ДАМДАА : Хүний мэнгэ ба урт наслалт- сонин л юм

Хүний мэнгэ ба урт наслалт- сонин л юм

Өглөө гарахын хооронд нөхөр надад нэг сонин юм дуулгаад. Нөхөр гэснээс манай нөхөр аягүй сонион. Ном сэтгүүлийг яаааааааааг нүүрний хуудаснаас нь эхлээд сүүлийн хуудас хүртэл нь ном шиг уншдаг гээд бод доо.

Галзуурмаар байгаа биз?

Newsweek гээд сэтгүүлийг нэгдүгээр хуудаснаас нь эхэлж уншсаар байгаад сүүл рүүгээ хаа байсан африк энэ тэр гарч ирсэн ч уншаад суугаад байгаа юм чинь. Тэгж уншсаар байгаад улаан цагаан сүүлийн хуудасны нүүрийг нь уншаад төгсөв хүртэл нь яваад л,ккк. Би наанаас нь пээ чи одоо болиочээ, үхсэн тэр муу африкийн судан эцсийн эцэст хэнд хэрэгтэй юм бэ гэж мэгээд л. Би юу ярих гэж байлаа. Хадуурчлаа уучлаарай. Гэхдээ одоо ганцхан удаа хадуурчия, тэгээл үндсэн ажилдаа ороё.  Блог бичих бас их зүгээр, "За би бичнэ шүү бичнэ, айн. Надтай ер нь аятайхан л байж аяар минь л байвал  дээр шүү " гэж бас бус хүмүүсийг би их сүрдүүлдэг болоод байгаа.

Тэгэхээр ингэжийнэ.

Нөхрийн уншиж олж мэдсэнээр  амэрихийн эрдэмтэд 10 жилийн турш мэнгэтэй хүмүүс мэнгэгүй хүмүүсийн эрүүл мэндийн талаар судалгаа явуулаад мэнгэ олон хүмүүс илүү урт насалдагийг олж мэдэж гэнэ ээ.  Хэ хэ хэ, нүүрэн дээрээ мэнгэ хайгаал эхэлсэн үү, би ч гэсэн тэгсийм.

 Энэ ямар учиртай гэсэн, мэнгэ гэдэг маань үндсэндээ хорт хавдарын эсүүд гадагшилж байгаагийн нэг хэлбэр гэж үзсэн байна, энэ судалгааны баг. Ер нь бол хорт хавдрын эс хүний биед байнга үүсэж байдаг эд юм билээ л дээ. Харин та бидний "хаалгач" эсүүд гэмээр юм уу эсвэл цагдаа эсүүд эс бүрийг нэг бүрчлэн тасралтгүй шалгаж байдаг гэнэ.

Хэрэв энэ цагдаа эсүүд тухайн эсийг таньвал устгахгүй үлдээдэг, танихгүй байвал шууд устгахаар програмчилагдсан байдаг гэж судлаачид тогтоогоод байгаа гэсэн. Юу гэдгийн гадны эс бол цагдаа эсэд танигдахгүй байна л гэсэн үг л дээ.

Хэрэв цагдаа эсүүд гадны зарим нэг эсүүдийг илрүүлж устгахгүй л бол биеийн аль нэг хэсэгт тэр нь эсийн буруу хөгжил буюу,  хавдар болон үрждэг гэнэ. Мэнгэ үүнтэй яг ямар холбоотойг бол сайн мэдэхгүй л юм гэхдээ юутай ч мэнгэ бол хавдрын эсийг гадагшлуулсан байдал гэж л судлаачид дүгнэсэн гэнэ.

Гэснээс тэр цагдаа эсүүдийг хүний эмоцийн тархи удирддаг болохыг бас судлаачид баталсан байгаа юм. Манайхан сэжгээр өвдөж сүжгээр эдгэнэ гэж ч ярьдаг даа, тэр үгэнд бас үнэний ор их байх болтой юм. Ер нь хараад байхад хүн сэтгэл санааны стрэсст автвал өвчилөх магадлал өндөр байдаг даа, та ажаад л байгаарай.

Миний энэ дизайн үнэн утга алга аа, хэ хэ хэ. Ямар амьтан нь ийм утгагүй дизайн зохиодог байна аа гээд байвал яана аа. Ер нь ямар амьтан нь ийм балай дизайн сонгодог байна аа, ккк. Гандирс яагаад  таг болчихов оо, би өөрөө өөрчилөх гэхээр тоолуур , чат гээд юм юм маань байхгүй болчихоод байдаг.Зав гарахаар нь яг өөрийнх шигээ болгоод өг гэж их сайн гуйхаас.

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Давка (зочин)

миний лав нүүрэн дээр мэнгэ нэмж ургаал багйаа шт....... сонин

red (зочин)

bitgii helee hazaad bai

Дамдаа (зочин)

Давка минь тэр чинь л тэгээд зуу насалж зургаадай таяг тулахын эхлэл гэж байна шүү,ккк. Гэхдээ магадгүй бие организм хавдрын эсийн буруу үржлийг гадагшлуулж байгаа нь тэр байж болох магадлалтай л юм шиг байна.

Улаан сайд гуай би ёстой хэлээ хаздаггүй хүн шүү, ямар ч үгэнд бараг алдаа байхгүй. Яаааааг гэж л жаахан хүч нэмэгдүүлсэн тал бол бий нь бий.

Витаут (зочин)

ХАХА би тэгүүл ёстой домог болтлоо амьдрах нээ гэж... Хүмүүс таарснаа... ЭМЭЭ ҮХЭДГҮЙ ЭЭ ч гэх шиг хаха

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)