ДАМДАА : Би одоо юу юу гээд хэлчихэв ээ?

Би одоо юу юу гээд хэлчихэв ээ?

Пээ, блогспот гөүгүө хоёрынхоо бичлэгийг харсан чинь юу вэ, айн? Пуужин муужин, цөмийн зэвсэгийн аюул маюул энэ нээрээ арай л хэтэрчихжээ, би одоо.

Ойрын үед үзсэн нэг их гоё киногоо ярьмаар ч юм шиг.

Гэхдээ уг нь сүүлийн үед маш их кайфтай үзсэн кино минь уг нь тэр "Уншигч" байлаа хө. Гээд гээд хүмүүс баахан ярьчихаар сонин ч юм уу даа л гэж бодоод. За за тэгвэл Николь Кидманы Оскар авсан киноны талаар ярьмаар санагдлаа. Виржиниа Воольф гэдэг аугаа зохиолч, феминист, бас лэсби энэ бүсгүйн амьдралаар хийсэн тэр кино.

Тэгэхээр юу л даа тийм .

За байз би уг нь бол уран зохиолын номыг тасралтгүй уншдаг гар ч биш л дээ. Зүгээр нөгөө Итгэлт баян шиг л ганц нэг зохиолчийн нэрийг жаахан цээжилээд авчихсан л гэх үү дээ. Та нар Толстойн "Анна Каренина"-г уншсан уу? бас нөгөө хэний билээ "Хатагтай Бовари"-г, францын зохиолч хэн билээ дээ.

Гол нь миний хэлэх гээд байгаа юм юу гэхээр, энэ хоёр хүний хатагтай нар нэг тийм  эмоцийн хямралд өртөөд байгаа биз? Анна Воронковскийг ямарч утгагүйгээр хардаад л эсвэл бүр нэг сэтгэл санааны гүн хямралд ороод л зовоод л зовоод л. Гэтэл хажууд нь Воронковский Аннаг хайрлаад л байдаг хайрлаад л байдаг.Анна нь ааш гаргаад байхаар бүр яахаа мэдэхээ байгаад л.

Бовари ч гэсэн нөхөртөө дан гомдоод л гомдоод л өөр хүнтэй амраглаад л. Гэтэл нөхөр хажууд нь зүгээр л тас эхнэрээ хайрлаастай.

Хамгийн гол нь эдгээр бүсгүйчүүд гэж нэг тэр чигтээ нэг тийм эмоцийн хэт их хөөрөлд ороод зовлонгийн туйл болон зовж байхад эр нөхрүүдийн хувьд болохоор амьдрал үргэлж сайхнаараа алтан нар мандсан хэвээрээ л байгаад байдаг энэ нэг хэсэг бол үнэндээ л гэхэд ямарч бүсгүйн амьдралд тохиолддог гэж би боддог. 

Гэтэл Воольфийн тэр "Хатагтай Далловэй"-г та нар уншаад үзээрэй. 

Би яагаад ч юм, яалт ч үгүй нэг тийм юм мэдэрсэн шүү. Дээрх 2 бүсгүй,  Анна Каренина, Бовари хоёрыг эрчүүд дүрсэлсэн байгаа биз. Харин Далловэйг эмэгтэй хүн бүтээж бий болгосон байгаа юм.

Үнэндээ л Лондонгийн гудмаар нэг тийм хаппи эхнэр л парти хийх гээд л алхаад байгаа юм л даа, бүхий л ертөнц тэр бүсгүйн дотор өөрийн өнгөөрөө буудаг, өөрийн гэсэн төгс үнэлэмжтэй мэдрэмжтэй. Дургүй хүндээ дургүй, баахан зочин урьчихаад л аз жаргал эдлээд гүйгээд байдаг тэр л бүсгүй, нөхөртөө хайртай эсэх нв нэг их тийм хамаатай ч биш тэр бүсгүйд. Хамгийн сонин нь Далловэйд огт тийм эмоцийн гэв гэнэтийн битүү үл ойлгогдох цохилт ер байхгүй байгаа байхгүй юу.

Гэхдээ харамсалтай нь хатагтай Далловэйн ганцхан өдрийн  амьдрал гардаг л даа.

Би тэгээд аягүй их харамсаж билээ. Тэр номыг уншихаар эмэгтэй хүн чинь нэг ийм л байдаг даа гээд л нэг их бодогдохоор, гэтэл ердөө нэгхэн өдрийн амьдрал гараад ирэхээр Анна, Бовари хоёр шиг эмоцийн уналтанд ордог болов уу гэж ирээд л нэг их Далловэйн тухай бодоод л.Еэ та өөдгүй ш дээ, өөрөө та ийм зовлонд унадаг  уу, унадаг бол тэрийгээ бичихгүй дээ гэж мэгээл гоморхоол хэ хэ хэ.

Тэр киног та нар санаж байна уу, тэр нэг бүсгүй нөхөр 2 хүүхэдээ хаяад яваад өгдөг. Дараа нь хүүгийнхээ оршуулган дээр ирэхдээ тэр орчин үеийн Далловэй,  би ганц бие ээж л дээ, гэхдээ би өөрөө хүүхэдээ гаргамаар болоод л гаргасан юм гэсэн чинь чи тэгвэл энэ хорвоогийн хамгийн азтай эмэгтэй гэж мэгдэг билүү дээ тийм ээ.

Яана аа би юу юу гэчихэв ээ, нэг л ойлгомжгүй болчихлоо тийм ээ. За яахав, яг үнэндээ нэг их тийм  лаг лаг юм ярьсандаа бантаад нэг иймэрхүү сэдвээр бичих нь дээр гэж бодож бичсэн тул агуулга сонин л байх шиг байна.

Яг энэ сэдвээр бичмээр санагдаад ирэхээрээ би энийг янзлаад галзуу бичлэг болгоно оо.

Ер нь л залуучуудад хэлэхэд танай бүсгүй чинь гэв гэнэт адсага шиг ааш гаргаад, тархи толгойг чинь хяргачих гээд байвал жаахан тогтож хайрлаарай  л гэх гэсэн юм. Зүгээр л эмэгтэй хүмүүс нэг тийм эмоцийн хямралд хааяа хааяа өртөөд байдаг нэг тийм онцлогтой хүмүүс л гэж би бодоод байгаа. 

Би ч залуудаа их өртдөг байж, одоо бас арай л дээр. Гэхдээ л тэг биш. Бас өөрөө ер тайлбарлаж чадахгүй нэг тийм юмныхаа талаар уг нь бичих гэж бодоол байсан өнөөдөр ингэж хагас дутуу л бичээд хаячих шиг боллоо.

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
БОРОО (зочин)

Би Дамдааг цэрэг дайны чиглэлээр Японд сурдаг байх юм гэж бодсийншт. БИш юм уу

itsme (зочин)

Би Анна Каренинаг уншсан. бичас тийм шдээ. өөрийгөө хянаж чадахаа байчдын. мэдээд байдаг. тэээд хянаж чаддаггүй. тэээд алдаа гаргачооол суужийн дооо кккк

Дамдаа (зочин)

Харин аягүй сонион тээ, бүсгүй хөөн гэж гээл үү хэ хэ хэ

Зочин (зочин)

Ямар ядаргаатай нуршуу бичдийн бэ. Уйгагүй уншсаны эцэст нь нэг юм санааг нь ойлголоо

Friska (зочин)

Эрчүүд ч бас элдэв юм бодож өөрийгээ зовоодог нь нөгөө Левинээр гардаг шиг санагдаад байхын...эр эм гэлтгүй хүн бүрт л тийм үе байдаг байх, илрэх байдал нь өөр өөр болохоос. Гэхдээ Анна Каренинагийн хувь, Толстой эмэгтэй хүний сэтгэлзүйн бүтцийг яаж тэгэж сайн мэддэг байнаа кк.

Витаут (зочин)

Уншхаас гэнэт залхуурчихлаа... Эхлүүлээл хаячихлаа, цус.. уншсан муншсан, үзсэн мүзсэн кино мино, ном зомныхоо тухайл л бичсийм шиг байна...

Kherlen (зочин)

neeree tegdeg shuu... hehe

3apaa (зочин)

Бүсгүйчүүдэд бүс зарна.

Kherlen (зочин)

BUS-gui bolhoooroo hormoi ni sul bdim bhda gehgyi yu hahaha... zaraa ahaa bus avii

Дамдаа (зочин)

Тэгжийж тэлээгээр ороолгуулав айн, Зараа гуай? хэ хэ хэ.

Заяц (зочин)

энэ кануны тухай бичдэг юм хэнээс эхлэв дараа Ж порно киноний тухай биччихвии дээ тайминээ

AntiDotE (зочин)

бүх эмэгтэй ч арай тийм биш байхаа. maybe нэлээд нь тийм байж болох юм. хүн ер нь байхгүй юмаа л их сонирхдог амьтан байгаам даа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)