ДАМДАА : Нэрийг нь өгч чаддаггүй ээ

Нэрийг нь өгч чаддаггүй ээ

За байз цаашаагаа нэг их солиорох гэтэл гэв гэнэт энэ мухар сүжиг гэдэг ойлголт нэг л тодорхойгүй санагдаад явчихлаа.

Өөрөөр хэлбэл хүн хүний хувьд мухар сүжиг гэдэг тодорхойлолт өөр өөр байх юм шиг. Өөр дээрээ жишээ авья, миний л хувьд гэхэд жишээ нь, ертөнцийг бүтээгдсэн гэж үздэг Христосын шашин, Исламын шашингууд бүгд тэр чигтээ мухар сүсэг шиг санагддаг. Яаж ч бодсон хүнийг, оюун ухааныг бүтээнэ гэж миний л ухаан санаанд багтахгүй л байгаа юм даа. Гэтэл дэлхийн 6 тэрбум хүмүүсийн бараг дал наян хувь хүмүүсийн хувьд Христын шашин, лалын шашин шиг үнэн зүйл үгүй л байгаа шүү дээ. Хэнийх нь зөв бэ? гэж асууж бид таарах уу?

Үгүй тэгээд Исүс чинь зүгээр л еврэй үндэстэн хүмүүн шүү дээ, төрөөд 2009 жил болж байхад чинь хүн биш бурхан гээд л цаагуур чинь зүтгээд байдаг биз дээ. Энэ японууд байна, шинэ жилийн анхныхаа өдрөөр аймаар урт гоймон иднэ. Тэгэхээр урт насална гэж итгэж байгаа. Манайхан бол шинэ жилээрээ зүгээ гаргаад давхичихна, хэ хэ хэ. Христүүд бол оймсоо тосоод Сантагаасаа бэлэг авчихна. Айл болгон хүн бүр л ингэж байх шиг байна. Үүнийг бид одоо тэгээд юу гэж ойлгох вэ, нийгмээрээ, үгүй ээ дэлхий даяараа хавтгайран мухар сүсэгт автаж байна гэж үзэж болох уу?

Гэхдээ хамгийн гол нь үгүй ингээд гэм зэмгүй зүв зүгээр монгол бол шиний нэгний өглөө мөрөө гаргаад, эсвэл христ бол Кристмасынхаа өглөө Сантагаас бэлэгээ хүлээн аваад, харин япон бол учиргүй урт гоймон шиний нэгний өглөөгөө идэхэд юу нь болохгүй болчихоод байгаа юм бол?

 За тэгээд л сүм хийдэд очоод л баахан ном уншуулна, манайхан. Үгүй одоо тэгээд яах вэ дээ. Ингээд байна аа гээд бид бараг бүх хуврагаа буудаж хаяад, бүх сүм хийдээ шатааж хаясан гашуун түүх бий юм шүү. 1990-д оноос хойш хэдхэн жилийн дотор л энэ сүүлийн үеийн лам нар бүх монголчуудыг дахиад л ийм болгочихлоо гэж үзэж болохгүй шүү дээ. Энэ чинь зүгээр л сүсэглэж байгаа хүмүүсийн оюун санаанд байгаа итгэл юм биш үү.

Баабар бол Манжийн үед түвдүүд монголчуудад зааж өгсөн л гээд байх шиг байгаа юм. Сүсгийг шашинтайгаа хувь хүн заалгадаг бол сайхан л байна.

Манай монгол улс чинь 21 оноос эхлээд, за их аллага эхэлсэн 37 оноос тоолбол 91 он хүртэл 54 жил шашингүйн үзлээр явсан ард түмэн шүү дээ. Босоо бичигээ булшлаад авсан ард түмэн түвд номын үг үсгийг алдалгүй цээжлээд, яг таг ойлгоод шашиныг нам дарж явсан үед шашинаа хадгалаад явсан гэж би бодохгүй л байна. Тэгээд гол нь 37 мянган лам хувраг бурханы оронд очсон гэхээр чинь 500 мянган хүн амтай байсан монгол түмэнд хангалттай ТАСРАЛТ үүссэн орой зай.

Тийм болохоор зүгээр л энэ бол түүхийн улбаа биш харин ядуурал гэдэг өвчиний халуурал, яахаа мэдэхээ ард түмний халуундаа дэмийрч байгаа дэмийрэл ч байж мэднэ.

Гэхдээ л үхсэн, даллага авхуулж, хийморийн сан тавиулахад яадаг юм? хэ хэ хэ. Би лав Билл Гейтс шиг баян болсон ч хийморийн сан тавиулж, цагаан ногоон дарь эхээ айлтгуулж, зул хүжээ Бурхан тахилдаа өргөнө өө хө. Яамай л байна. Бид чинь бүр сүүлдээ одоо мухар сүсэггүй хүмүүс болох гээд хэн нэгнийхээ хойтохыг ч даатгаж ном айлтгуулахгүй, ажил явдалд нь ч лам багшаа урьж залахгүй хүн сүрэгнүүд болчих вий дээ.

Үүнийг далимдуулж сүм хийд ингэж худлаа үндэслэлгүй баяжаад байна л гэх гээд байх шиг байгаа юм. Арай ч дээ. Хаа газрын сүм хийдүүд бол баян л байдаг юм билээ. Дэлхий дээр одоо хамгийн баян сүм хийдүүд чинь одоо Христийн сүм хийдүүд шүү дээ, за энэ японы лам нар байна, аймаар баян л юм билээ. Хэн тэд нарыг санхүүжүүлж байна? мэдээж сүсэгтэнгүүд л байж таараа . Монголчууд тэнэг мухар сүсгэнд автсандаа лам нарт мөнгөө бариад байдаг юм байж, тэгвэл христийн сүм хийдүүдэд энэ гадны “ухаантай” хүмүүс яах гэж мөнгөө бариад байгаа юм бол. “Тэнгэр дээр” байгаа ГООД-д л мөнгө явууламгүй л юм.

Тэгж ярьвал Монголд лам нар харагтлаа баяжсан уу, улсын их хурлын гишүүд хагартлаа баяжсан уу, та өөрөө нэг бодоод үзээрэй.

 За тэгээд ер нь бол хүн төрөлхтөн энэ дэлхий дээр хамгийн ухаантан нь тийм учраас хамгийн их мэдлэг хуримтлуулсан “амьтан”. Гэхдээ хамгийн шударга бус нь хүн төрөлхтөнийг дан мэдэхгүй асуудал нь “даажигнаж” байдаг ч юм шиг.

Хэн эсвэл юу тэгж “даажигнаад” байна вэ? гэдэг асуултанд шашин бүр өөр өөрийнхөөрөө хариулаад байх шиг.

 За би нэг жишээ авья. Алдарт физикч Альберт Энштэйн үхэхдээ жирийн нэг цаг засварчин байх минь яав даа гэж харуусч үхсэн гэнэ лээ. Яасан гээч, цөмийн урвалийн онолын гаргалгааг мань хүн хийчихсэн болохоор хүний махан идэштэй А.Гитлер 2-р дайныг эхлүүлэн хүй олноор нь хомроголон устгаж байх үед эрдэмтэн Энштейн өөрийн нээлтээсээ “үхэтлээ айсан” байгаа юм. Энэ муу алуурчин одоо өнөө цөмийн урвалын томьёог минь ашиглаад атомын бөмбөг хийгээд дэлхий дээр хаячих вий гэж.

Ингэж айхдаа америкийн ерөнхийлөгч Рузвельтэд хэрхэн ингэж цөмийн зэвсэг хийж атомын энергийг ашиглан хүн төрөлхтөнийг нурааж сөнөөж болох талаар, бас германы физикчид энэ чиглэлийг сонирхоод байгаа талаар өөрийн сэжиг таавраа бичиж Гитлерээс өрсөж энэ асуудалд санхүүжилт хийхгүй бол энэ 2-р дайны хувь заяа яаж ч өрнөж мэднэ гэх ухааны юм л бичсэн шиг байгаа юм. (Яахав энэ захиаг яг Энштейнийг өөрийг нь гардан бичээгүй, хамтран бичсэн хүн нь хамаг захиаг нь бичиж өгсөн гэж мэгж хүмүүс ярьдаг л даа. Эндээс тэр захиануудыг нь та өөрийн биеэр уншиж болно. http://hypertextbook.com/eworld/einstein.shtml#first)

За ингээд америкчууд анх энэ салбарт мөнгө хаясан байгаа юм, устөрөгчийн 2 бөмбөг үйлдвэрлээд авсан. Японууд “онгироод” салахгүй байхаар нь Гитлерийг дарах зориулалтаар хийгдсэн өнөөх бөмбөг Хирошима-д унасан, бас дахиад Нагасакад хэд хоногийн дараа унасан.

За гэтэл өнөө айхтар Энштейний нээсэн цөмийн физик чинь Гитлерийн хувьд яг үнэндээ бол зүгээр л нэг муу “еврейн” физик байсан байгаа юм. Хүн гэдэг чинь тэгэхээр яг тийм гэж таахын аргагүй аймаар хэцүү амьтан байгаа биз.

 Тийм лаг толгойтой, өөрийгөө “Ньютоны” мөрөн дээр сууж байгаа юм чинь холыг харалгүй яахав гэж тодорхойлж байсан бас л мэдээж Нобелийн шагнал гардан авсан тэр гайхамшигтай эрдэмтэн хүн Гитлер гэдэг хүний зан авирыг шаааал буруу ойлгон бодит биш үйлдэл хийсэн байна гээд бодохоор, бусад хүмүүс юу болох вэ?

 Ингээд эцсийн дүндээ яасан гэхээр нарийн ярьвал хүн төрөлхтөнд бие биеэ хүй олноор хөнөөх гэдэг зэвсэг бэлдээд өгсөн болж хувирч байгаа болохоор магадгүй тэр их эрдэмтэн тэгж өөртөө гутарсан байж мэднэ. За за хэр их гутарч байсныг би юугаа мэдэх үү, юутай ч Японы ард түмэнд учруулсан гарз хохиролын бүх буруутан нь би гэж лав хэлж байсан юм билээ.

Гэхдээ мэдээж энэ бол шинжлэх ухааны нээлт хийсэндээ уучилалт юу гэж гуйхав дээ тиймээ, тийм муухай зэвсэг Гитлер хийх гээд байна шүү гэж адгаж гүйж америкийг шавдуулсандаа л уучилалт гуйгаа биз л гэж би тааж байгаа. Гэхдээ л бас аймаар тиймээ, насаараа судалсан эрдэм ухаан нь хүнийг алахад хэрэглэгдэж байгааг харахаар дундаж хүн бол сэтгэлийн их л тамд унах байх даа, тийм ээ.

Энэ жишээ мухар сүсэгт ямар хамаатай юм гэж та бодож байна уу? За тэгвэл би хариулая. Хүн төрөлхтөний “нэг номер”-ын ухаантангууд л ингэж “алдаж” бодож байгаа юм чинь эгэл жирийн мань мэт хэзээд ингэж амьдралын өмнө мөхөс, хүчгүй гэдэгээ мэдрэх үе заавал ирнэ л гэх гээд байна л даа. Та бид яаж ч хамаг мундагаараа сэтгээд сэтгээд дан алдаатай шийдвэр гаргана. Тэр болгонд та бидний хүсээгүй үр дүн биднийг элэглэнэ. Тэр үед оюун ухаант амьтаны нэг онцлог бол итгэл үнэмшил рүүгээ сая өнгийдөг. Миний л хувьд алдахаасаа өмнө сайн залбираад байвал алдахдаа ч гайгүй алдаж мэдэх юм билүү л гэж горьддог юм, мухар сүсэг гэдэгээ ч би мэддэгийн.

Хүн ямар асуудал дээр итгэл рүүгээ өнгийж байна гэдгээс тухайн нийгмийн хөгжлийн түвшинг харж бас болох гээд байгаа юм. Хэдий чинээ материаллаг юмыг гартаа оруулж авахын тулд эцсийн итгэл рүүгээ өнгийнө төдийчинээ тэр нийгэмд тэр хэрэгцээ хангагдаагүй байна гэдгийн л илэрхийлэл болохоос тэр итгэл рүүгээ хандаж байгаа хүнд би БУРУУГ өгмөөргүй байна. Нийгэм нь баяжаад, хүмүүс нь амьдралдаа сэтгэл ханаад ирэхээр цаадуул чинь аяндаа сүсэглэх залбирах утга агуулга нь арай өөр болоод ирнэ дээ ирнэ харж л байгаарай.

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

сүүлийн үед лаг лаг юм бичдэг болчжээ Баавар гуайн тухай бичсэн бичлэг тань залуу цэг комын мэдээн дээр гараад л даанч өөр блогспотын хүн хуулж тавицан байсан л даа гэхдээ тэр хүн бас хаанаас авснаа бичцэн байсан сүүлдээ бүр гарчиг өгч чадахаа байсан байнашд

PhD (зочин)

Sain uu, Ta PhD geed bidnii blog ruu bainga ordogt tani bayarlaj baina. Tanii khuselteer khar ongotei ariin devsger fonoo yaj zasakh argaa sain meddeggui ee. Tanii tuslamj, zovlogoo kheregtei bolood bainaa. Blogniikhoo ter zagvariig ug ni oorchlomoorgui baigaa yum aa. Bayarlalaa.

AntiDotE (зочин)

яасан их эргэж буцаж байх юм.

reDDDD (зочин)

gehdee l minii bodloor hund muhar suseg gj bh heregteim shig bgaamaa yagaad geheer huniig adguusan chanar luu ni bish hun chanar lu ni iluu iheer hotoldog geh uu dee hervee hund suseg bishrel gj ugui bsan bol Gitleruud l boloh bsan biz magadgui Gitler ch suseg bishreltei bsan bh teguul suseg bishrelgui bsan bol Gitlerees doloon dor amirad bolj huvirahgui yu minii bodloor huniig susig bihsreltei l blgah heregtei uram zorig zorilgo ntr geed yum yumiig ni bodoj ujhed

Дамдаа (зочин)

үнээн үнэн, сүсэг бишрэлгүй бол тэр хүн биш адгуус л байх байх. Сүсэгтэй байхад буруу зүйл огт үгүй гэж би Баабартай маргаж байгаа юм хэ хэ хэ. Гол нь сүсэг л бол сүсэгбишрэл, тэрэнд буруу зөв, сайхан муухай, хоцрогдсон бүдүүлэг гэсэн элдэв марксист тайлбар хэрэггүй л гэх гээд байгаа юм.

billy (зочин)

Мухар сүсэг гэдэг чинь жас өдрөө гэрээсээ гарч чадахгүй, намрын дунд сарын шинийн 17-нд л хуримаа хийж, зурхайчаас асууж, үзмэрчид харуулж, ламаар засал хийлгэж, бөөгөөр хараал хийлгэж, фенг шүгээр гэрээ дүүргэж, бясалгалд явж, хагас сайнд үхэж болохгүй, 2 дахь 6 дахьд гадагш юм гаргаж болохгүй харамладаг, элс цацаж, ганданд ном уншуулдаг, овоо шүтэж, лус тахидаг, ханш нээдэг, юунаас ч хамаагүй адис авдаг, буян хийвэл нүгэл нь хоргодно гэж итгэдэг хүмүүсийн мухар сүсэг. МУХАР сүсэг хүнийг мухардалд л оруулна даа. Харин цорын ганц үнэн БУРХАНД итгэсэн хүн л жинхэнэ сүсэгтэн мөн.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)