ДАМДАА : Та үүнийг заавал уншаарай-О.Цолмон гуай 1,3 тэрбум доллартай гэвэл та итгэх үү?

 Аа мэдэхгүй, юутай ч энэ мэдээлэлийг уншаад би бараг ухаан алдаад унасангүй. Би нэг л биш гэж бол хардаад байсан арай ч ийм түвшинд хүрсэн гэж бол санахгүй л байлаа. Гээд гээд бүү мэд, миний бодлоор та нар энэ мэдээлэлийг цааш цааш нь дамжуулах хэрэгтэй байх аа гэж бодож байна.

Ерөнхийлөгчийн эхнэр О.Цолмонгийн Швейцар дахь банкны даннсны үлдэгдэл 1.3 тэрбум доллар-т хүрчээ.

Tue May 19, 2009   01:28

Сайн байцгаана уу?
Монголчуудаа,
Нутаг нэгт, цуст нэгт ард түмэн минь ээ
Төөрөлдсөн хүү Сүрэнхор би хүний нутагт нуугдаж, зүдэрч яваа ч та бүхнийхээ амрыг эрж, энэ захидлыг тэрлэж байна.
“Үйлдвэр худалдааны төрийн нарийн бичгийн дарга байсан Д.Сүрэнхор” гэхээр бүгд шахуу мэдэж байгаа байх. Зарим нь намайг шууд л луйварчин, хулгайчаар минь дуудаж байгааг ч төсөөлж байна. Миний талаар өчнөөн л бичиж, муу муухайгаар минь ханатал дуудсан болохоор нэр минь хүн бүрт муугаар танил болоо биз дээ.
Гэхдээ мөн чанарыг минь хэн ч мэдэхгүй, таниагүй байгаа. Үнэндээ бол би өөрийгөө тийм ч хүнээ байчихсан, дүүрчихсэн амьтан гэж боддоггүй. Надад ичих нүүр, сэмрэх сэтгэл байдаг юм.
Би эх орноосоо зугтан гарсан тэр өдрөөс хойш өнгөрүүлсөн амьдралаа бодон хичнээн их шаналж, эргэцүүлснийг хэн ч мэдэхгүй. Би буруутай. Би улсын мөнгөнд хуруугаа дүрж, муу хүмүүсийн хөөргөн үгэнд сагаж явсан буруутай. Би буруу хэргийнхээ зэмийг хүртэх ѐстой, түүнээс яагаад ч зайлж чадахгүй гэдгээ өдөр ирэх тусам мэдэрч, үйлийнхээ үрийг эдлэн шимширч суугаа цөхөрсөн эр хүн. Үйлдсэн хэргээ бусдад тохох, зайлсхийх гэсэндээ биш ард түмнээ сэрэмжлүүлэх, анхааруулах ѐстой юм байна гэдгээ ухамсарласны үндсэн дээр би энэ захиаг зүрхэлж бичлээ.
Магадгүй энэ захиа та бүхэнд хүрч, сэрэмжлүүлж чадвал үйлдсэн нүгэл минь бага ч болтугай нимгэрч, үйлийн үр минь хөнгөрөх болвуу гэж бяцхан найдах юм.
Ингээд хэлэх гээд байгаа зүйлдээ оръѐ. 1997 онд МАХН-ын дэргэдэх МАСЗХ-нд орсноор миний тамтай амьдрал эхлэсэн юм. Тэр жил бидний хэсэг сэхээтэн залуус нэгдэн энэ байгууллагыг байгуулж анхны ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх ажилласан. Бид амихандаа улс төрийн карьер хийж, хожим төрийн өндөр албанд томилогдож, очих нууцхан хүсэл тээн цуглаж байсныг одоо нуух хэрэг байхгүй. Тэр цагт биднийг намын боссууд Н.Энхбаяр, Л.Энэбиш, А.Цанжид нар ч дэмжих нэрээр баахан хөөргөж, доргиодог байлаа. Бидний хүслийг тэнгэр бурхан сонссон аятай МАХН үнэмлэхүй ялалт авч манай холбооныхон бүгд шахуу албан тушаалд очсон. Би ҮХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга болж, Н.Оюундарь Байгаль орчны яамны газрын дарга, Г.Шийлэгдамба аялал жуулчлалын газрын дарга, Я.Содбаатар ҮХ-ны дэд сайд, Б.Эрдэнэбат БХ-ын дэд сайд гэх зэргээр томилогдон огцом өндөр авсан даа, бид. Д.Бадраа агсан маань Санхүүгийн Зохицуулах хорооны дарга болсныг бүгд санаж байгаа.
Бидний араас хожим олон залуучууд МАСЗХ-гоор дэмжүүлэн албан тушаалд орсон. Нэг ѐсондоо холбоо маань албан тушаал руу үсрэх банз болон хувирсан юм. Бусдын талаар ярих сонирхол алга. Өөрийгөө л голлоѐ доо.
Үйлдвэр Худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга болсноор өмнө маань маш их боломж нээгдэв. Бас маш их дарамт үүсэв. Ажлын талаар би яриагүй юм шүү. Залуу хүн бол ажилд нухлуулахаа юманд тооцохгүй ш дээ. Гол дарамт нь “албан тушаалын хаялга” гэж юмыг МАХН-ын удирдлагуудад, намайг төрийн нарийн бичгийн дарга болгосон хүмүүст байнга үзүүлж, ач санаж явах учиртай боллоо.
Намын дарга, Ерөнхий сайд болсон Н.Энхбаярын зүгээс намайг төрийн нарийн бичгийн даргаар томилоход бол шууд мөнгө төгрөг нэхээгүй, шаардаагүй юм. “Боловсролтой, хэлтэй залуустаа итгэл хүлээлгэж байгаа юм шүү. Хичээж ажиллааарай” л гэж байсан. Харин Сү.Батболд, талийгаач “Монроимпекс”-ийн У.Уламбаяр, Д.Тэрбишдагва, У.Барсболд нар бол түүнд нилээдгүй мөнгө хаяж байж сайд болсон гэдэг яриа нам дотор явдаг байсан. Тэд бол угаасаа мөнгөтэй, намайг бодвол албан тушаалаараа мөнгө олоод сурчихсан хүмүүс байсан болохоор тоодоггүй байсан шиг байгаа юм. Харин өөрийн гэх дорвитой бизнесгүй миний мэт хүмүүст энэ нь нэг төрлийн дарамт, дөнгө болон хувирсан.
2
Засгийн газарт өндөр албан тушаал хашиж байсан бүх л хүмүүст ийм шаардлага тавигддаг байсан. “Ерөнхий сайд ийм тийм арга хэмжээг төдөн төгрөгөөр чамайг санхүүжүүл” гэлээ гээд нарийн бичгийн дарга, туслахууд нь хэлчихээд утсаа таслачихна. Тэгээд тэр мөнгийг нь олох гэж махтайгаа хатдаг байсан. Албаа аваад хоѐр сар хэртэй болсны дараачаас л ил дад янз бүрийн байдлаар мөнгө нэхэж эхэлсэн дээ. Ийм нөхцөлд арга буюу л авлига авах арга сүвэгчилж эхлэдэг юм билээ. Ингэж яваад л би хальтирчихсан юм. Намайг мөрийтэй тоглоомонд донтсондоо яамны хөрөнгөнөөс хулгайлсан гэх маягийн сурталчилгаа их явсан. Одоо хүн бүр итгэчихсэн биз дээ.
Үнэн хэрэгтээ бол албан тушаалынхаа төлөө өгөх татварт л би маш их мөнгө төлсөн. Тэр үед У.Хүрэлсүхийн Н.Энхбаяртай муудалцсаны цаад шалтгаан нь ч энэ байсан. Өнгөн дээрээ Ерөнхий сайдын эхнэр О.Цолмонтой таараагүй энэ тэр гэж ярьдаг ч цаагуураа бол Н.Энхбаярт “татвар” төлөх сонирхолгүй байсан юм. Энэ талаар надтай ч санал солилцож байсан.
Н.Энхбаярын цуглуулсан хөрөнгө бол тэр чигээрээ л ийм төрлийн татаас, бэлэг, хаялга, өргөл, хувь зэргээс бүрдсэн гэж хэлэхэд болно. Нөгөө нэг орлого нь хууль, шүүхийн хаалга татсан хүмүүсийн хэрэг. Шорон явах нь тодорхой болсон хүмүүсийг хэргээс чөлөөлөх нэрээр асар их мөнгө хийсэн дээ. Шударга бус байдал чинь нэг л өдөр бий болдоггүй. Алгуур идэж, уусгадаг юм байна даа гэж одоо л би ойлгож сууна.
Тун ойрхноос харж байсан хүний хувьд хэлэхэд Н.Энхбаяр бол цадах, ханахыг мэдэхгүй хүн. Тэгсэн хирнээ гар нь тэнийнэ гэж байхгүй. Болж л өгвөл өөрөөсөө мөнгө гаргахгүй шийдчих гэсэн, аргалчих гэсэн, бусдаар төлүүлчих гэсэн нэг тийм хандлагатай, их хачин гэр бүл санагддаг юм. Сү.Батболд, Д.Тэрбишдагва ах нарыг юм л бол шаналгаж байхыг би мэддэг юм. Харин У.Барсболд бол нэхүүлэлгүй, өөрөө сайн дураараа байж байгаад л мөнгө аваачиж өгч долигонодог байсан.
Н.Энхбаяр хэрэг нь дууссан гэж үзвэл жигтэйхэн ойр дотно байж, үй зайгүй явсан хүмүүсээ шууд л жийдэг. Ц.Түмэнгэрэлийн хэргийн дараа түүнийг танихаа болиод, юун хүн билээ? Гэж асуух маягтай болсныг бүгд санаж байгаа байх. Энэ л зангаас нь манай намынхан ихэд айж, жийрхдэг байсан.
Яахав, энэ бол өнгөрсөн түүх. Одоо би ард түмэндээ дараах зүйлийг анхааруулъя, сэрэмжлүүлье гэж бодоод зориглон бичиж байна. Би хүний газар, нуугдаж, айж эмээж амьдардаг гэлээ ч мэдээллийн технологийн ачаар эх оронтойгоо байнгын холбоотой байж үргэлж мэдээ, сурагтай байдаг.
2009 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Ерөнхийлөгч Н.Энхбаяр Бээжин лүү яаран ниссэн, энэ нь хадам эхийнхээ биеийн байдалд санаа зовсноос болсон гэсэн утгатай мэдээлэл гарч нилээдгүй шуугиулаад авсныг бүгд санаж байгаа байх гэж найдаж байна. Үнэн хэрэгтээ юу болсон юм бэ? гэдгийг би хэлэх гэсэн юм.
Тэр өдрүүдэд Швейцарийн банкнуудын холбоо арилжааны банкнуудынхаа эхний улирлын тайланд үндэслэн олон улсад мөрдөгддөг журмын дагуу тэрбум доллараас дээш хадгаламж эзэмшдэг хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргаж, зарлахаар бэлтгэсэн байсан байна. Тэд 2009 оны 4 дүгээр сарын 6-ны Даваа гаригт нийтэд зарлахаар төлөвлөж байсан юм байна.
Уг жагсаалтын 16-д нь 1,3 тэрбум долларын хадгаламж эзэмшигч О.Цолмон, Монгол гэж дурдагдсан нь манай Ерөнхийлөгчийн гэр бүл юм. Н.Энхбаяр төлөөлөгчөөрөө дамжуулан уг жагсаалтаас эхнэрийнхээ нэрийг 6 сар болтол зарлахгүй байгаа ч гэж хүсэлт гаргасны дагуу Швейцарийн банкнуудын холбоо О.Цолмонгийн нэрийг зарлахаа түр азнаад байгаа юм байна.
Харин ирэх 6 сарын дундуур зарлагдаж дараа нь Forbes сэтгүүл дээр тусгайлсан нийтлэл бичигднэ. Зарлахгүй бол Швейцарийн банкнуудын холбоо хуулийн дагуу хариуцлага хүлээх учраас яалт ч үгүй зарлах ажээ. Тэд үйлчлүүлэгчиддээ болох гэж байгаа үйл явдлын талаар тогтмол мэдээлэл өгдөг. Тэр хүрээнд О.Цолмонд мэдэгдсэн байна. Сонгууль дөхсөн үед энэ нь ямар осолтой мэдээлэл болохыг О.Цолмон ойлгож байсан ч банкинд нөлөөлж чадсангүй.
3
Иймд Н.Энхбаяр ямар ч байсан сонгууль өнгөртөл зарлуулахгүй байх хэрэгтэй гэж үзээд улсын Ерөнхийлөгчийн нэр барин, өөрийн биеэр очиж нөлөөлөхөөр Бээжин лүү яаран ниссэн нь тэр юм.
Тэрээр Бээжин дэхь Swiss Credit банкны салбарт очин хүсэлтээ гаргаснаар ямар ч байсан эхний удаад зарлуулахгүй байж чадсан байна. Ингээд хадам эх өвдсөн тухай үлгэр үүсэж, анхаарал сарниулах үүднээс утга учиргүй шуугиан гаргасан бололтой юм.
О.Цолмонгийн Швейцарийн Swiss Credit банкин дахь хадгаламжийн дансны дугаар SCB 45378MG80009L12. Дансны үлдэгдэл 1.3 тэрбум доллар (3 их наяд төгрөг буюу монгол улсын жилийн төсөв) гэдэг нь удахгүй зарлагдана. Тэр үед намайг худлаа хэлээгүй гэдгийг та бүхэн мэдэх болно. Энэ мөнгө бол миний дээр хэлсэнчлэн албан тушаал олгосныхоо шан харамж, авлигаас олсон, гэмт хэргээс чөлөөлснийхөө төлбөрт авсан, 2000 оноос хойш хураасан бүхий л хөрөнгө нь юм.
Монгол улсын хуулийн дагуу Ерөнхийлөгчийн эхнэр ч гэсэн хөрөнгө орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргах ѐстой. Гэтэл АТГ-ын вэб хуудаснаас О.Цолмонгийн мэдүүлгийг хайгаад олсонгүй. Тэгэхээр хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргалгүй, хууль зөрчөөд суугаагийн цаад учир нь энэ хадгаламжтай л холбоотой. Хэрвээ худлаа мэдүүлбэл хуулийн хариуцлага хүлээх учраас Ерөнхийлөгч өөрийн эрх мэдлээр далайлган АТГ-ыг нам дарж байдаг бололтой юм.
Интернетэд тавигдсан мэдээллүүдийг харж байхад өнөөдөр Монгол улсын гадаад валютын нөөц 300 сая доллар хүрэхгүй байна. Харин Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. “Улсаасаа баян Ерөнхийлөгч” гэж бичигдээд байгаагийн учир энэ юм шүү.
Би Б.Болдсайхан эмчийн бичсэн “5 сарын 24″ өгүүллийг уншаад уйлсан. Бүр цурхиртал уйлсан. Н.Энхбаяр гэж хүний сувдаг сэтгэлийн золиосонд олон хүн өртсөний нэг би юм шүү. Ц.Түмэнгэрэл, Д.Бадраа, Ц.Чимэдцэрэн, У.Хүрэлсүх, Н.Дэмбэрэл гээд олон залуучууд энэ хүний балгаар өнөөдөр цааз авах нь авж, бусдад алагдах нь алагдаж, шоронд суух нь сууж, бууж өгөх нь өгсөн.
Би 5 сарын 24 -нд Элбэгээ ялбал нутагтаа очно. Заавал очно. Би өөрийн биеэр хуулийн байгууллагад очин бүх үнэнийг ярина. Тэр цагт миний ард түмэнд намайг ууч сэтгэлээр тосох, өрөвч нүдээр харах орон зай үлдсэн байх болвуу гэж найдахдаа, шударга ѐсны төлөөх үйлст өөрийнхөө хувь нэмрийг оруулах гэхдээ үүнийг бичлээ.
Ухаант ард түмэн минь өршөөн соѐрх! Уучил хүүгээ, эр нэг алддаг юм, эрэг нэг нурдаг юм.
Монгол орноо үргэлж хайрлаж, сэтгэлдээн тээж явдаг өөдгүй муу Д.Сүрэнхор.
2009 оны 5 дугаар сарын 15

Эх Сурвалж: http://ehoronch.blog.mn/?p=1

start=7 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 57-с 8-57 харуулж байна

null
Dream (зочин)

Ёстой хараал идсэн юм аа. Ингээд л буудаа буудаа хаячмаар байдийшд. Энэ мэдээ үнэн бол сонгуулиар тэгвэл Элбэгээ г гаргачвал Монгол улсад их том эргэлт гарах нь зайлшгүй байна. Харин Энхбаяр гуйаг Монголоос гаргачилгүй бариад суужаахийм шүү !!!

saara (зочин)

Шевцарын банкин дахь дансны үлдэгдлийг мэдчихдэг овоо л нөхөр байна :)

XACAP (зочин)

Банкных нь үлдэгдэлийг мэдэх боломж байхгүй л дээ Яаж ч бодсон хувь хүний эрхэнд халдсан хэрэг болно. Гэхдээ мань нөхөр 1 тэрбум давчихаж байгаа болохоор банкнуудын холбооноос нь заавал зарладаг дүрмээр явах гэж байсым бусуу ккк Дэлхийн алдартай сэтгүүлүүдэд тэрбумтануудын жагсаалтанд орж балрах вий дээ ккк

ntsoom (зочин)

Үнэн бол аймаар мэдээлэл байнаа. Би ичиж байна улсаасаа баян ерөнхийлөгчтэй

Зочин (зочин)

би бодоод байгаан арай ч дээ шунал ихэдвэл шулам болно гэж тэрбум гаргахгүй баричихаж чадаагүйл юм байхдаа хөөрхий ийм ахархан бодолтой ч амьтад болдоо үнэн бол би хэлээд байгаа Энхбаяр гарвал 7 сар 1 ний кино гарна гэж мөн бэз ай? ер нь тэгвэл сонгуулиа хойшлуулий эсүүл элбэгээг гаргий мөн үү нөхдөө гэхдээ монголчууд дэлхийд алдартай тэрбумтантай боллоошд

barbie (зочин)

1.3 сая биш 1.3 тэрбум уу. Аймаар аймаар

anime (зочин)

сайхоон сайхан, ингээд Монголын нэр дэлхийн хур баяачуудын жагсаалтанд гарах нь байна шүү дээ, цаад Энхбаяр чинь лаг хөөн нэг юм дотроо сэдээл гүйгээд байсныг нь бүр нэг мэдээд байсымаа хөөрхий минь Монголынхоо нэрийг дэлхийн түвшинд нэр хүндтэйгээр гаргах гээл явааж байж л дээ, өөлкөн золиг шүү дээ бүр нэг, ингээл хайр хүргээд байдын

Dream (зочин)

Зочин сайн талыг олж харахдаа сайн юм, гэхдээ үхсэн хатсаны чинь алдартай тэрбумтан. Чиний миний, ээж аавын төлсөн татвараас идэж, празит авир гаргаж байгаа хүн биш амьтанг. Хэрэв сонгууль будилбал 7 сарын 1 байтугай юм болох байх гэж найджина. Болох ч байх.

Damdaa (зочин)

Gehdee deer lab bi Financial Times deerees Swed banknii nuutslaliin huulindaa oorchilolt oruullaa gej unshij baisan. Yagaad geheer ene buurai ulsuudaas abilgaltai temtsehed hamtran ajillaach gejih huselt ih ireed baigaa yum gesen. Bi bur itgehgui baisan aa, magadgui gej bodoj baigaa. Gol ni terbumaas deesh hadgalamjtai nohduudiig zarlah sanaa bol baih buren bolomjtoi gej bodood baina. Yagaad geheer jil bur nertei setguuluudees terbumtanuudiig zarladag shuu dee,bank yagaad bolohgui gej.

Bahaan (зочин)

ulger

Suk (зочин)

Itgehed hetsuu medeelel bn. Yamar teneg n mongoo 1 bankand hadgaluulaad delhi dayar zarluulj bhav dee. tegsni orond olon bankind jijiglengeer hadgaluulsan n deer bailgui.

tsoomo (зочин)

Цолмон гуай гэнүү Амьлсан чөтгөр гээч авилгалын загалмайлсан ээж муу нүгэл нь нүдээрэй гардаг гэсэн үгүй л байхда

zaya (зочин)

tegj l taaraa baliar zavaan avilgaliin ezed uzen yadjiina buhimdaj bna ee neeree arai ch dee hun yagad iim boldiin bee uneechee enhbayaraa ingej bhaar icheed uheechee

Зочин (зочин)

mongoliin ard tumniig tuilduulj bgaa nowsh gantshan enhbayariin ger bul udmaar n shorond hiiwel taarna

зочин (зочин)

Ер нь бол 1 сая доллартай ч байсан барьж байцаах ёстой л гэж бодож байна. Та бидэнд нэг сая доллар битгий хэл нэг сая төгрөг ч олдохгүй шахуу байгаа биз дээ. Тэгэхэд эд нарт яаж ийм мөнгө хуримтлагдав? ойлгомтой биз дээ.

zolo (зочин)

tsoomoo chamtai sanal neg bna ugasa ongon deeree enhbayar bolhoos buh zuiliig udirdaj bdag chotgor gesen minii neg tanil edniihtei horsh bsan geseen deer ued awgai ni yostoi amilsan chotgor gej yrihiin bna lee aimaar nariin aashtai hel amtai unen zewuun shimnus gsii shu muuhai amitan heleh zuil alga uhjiisen huur

zxcv (зочин)

buuduul taarna engeed helsen chine shorond orchihgui baih daa bas aih gej amidrah yum novsh gej hurdan solih yumsan

swiss (зочин)

Aimaar iin te, gehdee olon bankand neeree taraagaad bairshuulj bolooguin bh da, olon niited zarlana gj tolgoid n orooguil bh l daaaa.... Delhiin hamgiin bayan chin heden terbum bile?

Зочин (зочин)

Enhbayar boliosoi ARDCHILAL MANDTUGAIIIIIIIIIIIIIIIII Bugdeeree! Zaluusaa! bi nar oorchlolt hiij chadna shuu!! bugdeeree songoltoo zuw hiigeerei!

lodestar (зочин)

ulsaasa bayan bla bla gehed ene arai hetruuleg blgui de...tsaana yumtai n yumtai gej boddg ch.. hetruuleg bhooo..tiim bayjchihsan bol yerunhiilugch bolj zudreh hereg bhuu..yadargaataima..heniig n songodiin bilee?elbegeed bans bga l bh daa

Зочин (зочин)

үнэхээр авилгатай тэмцэхийн тулд зарлах байсан бол яагаад авилгалаа нуух гэж байгаа хүний үгээр зарлахгүй хойшлуулж байдийн сонин л юм.

Zochin (зочин)

odoo enenii unen hudla gej tuurugduud yahav, zuer l 6 sar hurtel ter dansiig n zarlahnuu gu yu gedgiig n l harii l da...

zochin (зочин)

Yana aa, yamar aimaar yum be.

aagnut (зочин)

ter bol shal hudlaa medeelel hen ch ingej bichwel bichne shde boditoi barimttai yumaa il gargaj baimaar yum. ene blogchin bas hudlaa l gar bna shde ayagui bol ataarkhsandaal....

Tsolmonbayar (зочин)

shudrag yum gej baihgui horvoo shuu dee, odoo elbegee garaad bitgii l uurchluhuu martchihaasaidaa

Nambar (зочин)

enkhbayariig tsaatsaaar avuul taarna muu novsh uur heleh muu ug ch oldogui ni bas ter tsolmon gichiig ni tsig aluul taarna

3apaa (зочин)

Арайчдээ гсн :P

Зочин (зочин)

Heleh ch ug oldohgui bna......

Давка (зочин)

Улсаасаа баян ерөнхйилөгч монголд л байдаг байх даа..... Тэгчээд энэ мөнгө нь багадаад ахиад 4 жил гаркаадаам байх даа.... Одоо энэнд идүүлэхээр юм бараг үлдсиймүү? Ард түмнээ шууд хөл нүцгэн модоо барихад хүргэмээр байгаам банйа даа..... аймаар ийн

heniig songoh ve (зочин)

heniig songoh ve humuusee,Elbegee bas l neg notoi baigaa.garchaad daraa ni saikhan hudlaa yarih baih daa.

Зочин (зочин)

Иргэн баян бол улс баян гэж хаха мэн бэз ганц ширхэг үнэн үг хэлэв хаха за тэр яахуу Дамдаа гэдэг хүн битий ярианы сэдэв өөрчлөөд байлдаа тэр зар энэ тэрээ болиоч даа вээтийнг хариу

БЛОГНЫ ЭЗЭН (зочин)

МММ ХЭНД ӨГӨХӨӨ МЭДЭХГҮЙ БАЙНА АА ЭНЭ ЗАХИА ЧИНЬ ТЭГЭЭД ҮНЭН ЮМ УУ ЭСҮҮЛ ЗҮГЭЭР АРДЧИЛСАН намын НЭГ НӨХРИЙН ХИЙСЭН АЖИЛ УУУ БАРИМТТАЙ ҮЗИЙ ШҮҮ ТАНИМЬ ЭЭЭ ЁОООО УЛС ТӨРӨӨС ЗАЛХСАН БОЛОР

Damdaa (зочин)

Сүүлйин зочинд: Тэр зар одоо энэ тоолууртай шууд холбоотой эд юм аа, би шинээр тоолуур тавиад нэмэр алга, дахиад л ийм нэг давхар хуудас нээгдээд байна. Тэгж байгаад янзална аа, ямарч байсан. Бидний иймэрхүү мэдээлэлийг уншиж эргэлзэж, үнэн худлыг нь тунгаах эрх ЗАЯАГДМАЛ, нэмээд "ҮНЭГҮЙ" болой гэж л бодож байна.

Soko (зочин)

Burhan mine, yamar muuhia shunal ni duusdaggui humuus ve, please, don't vote for Enkhbayar.

Нараа (зочин)

Зэвүүн новш Улсыг хөрөнгө ганцаараа цуслаад тэр мөнгөндөө тээглэж үхээсэй билээ

monika (зочин)

3say hurehtei uguitei hun amtai,asar ih gazriin bayalagtai Mongol shig ulsiin, ard tumen ni aimshigtai yaduu amidarch baigaag harsan zahiin tenemel gadaad duu aldaj baigaam chini.Enhbayar 1.3terbumiig olohdoo ta bidnii edelj heregleh heden terbumiig gadnii avilgachdad haysan gej bodoj baina aan.

sain uu damdaa (зочин)

chamd uur bichih zuil oldohgui bna uu baahan songuuli bur ene songuuli gedeg ugnees halshich bna bi neg l saihan gegeeleg zuil uzeh gej l tanaid zochilson yum getel.........

sain uu damdaa (зочин)

chamd uur bichih zuil oldohgui bna uu baahan songuuli bur ene songuuli gedeg ugnees halshirch bna bi neg l saihan gegeeleg zuil uzeh gej l tanaid zochilson yum getel.........

chiher (зочин)

yooy za boliidoo harin ch neg odoo iimiig ni medsen yum chini maxn oodlohgui bailguidee.bi law elbegdorjid ogno.yaanaldaa 1.3 ter bum uhaan aldaj unamaar yum.bid nariin aaw eejiin uil tamaa tsaij olson heden togrogoos ni tatwar geed awaad bdg ene awgai l awaad baisan yumuu nowsh gej

Зочин (зочин)

Наадах чинь дөнгөж гэрэл цохиулсан нь л шүү дээ. Цаана нь хав дараатай ах, дүү, үр хүүхдүүдийнх нь нэр дээр юу ч байгаа юм билээ. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсыг цөлмөх л ажил хийж байснаа гэнэтхэн л ухаан орж монголчуудад их хайртай хүн болчихож гэнэ.

muugii (зочин)

bidend uurchilult xeregtei baina guys.

БЛОГНЫ ЭЗЭН (зочин)

ХУДЛАА ГЭДГИЙГ НЬ НОТЛОЧИХСОН ЗҮЙЛД ОДОО БОЛТОЛ СЭТГЭГДЭЛ БИЧЭЭД Л БАЙНА УУ БАРИМТГҮЙ Л ЮМ БАЙНА ЛЭЭ Ш ДЭЭ ГЭХДЭЭ АН-Д САНАЛАА ӨГНӨ ӨӨ ЦЭЦЭГХЭН НЬ

LLAAWW (зочин)

Hey ene Surenhor gedeg nuhriig interpoloor eren survaljlaad barij shiitgeh heregtei bish uu ene nuhur chini bas l avilgachin nuhur bna shdee. minii bodloor ene surenhor gedeg nuhur avilgachaas gadna bas setguulch esvel zohiolch bololtoi. engiin yamar ch mongol hun ingej uran saihnii argaar bichdeggui l baihgui yu

jagaa (зочин)

Ene songuulid Mongold usld heden hujaa, hujaagiin erliiz amidardgiig haruulah bolno. Hujaa nar hezeech negniigee haydaggui zantai bolohoor N.Enkhbayariin tuluu bih mongolchuud, Ti-hua I li-bin dorj-d.

moog (зочин)

Uneheer mongoloo bodog bgaa humuus ene uls tord bhgui Bsanch ene avilgachid tal talaas n iddeg bh. Ene buhniig oorchiloh tsag hezee yum bol doo....

BBB (зочин)

neg ch gesen terbumtan baival bolj l baina sh de.

SS (зочин)

Mongol er n evgui l bolood bn daa ene heveeree bval er n mongold amidrahad hetsuu l boloh bh mani met shig yaduu garuud n vldiishd mongoliin turd unen gej bhguishdee garsan hun busad n idej uugaad bhad yaj tesehevdee tegeed l idej bgaa yum chin

muugii (зочин)

enhbayr golog gertee ch gej bidnii ogson gert sags toglood l buruu harj bgaad bombog shideed zogsoj bdag uhdel bnlee muu amisgaag niiteeree daramtalmaar bnaa oligtoi haraadag boo hun bdaggui yum bhdaa

tsaagii (зочин)

Zaawal ingen ingen buh muu muuhai bulhai luiwariig ni sonsoj medej bj " Elbegdorj, Enkhbayar " 2-g songoj gargah hereg bna uu? Zaluuchuudaa ? Ene 2-n hen ni ch garsan ijilhen uls ornoo zarj bodloggvi vil ajillagaa yawuulj, ger bul uuriiguu hugjuulhel yum hiij hiinshdee !!! Mongol ulsad ali ch salbart yamar ch bodlogo yawagdahgvi bnshdee!!! Yamarch alban tushaaltan iregen hun hariutslaga huleehgvi bna. Mongol uls har tamhind orj bgaa hun shig l bolj bnshdee!!! Ene 2-s uur hun gargaj uurchlult shinechlelt hiitsgee zaluusaa. Bid chadana shvv!!!

bono (зочин)

bid eniig haraagui uchraas yaj itgeh ve de gehdee oodrogoor harj ugui baigaasai gej naidatsgaay

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)