ДАМДАА : Багийн Засаг Даргын Сонгууль

Багийн Засаг Даргын Сонгууль

Манай хадам дүү нөгөө Цэцэгт талаа ундаалсан Цэнхэрийн гол байдаг даа тэнд малчин хийдэг юм. Манай хадам 10 хүүхэдтэй, 4 хүүгийнхээ хамгийн бага хүүгээ ТИС-д орсон ч голомтоо сахиулна, мал хөрөнгөө үлдээнэ гэж тас гүрийсээр байгаад малчин болгосон гэдэг юм. Тэгсэн тэр нөхөр саяын Даваа гаригт цэнхэр сумынхаа багынхаа засаг даргад өрсөлдөж гэнэ ээ. Үнэн хөөрхөн.

Хараа ингэж гэнэ цаана чинь:

Цэнхэр голын тэр баг 200 өрхтэй гэнэ. Одоо чинь багийн засаг даргын цалин 300 мянган төгрөг болчихсон гэнэ. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын цалин нь 60 мянга, манай тэр дүү энэ албыг 4 жил хашиж л дээ. Тэгээд засаг дарыг цалин өндөр болохоор засаг даргад нь үзээд алдаж. Бас бус нилууд  хүн өрсөлдөж гэнэ. Суман дээр нь нэр дэвшигчдээс төрийн албаны хаагчийн шалгалт авч гэнэ, нэгдүгээр даваа. Нилээд хэдэн хүн орсоноос манай балешик бас 2 хүн л тэр шалгалтанд нь тэнцэж гэнэ. Тэгсэн нэг нөхөр унасан ч гэсэн нэрээ дэвшүүлээд ингээд 4 хүн 200 өрхөөс санал авах болжээ.

Манай талын баатар аймгийн төв орж эдийн засагч эгч дээрээ ирж, учир байдлаа ярьж. Эгчийндээ нэг хонож байгаад шөнөжингөө мөрийн хөтөлбөрөө боловсруулаад эгчийнхээ ажил дээр 2 хуудас мөрийн хөтөлбөр шивээд 120% хэвлээд л баг руугаа алга болж өгсөн гэнэ. За тэр мөрийн хөтөлбөр нь юу байна гэсэн аягүй хөөрхөн юм байгаа юм аа, хэ хэ хэ. 

Эхний хуудас нь ч яах уу, төрийн хууль тогтоомж тушаал шийдвэрийг биелүүлэн ажиллаж, багтаа мэдээлэлийг түргэн шуурхай хүргэх гэх мэт асуудал байна гэнэ.

Дараагийн хуудас нь цалингийнхаа 10%-р буяны сан нэртэй ТББ байгуулаад бас бус газраас хандив цуглуулж байгаад багийнхаа нэн ядуу өрхийг малжуулах ажил санаачилна гэж амалжээ. Дажгүй байгаа биз.

Бас нэг санал нь гэсэн чинь 200 өрхөд чинь 4 шуудай хужир дундажаар хэрэглэдэг гэнэ жилдээ. Тэгээд тэдний баг Хужирт гэдэг газраас хужраа татаад өрхүүдэд хүргэж өгөхөд нэг шуудай хужир 1000₮ гэнэ. Гээд бодохоор нийт 800 шуудай хужир ба 800 мянган төгрөгийн "бараа үйлчилгээ" тэр багт бий болох тооцоо гарж гэнэ. Энэ ажлыг зохион байгуулж ядуу өрхөө голдуу ажилдаа татан оролцуулж багийнхаа ядуу өрхийн орлогыг нэмэх арга хэмжээ авна гэж амлажээ.Овоо муу гар байгааз, манай хадам дүү хүү.

За тэгээд л санал өгөх боллоо гэхэд хөдөөнийхөн чинь бүгдээрээ бие биеэ таньдаг бараг нь ихэнх нь садан төрлийн улсууд гэнэ. Манай дүү хүү болохоор ах дүү нь аймаг хотоор байдаг, ганцаараа мал дээр гарсан нөхөр тул холын садан төрлөө оролцуулж саналаа өгүүлнэ гэж үзнэ биз дээ. Бусад 3 нь ч мөн адил садан төрлөө бүртгээд л гүйж гэнэ. Манай дүүд болохоор аймгийн төв дээр өвөл сууж байгаа хамгийн том эгч нь хүүтэйгээ, эгчийнх нь нөхөр 3 найдвартай олдож гэнэ, хэ хэ хэ. Тэгээд бусад саналаа мөрийн хөтөлбөрөөрөө олох санаатай. 

Тэгээд яг сонгуулийн өдөр болтол манай дүүг дэмжихээ илэрхийлж байсан 2 бүл, юу гэдгийн ах дүү садан төрлүүдэд асуудал гаржээ. Нэгэнд нь хүн өнгөрөөд ажил явдал гарч. Нөгөө бүл нь гайтай юм шиг хурим хийж таараад. Тэгээд хурим хийж байгаа тал руу нь санал хураалтын байр руу зөөх машин явуулсан чинь машин нь эвдрээд замдаа, тэгээд будаа болжээ  зайлуул.

Үр дүн нь гарсан чинь өнөө төрийн албан хаагчийн шалгалтанд унасан байсан нөхөр нь мөрийн хөтөлбөр ч үгүй байсан байж 92 санал аваад, нэг өрсөлдөгч нь 70 санал манай хадам дүү 67 санал 4 дэх нь 10-дхан санал авсан байна гэнэ. 

Нөхөр бид 2 өнөө өглөө ярьж байна:

Дамдаа: Тэр дайсны тал хурим руу явсан машиныг нь эвдээд хаячихав уу? аягүй хардаал.

Нөхөр: Харин ээ. Эсвэл жолоочид нь хахууль өгчихөв үү? ха ха ха.

Дамдаа: Хуримнаас бол найдвартай 40 хүн ирнэ л дээ тиймээ? Цаадах чинь мөрийн хөтөлбөрөө хүмүүст амаар сайн ярьсан байгаа? Хөдөөнийхөн чинь уншиж чадахгүй хүн их байж мэднэ шүү бла бла бла .....

Гэх мэтээр, хэ хэ хэ.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Арслантай авдар (зочин)

Садан төрөл,цус ойртолт.Бүүр хөдөө сум бригадынхан нь л яадын гэхээс сумын төвд нээрээ хэцүү тэ?Дан ах дүүс л байдым байлээ шд

3apaa (зочин)

Балингийн л юм болж...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)