ДАМДАА : Гариг гаригийн бичлэгүүд

Гариг гаригийн бичлэгүүд

Өнөөдөр баахан блогоор шагайж шагайж гэв гэнэт нээлт хийдэг байна ш дээ. Хүмүүс амарч амарч ирэхээрээ л нуль дурлал болоол: энэ минь тэр минь, дуртай шүү, хайртай шүү чамдаа гээд ирдэг юм байна л даа. Өнөөдрийн сэдвүүд тэр чигтээ л дурлал. Бүтсэн бүтээгүй, ил далд, хаягдсан орхигдсон, тоогдсон тоогдоогүй гээд одоо бараг дотор нь ангилж болж байна дөө энэ дурлалын бичлэгүүдийг. Ер нь дурлал бол голдуу Даваа гаригийн сэдэв байгаад байх шиг байдаг юм, миний л дээрээс ажигласнаар.

За тэгээд л Мягмар, Лхагва гаригийн бичлэгүүд бол "галзуу хүний өдрийн тэмдэглэлүүд" хэ хэ хэ.  Пүрэв Баасан гаригийн бичлэгүүд бол тэгээд л улсаа мандан бадруулая, зулын гол болоод шатчия хэдүүлээ хүртлээ "улайдаад" л Бямба гаригт саарал бичлэгүүд хөвөрсөөр Ням гаригт кадр тасраад дараагийн Даваа гаригт дахин өнөө цикль өрнөөл. Өнөөдөр бүр ч их анзаарагдав. Улс нийтээрээ олон хоног амрангуут амархынхаа хирээр дурлал нь ихэсдэг ч байж мэдэх юм л даа.

Хаана билээ, төмөр зам тавигдангуут хүүхэд төрөх нь ихэсээд ирсэн байгаа юм. За яаж уу гээд л судалсан чинь тэр төмөр замаар нь өглөө хар үүрээр вагон тачиг тачиг гээд л яваад тэр хавийн хүмүүсийг хар үүрээр сэрээдэг болчихсон гэжугаа.

За бас энэ гэрэл чийдэн, зурагт зохион бүтээсэн чинь төрөлт буураад ирсэн. Яасан гэсэн чинь хүмүүс эрт орондоо орохоо больсон гэжугаа.

За би одоо гэтэл бас яг ийм юм яриад сууж тохиржийно уу? за яах уу Дамдаад тохирмооргүй бол маргааш устгаад л хаячий тээ?

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
ҮЛЭМЖ (зочин)

Хахахахахха айхтар ажиглалт хийжээ

contact (зочин)

Наадах чинь харин болж байна. Ажигч гярхай байлаа гээд буруудах юм байхгүй шүү

stormy (зочин)

Дамдаа ч харин овоо ажиглалт хийжээ. Зудтай жилээр их олон хүүхэд тэр дундаа бөхчүүд их төрсөн байдаг юм байна лээ шүү. Бас хур ихтэй жилд охид голдуу мэндэлсэн байдаг гэж хаа нэгтэйгээс харж байсан санагдаад байх юм. За тэр дурлалын тухайд бол гариг болоод амралт хамаарахгүй хайрлаал яваад байна шүү дээ. ккккк

Арслантай авдар (зочин)

Достоевскийг чи мягмар гарагт бичсэн юм биш бээз хө.Эсвэл лхагвад уу?хаха

Давка (зочин)

хэхэ сүрхий юмаа. Хайр нь ихэнх нь бүтэлгүй байвал яахуу? гсн......кккк ер нь бүх өдөр хайрлаж л байгаа л даа харин 1 дэхэд л тэрийгээ бичдийн байна.....тэ?

hiko (зочин)

Одоо нээрээ би хайр майр гэхээр дотор муухайраад байдаг болсон. Заза тэр яахуу би маргааш нэг өдөр багш болох гэж байгаа шд. Ёоо сэтгэл догдолсондоо болоод ярих юмаа мартачихвийдээ. 10 жилийн хүүхдүүдэд хараагаа хамгаалах тухай яриа гэх юм уу лекц гэх юм уу нэг тийм юм хийх гэж байгаа. Надаа нээх гоё санагдаад байгаа. Миний мөрөөдөж байсан юм маань жоохон ч гэсэн хэсгийг нь үзэх сайхан санагдаж байна.

навч (зочин)

удаан амралтын дараагийн хайр дурлалын сэдэвтэй бичлэг уянгын халил ихтэй болж байгааз? хэхэхэ хөөрхөн ажиглалт хийсэн байшд.

AntiDotE (зочин)

хахаха, тэр галт тэрэг чинь ямар тэнэг юм бэ. :P.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)