ДАМДАА : ...

...

Дэврүү хайрын сэтгэлээрээ зулын гол ороогоод

Далдхан зүрхээрээ асааж бардам алхмаараа

Буян нүгэл бүхнийг мартсан юм шиг умартаад

Будаж гоёсон уруулыг зөөлөн тэмтэрмээрээ

Андуу бүтэлгүй хайраа гэж мэдсээр атлаа

Аньсага чийгтэй сэрээд ичих юмаа, би

Итгэл Хайр хоёроо өөртөө л үлдээхээс

Ингэхэд би ер нь дахиад дурлачихжээ,

Золиг чинь.

 

..........................................................................................

Самны шүд хугарам гашуун бодолуудаа нууж

Сарны тэндээс ирсэн гэмээр нууцхан нэгэнийг зүүдлэж

Ганхсаар уйдсан навчистай цуг шувуудын дуунд эрхлээд

Ганцхан шөнийн уртад жилийн нойроо авмаараа

....................................................................................

D.B

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
piglet (зочин)

zolig chn geel tugschiheer balarch bgam de hehe

lodestar (зочин)

neere durlachihsan yum shig bn.butelgui durlasan hunii shuleg iimerhuu bdg shig sanagdaj bn.ontsgui shuleg bn oo.

AntiDotE (зочин)

айхтар бичжээ гэж.

Загас (зочин)

"Самны шүд хугарам гашуун бодлууд" гэхээр л, байдаг үс толгойгоо зулгаасан нэг тийм зовлонтой царай санаанд буугаад байна л даа

Damdaa (зочин)

Наад нөхөр чинь надад дурлаад бүр үхэх гээд зовлонтой царайлаад сууж байвал чи яахын? гээд байвал яана аа, хэ хэ хэ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)