ДАМДАА : За тэгээд л золгоод золгоод явчих уу даа.

За тэгээд л золгоод золгоод явчих уу даа.

За ингээд нийт бүх хүмүүстээ сар шиний мэндийг хүргэе. Айл их хэсэж алт мөнгө сайн цуглуулаарай. Би чинь одоо ер нь бас өөрийгөө их дээр гэж бодоод байсан чинь миний дээр Амарсайхан ах, ААгий, Зараа нар минь байгаа юм байна. Юуны түрүүнд тэр гуравтаа нэг нэг үнсүүлчий даа.

За тэгээд л доошоогоо "бацаанууд"-ыг үнсээд үнсээд л явчина даа, хэ хэ хэ.

Айл их хэсчихсэн алт мөнгөө ихтэй байгаа болтой юм, Дамдаатай бол баахан мөнгө бариад л золгох гээд оочерлоод байна. Үгүй мөнгө төгрөгөөр яах нь уу дээ яах нь уу, бүр санаа зовчихлоо байна.

За тэгээд дүү нарын А-с нь эхэлэх үү байх уу, за за өөрийнхөөрөө өгсөн хочноосоо л эхэлчие даа. За хамгийн түрүүнд, за за түрүүндсээд байх юм алга, оочерлоод зогсож байгаа хүмүүст түрүү мүрүү гэж юу байхав.

Хамгийн түрүүнд миний блог дээр саналаа өгч амжилт хүсэж байсан Шинэхэн бүсгүйгээ, мөдхөн л шинэ бэр болох гэж би таадаг хөөрхөн бүсгүйгээ амар мэндийг нь мэдээд нэг үнэрлэнэ ээ. Цаана нь Мөөжгөө бүсгүй зогсож байх шив. Үнэрлэчие.

За тэгээд л, галзуу гэсэн хочтой, цайлган бас ам түргэнтэй Гандирсаа, сээгсийг бараг мэдэхгүй байж заана гэж үзээд байдаг гэнэн хонгор Хикогоо, хайрын тэнгэр Навчаагаа, ам галзуу, "жижиг" гүзээтэй гэхдээ сайхан бүсгүй гэж би таадаг Иигийгээ, Иигийгийн уран бүтээлд мэргэжлийн шүүмж өгөгч Ягтиймээгээ, хэд хэдэн блоггерууд жинхэнэ мужик гэж тодорхойлдог Остормигоо, толгой сайтай Антидоте, Цукияма, ЖТулга нарыгаа, "галзуу бас ууртай" Гампыгаа Гампын амин чухал блогийн админ өнөө блоггер найзтай нь бас нэг нэг үнэрлэнэ ээ хө.

За тэгээд л байна дөө байна, лаг залуучууд Үлэмж Бороо хоёроо, бас хуульч Сандагаа, насан бага Маркетераа, үнэн үгт Эркардогоо, маш хөөрхөн хүүтэй Витаутаа , хэл ам нь гүйцэгдэхгүй "хэрүүлч" Хэнч байж магадгүйгээ, солонгос бүжинхэнгээ, бацаануудын бацаан Цоомоо, Эрка, Хэрлэн гураваа, үеийн байж мэдэх Майнотесээ ч үнэрлээд хаяна аа хэ хэ хэ.

Мөн сүүлийн үед шинээр танигдаад байна "Шинэ" Хүүгээ болон энд нэр дурьдагдаагүй бусад бүх блоггерууд, болон эрхэм хүндэт зочин уншигчидаа бас нэг нэг үнэрлээд үнэрлээд амар мэндийг нь мэдчихнэ ээ.

Нэр дурьдагдаагүй бол Дамдаа мэдэхгүйдээ биш банш буузаа гал дээр тавих гэж яарсных гэж ойлгож байгаа биз дээ. Гэр дүүрэн хүмүүс, бушуухан аяга цай хийж өгчихөөд сайхан айраг аягалж өгөөд буузаа тавихгүй бол . Манайх энэ зун намар оройн хөхүүрийн айраг жоорлосон, айраг гэж чихэр шүү хүмүүсээ. За дээшээ суу, идээ битүүлэг ид. Бууз болтол хэдүүлээ айраг уухуу, пиво уух уу? Вино уух уу? Виски уух нь хэлээрэй. Цагаан уух нь бас хэлээрэй.

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
Гандирс (зочин)

Сар шинийн мэнд Архи ууя хэхэхэ

chimeg (зочин)

za ahtaigaa zolgonoo kkkk.oo bas gandirs egchteigee zolgii shuu

3apaa (зочин)

Виски плийс!

ҮЛЭМЖ (зочин)

За сар шинийн мэнд шүү Пяав ууя даа

Арслантай авдар (зочин)

Айраг чихэртэй юм бол цагаан нь дээрээ хө

Зочин (зочин)

Bugd l baij baih yumaa.Tsagaan sar temdegledeggui ulsuuduu?

GoYoL (зочин)

Бүгдэнд нь сар шинийн мэнд дэвшүүлье. Сайхан баярлацгаагаарай.

Tsuki-Yama (зочин)

Амар байна уу ? Сар шинэдээ сайхан шинэлжийнэ үү? За даа ундаа ууя доо!!! :)

hiko (зочин)

амар сайн байна уу? та сайхан шинэлж байна уу? ундаагаа л уядөөө

yanzagkhan (зочин)

Damdaa egch togsgold ni yostoi manjilchihdag gejiina shdeee. Medehgvi dee l ner durdaagvin baij... za sar shine dee saikhan shineleerei bi ch udnees ni butsay dooo tanigdaagvigees hoish

Kherlen (зочин)

Belen bval b-aa ideed a-gaa uugaad b-gee avaad garayoo... hehehe sar shinedee saihan shineljeenuu bogdooroo?

Заяц (зочин)

хэл ам нь гүйцэгдэхгүй "хэрүүлч" Хэнч байж магадгүйгээ, солонгос бүжинхэнгээ надыг л хэлээд байх шиг тийм үү үүй юу? хө за амар мэнд сар шинэ сайхан шинэлэж байна уу ? үнэрлүүлчээд буузаа үмхээд 100 гаа татаад харин бэлэгтээ уутаа аваад ир сонгоод авнаа :P

EmInEnT (зочин)

за сар шинийн мэнд

БОРОО (зочин)

За амар сайн уу. Сар шинэ сайхан уу. Даага далантай бяруу булчинтай блог бичлэгтэй сайхан хаваржиж байна уу. ... энэ хөөрөг.... за .... бууз мууз гээд яах уу. гэдэс дүүрээд дараа дараагийн айлд бууз идэх жоохон жоохон зай үлдэээчээд явж байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)