ДАМДАА : Яг "мухар сүжиг" гуайн тухайд гэвэл

Яг "мухар сүжиг" гуайн тухайд гэвэл

За хө би тэгэхээр өмнөх бичлэгэрээ Баабар гуайд жаахан тайлбар хийгээд хаясан. Боломжоо, түрийвчтэйгээ төрийн гарт атгуулчихаад боломжийг хүртэхийг хүссэн хүн бүрт боломжийг "авилга" нэртэй жижиглэнгийн, бас монополийн үнээр төр нь худалдаж байхад ард түмэн элдвийн буу шийдэм бариад "сахилга бат, хэв журмын зөрчил" гаргаад байлгүйхэн шиг, ингэсгээд өөрсдийгөө "наркмандаад" сууж байгаад нь баярла гэх маягаар.

Өнөөдрийн хувьд бол би энэ нэг манай нийгэмд бүр газар аваад байгаа энэ нэг мухар сүжгийн талаар өөрийн байр сууриа илэрхийлэе.  Зиө байз хаанаас нь эхэлдэг юм билээ дээ хө. Аан тийм, энэ талаар өөрийн байр сууриасаа эхэлэе. Миний л хувьд, хэрэв нийгэм ингэж хавтгайдаа мухар сүсэгт автаж байгаа бол энэ бол зүгээр л ядуурал гэдэг нийгмийн нэгэн өвчин хавтгайрчээ гэдгийг л харуулж байгаа хэрэг юмаа л гэж. Хүн ханиад хүрэхээрээ халуурна, нус нь гоожино янз янзын л юм болдог доо. Яг л тэрэнтэй адил. Гэхдээ ханиаднаасаа болоод халуурч байхад дан халууныг дарах эм уувал юу болох вэ? Энэ бол яг л түүнтэй адил.

Дараагийн нэг асуудал бол энэ нэг мухар сүжиг хэрэв би Баабарыг зөв ойлгосон бол хэлээд байгаа шиг нь зөвхөн монгол түвд гээч орнуудад л тархаад байна уу? Би лав гайгүй байлгүй гэж хариулна. За бүр галзуу жишээнүүд авья л даа. Ядуурсан, эсвэл аргаа тасарсан, эсвэл хэт их ххичээсэн хүн ямар авир гаргадаг талаар.

Та нар алдарт Чаплины нэг киног санаж байна уу. 30-д оны хямралаар мань эр бүр ажил байхгүй, гэдэс нь өлсөөд бүр аргаа бараад явж байсан чинь бокс тоглоод дийлбэл мөнгө өгнө гэдэг зар байдаг даа. Мань эр ч шуртхийгээд л ордог, өөрийгөө аймаар рекдамдаад л, тэгж тэгж рингэн дээр гарах болдог. Яг гарахаа дөхөөд ирэхээр айгаад л, энд тэнд нам нам цохиулсан хүн рингнээс бууж ирээд байхаар чинь яаж ч бодсон айна биз дээ. Тэгсэн хажууд нь нэг нөхөр баавгайн савраар биеэ арчаад л, бүр байн байн арчаад л. Манай сайн эр өнөө савраар нь бас сэмхэн арчих гээд л үзэж тардаг. Жорлон орох хооронд нь баахан хүзүү хоолой, цээжээ өнөө баавгайн савраар чинь үрж авчаад арай дээр болоод л зогсох гэж байтал өнөө савраар арчиж арчиж гарсан хүн чинь бүүүүүр навын нам цохиулаад насилкан дээр хэвтчихсэн рингнээсээ бууж ирдэг дээ. Манай баатар тэгсэн чинь өнөө баавгайн савар хүрсэн газараа арчаад л, бөөн юм болдог. Хүн нь ирээд л рингэн дээрээ гар гээд байдаг, савар хүрсэн газараа бүгдийг нь “сайн цэвэрлэж” байж гарахгүй бол энэ чинь үхчих гээд байдаг, та нар санаж байгаа биз дээ? Бид тэр үедээ зүгээр л инээж байдаг, гэхдээ л өнөө нөгөө мухар сүсэг чинь тууж явна гэдэгтэй та санал нийлнэ биз. Гартаа тоглох ямарч хөзөргүй болсон яв ядуу хүн эцсийн мөчид итгэлээрээ л зэвсэг хийгээд байх шиг байдаг юм даа.

Би Чаплинг түвд, монгол руу давхиж ирж санаагаа авчихаад америк, дэлхийн зах зээл дээр борлуулсан гэж бодохгүй л байна. Хэрэв энэ нэг мухар сүжигт дан ганц та бид л автдаг бол дэлхийн бусад хүмүүс инээхгүй ш дээ, Чаплин хэзээ ч тийм алдарт инээдмийн жүжигчин болохгүй биз дээ.  

За дахиад үүнээс аймаар том жишээ авья. Нөгөө алдарт математикч, тоглоомын онолд Нашын тэнцвэрийг гарган ирдэг, нобелийн шагнал авсан алдарт Жон Нашын тухай киног хүн бүр мэдэж байгаа байх аа. Та нар санаж байгаа биз дээ, эхнэртэйгээ дөнгөж танилцаад зураг авхуулах гэж байтал эхнэр нь түүнийг нэг цагаан алчуураар гоёдог доо. Тэгээд алчуур аз авчирдаг юм гэж хэлэхэд нь Наш инээгээд би аз байдаг гэдэгт итгэдэггүй гэж хэлж байдаг. Тэгээд зайлуул мэдрэлийн өвчин нь бүр хүндрээд, сүүлдээ хүүхэдээ алах гэж бариад нэг аймаар хэсэг гардаг даа. Эхнэр нь аргаа бараад орхиод явах гэж байгаа тэр хэсэг. Наш өнөө эхнэрийнхээ “аз авчирдаг” хэмээж бэлэглэсэн тэр алчуурыг нь илээд, орон дээрээ бүр нэг аргаа бараад сууж байдаг тэр хэсэг та сана даа. Үнэндээ л ажилгүй болоод, одоо эхнэр хүүхэдээ явуулах гэж байгаа тэр мөчид тэр алдарт математикч тэр алчуурийг имрээд сууж байна гэдэг бол бас л үнэхээр итгэл гэнэ үү , мухар сүжиг гэнэ үү, энэ нэг эд бол бараг оюун ухаант хүний тулах сүүлийн цэг нь ч юм шиг. Тэр бүү хэл, Нобелийн шагналаа авах үгээ хэлэх гээд индэр дээр зогсож байх даа, өнөө цагаан алчуураа гаргаж ирж нэг имрээд далд хийж байгаад үгээ хэлэх шиг болсон доо. Тэр алчуурыг хадгалсны хүчинд л тэгж шагнал авлаа гэх гээд байгаа юм биш л дээ, гэхдээ л тийм лаг шинжлэх ухаанч тэгээд зогсож байна гээд та зүгээр л бодохгүй юу.

За тэгээд л барууны энэ хөл бөмбөгчид гэж хөл нь дан мөөгөнцрийн үүр гэжээлээ. Яагаад гэхээр ямарч тэмцээн л эхэлсэн бол анх ямар хувцас өмсөж тэмцээнд орно тэр хувцсаа огт угаалгүй, яг тэр чигээр нь дараагийн тэмцээнд өмсөж орох гэж мэрийдгээс болдог гэжугаа. Оймс нь шавар болоод, бандааж нь бөөстөөд дуусдаг болтой юм, хэ хэ хэ. За тэгээд л энэ сумочид байна. Үндэсний телевизээр хүн “та яагаад өнөөдөр ойчив оо?” гэдэг асуултанд “Харин тиймээ, мавашигаа өнөөдөр сольсоноос боллоо” гэж хариулдаг гэвэл та үнэмших үү. Юу гэдэг юм, хар шар цагаан, ямарч дундаж хүнээс гаргадаг энэ авирыг дан монголчуудад л хамаатай мэтээр ингэж үзэж, монгол гэдэг айдентити руу довтлоход би дургүй. Монгол байх муухай, гутамшиг юм байна гэдэг итгэл үнэмшил та бидний дунд ийнхүү та бидний хувьд нэртэй төртэй монголын орчин үеийн ИХ сэтгэгч нарын монголоо элэглэсэн доромжилсон энэ алдарт бичлэгүүдийн үр дагавар байж магадгүй гэж би хардаад байгаа. Тэгж бодсондоо ч би ганц дайчин ганцаардахгүй гээд үзэж байгаа минь энэ.  

“Монгол муухай” гэдэг жинхэнэ өнөө мухар сүсэг чинь ч өөрөө байж магадгүй энэ нэг үзэл суртлын золиос нь зөвхөн та бидний монголчууд л болоод байгаа нь намайг энэ бичлэгийг бичхэд хүргээд байна л даа гэж. Өнөөдөр яагаад монгол хүн гадаад руу бүр амь тэмцэн эх нутгаасаа зугатана вэ?  гэдэг асуултанд би одоо болтол цогцтой хариулт олж чадаагүй. Танд ийм танилуудын жишээ хар мянга байгаа гэж би итгэж байна. Надад ч хар мянга байгаа.  За яахав энэ жишээнүүд дотороосоо надад байгаа адгийн муу нэг л жишээг нь хэлэе. Нэг эр Канад руу цагаачилах гэж “би гомо, манай улс намайг хавчин гадуурхаад, амар заяа үзүүлэхгүй байна” гэж цагаачилалын эрхээ авсан муу хүүр байна лээ ш д. Үгүй нөгөө Нараа, Гамбаа чинь зүгээр л монголд байдаг биз дээ, байж суухын аргагүй бид тэгж нүд үзүүрлэдэг гэж үү? Эх орон, эх нутаг, ард түмэн  нь гомдох байгаа даа.  Өөрийнх нь үр хүүхэд нь бас тийм болчих вий дээ гэж бараг тэдний төлөө аймаар.

Би бас мухар сүсэглээд байж ч магадгүй ээ. Гэхдээ л, хамгийн гол тэгэн тэгэн дайжих юу болсон юм бэ манай монголд гэж л асуумаар санагдаад байдаг л даа.

 Яахав ингэж их нүүдэллэж байгаагийн нилээд шалтгаан нь төрийн нүсэр хүнд суртал бизнесийн боломжийг авилгаар дан боомилдогоор тайлбарлагдаж мэдэх л юм. Гэхдээ л нилээд шалтгаан нь зүгээр л “монгол байх муухай ”  гэдэг тийм нэг далд үнэмшил тэр хүмүүсийн тархинд байгаад байгааг би олж хараад байдаг юм.  Тэрнээс монгол африк шиг өлсөөгүй, ирак шиг дайн тулаан болоогүй. Тэгж ярьвал дан ингэж гадагш нүүдэллэж яваа монголчуудын дийлэнх нь Улаанбаатарчууд биз дээ. УБ чинь монголдоо л сарнай биз дээ, уг нь.  Тийм болохоор дан ингэж өөрсдийгөө нугасны муухай дэгдээхэй гэж сэтгэж төсөөлж болохгүй ээ гэдэг байр суурь дээр би хатуу зогсоно оо хө.

Би юу ярьж байлаа?  Өө тийм мухар сүсэг ш д.

За мухар сүсэг гэдэг зүйлийг тодорхойлоод дуусгахгүй бол арай хэтэрлээ тийм ээ. Үргэлжлэл хийхгүй бол болохгүй л болчихлоо л доо энэ бичлэг гуайг. За яг бурханы номыг олон жил үзэж байгаа хүний тодорхойлолтоор энэ бурхан номонд итгэх итгэл, сүжгийг 3 хувааж авч үзэх юм билээ. 1. Мунхаг сүжиг. Энэ юу гэхээр ямарч учир шалтгаангүйгээр хараад л сүжиг төрөх тийм нэгэн итгэлийн хэлбэр гэнэ л дээ. Одоо дээр ярьсан миний бүх л жишээнүүд орох байх л даа. 2. Итгэлийн сүжиг. За энэ нь юу гэхээр, за хараатий, яана аа, тэмдэглэл дээрээ бичиж аваагүй байна. Сорри. Аан тийм саналаа, ямарч нотолгоог нь ойлголгүйгээр теоромд нь үнэмшдэг маягийн гэж би өөртөө тайлбарлаж авч байсан юм. 3. Илтэд зөвлөх сүжиг. Энэ бол та биднийхээр бол теоромыг баталгаатай нь ойлгож аваад үнэмшдэг шиг л гэж би ойлгосон юм.

За та бидний дунд мухар сүжиг гэдгийг юу гэж тайлбарлаад байна вэ гэхээр, ухаан нь нийгмийн шинжлэх ухаан арга замыг нь аль хэдийн бодоод олчихсон энэ нэг аж амьдралын асуудлууд байна даа тэрийг л бурханы ном уншуулж байгаад “шийдүүлэх” гэж чармайгаад байгаа үйлдлүүдийг л хэлээд байх шиг байгаа юм. Жишээ хэлэе л дээ. Мөнгөний нийлүүлэлтийг гартаа атгаж байдаг Төв Банкны мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ, бас тухайн үнийн өсөлтийн үед та гар дээрээ хэдий хэмжээний мөнгийг байлгахыг хүсэж байна энэ хоёр хүчин зүйлийн үйлчилэлээр л та бидний гар дээр байх гүйлгээний мөнгөний хэмжээ шийдэгддэг л дээ. Тэр их нийтийн дунд эргэж мөнгөнөөс та өөрийн гар дээгүүрээ хэр их мөнгө "оруулж" чадах вэ гэдгийг таны эзэмшсэн мэргэжлийн эрэлт хэрэгцээ, эрхэлдэг бизнесийн зах зээлийн үнэ цэнэ гэдэг зүйл тодорхойлно гэж орчин үеийн эдийн засгийн ш.у тайлбарлаад хэлээд байхад та бид “мөнгөтэй” болгож өгөөч ганданд гүйж очоод Алтангэрэлийн даллага авхуулаад суухыг л одоо мухар сүсэг гээд байх шиг байгаа юм.

За тэгээд залуу хүүхнүүд охидууд хөөрхөн ш дээ, ханийн даллага авхуулна гэж мэгээд л . Би ч багадаа найз охинтойгоо тэгээд л гүйж явсан, хэ хэ хэ. Залуу хосууд бол  үнэн их хүсэлтэй гарууд. Виза миза, тэдэнд хэрэггүй юм байхгүй, тийм болохоор хүсэхгүй юм байхгүй. Малчид бол малын банзрагч уншуулаад л, эмээ нар хойдохоо бодож даатгуулаад л. Гэхдээ энд нэг их тийм гаж нь юм юу байгаа юм? Таван настай хүүхэд хүртэл хурдан гүйлгэдэг пүүзээ би өөр пүүзээр солихгүй ээ гээд бахираад байдаг юм аа хө. Өхөөрдөм энгийн л нэгэн хүний амьдрал энд явагдаж байхад, хажуугаас нь муухайгаар доромжилж гутаах чинь л харин ГАЖ бус уу?  

Гэхдээ энэ нэгэн ийм нэгэн та бидний “хар хайрцагны” битүү мөрөөдлүүд хүний нийгмийг хааш нь залдаг вэ гэдэг асуудлаа дараа бичие. Энэ дээр чинь одоо нөгөө лам хуврагт барьж байгаа өргөл барьц, энэ тэр чинь л яригдах нь л дээ. Магадгүй гол асуудал болоод байгаа сэдэв нь байх шиг байна тийм үү.

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
seriousity (зочин)

хүн хүчгүйдэх буюу хүчин мөхөстөх үедээ нэмэлт хүч эрдэг нь одоо мухар сүжиг гэж нэрлэгдээд байх шиг байна л даа. хүүхдийг харанхуй шөнөөр авч явдаггүй, хэрэв тэгэх бол духанд хар хөө түрхэнэ, гэрт шүгэлдэж исгэрдэггүй юм тэгвээс хоосорч үгүйрнэ гэх мэт сүжгийн ярианууд байдаг. айхгүй ч аягүй гэгчээр зарим үед даган биелүүлдэг. учир нь хүн өөртөө их хайртай амьтан шүү дээ. хамгийн гол нь хүн юунд итгэж үнэмшиж байгаагаа мэддэг байх хэрэгтэй. өөрөөр хэлбэл ухаалгаар итгэх, барьцтайгаар үнэмших ч гэх юм уу. дамдаагийнхаар бол 3 дахь нь юм шиг байна л даа. нийгмийн оюун санаа, ухамсар дорой, өнгө мөнгөнд хэт автсан, мөнгө, эрх мэдлийг туйлаас тахин шүтсэн байдалтай байгаа үед бол зөв итгэл үнэмшил болоод сүжиглэлийн талаар мянга донгодоод үр дүнгүй байх. харин буруу буюу муу зүйлд хүн амархан автамхай байдагшдээ.

Арслантай авдар (зочин)

Мухар сүжиг яриад мухар сүсэг хөдөлгөөд хаячих юмаа түй түй түй....Харин Даамкааг овоо мэдрэмжтэй үзэгч юм гэж ихээр тоов.Онц

ҮЛЭМЖ (зочин)

Өвчтэй солиотой Арго, Нямдаваа мэтийн болон Гандангийн архи пивоны дэлгүүртэй зочид буудалтай хэдэн луйварчин лам нараас шашныг хамгаалсан байх өө ... Ялангуяа одоо цагт бөө болоход 500 мянга болчиж, зурхайч болоход бас төдий чинээний мөнгө. Тэгээд л хэдэн чулуу тасалж, шоо хаяж суугаад хэдэн хүнээс мөнгө салгаал сууна даа.

AntiDotE (зочин)

ёооё, энэ хараал идсэн тоолуураа авч хаяач ээ. pop up шидээд өнөөдөржин үйл тамыг минь үзлээ. ойлгоход жоохон төвөгтэй байна шүү. гэхдээ ном уншлага, мухар сүсэг мэт зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ойлгож бас болно шүү дээ. их эртнээс олон хүний итгэл бишрэлийн энерги шингэж, түмэн лам хувраг, ард иргэд дагаж хэлж байсан тэр номонд маш их энерги хуримтлагдсан байдаг ба энэ номыг чин сэтгэлээс дагаж уншиж үзэх үед хүний гэрлэн бүрхүүл маш хүчтэй гэрэлтэж, бусдад нөлөөлөх чадвар нэмэгддэг гэж уншиж байсан юм байна. магадгүй Монгол улсаа муучлах, дорд үзэх тэр зүйл гарч ирж байж л хөгжлийн дараагийн алхамд шилжих хөшүүрэг болох ч юм бил үү. бас Монголоо муучилдаг гэж бодоод байгаа маань өөрөө бас ард түмнээ муучлах нэг хэлбэр ч юм бил үү. ер нь хүнийг таних чадвараа л хөгжүүлэх хэрэгтэй байх тэ.

хүү (зочин)

Хүнд юм бодогдуулахаар гоё бичлэг байна. Бас бичлэгийн аяс чинь их хөгжилтэй юмаа :D Тэгээд юмыг аль аль талаас нь харах хэрэгтэй байх л даа. Ер нь бол шүтээд, хульхидуулаад байгаа хүмүүсийг муу доройгоор нь дуудаад байх биш тийм л мундаг юм бол тайлбарлаад ойлгуулаад өгчихвөл... Баабар ахад хэлсий шүү хэхэхэ Бас нөгөө талаас тэр хулхидаад байгаа Дашцэрэн мэрэн шиг нөхдүүдийг одоо яалтай ч билээ. Эрэлт нь байгаа болохоор нийлүүлэгч нь бас байх л байх даа. Уг нь яг жинхэнэ мэдлэгтэй лам, бөө нар нь өөрснөө сайн тайлбарлаад хүмүүст ойлгуулаад байдаг бол тээ... Яджийхад ТВ энэ тэрүүд нь нөгөө хулхи гаруудыг бол сайн рекламджийгаамдөө... Мухар сүсгийн гэх зарим тэр заншлууд бол бас цаанаа шинжлэх ухааны үндэслэлтэй байдым билээ. хүүхдийг харанхуй шөнөөр авч явдаггүй, хэрэв тэгэх бол духанд хар хөө түрхэнэ Духанд биш нүднийх нь голоор хамар дээр нь түрхээд хар халзан туулай болгодог. Энэ болохоор нялх хүүхэд шөнө янз бүрийн хий юм хараад айх тохиолдол байдаг болохоор хар өнгө гэрлийг цуглуулдаг гэдэгтэй холбоотой бас ш.у-ы үндэслэлтэй байж болох зүйл. Биеэс гадна сүнс оршин байх боломжийг ш.у үгүйсгэж чаддаггүй г.м... Ер нь иймэрхүү юмнуудыг заримыг нь дагаж явахад гэмгүй л дээ... гсн.. бас нөгөө талаар гээд бичих гсн залхуу хүрэв хэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)