ДАМДАА : Мухар юу ба хөгжил

Мухар юу ба хөгжил

...Гэхдээ энэ нэгэн ийм нэгэн та бидний “хар хайрцагны” битүү мөрөөдлүүд хүний нийгмийг хааш нь залдаг вэ гэдэг асуудлаа дараа бичие.

Гэж бид уг нь зогссон тийм үү. Дамдаа нь Балентин залентин гэж мэдэхгүй ээ,  тийм болохоор уучилаарай, тийм өдрөөр ийм юм чалчаад байгаа бол.

Энэ бол миний хувьд аягүй чухал асуудал байгаа юм. Угаасаа үүнийг ярьчихаад энэ асуудлыг дуусгая. Хүнд ч түвэгтэй, өөрт ч түвэгтэй байх шиг байна. Өнөө Санаа Энжээ хоёр минь ч яав. Арай л ... юм болж байна.

За тэгээд үндсэн асуудалдаа орох юм болбол:

Юу гэхээр энэ их нарийн асуудал юм аа. Бас нарийсаад нэг бичлэг ч нэмэгдэж магадгүй, гэхдээ л би үүнийг заавал ярих ёстой гэж бодоод байгаа нөхөр л дөө гэж. Хэ хэ хэ, хүн нээрээ үнэн дүрдээ итгэчих юм аа тиймээ.

Тэгэхээр байна аа, энэ хүн сүргийн энэ нэг битүү мөрөөдлүүд хүний нийгмийг хаашаа залах вэ гэдэг асуудлын хувьд миний л хувьд энэ мөрөөдлийн өөрийнх нь шинж чанар, утга агуулгаас их хамаараад байх шиг. Юу гэдгийн, жишээ нь Америк гэдэг аймшигт хар мангасыг дарчихаад л хэдүүлээ Аллах тэнгэртээ яваад очиё гээд байнга “хэв журмын зөрчил” гаргаад байгаа энэ исламын радикалуудыг аваад үзэе. 

За юутай ч Пакистанд Беназир Бхутто лав алууллаа, тэдэнд. Тэр бүсгүйн хувьд бид зүгээр л модерэйт, буюу исламын аядуу урсгалын баримтлаад аятайхан шиг АМЬДАРЧ байгаад үхэх цагаа болохоор “үхмээр” байна аа гээд байсан хүн юм билээ, гээд яав, энэ үзэл суртлынхаа төлөө аав ахан дүүсээр, сүүлдээ өөрөө алуулж байгаа ийм л нэгэн гэр бүл байна лээ ш д зайлуул.

За тэр өнөө олон улсын алуурчин Осама бин Ладен байна. Аймаар олон эхнэртэй, гэхдээ хамгийн онцлог нь бас л орчин үеийн аргаар үйлдвэрлэгдсэн л бол хүүхдийн угжийг хүртэл хүүхдүүдийнхээ аманд хийлгэдэггүй, нүүр амаа боож хаагаагүй бүсгүй хүнийг бол нэг нүдээрээ хардаггүй ийм хүн гэж түүний бүлд нь эхнэр болж очиж байсан нэгэн голланд билүү дээ бүсгүйн ярилцлагыг би Ньюсвийкээс уншиж байлаа. Амьдрал ярих гэхээр аллах дээрээ очих гээд байдаг, хөгжил гэхээр нураах гэж яриад байдаг ийм хэдэн нөхдүүдтэй болчуул та бидэнд энэ “мухар сүжиг” гуай чинь үнэн заналхийлэл гээч нь тэр болно.  

За бас Непаль байна. Ийм этгээдүүд нь одоо бүр засгийн эрхийг авсан гэнэ ээ. Гэрэл чийдэн юу байдгийг нь таслаад дэлбэлээд хаясан гэнэ. Нээлттэй байна гэдэг бол тэдний хувьд гол дайсан нь л даа тийм болхоор, нээт, ТВ, бүгдийг нь үзэх боломжгүй болгохын тулд хүн ардынхаа тогийг нь тасалж, цахилгаан станцуудыг нь дэлбэлж хаядаг. Одоо бодвол бас л тэнгэр бурханы нэг л юманд нь гэрэл чийдэн харшилдаг л гэж тайлбар хэлдэг биз, хүн арддаа гэж таав.

Лалын шашин гэснээс, Баабар гуай чинь одоо явж явж биднийг бараг лалын шашинтай улс орон болгох нь ээ. Одоогийн энэ байгаа лам нар нь бүгд ХУУРАМЧ лам нар гэнэ, битий тоо, алгасаад хая л гэнэ. Арай ч бууд гэсэнгүй, гэхдээ буудуулах үйлийн үрээ тариад байгаа гэжугаа. Лам нар гэж байхгүй тэгээд хүн бүр дор дороо Бурхан багштай ЯРИА хийгээд явбал тэр чинь лалын шашинтай агаар нэг болно л доо. Лалын шашинтай хүмүүст чинь ер бурханы дүр зураг хөрөг, лам багш энэ тэр байхгүй л юм билээ. Нэг мөргөлийн газартай түүндээ бөөндөө цугларч байгаад л мөргөлөө хийгээд л явдаг. Нэгэнт биднийх шиг сүм хийд биш болохоор хаана л бол хаана мөргөлөө хийж болдог ийм өвөрмөц шашин л юм билээ харж байхад.

Эсвэл бүр эсрэгээр “монгол маягийн ислам” маягийн ингээд нэг дашцэрэн, аргогийн армид идэгдээд л явах нь л дээ.

Үүн дээр нэг тайлбар хийхэд,  энэ даяар монгол гуай нар чинь бас одоо яг яах гээд байна аа. Монголыг хайрлах хайрынх нь хирээр л хятад хүний цус урсах ёстой л гээд байх шиг байгаа юм.  Энэ чинь хүртэл мухар сүжиг гэдэгтэй та надтай санал нийлээрэй. Та ийм мухар сүжгийг далдуураа хөхүүлэн дэмжээд байвал, ирээдүйд тун удахгүй ирж мэдэх монголд үйлдвэрлээд хятадын зах зээл руу зөөх бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэсэн галт тэрэг дээрэмдэгдээд, ийм бизнес эрхлэгчид чинь нөгөө ертөнцөд очоод унаж мэдэх вий дээ. Тэгээд л тэдний тайлбарыг сонсохоор өмхий хужаа нарыг алж хядахынхаа оронд арьс ширээрээ гутал гувцас хийж өгч хангалаа гээд л тэээээээс хөндлөн юм яриад л дахиж та нар гятадуудад гутал цүнх, одоо юу байдаг юм зараад үзээрэй гээд л заналхийлээд унаж мэдэх л байх шүү. Та бид энэ мухар сүсэгээ үнэхээр “урлагтай” залахгүй бол өөдөөс чинь гал болон дүрэлзэж ч мэдэх л эд.

Гэхдээ энэ мухар сүсэг чинь өөрөө аягүй хэцүү эд шүү дээ. Тэр лалын радикалуудад хэрэв та бид аятайхан амьдараа, ингэж үхэх гээд яах уу гээд л ятгах гэвэл тэдний хувьд бид чинь бүүүүүр байж боломгүй мухар сүсэгтэнгүүд болж харагдана шүү дээ. Үнэхээр итгэл үнэмшилээ ойлгож, “зөв” зална гэдэг бол та биднээс ухаан, ур чадвар шаардана аа хүмүүсээ. 

За одоо манай нийгмийн энэ сүсэглэлийн асуудлаа авч үзэе. Мөн чанар нь бол бүгд аж амьдралынх шиг байгаа юм. Юутай ч үхэж хатаад, тэсэлж дэлбэлэх эрч хүчээ манайхан авнаа гэж холоо хэвтэнэ. Баяжих гээд байгаа нь баяжаасай, гадаад явж ном эрдэм сурах гээд байгаа нь сураасай, өвдөөд байгаа нь эдгээсэй, хэрэлдээд байгаа нь эвлэрээсэй, сайн эрд гармаар байгаа нь гараасай, дарга болмоор байгаа нь болоосой, үр хүүхэд хүсэж байгаа нь олдоосой гээд бүүр нэг дэмжээд өмнөөс нь залбирмаар. 

Нийгэмийн авралаа бодвол (ашиг тусаа ч байж магадгүй), мянган мянган жилээр итгэл үнэмшлийн цогц нь бүрэлдэн тогтсон, боть ботоор үзэж судлах номтой, сүүлийн үед шинжлэх ухаанчдын анхаарлыг МАШ ихээр татаж эхэлж байгаа та бидний энэ бурханы шашинаа бид харин ч эсрэгээр тордож усламаар санагддаг. Үйлийн үр, буян нүгэл энэ тэр гэсэн ойлголтыг та бид чинь одоо цэгцтэй судалсан хүмүүс билүү? Тэгж байж энэ нийгэм сүсэг гуайг өөрийг нь таньж мэдэг, ухаараг, ойлгог, бас цэгцрэг гээд л үү.

Хамгийн гол нь  энэ сүсэг гуай чинь  лам нараас хүмүүсийн сэтгэл рүү “халдварлахгүй” байгаа болохоор лам нарыг хичнээн “АЛГА” болгож хаяад тэр сүсэг хаашаа ч юм хуйларан давхина. Би бодохдоо, сүсэг гэдэг өөрөө хүн байгаа цагт хэзээ ямагт орших л болно. Миний л ажиглалтаар та бид хэдий чинээ бурханы шашиныг огоорно төдийчинээ та бидний оюун санааны тэр сүсэгний орон зайг энэ нэг мэргэн түргэн хар хүмүүс л эзлээд байх шиг байгаа юм даа.

Юутай ч, манай өнөөгийн монголчуудын мухар сүжиг нь гэнэ үү, итгэл үнэмшилийн энэ хүрээнд ямарч эдийн засгийн бодлого, зах зээлийг хөгжүүлэх, ард түмний аж амьдралыг сайжруулах гэсэн ямарч цогц бодлого саадгүй хэрэгжих бүрэн нөхцөл бололцоотой гэж би үзээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, шиний нэгний өглөө зам мөрөө гаргаж л байг, сүмд очоод таван төгрөгөөр ном хуруулж л байг, яг түүнтэй нь хамт монгол улс өөдөлж дэвшиж болно оо хө.

Яахав эдийн засгийн хөгжил дэвшилд саадгүй л бол мухар сүсэг тэгвэл болоо гэж үзэж болох уу гэдэг асуудлын хувьд бол арай өөр хариулт гарна л даа. Тэр бол нийгмийн сэтгэлзүйчидийн асуудал.

Ухаан нь, та хичнээн материаллаг баялагийг хурааж, элбэг хангалуун байсан ч айж нэрвэгдэж, сэтгэлийн зовлонд унасан амьдралыг туулж болно л доо. Энэ уг нь одоо социологч, сэтгэлзүйчидийн асуудал юм л даа уг нь. Би тэр хүрээний хүн биш болохоор энэ асуудал дээр цогцтой тайлбар жаахан дутуу л өгөх байх л даа. Яахав өөрийн ойлголтоо таньтай хуваалцья. Өөрийн туршлага дээрээ үндэслээд.

За хө тэгэхээр миний ойлголтоор лав энэ нэг бидний яриад байгаа өнөө мухар юу,  хэцүү нэрт, байн байн хэлэх яшигтай юм, бол та бидний тархинд, та бидний итгэл үнэмшлийн систем өөрөө үүсгээд байна гэж би хардаад байгаа. Дээр оюутан байхдаа манай нэг найз охин намайг Есүс шүт гээд тэдний цугларалтанд аваачив аа, өөрөө бас шүтдэг гээд.

Үгүй яах уу, би тэр найз бүсгүйнхээ ахад нь жаахан санаатай байсан болохоор бас яах уу дээ тэгэе тэгэе гээд л цугларалт дээр нь гүйгээд очисон. Далимд нь би одоо тэдний гэрт нь цуг сүмдээ явах гэсэн юм гээд л гүйгээд очих нь л дээ, ахтай нь байн байн нүүр тулаад л хэ хэ хэ.

За тэгээд л  очлоо, хэдэн христүүд суучихсан нэг орчуулагчтай, за за бүтдэгийн бишээ бүтдэгийн биш, тэдний яриа миний л хувьд. Тэр чигтээ өнөө мухар юу. (Еэ бурхан минь, энэ чинь одоо миний л хувьд шүү дээ, би тэр шашныг өөрийг нь бол юу ч гээгүй байна, би энд зөвхөн өөрийнхөө оюуны ертөнцөө л тодорхойлж байгаа гэдгийг минь болгоогоорой. Мэдээж, христийн шашинтай хүмүүсийн хувьд бурханы шашин гэж бас л байж боломгүй "мухар сүсэг" л байгаа шүү дээ .

Гэсэн мөртлөө эгч маргааш нь зүүн хүрээнд очоод бузартсан үед ямар ном уншуулдаг вэ гэж асуужаагаад ном уншуулаад хаявал яах уу? Энэ чинь одоо бас л  яахын аргагүй л өнөө мухар юу бас байгааз, хэ хэ хэ.

Энэ одоо япончуудын шиний нэгэндээ урт гоймон иддэг байна. Пээ, энэ чинь одоо шиний нэгнийхээ өглөө усан гоймон үр хүүхэддээ идүүлээд суужийвал энэ чинь одоо үгүйрэн хоосорч өтөнд баригдахын цондон нь болно биз дээ, монгол хүний л хувьд бол, хэ хэ хэ. Ингээд бодохоор  яалт ч үгүй, та бидний энэ нэг итгэл үнэмшилийн систем мухар сүсэг гуайг төрүүлээд байгаа байж туйлын магадгүй юм шиг л гэж. Нэг үндэстэн, нэг бүлэг хүмүүсийн итгэл үнэмшлийн систем нь ижил бол тэд нарын хувьд мухар сүсэг нь ижил байхаар ч юм шиг.

Тэгэхээр ингээд та бидний үнэмшлээс үүсэж гараад байгаа энэ “битүү” итгэл үнэмшилдээ та бид хэрхэн ХАРИУ ҮЙЛДЭЛ үзүүлдэг вэ? Миний л ажихад хүмүүс янз янзаар хариу үйлдэл үзүүлээд байна гэж би хардаг.

Гэхдээ энэ бүр арай хэтэрлээ тиймээ. Дараа болохоос.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Арслантай авдар (зочин)

Даамкаа найз нь нэг юм хэлэх гэж байгаад болив. Юу гэдэгийг чи бараг мэдэж байгаа байлгүй дээ

Зочин (зочин)

Arai l hestuu yumaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)