ДАМДАА : Баабар гуайд тайлбар хийгээд хаявал яах бол?

Баабар гуайд тайлбар хийгээд хаявал яах бол?

Яа яа, миний шал дүргүй хүрж энэ бичлэгийг хийх гэж байна. Баабар гуай одоо  шашныг өмөөрөөд байгаа л гээд байгаа юм, яг ямар шашныг өмөөрөөд байгааг нь би бас сайн ойлгохгүй байгаа юм. Өмнөх номууд дээрээс нь харвал ертөнцийг бүтээгдсэн гэж үздэг, Библийг уншаад бүр шүтсэн хүн шиг л байсан, одоо болохоор зовлонгийн үрийн тухай сургадаг бурханы шашиныг яриад байгаа ч юм шиг. Тэр бүү хэл, надад алдар нэр хүндийг битгий ЯВУУЛ гэж бурханаас гуйсан гэж лав л нэг бичлэг дээр нь байдаг юм, би бүр улаан цагаан христийн шашин үнэрлэж байснаа их сайн санаж байна. Тийм болохоор энд бурханы шашныг өмөөрөөд байгаа гэж би нэг л их итгэж өгөхгүй л байна шүү.

Ер нь адгийн муу мань мэт хүртэл шашны итгэл үнэмшил минь маааааааш хар багаас бүрэлдэн тогтдог болохоор Баабар гуай шиг ийм том хүн ингэж нэг шашнаас нөгөө шашин руу холбирч давхимааргүй л юм, за за мэдкүү мэдкүү. За яахав монголчуудыг хаашаа юм мухар хар сүсгээр л хамаа намаагүй бурханы ном уншуулаад л маш их "гарз"-тай юм болж байна л гээд байна уу.

Өнгөцхөн харахад уг нь тэгж сэтгэх нь "зөв" л дөө, энэ "тэнэг"-үүд баян Намсрай тахиулаад баян болно гэж мөрөөдөж байхаар нэг аятайхан цайны газар ч болтугай ажиллуулдаг болоосой, хэн ч тэгж бодмоор тийм үү. Уг нь өөрөө хийсэн хоол амттай, юу юу ч билээ Ленин багшийн минь сургааль бидэнд их л байдаг сан.

Даанч ганц бизнес хийе гэхээр  "Төр бол ард түмнийг мөлжих хэрэгсэл юм" гэсэн бараг цор ганц үзэл суртлын амьд илрэл болсон энэ төрийн албан хаагчид чинь бизнес эрхлэгчдийг зүгээр байлгадаг билүү. Тэгээд тэгж сүрхий их дэг журам тогтоогоод, хувийн ашиг сонирхол хайгчдыг "хүмүүжүүлээд" байгаа юм уу гэхээр нийслэлийн тэргүүний архи үйлдвэрлэгч тийм учир одоо бодуул хэрэглэгчийн найдвартай түнш л гэсэн үг болно биз дээ. Тийм үйлдвэрийн газрын архийг нь мөнгөө төлөөд аваад уухад л арваад хүн бурханы оронд зорчлоо шүү дээ. Юутай ч би бизнесийн удирлага энэ тэр гэж хэдэн жил солиорч явсаны хувьд одоогийн ийм увайгүй төртэй үед бизнес эрхэлнэ гэдэг үнэн "үйлийн үр"-тэй ажил байна аа л гэдгийн сайн мэддэг юм. Тэгээд одоо өөрсдийн хүчээр баяжих боломжгүй ард түмэн тэгээд хаашаа юм,  баяжуулж өгөөч гэж алуурчин Баярыг  гуйх юм уу, хаан хүний 13 шинж чанар нь бүрэлдэн тогтсон, бас "Энхбаярын бороо"-г хааяа хааяа ард түмэндээ хан хурмастад захиалж бэлэглэдэг Энхбаярыг баяжуулаач гэж гуйх юм уу? "чукча не дурак" гэж та мэднэ биз дээ.

За өөр юу гэсэн байлаа, тэр хуврагууд бол өмнөх бичлэг дээрээ бараг юу гэсэн байлаа, ХУ намынханд 40-д мянгаараа буудуулж байхдаа таарсан үйлийн үртэй амьтад гэсэн гаргалгаа хийсэн байлуу? Магадгүй ингэж боддог болоод ч та 5 хүнийг бослого хийлээ гээд буудаад хаясан алуурчин Баярыг их дэмжээд байх шигбайна тийм үү, нөгөө шударга ёс мос, ардчилал энэ тэр чинь хаа байна? Одоо бүр байчихаад үйлийн үр чинь тэрээ гэсэн нэг нэр томьёогоор хамаг үгний таглаа хийдэг болох уу дээ та чинь одоо. 

Баян Намсрайг тахиулбал баян болохгүй, бумба үлээвэл яадаг ч гэнэ үү их л манай монголчууд тэнэг л юм гэнэ ээ. Гэхдээ Баабар ахаа та үүнийгээ эхлээд батлах л хэрэгтэй дээ. Энэ 21-р зуун чинь шинжлэх ухааны зуун, ямар нэгэн гаргалгаа хийж дүгнэлт өгөхийн тулд заавал баталгаа хийх хэрэгтэй л дээ. Жишээ нь"Намсрай бурхныг тахиулсан ч тэр айл огт баяжихгүй" гэсэн нэгэн гаргалгаа байлаа гэхэд анх сонсоход мэдээжийн үнэн мэт боловч тэрийг та баталж байж л энэ үгээ хүчин төгөлдөр хэлэх ёстой байх аа. Та шинжлэх ухаанч хүн мэдэж байгаа биз дээ, тойргийн доторх дурын ямарч цэгийг тойргоос гаднах цэгтэй холбоход заавал тойрогийн цэгийг дайрдаг гэдгийг шинжлэх ухаанчид чинь баталж байж үнэмшдэг хүмүүс шүү дээ. За за тэр яахав. Шинжлэх ухаан мэдэхгүй байж олон юм яриад ч яах уу.

Тэгж ярьвал, "эртээ урдын цагт" баба яга л шүүр унаж нисдэг байсан гэжээлээ ш д. Баба ягаг хэдэн мянган жилийн турш шүүр унаж давхуилсаар байгаад онгоц бүтээгээд авсан чинь хүн төрөлхтөн юм шүү. Өнөөгийн ард түмэн нь ингээд л баяжаад л баяжаад л, баян Намсрай бурхан манайд залраад л залраад л гэж мянга мянган жил мөрөөдөж байгаад бас тийм болчих ч юм билүү хэд мэдлээ. Баян Намсрай бурханыг их тахиулж байгаа чинь баяжихад нь садаа болж байгаа элдэв тээгүүд нэгэн өдөр нуран унаасай гэсэн залбирал, далд мэдрэхүй байж мэдэх л юм гэсэн үү. Шал дүргүй хүрлээ байна.

Ард түмэн өнөөдөр ингээд энд тэндхийн виза гаргаж өгөөч, тэдэн саяын банкны зээл бүтээгээд өгөөч, ийм сайхан архи уудаггүй нөхөртэй, гадуур тэнэдэггүй тийм сайхан эхнэртэй болгоод өгөөч за ер нь хүний гуйж болох бүхий л юмыг бурханаас гуйж лам багш нараараа "арын хаалгадуулах" гэж үзэж байна л даа, тийм, би тэрийг бол их сайн мэднэ.Тэр лам нар нь бас нүдээ ухаж өгөх гэсэн шуналтайдаа тэгээд зогсож байдаг гэж л та төсөөлөөд байх шиг байна. Тэр хувраг нар чинь өнөөдөр энэ их нийгмийн уналтанд орж ядуурсан ард түмнийг чинь тайвшруулах үүрэг гүйцэтгэж байгаа юм биш үү? Маргааш өөр болно гэсэн итгэлийг, хонгилын үзүүрт гэрэл харагдаал байна гэрэл харагдаал байна гэж хэлж өгч байгаа хүмүүс нь юм биш үү? Зайлуул хөөрхий, зүүн хүрээний Хамба гуай  хүмүүст бүр сүүлдээ "Үгүй та нар бүр зовоод байвал тамд байгаа амьтаныг дотороо төсөөл" гэж хэлж байсан юм шүү.

Үгүй энэ ямарч боломжгүй тэрчилж байгаа ард түмэн чинь хонгилын үзүүрт гэрэл ядаж хараг л дээ? Лам багш руугаа гүйхээ байгаад ирвэл та нарын өөдөөс чулуу байтугай барих байх даа. Харин энэ үед нь та нар нийгмээ сайжруулаач, тэгээд ард түмнийхээ хүслийг сүсэгээр нь дамжуулж сонсооч. "Эхлээд амьдар дараа нь философд" та  франц хэлнээс орчуулж ирээд л бичээд байсан санагдана. Дан ингэж дороо урваж хөрвөөд байгаа чинь бас их дэмий санагдлаа.

Ард түмэн ядуу байна Баабар ахаа, ард түмэн туйлдаж байна? Албан тасалгааны цонхоор л амьдрал сайхан харагддаг юм шүү дээ.

2006 онд би хэдэн багштайгаа цалин мөнгө нэмэгдээд нэг бодлын амьдрал дээшилж байна аа гээд яриад сууж байтал манай нэг багш та нар гэр хороололоор яваад үзээч. Тэнд элсэн чихрийг граммар зарж байна, наран цэцгийн тосыг хүмүүс ТҮЦнээс граммлаж авч байна та нар юу яриж байна гэхэд бид нар хэлэх үггүй болоод дуугай болж байсан. За тэгвэл байна аа, 2008 онд миний нэг найз Сансар хорооололд, нэгэн эмийн сан нээсэн байна. Тэр хүүхэн бүүүүүүүр дуу алдаад байна. Хүмүүс 12 ширхэг эм авч чадахгүй, за яахав эмч уу гээд байгаа юм гээд 3 ширхэг эм авч байна гэж байна. Та боддоо, энэ чинь Сансар хороолол шүү дээ, тан шиг хотыхныг зэрлэг хөдөөнийхөнөөс ялгах орон сууцны томоохон хороололын нэгний хүн амын өрхийн амьдрал ийм л байна даа.

Та ер нь яг яасан хүмүүс ингэдгийг бодож үзсэн үү? Таны өгч байгаа тайлбар чинь дэндүү болхи тайлбар байна. Мухар сүсэгтэй, хэтэрхий тэнэг ард түмэн тэгдэггүй юм аа Баабар ахаа. Би хариултыг нь өгөе. Та аан гээд уун гэж бай. 

10 тэр бум төгрөгөө солонгосын казинод алдсан ард түмэн, бас л монголын асар том магнат л юм гэсэн тэр нь бас тийм хэмжээний мөнгийг бас солонгосын казинод нь алдсан, эзэн Чингис хаан минь гээд нэг их "ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ" сүүрс алдаадах сан чинь 250 тэрбум төгрөгөөр тэр нэг "СУУСАН ХҮН"ийг  ордон төрийн ордны өмнө бариулчихсан, Чингис л юм гэнэ лээ. Ядаж Чингисийнхээ онгоныг олж гаргаж ирж байгаад генетик, юу, юуных нь ч билээ шинжилгээ хийж тэр хүнийхээ дүрийг тодорхойлж байж та нар ингэ л дээ. Мангас шиг их төсвөөр бүрдсэн тийм балиар хүн Чингис хаан бишээ биш. Манай хаан тийм муухай хүн байгаагүй л баймаар,  одоо тэгээд яах уу дээ 250 тэрбумаа бодоод за за одоо тийм л болог гэх маягийн дотор нь зураастай л явдаг байх миний муу ард түмэн.Тэр хүний цаана бас аягүй чухал албан тасалгаа байдаг гэж байгаамаа, сар бүр бид чинь одоо татвараараа санхүүжүүлнэ ш дээ, түй черт.

За  тэгээд л байна дөө байна, жишээнүүд, нэгэн барилгын компани барилга барих газараа авах гэж 3 сая доллар зарсан байна. Тэрийг нь хэн хэн авсаныг би одоо хэлээд яах уу дээ, ерөнхийлөгч гуай нь хүртэл 500 саяын авилгатнаа нуудаг л юм билээ дэг.  Тэр компаний нийт хөрөнгө нь 10 сая доллар гээд бод доо, тэр 3 сая долларын авилгын мөнгө тэр баригдаж байгаа барилгуудын үнэнд шингэж л ард түмнээ мөлжинө биз дээ? Таньд би эдийн засаг тайлбарлаад ч яах уу дээ, тийм ээ. Ингэж авилгад мөнгөө цөлмүүлж байгаа ард түмэнд мөнгө нь яаж олдох уу дээ?  мөнгөөр дутагдаад, баян Намсрай тахиулахгүй яахын? Харин ч тэгэсгээд тэсээд сууж байгаад нь баярла.

Их л чухал юм гэсэн тэр Сүхбаатарын талбайг нэг сая доллараар хэдэн туйпуу өруулсэн, хэд хэдэн сонгуулиа дан л луйвардуулаад байна гэсэн нэг тийм хар сэжигтэй тэр нь ердөө батлагдаггүй, бүүр уураа хүрээд хэдэн чулуу шидээд орхисон чинь байхгүй,  хариуд нь  нохойноос дор намнуулж байгаа ийм ард түмэн, за саяын сонгуулиар нэр дэвшигч бүр 500 сая төгрөг зарж байна, үнэн аймаар байгаа биз. Тэр их мөнгө төсвөөс гараад гараад явлаа, хувиасаа гаргасан хүмүүс ч гэсэн дээ, хэдэн ажлын байрыг бий болгож болох байсан бол?

Ер нь бол аргаа барахдаа өөрсдөө бүтээж болох юмаа ингэн ингэн бурханаас гуйж байна даа.  Танай үеийнхэн бол дэндүү муухай харгис, дэндүү муухай марксын онолын хөрөнгөтнүүд. Та нар яг марксынхаа зөгнөсөөр та нарт төгсгөл ирэх байх аа л гэж би хааяа таадаг юм. Та нар марксаа бол бас аягүй сайн мэджугаа.

За хэдүүлээ Улаанбаатарын гудмаар алхах уу, хоолой чинь хорсоод үнэн хэцүү байгаа биз. Одоо манай ард түмэн цэвэр агаарын бурхан бүтээх хэрэгтэй. Тэгээд одоо сайн л тахиулах нь дээр байх дөө. Хоолны газарт нь ороод таваг хоол идвэл хэдийд ч хордож үхэж мэднэ, дэлгүүрээс аяга сүү аваад уувал тэр юу ч байж мэднэ,  за тэгээд л бараан зах руугаа очих уу хэдүүлээ. Та ч бараг бараан зах гэж юу байдгийг мэдэхгүй биз дээ, тэнд чинь "нохойн орон" байдий ш дээ, та нэг хүнээс сураглаж байгаад очоорой.

За ингээд алтны уурхайнууд дэлбэ цэцэглэж мал нь бэлчээргүй усгүй болохын цагт  хоолтой болгож өгөөч гэж бурхан багшаас гуйна, юуны чинь Баян Намсрай тахиулах. Монголчууд шинээр хоол ундны бурхан бодож олох гэж нилээд юм болох биз. Та ч юм үзээгүй, залхуу гэж ирээд л олныг шуугиулсан бичлэгээ бичээд л, нэр хоч өгөх л байх.

Гэхдээ  хүмүүсийн хүслээр дамжиж тэр хүмүүс юугаар их дутагдаж байгааг мэдэрч болдог гэжээлээ ш д уг нь. Гэхдээ хувийн сонирхол, хувийн хүслийг дарж сурсан сурталтай нийгэмд өссөн танай үеийнхэн хувь хүн хүслээ биелүүлэх бололцоогоор бүрэн хангагдажж, улмаар нэгэн хүсэл нь биелсэн хувь хүн дараагийн түвшиний хүсэлээ бодох боломжийг олгох юмсан гэсэн ийм нэгэн  хүний хүслийн "ТҮВШИН"-г нь нэг шатаар ч болсон ахиулах юмсан гэж даанч танай үеийнхэн бодохгүй л дээ бодохгүй, би мэдэж байна.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)