ДАМДАА : Элийрэл

Элийрэл

Би уг нь зохиолоо дусгатал гөү гөү дээрээ бичлэг нэмж оруулахгүй гэж уг нь шийдсэн юм. Даанч бүр нэг бичмээр санагдаад, Дамдаа онгодтой болж байгаа юм шиг байна. 15 минутын дараа хүүгээ авах гээд цэцэрлэг руу нь харайх ёстой.

15 минутын л бичлэг.

Өчигдөр орой би зүүдлэв. Муухай хар дарж зүүдлэв. Эргэн тойрон сүнснүүд намайг тойрон эргэлдээд л бүгд нэг нэг зовлон яриад байх юм. Юу ч гээд байгаа юм, юутай ч тэд маш их зовлон яриад л . Би тэгсэн бодоод байх юм гэнэ ээ. За байз эд нар чинь одоо бидний хэлдэгээр чөтгөрүүд шүү дээ, би айхгүй юм байх даа гэж ирээд л. Нэх сонион.

Тэгсэн ээ энэ зовлонгууд нь их хэцүү юм аа зайлуул гэж бодоод л гэхдээ чөтгөр шуламнууд гэж бодохоор дотор муухай оргиод л зүүд юм чинь хурдан сэрэе гээд л нүдээ нээх гээд л хамаг чадлаараа зүтгэдэг гэнэ ээ.

Наян юм болж байж арай гэж нэг юм нүдээ нээж нэг юм сэрж авна. Дахиад л яахын аргагүй нүдээ анилдаад л унтаад дахиад л нэг сүнс зовлонгоо яриад л. Дан монгол хэлээр яриад л, би тэднийг монгол хэлээр ярьж байгаад нь аягүй их баярлах юм,  тэгсэн мөртөө чөтгөрүүдээ гэж бодохоор дотор жихүүцээд л.

Жихүүцэх айх хоёр чинь нээрээ шаал өөр мэдрэмж юм байна лээ шүү. Ер нь би яагаад чөтгөр шуламнаас айхаа байсан юм бүү мэд, ёстой чөтгөр л мэдэх байх. Гэхдээ тэднийг мэдрэх муухай сэтгэгдэл төрж байна лээ.

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
stormy (зочин)

Ямар аймаар юм бэээээээээээ

tsoomo (зочин)

күэ энэ өдөр чинь хүн бүхэн элийрдэг өдөр юмуу

itsme (зочин)

Өнөөдөр болоогоороо элийрээл гоё байнаа тэй? хэхэ

SUNshine (зочин)

хүмүүсийн блог хэсэж л элийрэе дээээ

Kherlen (зочин)

made in Mongolia gesen chuugii bsan bna. hehe

Dream (зочин)

Нээрээ муухай зүүд зүүдлэхээр энэ чинь зүүд гэж яг бодогддог шүү. Хурдан сэрмээр санагдаад сэрэнгүүтээ нээх сайхан тайвширлыг аваал, тэгээд эргээд унтахаар нөгөө тэнэг нь дахиад эхлэнгүүт ёстой бүүр тэнэгг. Жинхэнэ элийрэээээээээээээээл ... Унаж байна нтр гэж зүүдлээл дохиж сэрээл. . . Ядрахаар тэгдэг юм шиг байгаан. ойрдхаирн тэгэхээ байцан байна лээ.

Damdaa (зочин)

Энэ одоо сонгууль л дөхөөд байх шиг байна, бүгд л нэг сонин сонин юм яриад мөн үү, ккк. Би уг нь элдэв сонгуулийн уур амьсгалаас уг нь хол л байгаа хүн юмсан. Та нараас л халдчихлаа, ха ха ха.

jeni (зочин)

Зүүдээ гэж өөрсдөө л чөтгөр болчихгүй бол юунаасаа ч айх вэ дээ

заяц (зочин)

аймаар юм зүүдэлдэг дамшиг вэ

AntiDotE (зочин)

бодит шахуу юм байсан юм биш үү?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)