ДАМДАА : Сонгууль-Тийм би хардаад байгаа юм.

Сонгууль-Тийм би хардаад байгаа юм.

 Тийм би ер нь хардаад байгаа юм л даа. Манай төрд нийгмийн зарим "анги давхаргыг" бүр албаар санал өгүүлэхгүйн төлөө бүр нэг чармайн ажиллаж байна аа гэж. Тэр нь оюутануудын арми.

Би батлах гээд оролдох уу?

Хардах үндэслэл:

Ер нь яасан юм бүү мэд, энэхүү блогийг бичигч миний бие Монгол Улсын сонгуулийн ерөнхий хорооноос зохион байгуулж байгаа энэ нэгэн сонгууль гээч улс төрийн жүжигт нэг л итгэл төрөхөө байсан нь бараг 1990-д он. Саяхан  news.mn дээрээс  Улсын хэмжээнд 161 мянган оюутан санал өгнө энэхүү мэдээлэлийг уншаад бүүр хардаж эхэллээ. 

Уг мэдээн дээр бол хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод  50 гаруй мянга, аймагаас аймаг дамжин суралцаж байгаа 50 гаруй мянган  оюутан байдаг болтой юм.

Өнөөгийн манай нийгэмд энэ 100-д мянган оюутан ардчилалын төлөө саналаа өгөх үү, авилгалын төлөө саналаа өгөх үү гэдэг нь за даа баргийн улс төрийн хүчинд бол маш ойлгомжтой асуудал л даа, тийм.

Тэгж ярьвал: ер нь миний л ажиглалтаар цөөнхийн засаглалтай оронд нээлттэй нийгэм гэдэг үргэлж дайсан нь байх шиг байгаа юм. Тийм ч учраас өнөөдөр Их дээд сургуулийн тоо хэт их олдоод байна гэдэг шүүмж дан дээрээс маш их хурцаар тавигддаг болоод байгаа. Яаж ч бодсон эрх баригч цөөнхийн хувьд  хэцүү л дээ, жилд л зуу, хоёр зуугаад мянган "тэрс үзэлтэн" бэлдээд, тэд нар нь дан "буруу" яриад, "үймээн самуун" дэгдээгээд байхаар чинь Их дээд сургуулийн тоог нь цөөлөхгүй яах юм бэ?

За тэгээд баталгаандаа орвол.

Баталгаа:

Эдгээр үндсэн харьяалалаасаа хол 100-д мянган оюутан ерөнхийлөгчийн сонгуульд оролцохын тулд манай өнөөгийн энэ төрийн шатанд яг ямар шат дамжихыг хэдүүлээ авч үзэе.

Үүний тулд, жишээ нь Улаанбаатарт суугаа  Ховд аймагийн Ховд сумын иргэн МУИС-ын оюутан Даш 5 сарын 24-нд Улаанбаатарын дугаар хороонд санал өгөхийн тулд яах ёстой вэ хэдүүлээ харая.

  1. 1-р алхам: Оюутан Даш Ховд аймгийн Ховд суман дээрээ дээрээ 7 хоног 69-р тасралтгүй давхиж байж очино. Одоо замын зардал нь хэд юм бол доо,хэд ч байсан гэсэн огт орлогогүй оюутанд мааааш их мөнгө.

  2. 2-р алхам: За 7 хоног давхисаны хэрэг Ховд суманд суманд очингуут бүтчихгүй. 3-р багийнхаа  дарга дээр очиж хэрэг учираа хэлэлцэнэ. Бодвол "Миний бие Д овогтой Даш нь ерөнхийлөгчийн сонгуулийн 5 сарын 24 нд амин хувийн зайлшгүй ажлаар Улаанбаатар хотод байх тул миний биеийг Улаанбаатар хот руу түр шилжүүлж өгнө үү" гэсэн үгтэй өргөдлийн ам дөрвөлжин цаасан дээр бичиж өгнө. Багийн дарга огт өвдөөгүй, ийшээ тийшээ ажил явдал гараагүй байж байвал иргэн Д.Дашийг Ховд аймгийн Ховд сумын 3-р багаас түр хасах үйл ажиллагаа нэг өдрийн дотор хийгдэж  Улаанбаатарын дугаар хороо руу түр шилжүүлэх ЭРХИЙГ 3-р багийн дарга олгоод гарын үсэг тамга тэмдэгээ дарж өгнө. 

  3. 3-р алхам: Өнөө багаасаа хасалт хийсэн бичигээ аваад л буцаад 69-ндөө үсэрээд сууна. дахиад 7 хоног, дахиад зардал.

  4. 4-р алхам: Улаанбаатарынхаа дугаар хорооны дарга дээрээ очоод л дахиад л А4-н ам дөрвөлжин цаасан дээр "Миний бие Д овогтой Даш нь  МУИС-ын оюутан тул Улаанбаатар хотын дугаар хороонд түр суулгана уу " гэсэн өгүүлбэр тавьсаар хороон дарга отоно.

  5. 5-р алхам: Хороон дарга Д. Дашийг сургуульд сурдаг нь үнэн гэсэн тодорхойлолтоо аваад ир гэж тушаана.

  6. 6-р алхам: Сургуулийнхаа сургалтын албан дээрээ очиж оюутаны тодорхойлолтоо авна.

  7. 7-р алхам: Хороон дарга Д.Дашийг дугаар хороонд түр оршин суух эрхийг олгосугай хэмээн Дашийн гаргасан өргөдөлийн буланд палийлган бичиж хорооны зохион байгуулагчтай уулз гээд явуулна.

  8. 8-р алхам: Солир харьж доогуур ширвэсэн хороон зохион байгуулагч оюутан байтугай бид үндсэн иргэдээ ч бүртгэж амжихгүй байна. Сонгууль гээд бөөн ажил, чи сонгуулийн дараа ир хэмээн дарамталж мэднэ. Үгүй ч байж мэднэ. Бурхан л мэднэ.За яах уу, хүний сайхан сэтгэлтэй хороон дарга сайхан ааштай таарсан гээд хэдүүлээ үзэе.

  9. 9-р алхам: Монгол Улсын иргэн Д.Даш үндсэн хуульд олгогдсон эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийн үнэмлэхийг сая л авна. 

 За тэгээд хамгийн чухал асуулт бол хэн ингэж явах юм бэ? Би энэ эвэртэн туурайтануудыг ийм дараалалаар шийдүүлээд өгдөг болгоод өгөхөд та нарыг хүрч ирээд сонгуулиа өгөхийг чинь харая гээд маадайгаад сууж байгаа л гэж хардаад байгаа юм.

Тэгээд бас болоогүй ээ. Хүнийг доромжилж байгаа юм уу хаашаа юм, ээж аавыгаа сайн гуй гэнэ ээ, төрийн нэг түшмэд. Бүр байчихаад аав ээжтэй нь гашраах нь л дээ. Ард иргэдээ сонгуульд татан оролцуулах чинь ээж аавын ажил юм уу, сонгуулийн хорооны ажил юм уу? Нэртэйгээр нь чаддаг юм бол та муусайн оюутанууд сонгуулиа өгөөдөх гээд мэдэгдчихсэн нь шулуун юм биш үү.

Ер нь Улаанбаатарт сурч байгаа энэ оюутанууд хотод саналаа өгчихөөр улс нийгэмд яг ямар будлиан хутгах гээд байгаа юм бол? Ухаан нь, манай жишээний Даш УБ-д санал өгөнгүүтээ нисэх руу чавхдаж очоод л 24-ны өдөртөө амжиж гүйж онгоцонд суугаад л Ховд аймагийн Ховд сум руугаа нисэж очоод сонгууль хаахаас өмнө хоёр дахь хуурамч саналаа өгчихнө гэж эд нар тооцоолохгүй байгаа нь лав ойлгомжтой. Эд нар оюутануудын саналаас айж байгаа л байхгүй юу. 

Гэтэл төрд заавал тэгж ээж аавын оролцоогүйгээр саналыг хураан авах боломж байна уу гээд бодохоор байна аа байна.

Ер нь бол яах уу, аөдөө орон нутгаас хэдэн оюутан хотод ирж суусан бүртгэл байхгүй тул энэ оюутанууд сонгуулиа өгч болохгүй гэсэн тайлбар өгч байгаа юм л даа. Инээдтэй байгаа биз. 

Эдгээр оюутанууд одоогийн сууж байгаа хороон дээрээ очоод л саналаа өгөг. Тэгж л хөдөө хотын иргэдийн саналыг хооронд нь хольчихоор будилж мангартаад байдаг юм бол өнөөгийн хороон дээр нь хаягийг нь сайн асууж байгаад саналыг нь авчихаад дараа нь сайтар гээч нь лацдаж ломбодоод төр гуай та өөрийн зардлаараа "эх нутаг" руу нь явуулж байгаад тоолуулаачихаач. Та нар л энүүхэнийг сэтгэхгүй байж гэнэ дээ.

Ер нь хэдэн оюутан шилжиж ирсэнийг яг сайн тоолжмэдэхгүй байгаа чинь тэгж ярьвал энэ 100 мянган оюутаны буруу биш биз дээ, төрийн наад захын үйлчилгээг балиар хүнд сурталтай болгож эгэл жирийн иргэд төрийн үйлчилгээнээс дан зайлсхийж явдаг болсонынхоо хариуцлагыг төр та нэг удаа ч өөрөө хүлээхгүй ингэж мянга мянган оюутаны саналыг залгиж болж байгаа юм уу?

Ер нь бол та нар мянга мянган залуучуудын саналыг үзэл бодлоороо татаж авч чадахгүй байж битгий нэг ийм зальжин арга хэрэглэ л дээ.


start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
tsoomo (зочин)

Алуурчин намаа гэж хэзээ нэг устах юм болдоо

anime (зочин)

өө хөөрхий ингэж сонгууль өгдөг байсымуу оюутнууд ккк, тийм болоол би оюутан байхдаа сонгуульд оролцоогүй юм байна лдаа, лав л оюутны байранд байгаа оюутнуудын хэн нь ч сонгууль энэ тэр ярьдгүй байсым ийм учиртай юм байна лдаа

turihan (зочин)

Тэгээд л МАХН ялаад байдаг байх нь ээ. Ойсоон

Давка (зочин)

энэ байдлыг өөрчлөх үү?

заяц (зочин)

НАДАА зардал өгөөч би бас сонгууль өгчихөөд ирмээр байна ээдээ энэ нам засаг уу толгой гэсрэв

zur6aa (зочин)

Дамдаа ямар гэнэн харддаг юм бэ? Одоо бол ингэж их ажил удахаа больсон цаг ш дээ. Хэрэгтэй бол шууд утасдаа л болоо. Харин ч багийн дарга нь хүн амаа сайн таньдаг, мэддэг байгаа. Сул толгой Гэндэний тэр дэрчгэр шар чинь Ардчилсан намд өгч мэдэх эр гээд согуульд оруулахгүй байх талын арга хэмжээ аваад сууж байж мэдэх юм. Хувьсгалт намд өгч мэдэхээр нэгийг нь энд 1 тэнд 1 санал өгүүлэхээр зохицуулаа л.. Харин тэр 161000 гэдэг тоо бол ёстой сэжиглэхээр зүйл мөн байна. Ийм хэмжээний оюутан байна уу үгүй юуу. Оюутнууд хэзээ ч бүгд сонгуульд оролцохгүй. Тэхээр тийм хэмжээний санал луйвардах орон тоо байна гэдгээ тооцож суугаа байхаа.

Гандирс (зочин)

Зайлуул хэдэн оюутан хөдөөний 50000 оюутангийн асуудлыг шийдэж өг гэж сонгуулийн ерөнхий хороонд хүсэлт гаргаж байна лээ өчигдөр... тэхдээ л шийдэхгүй байсаар 24 хүргэнэ лдээ

Soko (зочин)

Tegeed bas Oyutnuudaa tulburgui surgana geed bgaa shu.Tulburgui bolgoh ni unen bol harin ch songuulid ni oroltsuulah talaar bodmooor yum.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)