ДАМДАА : Өнөөдөр 3 хуурагдаж 4 хуурлаа - Бичлэгтэй нь хэ хэ хэ

Өнөөдөр 3 хуурагдаж 4 хуурлаа - Бичлэгтэй нь хэ хэ хэ

Өнөөдөр 3 хуурагдаж 4 хуурлаа - 4 сарын 1.

Өглөө нээх сайхан өдрийг эхлэх гээд л суутал миний нэг танил бүсгүй найз залуу нь америк явж байгаа би сая гаргаж өгөөд ирлээ гэлээ. Манай танил бүсгүй шал мангар юмнаас болоод залуугаа хөөгөөд явуулчихсан байсан тул ингэж үдэж гаргаж өгөх дээрээ тулж эвлэрэлийн гэрээтэй ажилласанд нь миний баярласан гэж жигтэйхэн.

"Хүүе та хоёр минь сайндаа юу, яамай даа. Цаадах чинь чамайг аргадаж л байгаа биз дээ. Чамайг л гэж байгаа биз дээ, хэлээгүй юу. Үүнээс хойш түүнээс цааш битий ингэж элдвийн юм бодож олж байгаад л хэрүүл уруул хийж өөрийнхөө залууг зовоо л доо. Тэр чинь учираа чинь шүү дээ", ёо ёо Дамдаа бол үнэндээ л үнэн сэтгэлийн үнэн үгээ хэлсэн билээ.

Тэгээд л Дамдааг цааш нь яриулаад байсан бол одоо балрахгүй юу. Өнөөх чинь одоо алж өгнө ш дээ. Яг л "Энэ чинь юу шүү дээ, одоо 2 хүн учирна гэдэг чинь тийм амархан эд биш. Тэгээд л учирсан хойно оо нэгнээ зовоогоод л хэрүүл уруул хийгээд явбал ямар хэрэг байна. Та 2 одоо нэг гэрт орохоороо яах болж байна. Ер нь бол хүүхнүүдийн сэтгэлзүй байн байн ийм нэг уналтанд орж хэрүүл тэмцэл хийх бүүр нэг программчилагдсан байдаг юм. Тэрийгээ л эмэгтэй хүн аягүй зөв залах ёстой, тэр бүрдээ хажуудахтайгаа хэрэлдээд байвал амьдрал гэдэг чинь там болно " гэж мэгээд л явах ГЭТЭЛ яаж байна өөдөөс 4 сарын 1-эээн гэж байгаа юм даа.

Хайртай залуу нь америк явсан нь нэгэн байсан уу, хоорондоо сайндсан нь нэгэн байсан уу гээд л би эндээс шалаад л ....... Бөө мэд ......

Тэгээд л байж байтал Илюмжиновт, халимагийн ерөнхийлөгч биш шүү, манай Илюмжиновт 4 сарын 1 шүү дээ өнөөдөр чинь гэж хэлж хэлж суусаар бас хуурагдаж байгаа юм. Гэхдээ тэр ч нэг их тийм сүртэй юм биш л дээ.

За тэгээд би бас яаж зүгээр байх вэ дээ, жижиг сажиг хууралт хийгээд л. Хамгийн том хууралт нь чатаар нөхөрөө .... гэж мэгээд л халуураад байвал яана аа.

Ээ дээ энэ  мэргэжлийн өвчин үү, сэдэвийг өглөө л бол тэгээд халуураад хадуураад юу л бол юуг хаа хамаагүй ярина. Их сургуульд нээрээ манай нэг багш байсан юм. Бүүр зайлуул 60 хол гарсан өвөө. Юу гэдгийн аргисан л гэсэн үг л дээ.

Тэр багш маань тэгдэг сэн, за багш нь хадуураад алга болбол "Багшаа хичээлээ ороё" гэж сануулаарай гэж байгаад авч өгдөг сөн. Бид  ч болох оо байгаад ирэхээр нь За багшаа хичээлдээ ороё  гэдэг байлаа хэ хэ хэ. Гэхдээ ч би бас хадуураад явчих шиг боллоо тийм үү.

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
harmogu (зочин)

haha uul ni oyutan baihad saihan huurdag blaashd.. ene jil bas aimar kaiftai baih gesen chin ajilgui gertee hun chin eejiigaa l huurdiin bgaazdee hehe

togtokh (зочин)

bi today 1 huurtsan.hamgiin erhem hundee huurtsan. saihan bsaan.

togtokh (зочин)

ZUUD NOIRONDOO ZUL GERELTTEL INEE ZURH SETGELDEE HAIR AMILTAL INEE TAS TAS INEE TATAJ UNATLAA INEE NUD DUUREN INEEL NUUR DUUREN BAYSAJ ZURH DUUREN MISHEEJ DELHII DUUREN JARGAARAI

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)