ДАМДАА : Сонгуулийн Хороо Болиод Өгөөсэй

Сонгуулийн Хороо Болиод Өгөөсэй

Арай ч дээ, энэ сонгуулийн хороо. Энхбаяр Увс аймагт яллаа, Энхбаяр Сүхбаатар аймагт яллаа, цаашидаа ч илт давуу ялсаар байх болно гээд сонгуулийн сайтаараа ичих нүүргүй зарлаад байх юм.

Гэтэл Ховд, Орхон, Дархан, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан гэх мэт бараг бусад бүх аймагуудын дүн аль хэдийн гарчихаад байгаа л даа. Даанч тэрэнд нь "гай шиг" Элбэгдорж ялчихаад байгаа юм байлгүй.

Монгол Улсын Сонгуулийн Хороо ингэж нэгэн улс төрийн хүчинд бүрэн үйлчилж байх ч гэж дээ. Энэ хороо өмнөх сонгуулийг яаж зохион байгуулсан бол? Хэдэн саналыг луйвардаж хэдэн суудлыг ард түмнээсээ хулгайлсан бол? Эрүүгийн хуулиндаа оруулах гээд байгаа тэр өөрчилөлт нь түргэн ороод өнгөрсөн сонгуулийн талаар эрүүдэн шүүж байгаад асуугаасай бүр.

Ард түмний саналд аймшиггүйгээр "мэс засал" хийдэг ичгүүр сонжуургүй энэ сонгуулийн хороог бид бүр  маргаашнаас өөрчилөх хэрэгтэй юм байна.

Ардчилалын зарчмыг ингэж ичгүүр сонжуургүйгээр, бас маш хялбарханаар уландаа гишгэж болдог байсан болоод л та бид улс орон даяараа  ингэж авилгалд живж ард түмэн ядууралдаа идэгдэж байгаа юм. 

Энэ сонгуулиар энэ сонгуулийн хороо өөрийн гэсэн улс төрийн үзэл сурталтай бие даасан хүчин гэдэгээ бидэнд ил тодоор харууллаа.7 сарын 1-ний гол буруутан бол энэ бузар булайн үүр үндэс болсон сонгуулийн хороо гэдэг нь тодорхой харагдаж байна.

Та муусайчууд ингээд байвал ард түмэн тэгээд байдаг байхгүй юу. 

Та нар хөдөө орон нутагт Элбэгдорж илт давуу ялчихаад байхад Улаанбаатарт л Энхбаярыгаа ялуулж залуусын цусыг буцалгав даа. 7 сарын 1 чинь тун саяны явдал шүү дээ, та нарт ингэж ард түмнийхээ халуун цусыг урсгах эрх байхгүй.

"Энхбаяр хэн юм ? "Хаан юм уу Заан юм уу"."

Улаанбаатарын мэдээ одоо болтол гараагүй. Арай ч дээ, Улаанбаатарчууд минь ээ, та бид чинь энэ балиар хорооны "үйл ажиллагааны" үндсэн талбар байсаар ирсэн юм биш үү?  Өмнөх сонгуулиар Энхбаяр чинь хөдөө ялагдаад Улаанбаатарт ялж гарч ирсэн нөхөр байна шд. Эсвэл би буруу бодоод байна уу?

start=-27 , cViewSize=50 , cPageCount=1

23 сэтгэгдэл:

null
Жигээ (зочин)

Хэлээд юу гэхэв. Дүн нь нэгэнт тодорхой болчихоод байхад МАХН-тай нийлээд таг байгаад байх юм. Хор найруулах гээд учраа олохгүй байгаа юм болов уу

Давка (зочин)

Энхбаяр их айдастаЙ яваа..........

Алтайн хүү (зочин)

ҮНЭН БОЛ ҮНЭХЭЭР БАЯРЛАЖИЙНАА. мАНАЙ АЙМАГ УЛААН ХУВЬСГАЛЧИД БАЙСАН ЧИНЬ НЭГ Ч УДАА ГЭСЭН АРДЧИЛЛАЛЫГ СОНГОЖЭЭ

Damdaa (зочин)

Сонин юм аа, шөнийн 2 цагт Элбэгээ хөдөөгүүр хавтгай л ялж явсан юм даа, өглөө болсон 13 аймаг нь Энхбаярт л очиж. Сонгуулийн хороо нь минут, цаг тутамд мэдээлэлээ хүргээд өгөхгүй болохоор үнэн мияа юм аа. Аймаар завгүй л гээд солиороод байхын. Сонгууль болж байхад сонгуулийн дүнгээ зарлах завгүй, үнэн ойлгомжгүй юм аа.

XACAP (зочин)

СТАЛИН хэлсэн юм гэдэг сонгуульдаа бишээ нөхөдөө яаж тоолохдоо чухал байдаг юмаа гэж Нэг л юм болох гээд байна шүү

Puujee (зочин)

муусайн новшийн юмнууд луйвар хийх юм бол юугаа хийн зүгээр суудаг юм.

Mr (зочин)

Харин тооллого дээрээ сайн анхаарлаа хандуулаасай, АН-г хөөрч баярлаж байхад нь ар худрагаар нь хийх вий.Одоо бол яаахаас ч буцахааргүй болцон байгаа шүү.АН-аас 15 цагт талбай дээр баярын цуглаантай гэж байна.Тэр цуглаан нтрээ сайн зохион байгуулалттай хийхгүй бол цаад хэд чинь дундуур нь хутгуур хийж 5 сарын 25 болгох вий дээ. Нээрээ СЕХ-хон гэж дуракууд 2-хон хүний саналыг хурдан тоолоод яс гаргачиж чадахгүй бгаан байх даа.5 хоногийн дараа гарна гэж солиороод байхий....

Puujee (зочин)

hudlaa bailgui dee. 5 hongiin daraa garna gedeg chini.

Dream (зочин)

Хөөрхий яана даа, 5 сарын 25 болж болк шүү.

Давка (зочин)

яанаа эдүүс 1 юм сэдкээд дуугүй баЙГАА байх даа...... 5 хоног ямар хороо найруулах эгж байгаа болоо?

anime (зочин)

дүүргүүдийн уридчилсан дүн гарсан гэж өглөө 6-н цагийн байдлаар АН мэдэгдсэн, хөдөө орон нутагт 13-н аймагт ялагдал хүлээсэн ба хотын дүүргүүдийн урьдчилсан мэдээгээр илт давуу ялаад байна гэсэн, нийлбэрээрээ урьдчилсан байдлаар 35мянган саналаар илүү байна гэсэн шүү

заяц (зочин)

одоо луйвардаж чадахгүй байлгүйдээ тэгвэл би өөрөө очижэ байгаад таван салаа боовны амт үзүүлээд өгнө :P

ntsoom (зочин)

Сонгууль шудрага явхаар ардчилсан нам ялж байгаа биз дээ. УИХ сонгууль тэр чигээрэй булхайтай болсон нь нотлогдож байна даа. Одоо битгий дүнд нөлөөлхөөр ху намыхан хийгээсэй билээ дээ.

Mr (зочин)

МАХН-н удирдах зөвлөл хуралдаж бна гэнээ.Боож үхэх гээд ямар хор найруулж байгаа болоооо?????

Damdaa (зочин)

Пээ, сонгуулийн хороо чинь одоо хүртэл мэдээгээ зарлахгүй байгаа юм байна ш дээ. Ёо ёо, ёстой хөх инээд хүрчихлээ. Ийм сонгуулийн хороог Элбэгдорж шууд гараад татан буулгах хэрэгтэй. Улаан цагаан нэг талд нь үйлчилсэн ийм ялзарсан байна гэдэг чинь одоо арай дэндэнэ ээ. Өмнөх сонгуулиудыг маань ч алж өгчээ эд нар харваас.

ntsoom (зочин)

Муухай юм хийж түрүү жилийх шиг юм битгий болоосой. Тоолж ядаад байх юм юу байнаа.

Puujee (зочин)

songuuliin yronhii horoo ymarch medegdel hiihgui baih shig baina te. 9 tsagt mahn medegdel hiineg eed baisan hiisen uu? hodoonii 13 aimagt ylsan gej baigaa ni ylzarsan muu communistuud l songj baiga ni ter. muu oboo nariin nam. 11 tsagas bas medegdel hiine gesen uu?

puujee (зочин)

bas tsainii emee nariin nam

Damdaa (зочин)

Ардчилсан нам бас их зөв тактикаар явах шиг боллоо. Ингэж эртхэн шиг ил тод болгож дүнгээ эрт зарласан нь болж. Интэрнэт гэж ямар аугаа зүйл болохыг ч би бүр ахин дахин аягүй сайн ойлгож байна аа гсн. Мангаа хамаг хэвлэлээ тас атгаад атгаад нэтийг тэрчигт нь үнэндээ хаясан л даа. Одоо гэхдээ дарангуйлагчид яагаад үргэлж нийгмийг хаалттай байлгахыг зорьдгийг манай мангаа маш ихээр ойлгож авч байгаа байх аа. Одоо суудалдаа яаж ийж байгаад үлдэх гэж зүтгэх юм байх даа яа яа яа, тэгвэл байдал ч жинхэнгээсээ эвгүйтэнэ шүү. За за юутай ч амар амгалан, энх тайванд итгэхээс. Бурхан минь. Сонгуулийн хороо л ажлаа хийчихвэл болж байгаа байхгүй юу. Ёстой нэг заяагүй амьтад юм аа, нэг намын үүр болчихоод.

Давка (зочин)

Энхбаяр одоо Элбэгээгийн оронд УИХ-п нэр дэвшүүл яанаа????? ккк за за юутай ч би баярлажийнаа. Бас бүгдэд нь баярыг хүргий......

Mr (зочин)

Урт шар дээлт бууж өгсөнөө зарлалаа.Үнэхээр сайхан.Бид өөрчилж чадлаа.Илүү Илүү Илүү.

dao (зочин)

одоо санаа амардаа та нар цаадуул чинь үнэхээр яаж ч чадахгүйгээ мэдээд буугаад өгчлөө.

Damdaa (зочин)

ёо ёо, юутай ч мөргөлдөөн гарахгүй л юм шиг байна. Тэр 5 хүний алтан амины сонгодог үнэ цэнэ чинь одоо энэ шүү дээ, бурхан минь гэж. "Асар их үнээр олдсон ардчилалаа (аз жаргалаа гэдэг байх аа) хамгаалж яваарай" гэж та бид дуулдаг юм уу яадаг юм хэ хэ хэ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)