ДАМДАА : За тэгээд л баахан жишээнүүд явах шив дээ.

За тэгээд л баахан жишээнүүд явах шив дээ.

..... Тэгэхээр ингээд та бидний үнэмшлээс үүсэж гараад байгаа энэ “битүү” итгэл үнэмшилдээ та бид хэрхэн ХАРИУ ҮЙЛДЭЛ үзүүлдэг вэ? Миний л ажихад хүмүүс янз янзаар хариу үйлдэл үзүүлээд байна гэж би хардаг.

Гэж бид зогссон тийм үү. Энэ бичлэгээрээ энэ асуудлыг завсарлая. За тэгээд үндсэн асуудалдаа орох юм болбол:

Ер нь бол та бидний яриад байгаа энэ нэг баталгаа нотолгоогүй итгэл үнэмшлүүддээ хүмүүс хэрхэн хариу үйлдэл үзүүлдэгээ би өөрийн мэддэг хүмүүс дээрээ жишээ авч ярих гэж байна. Нэр усыг нь дурьдана гэж бодож байна уу, горьдсоны гарз, хэ хэ хэ.

Гэхдээ л шинжлэх ухаан мянга баталж гаргаж тавьсан ч та тэр асуудлын баталгааг огт ойлгодоггүй мөртөө шууд авч ашигладаг бол тэр чинь ч нэгэн төрлийн таны оюуны орон зайд мухар сүсэгтэй чинь холилдоод л “нэг шургуулганд” тууж явна аа гэж би бодоод байгаа юм л даа. Тийм учраас л бид чинь одоо хүний нийгэм бүх үе бүртээ аль хэдийнээ нээгдсэн шинжлэх ухааны нээлт бүрийг тоть шиг давтан зааж өгөөд байгаа биз дээ. Тэр нийтийн боловсролоос хэрэв тухайн хувь хүн хоцрогдвол тэгээд л нэгэн мухар сүсэгтэн л төрж байгаа нь тэрээ гэж. За тэр яах уу.

Тэгэхээр хариу үйлдэл үзүүлэгчдийг би дотор нь ангилж байна л даа.

Энэ итгэл үнэмшилдээ “хэт” үнэнч радикалууд.

Та нар энд тэнд тэсэлж дэлбэлсэн юм монголд 7 сарын 1-ээс өөр сонсогдоогүй билээ, энэ нөхөр юу дэмийрээд байна гэж гайхаж байж магадгүй. Гэхдээ л хараа ингэдгийн.

Жишээ 1:

Миний нэг танил, хамт ажилладаг өрх толгойлсон эгч байсан юм. Өөрөө нөхрөөсөө салсан шалтгаанаа тайлбарласан юм бидэнд. Тэгсэн зайлуул бараг 40 гартлаа гэрлээгүй явж байгаад нэг сүрхий нөхөртэй суугаад нэг хүүхэдтэй болоод амьдарч байсан чинь нэг мэргэн авгай “нөхрөөсөө бушуухан салахгүй бол чи, эсвэл хүүхэд чинь мөдхөн үхнэ” гэж хэлсэн гэж байгаа юм. Тэгээд л яахав дээ, тэр эгчийн “бор гэр дэлбэрээ”.

Жишээ 2:

Манай хамаатаны нэг бүсгүй жирэмсэн болсон байгаа юм. Тэгсэн бөөгийн сахиуст хүүхэдээ үзүүлсэн чинь наад хүүхэд чинь гарахаараа “ээжийнхээ толгойг зажилаад залгина, бушуухан устга” гэсэн байгаа юм. Тэгээд л яахав дээ, нэгэн эрдэнэт хүмүүний амь нас “дэлбэрээ”.

Жишээ 3:

Энэ эгч бол бусдын “бор овоохойг дэлбэлдэг” эгч, манай хамаатны эгч. Нэг баян хүнийг эхнэрээс нь булааж авааж суучихсан. Тэгээд л байж байгаад л өнөө хуучин эхнэрээс ирсэн “хараалыг” нь хариулж буцааж байгаад л “сайхан” амьдраад байдаг гар. Нэгэн бодлын хүндийн хүнд гар, хорлон сүйтгэгч.

За өөр ч одоо юу билээ дээ хө, надад санагдаж байгаа өөр радикалууд алга шиг. Гэхдээ би энэ нөхдүүдийн талаар би нэг л нийтлэг юмыг олж хардаг юм. Юу гэхээр, “Болиоч дээ, арай хэтэрнэ ээ” гэж мэгээд олон юм ярих гэвэл битий буруу зөрүү яриад сахиус савдаг уурлуулчих мал минь гээд байдаг юм.

Үгүй яах уу, өөрсдийнхөө гэр, үр хүүхэдийг л юу яагаад байгаа нь тийм болохоос зайлуул нийгэмд хал балгүй л юм даа тийм ээ.

“Радикалууд”-ыг дэмжигч нар

Жишээ 1:

Сая дотны нэг найз хүүхэнтэйгээ уулзсан юм. Миний нилээд ойрын найз хүүхэн л дээ, би итгэл үнэмшилээ чөлөөтэй бурж болно гэсэн үг. Тэгсэн мань хүн нөхрөөсөө сална гэчихсэн сууж байна. За яаж байгаа нь тэр вэ гээд асуутал энэ зун хөдөө явж байгаад нэг айлд ортол тийм үздэг хүнтэй айлд орж гэнэ. Лав л лам биш, зурхайч биш гэнэ, нэг тийм лаг хүн. Тэгээд өөрийгөө үзүүлсэн чинь “нөхөр чинь аягүй муу хүн байна, чиний толгойг залгих гээд байгаа хүн байна, бушуухан сал” гэж хэлж гэнэ. Тэгээд бас хосуудын хооронд үл ойлголцлын асуудал байсан, тэр нь сэдрээд хамаг юмаа баадагнадаг дээрээ болчихоод сууж байхад нь би таарсан тийм нэгэн бүсгүй. Би ч чи “толгойгоо залгиулчаач” үхсэнд нь айсан юм л гээд хаясан, нээрээ тэгдэг ч юм уу гээд л үлдсэн.

Саллаа л гэж надад ярьсангүй, юу болсон юм бүү мэд. Гол нь тэднийх “дэлбэрэхэд” аягүй хайран айл л даа, аягүй хөөрхөн бор хүү, ханхар сайхан нөхөр гээд уул шиг эр, нээх гоё шинэ байр, тавилга, машин тэрэг нь ч гэсэн дээ, яа яа хүн ч бас л шуналтай гэж үнэн үнэн, надад бол дэлбэлээд хаяхад аягүй хайран л санагдаад байгаа юм.

Жишээ 2:

 Миний нэг холын хамаатан бүсгүй. Энэ нөхрийг би гайхаж гайхаж радикал гэдэг бүлэглэлд биш энэ бүлэглэлд орууллаа. Яасан гэхээр, нэг хүнтэй хэрэлдэж хаяад айхдаа мэргэн хүн үзүүлсэн чинь “тэр хүн машинд чинь хараал хийлгүүлж” гэж хэлж гэнэ. Тэгээд тэр машинаа эвдээд шатаагаад хаях юм байх гэтэл хүнд зараад хаяж байгаа юм даа, тэр танил бол ёстой хүн биш, хэ хэ хэ. Тэр авсан хүн нь хараалтай машин аваад үхчүүл, миний тэр танил санаатайгаар хүнийг үхүүлсэн “хорлон сүйтгэгч” мөн биз? Гэтэл тэр машиныг нь авсан хүн яасаныг нь би мэдээгүй тул ингээд л дэмжигчийн бүлэгт оруулахаас гэж бодоод л. Би л байсан бол тэр машиныг шатааж хаях байсан, хүнийг алах чинь муухай биз дээ.

Жишээ 3:

 За миний хамт ажилладаг нэг бүсгүй. Тэр чинь одоо бас л нилээд том эрдэмтэн нөхөр. Тэгсэн хашир оюутан байхдаа, хажууд суудаг найз охиндоо хорлогдоод. Нэг чихэр ид гээд л өгчихсөн чинь байхгүй тэр чихэр нь хортой чихэр, тэрнээс хойш тэр муу оюутан шалгалт өгөхөөр л онц аваад байдаг, манай бүсгүй болохоор л унаад салахаа байж гэнэ. Тэр чихэр бас л аймаар чихэр байгаа биз. Тэгээд тэр бүүр хаанахын билээ их том удган руу зуны амралт болов уу үгүй юу зорьж очиж байж хорыг нь гаргуулж байж нэг юм эргээд бүх хичээл дээрээ онц авдаг болсон гэж байгаа.

Жишээ 4:

 Миний бас нэг нилээд ойрын хамаатан, ажил дээрээ бас хүнтэй хэрэлдээд, тэгээд хийх хорлолоос нь айгаад ажлаасаа гараад хаясан. Дэлбэрсэн, тэсэрсэн юм байхгүй болохоор одоо тэгээд л яах вэ дээ, энэ ангилал руу л оруулахаас.

Аядуу дэмжигч нар

Жишээ 1: Хэ хэ хэ манай нэг хамаатаны эгч. Надад ганц захидаг юм нь, “Ээ дээ, ам хамараа хавчаад дуугай л явж үз, тэр юу яах ч юм билээ, дуугай л байж үз” гэж зайлуул надаас бүр нэг гуйдаг юм. Би ч одоо олон юм ярьдаггүй л дээ, хүүхэд мүүхэдээ авхуулаад хаяж байгаа тэр хамаатан дээр нь л зүүний үзүүр дээр тогтох эрдэнэт хүний амь энэ тэр гэж л эгчдээ юм хэлэх гэсэн юм. Тэрнээс би одоо хэндээ хаана аа юугаа ярих вэ дээ. Гэхдээ байгаа юмаа байхгүй болгож, эвдрээгүй юмаа нурааж, эвдлэн сүйдэлнэ ээ гэж хол оо хэвтэнэ миний муу хамаатан эгч.

Жишээ 2:

За тэгээд л энд тэндэхийн элдэв зан үйл оролцож гүйдэг хүмүүс байх шив дээ. Би ч оролцож гүйж явлаа. Тусална гэвэл “тусламж”-г нь хүлээгээд авчих санаатай. Юмыг яаж мэдэх вэ гээд.

Дундыг баримтлагч нар

Жишээ 1:

Миний нилээд сайн найз бүсгүй байна. “Ёсыг ёсолж чадахгүй бол ёр болдог юм аа ” гэж өөрийн таньдаг том хүн хэлсэн юм гэнэ лээ гэдэг юм. Амар хүн, бас дайчин бүсгүй. Мэдээж зам мөрөө гаргана, жилдээ ганц нэг удаа сүмд очиж ном хуруулж барих л байх. Ядаж хол гадаад явах болбол ганданд очоод ном уншуулчихдаг. Юун мэргэн хүн ярьж байснаа Гандан хийд хольж хутгаад байна аа гэж бодож байна уу? Сонин байгаа биз.

Жишээ 2:

За тэгээд л энгийн эгэл хар бор амьдралаараа амьдраад явж байгаа мань мэтийн хүмүүс л орох байх.

Үл тоомсорлогч нар

Жишээ1:

За ер нь миний уулзаж ярьж байсан бараг бүх л лам нар шив дээ. Нэг их олон хүнтэй ч уулзагүй л дээ гэхдээ. Нэг их нүүрэн дээр баян болгож өгөх ном, ажил үйлсийг саадгүй бүтээх ном уншиж өгөөд л байдаг мөртөө, яг тогтоод ярихаар бид нар айлд ном унших гэж очоод бие биетэйгээ тааралдвал биенээсээ ичиж үхэх гэж байгаа юм чинь гээд яриж байхыг нь ганц хоёр ламаас хоёр чихээрээ сонслоо хө. Тэр уншиж байгаа ном нь шааал өөр зүйлийг судалдаг өөр ухааны ном байдаг гэж. Тэгээд яагаад тэр хүмүүст үгүй гэдэггүй юм гэхээр үгүй тэгээд хэцүү “Та минь л номоо уншиж өг, аварч хайрла” гээд шалаад суухаар чинь хэцүү шүү дээ гэж байсан. Одоо миний нэг танил лам бол огт тийм гуйлганд очихоо байсан гэсэн.

Жишээ 2:

Манай эмээ ээж бас нэг тиймэрхүү хүн байсан юм. Бурханы номыг бол асар шүтнэ, мэдээж залбирна. Гэхдээ л 1900-д онд төрсөн, тэгэхээр мэдээж малчин л явсан, бичиг үсэг одоо бол бараг мэдэхгүй л байсан байлгүй зайлуул. Их маань уншаад л, бурхан номондоо залбирч байдаг байсан болохоор би эмээ ээжийгээ одоо их л “мухар сүсэгтэй” хүн л гэж бодож явлаа. Гэтэл юу вэ, хэ хэ хэ, хамаагүй ээ хамаагүй огт хамаагүй. Зун эмээ ээжтэйгээ хөдөө гарахад хав харанхуй шөнөөр үнс асга гээд л явуулчина. Хүүхдүүд нь “ээжээ хүн надад хараал хийж” гэж хэлэхэд “мөөн” л гэж хариулж байсан “хүнд гарын” ээж гээд л үү.

Үгүй тэгээд манай ээжийн дүү нь гэж байнга л элдэв “юманд” өртөж явдаг нэг эгч байдаг юм. Тэрэнд л элдвийн нөлөө ирээд байдаг болохоос дэргэд нь хамт амьдраад явсан манай эмээ ээжид юу ч халдаж тохиолддоггүй л байсан юм даа. Тэр бага охиныг нь хараад байхаар бурханы залбирал, “мухар сүжиг” хоёрыг зарим оюун ухаант хүн сайн ялгадаггүй юм байна, тэгээд бүр “төөрөөд” аль учираа олохоо байдаг ч юм шиг. Гэхдээ энэ гаргалгаа бол туйлын харьцангуй гэдэгээ би бүрэн хүлээн зөвшөөрнө өө зөвшөөрнө.Эмээ ээжийгээ хараад байхад яалтач үгүй та бидний энэ шашин, “мухар сүсэг” 2 чинь газар тэнгэр шиг ялгаатай эд юм даа л гэж би ойлгож авсан юм.

"Үр хүүхэд минь сайн сайхан, эрүүл энх яваасай. Бурхан минь өршөө" гэх залбирал буюу өөдрөг хүсэл, "Эр нөхрөөсөө салахгүй бол энэ толгой өнөө маргаашгүй мөрөн дээрээ байхгүй болох нь" гэсэн эцсийн мухар шийдэл 2-т газар тэнгэр шиг ялгаа байна аа гэж би хараад байгаа.

ХУ нийгэмд энэ 2-г яг ижил гэж та бидний тархийг эргэтэл нь мунхруулсан учраас та бид ингээд бүгдийг нь нэг ойлголтонд хамруулаад жонхууруулаад байх шиг байгаа юм.

Эрс эсэргүүцэгчид, эсрэг “радикалууд” гээд л үү

Шашин, мухар сүсгийг нэг хайрцаганд хийж байгаад хогийн сав руугаа хая гээд байгаа гарууд.

Жишээ 1:

Миний нэг нагац ах байсан юм зайлуул, одоо бурхан болчихсон. Энэ амьдралаас өөр элдэв илүү дутуу юм гэж нэг ч байхгүй. Тийм учир үүнтэй холбоотой бүх юм тэр хүний хувьд байж боломгүй мунхаглал байж дээ хөөрхий. Маань унших, дээж өргөх, залбирах, за тэгээд л мэргэн түргэн хүн бол ярилт байхгүй. Гэртээ эхнэрээ зул ч өргүүлдэггүй, гараад нэг дээж ч өргүүлдэггүй хүн байсан гэж байгаа юм. Зайлуул, жинхэнэ хуучин нийгэмд шашигүйн хүмүүжлээр хүмүүжсэн хүн. Гэхдээ тэр хүн бурхан болохынхоо өмнө өвдөж зовж байх тэр үедээ “за би ч өдөрөө олоод ойчвол л болох гээд байна” гээд байсан гэдгийг нь сонсоод би мэл гайхаж цэл хөхөрч байж билээ. Яалт ч үгүй оюун ухаант хүний салшгүй мөн чанарт энэ сүсэг гуай заавал ороод байдаг болтой юм.

Жишээ 2:

Баабар гуай. Би буруу ч ойлгосон байж магадгүй ээ гэдгийг 100% хүлээн зөвшөөрнө. Бурхан багш нь мухар сүсэг биш ч лам нар нь тэр чигтээ мухар сүсэг гээд байгаа юм. Тэгвэл Орой дээд очир гурван эрдэнэ нь Бурхан, Ном, Лам гурав гэдгийг юу гэж тайлбарлах  гээд байгааюм бүү мэд. Энэ лам нар ХУРАМЧ нь гээд байгаа л юм, бас л итгэхэд хэцүү тийм ээ. Хэдэн ламаас бурханы ямар номоор нь "шалгалт" авчаад хуурам жинхэнийг нь тодруулаад байгаа юм бол? Лам нар нь өөрсдөө ч бурханы номоо насаараа судлаад судлаад дуусашгүй гэж ярьдаг эд шүү дээ. Мухар сүсэгтэй мухар сүсгийн аргаар тэмцэх чинь аягүй хэцүү юм аа.

За тэгээд сүүлд нь хэлэхэд,  энэ ангилал бол зөвхөн миний л ангилал. Гол нь ангилал тус бүрд хамрагдах нөхдүүдэд энэ нэг “битүү” итгэл үнэмшил хүмүүсийн сэтгэлзүйд нь хэр нөлөөлж, хэр зэрэг амар тайван байлгаж байна вэ гэдэг бол сэтгэлзүчдийн асуудал. Бас энэ аягүй судалга шаардагдсан асуудал аа. Манай энэ радио ТВ-хэн юугаа хийгээл яваад байдаг юм бол. Энэ бол барьж аваад бүр бодит хүний амьдралаар жишээ хийгээд явбал үнэн олон үзэгч татаж олон хүнийг юм бодуулах сэдэв ээ, манайханд уг нь. Бид чинь энэ сүсэг гэдэг нөхөртэй чинь одоо л тогтон танилцах гэж байгаа ард түмэн шүү дээ, өмнө нь дан далдлагдчихаад хаана нь юу байгаа нь мэдэгдэж өгөхгүй явлаа гэж.

Шашин тэнцүү мухар сүсэг гэдэг томьёо чинь худлаа болчихоод байдаг, гэтэл та бидний энэ хандлага өөрчилөгдөхгүй бол энэ чинь одоо, хэцүү л санагдаад байна шүү.

За тэгээд ер нь бол:

Эх Болсон Зургаан Зүйл Хамаг Амьтаны Юу Санасан Есөн Хүсэл нь Сэтгэлчилэн Бүтэх Болтугай.

Эх Болсон Зургаан Зүйл Хамаг Амьтаныг Бурхан Өршөөг.

Эх Болсон Зургаан Зүйл Хамаг Амьтаны тусын тулд та бид бурханы хутгийг олох болтугай. 

гэсэн ерөөл хэлээд өндөрлөнө өө хө. 

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
My Notes (зочин)

Шашин=Мухар сүсэг гэдгийг би ч гэсэн хүлээн зөвшөөрөхгүй ээ. Би болон миний үеийнхэн бол шашингүй үзлээр хүмүүжсэн. Шашны мөн чанарыг би сүүлд саяхнаас бага зэрэг ойлгодог гадарладаг болоод байгаа. Э.Р.Мулдашевын номнуудыг уншсанаасаа хойш шашин бол хүнийг зөв хүн болгож хүмүүжүүлэх зорилготой шинжлэх ухаан юм байна гэж бодоод байгаа. Бурхан гэдэг бол ер нь хүний сэтгэлийн хүч юм байна гэж дүгнэсэн. Тэгэхээр өөртөө итгэлгүй, өөрөөр хэлбэл ямар ч сэтгэлийн хүчгүй хүмүүст лам бөө нараар дамжин ирж байгаа сэтгэлийн хүчийг мухар сүсэг гэх юм байна гэж дүгнээд байгаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)