ДАМДАА : Яг одоо бол -1/20

Яг одоо бол -1/20

Яг одоо башингтонд 7 градусын хүйтэн байна гэнэ,  дүүрэн л хүн байна. Эндхийн цагаар 1,30-д гарах юм байна. Тэгээд бодохоор ийм олон хүн тэгж эрт цугларч хүлээнэ гэдэг бас л аймаар байна аа. Үгүй би одоо нээрээ үнэн улаан пэн хэ хэ хэ. одоо гялс орондоо орж 2 хүүгээ унтуулчаад босоод Си Эн Эн үзэнэ. би ч Обамагийн 20 минутын яриаг нь соснчихоод л унтаж үзэе. 

Одоогоор америхчуудын бараг 82 хувь нь Обамаг дэмжиж байна гэжугаа. Сонгуулийн явцад аяагүй өндөр хүлээлт үүстэл л амласан л даа,  Хилари яалтач үгүй, тийм л овоо юм бол чи тэгээдэх гэх маягтай буланд бол аймаар шахсан л даа, гээд л үү. Юутай ч Обамад америхчүүд аймаар итгэл хүлээлгэж байна, бас дэлхийн нийт асар их итгэл хүлээлгэж байна аа гэж. 

 Башингтон хот гэхдээ 44 дэхь ерөнхийлөгчийнхөө тангараг өргөх ёслолыг аймаар хамгаалж байгаа гэнэ цаана чинь. Энд тэдгүй цэрэг, бараг дайны байдалд байгаа юм шиг байна гэж байна, Вашингтон хот. Хүүхдийн тэрэг хүртэл бүс рүү авч орж болохгүй гэх мэт аймаар л байгаа юм байх. Гэхдээ хамгийн их заналхийлэлд өртөж байгаа ерөнхийлөгч нь Обама л гэх юм бидээ. Хар Кеннеди гэдэг болохоор, өмнө нь ерөнхийлөгчөө буудуулж байсан түүхтэй улс болохоор ингэдэг юм байлгүү дээ, хөөрхий.

Тэгээд бас аягүү их дайсантай улс байхаа америх миний бодлоор. За за тэр ч яах уу. Яанаа нэг их сэтгэл догдлоод л хүлээж байсан чинь нэг их онц юм болохгүй өнгөрөх вий дээ. Юутай ч дүүүүүрэн л хүн байна, 7 градусын хүйтэнд одооноос ингээд бараг 3,4 цаг л хүлээх юм шиг байна. Буудал муудал захиалгаар дүүрсэн л гэнэ, тэрч одоо мэдээж хэрэг биз дээ.

За за яг одооо нэг иймэрхүү.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)