ДАМДАА : Миний ХАМГИЙН дургүй зүйл

Миний ХАМГИЙН дургүй зүйл

Миний ХАМГИЙН дургүй зүйл бол хайрт минь, хайр минь, хонгор минь, нар сар, навч цэцэг минь,  бал бурам минь гэх мэт үгийг хэнээс ч сонсох дургүй. Бас хэнд ч тэгж хэлэх дургүй.

Хайрын талаар хүмүүс юу мэднэ вэ?

Хайр гэж юу юм бэ?

БАС хэн нэгнийг хайрлах тийм амархан гэж үү?  

ЭСВЭЛ тийм алга урвуулахын дайны амар хялбар эд юм бол ҮНЭ ЦЭНЭ нь юундаа байгаа юм? 

Эсвэл тийм ҮНЭ ЦЭНЭТЭЙ л юм бол ядаж алтан бөгж, алмаасан зүүлтнийхээ дайнд үзэж хямгадалгүй юунд амны зугаанд явуулж самар, чихэрхэн, дарсхантай "нөхөрлүүлдэг" юм бол?

Хайр гэдэг тийм амархан танигддаг эд гэж үү?

БАС хайр гэгч ТИЙМ сайхан эд үү?

ҮНЭХЭЭРИЙН л сайхан байсан юм бол юунд нь хайртай гэж ирээд л энэ хүмүүс усан нүдэн гүнж царайлж суудаг юм бол?

Наран авхай, Саран  хатагтай тийм л хайрламаар байсан юм бол тэр нар саран дээрээ очиж амьдрах нь яасан юм бол? Услахгүй гурав хоноход өнгө нь гунддаг цэцэг навч ҮНЭХЭЭР хайр шиг байна гэж үү? Гурав халбагадахад дотор бялуурдаг, дөрөв халбагадахад бөөлжис хүргэдэг тэр бал бурам ҮНЭХЭЭР хайр шиг байна гэж үү?

За за  юутай ч надад хайр гэдэг үг огт зохидоггүй юм.

 Хайр гэдгийг огт таниж мэдээгүй над шиг хүнд хайр гэдэг үгийг бутархай мөнгө шиг үрлэгдэж  гарын салаагаар урсгах сонирхол лав төрдөггүй юм. 

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

i like this words. Why do u love anybody? Do you love your children?

Yanzagkhan (зочин)

Tegvel ta geriin buliin hundee hairgvi yumu? Yag yamar gsn vgiin..? /huwiin bodol chin/ Hun hairlaj hundeldeggvi bol neg huntei dassan setgeleer amidarch chadna gej uu neg nasaara? Tednii amidral huiten mos shig l baina bzde? ???

Pearle Deppsu (зочин)

Хэлий шд, яадын зус гэж. хэлж л таараа, хэлүүлж л таараа

My Notes (зочин)

Эмэгтэй хүн ийм ГИТЛЕР шиг байж арай л болохгүй байхаа. Хэн нэгэн чамайг чин сэтгэлээсээ хайрлаж байгааг мэдрэх шиг аз жаргал байхгүй.

Арслантай авдар (зочин)

Мааш ихээр гайхав.Зусардхаараа тэгдийм болуу хахаха

kherlen (зочин)

hal ni gadnaa hair ni dortoo gehiimuuda

Зочин (зочин)

muu huiten hundii chutgur yumuu haashaa yum.uurt chine haritai hen negen unshval dotorni uneheer gomdoh baih daa.yalanguya er nuhur chine.

Зочин (зочин)

hairiig oilgodoggui teneg medremjgui hulduu huuhen

Зочин (зочин)

Yooy yatsan hun geheeree iim bdagiin boldoo.Aimshigtai huiten huuhen esuul hairluulj uzeegui matar bh daa

zurh (зочин)

hair gej baidag n bol todorhoi shdee.harin yagad chamd taaraaguig bi medku yum baina. yahu durgui bol chi uuruu ter hair ene ter gesen ugsiig hereglehgui ch baisan bolno l doo.gehdee chi hichneen durgui bsan ch humuus hair min hairt min gesen ugsiig hergelseer l bh bolno 94

attaila (зочин)

Энэ үеэр намынхаа байранд хоргодож үйл явдлыг ажиглаж байсан Элбэгдоржийн гар утас дуугарч хэн нэг нь Ерөнхий сайд яг одоо намынхаа байранд байна. Байрыг хамгаалалтанд авсан. Хэвлэлийн бага хурал зарлагдсан, үүгээр сонгуульд МАХН-ын ялсан тухай зарлах гэж байгааг мэдээллээ. Ц.Элбэгдорж эргэж харан зөвлөх Ганбатдаа хандан Ийгл телевиз бэлэн үү гэлээ… Үргэлжлэлийг http://attila09.blog.mn/

Reader (зочин)

Hair gedeg chini zugeer l ug. Ugiig haana ch yaj ch helsen hamaa baina u? Harin helj baigaa ni hen negend aj jargal ugch baival yahuu? Tegeed ter hundee bolj l baina shde. Hen negen tamhinaas ch yumuu, coffee hereglej taashaal avdag bol hairt mini heleed taashaal avch baigaa hun baij bolno. Bi coffee-nd lav durgui. Gehdee eniigee blogoor zarlaad baidaggui yumaa hehe.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)