" шийддэг шилдэг ард түмэн гэх маягийн л үг. Бас дэлхийг ингэж улс төрийн үйл явц бодог гэдгийг суралцуулах гэх мэт, өнөө л ардчлалын зарчимаа их л гоё ярьлаа.

 За дараагийн нэг сэтгэл хөдөлсөн зүйл бол, өнөө Обамагийн маань үндсэн урианууд  "Yes WE Can", "Change We Need" явж явж ард түмний гарт бүх юм нь ирэхээр, бүхий л хувь заяагаа өөрсдөө удирдахаар болон сонгодог жинхэнэ утгаараа бууж байх шиг байна. Би лав хуьвдаа Обама энэ хүмүүсийн ингэж сансарт хөөрсөн итгэлийг, хүлээлтийн яаж жаахан ч гэлээ хөргөх юм бол гээд л өмнөөс нь санаа зовох гээд л сууж байсан чинь хариуг нь өчигдөр харлаа. Нээрээ тийм ш дээ, анхнаасаа л Обама чинь Бид чадна л гээд явсан юм чинь, энэ хямралаа бид давж чадна. Юм гичнээн гэцүү байсанч бид чадаж байсан түүх байна, хийцгээе гээд л тэр асар их хөөрсөн олон түмний Обамад өгсөн итгэлийг өөрсдийн хүчинд итгэх итгэл болгон, маш тайван замаар өөртөө оногдуулсан итгэлийг олон түмний нуруун дээр шилжүүлж өглөө.

 Миний л бодлоор энэ бол аягүй ганган гаргалгаа байна шүү. Нэг их л бүх юмыг чаддаг царайлах гээд л, бүх юмыг төр засаг хийнэ гээд аюаад хаявал өөрөө ч ард түмнээ ч бүх юмыг будаа болгоод хаях байхгүй юу. 

 За за, надад төрсөн сэтгэгдэлээ таньтай хуваалцахад ийм байна аа гэж.

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
XaPXyH (зочин)

bi denduu ix xuleelttei baisiimuu yasiin nadaa neg l sanaand xureeguie. zoxion abiguulalt ch bas jaxan taru sanagdsan.

Damdaa (зочин)

harin jaahan engiin sanagdah shig bolson shuu nadad ch gesen. Tsaadah chini gehdee daruuhan l daa geel uu he he he.

XaPXyH (зочин)

bushin tangarag orgox eslol engiin mortloo arai cahanrtai baisan sanagdaj bna. Ug xelexde 2 taldaa garj baigaa ugee 2 tishe xarj unshix gej neleed xuzuu ni chilex shig bolson. xe xe

spyro (зочин)

nadad obamagiin speech taalagdsan yalanguya gadaad ornuudad handsan ene heseg : to those who claim power through corruption and deceipt and silencing of decent, know that you're at wrong side of history, we'll extend the hand if you're willing to unclench your fist. yag manai ulsiin zasgiin erhend baigaa humuust handasan baisan. mun 2001 ond Bush white house ruu parade hiine gej shuud mashintaigaa davhij ochson yum (uchir ni 25:25 geed tentstsed baital suuliin muj florida (governer ni bushiin tursin ah bsn yum ter uyd) deer bulhai garsan gej uzen humuus tuuhii undug shideed bsn yum) harin obama ehnerteigee uuhailsan olontoi mendchileed alhaj yavaa hargdanalee. yor ni hiigmiin hariltsaanii zohitsuulalt ihenh hunuusiin garzand bdag bolohoor uurin chadlaar garch irj bgaa huniig hiit olon demjij bairlah ni argagui yum bolu

Damdaa (зочин)

he he he, nohor bid 2 ch gsen manai heded l heleed hayalaa daa geed ineegeed suujiilaa shuu, naad hesgiig chini sonsood. Helsen ug ni ayagui lag baisaan, as always, he he he.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)