ДАМДАА : Хөнгөний дэлхийн аварга энэ тэр гээд эрээвэр хураавар

Энэ хөнгөний дэлхийн аварга болоод байгаа даа. Тэр нэг ямайкийн даравгар хар нээрээ үнэн аймаар гүйжийнаа. "Цахилгаан" Болт гээд. Өмнөх Бээжингийн Олимпод хүртэл бөөн шуугиан тариад байсан. За тэр мэр нь яах уу, та хэд аль хэдийн мэдээнээс үзээ биз. Тэр "цахилгаан"нөхрийн талаар эд нар их сонин ажиглалт явуулсан байна.

Тэр нь юу гэхээр, 100 метрт гүйх уралдаанд хэдэн алхам хийж байна гээд тоолтол ердөө 41 алхдаг шаар юм. Пээ, энэ чинь юу гэсэн үг үү. 100 метрт 41 алхана гэхээр чинь одоо нэг алхамд бараг 2,5 метр оногдоод байгаа юм. Манай ор 1 метр 97 см гээд бодсон чинь, ёо ёо яг ухаан алдаж унахаа л шахлаа. Гүйнэ гэж зүгээр л тавраад тавраад хаячихдаг гар юм. Яг өөрийнхөө ортой харьцуулаад хараарай, ёо ёо үнэн байж боломгүй.

Тэрэнтэй бас АНУ-н Тайгэр Гэй тэр цахилгаантай өрсөлдөх гээд үзэж тарлаа. Яахын аргагүй л хоцрох юм аа. Өрсөлдөөнийг нь харахаар үнэн гоё л юм.

Бас тэр Оросын Исанбаева бас л алж байна аа. Тэрний хамгийн супер нь яг тэмцээний талбай дээр толгойгоо алчуураар бүтээчихээд л гэвтээд өгнө, унтаад байна уу, эсвэл тэр харваас оросын бага ястан байсан. Лалын шашинтай ч байж магадгүй, эсвэл толгойгоо бүтээж байгаад залбирдаг ч байж мэднэ гэж би дотороо таав.

Наадуул нь зайлуул харайх өндөрөө өгөөд захиалаад, 5,10 см-ээр ахиалууад харайгаад л байна харайгаад л байна, үнэн гичээж мэрийж байна аа.  Она бол хүлээж хүлээж наадулынхаа хамгийн өндөр захиалгыг нь тулангуут шууд тэрэн дээр нь захиалаад л ганц үсрээл гараад явчих юм. Үнэн лаг байнгааз дээ.

Нээрээ бас тэр Тайгэр Вуудс гээд АНУ-н гольфын одын талаар өчдөр бас аягүй тийм сонин юм олж мэдээд. Тэр ингэж ярьсан байна гэнэ. Тэмцээний үеэр эсрэг хүнээ цохих үед Тайгэр Вуудс дотроо "бөмбөг нь яг нүхээ онож ороо" гэж залбирдаг гэнэ.

Яг үнэнийг хэлэхэд би үүнийг сонсоод юу гэж бодсон гээч.  За би үнэн ээ л хэлэе. "Худлаа алиатаж байгаа юм" гэж бодсон, хэ хэ хэ.

Гэтэл тэр юу гэж хэлсэн гэхээр, эсрэг өрсөлдөгч маань хэрэв оруулчуул би заавал оруулах хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл өрсөлдөөн сонгодог утгаараа нэмэх оноогоороо явагддаг гэж байна гэнэ. Харин эсрэг хүн оруулахгүй байх юм бол түүний хувьд өрсөлдөөн хасах утгаараа, юу гэдгийн яг жинхэнэ өрсөлдөөн гэхээсээ илүүтэйгээр тухайн хүний алдаан дээр суурилсан, тэр талаар нь дагнасан өрсөлдөөн болдог тул өөрт нь тийм ч сонирхолтой биш ухааны юм ярьсан байна. Бас л лаг байгаа биз. 

Дээрх яриаг эндэхийн нэрт од нь ярьсан юм. Тэр бас тэгээд хэрэв миний өрсөлдөгч муу байвал би баярлахгүй. Өрсөлдөгчөө сайн хүчтэй байгаасай л гэж хүснэ. Тэр хүчтэй байж байгаад тийм хүнийг би ялж гарвал жинхэнэ сэтгэлийн кайф гэдэг чинь тэр гэнэ дээ хө. Гэхдээ энэ бас бодоод үзэхээр бас их үнэн үг юм шиг ээ, ккк.

Өрсөлдөж байгаа нь гээд нүүр нүүрээ маажаад бие бие рүүгээ "нулимаад" сууж байна гээд бодохоор угаасаа л нэг л сонин байгаа биз.

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Света

Нээрээ л ортойгоо харьцуулаад харсан чинь... Исанбаева илүү млүү угаасаа өөрийнхөө тогтоосон рекордыг өөрөө 7 удаа эвджийгаа гээз дээ. Би буруу сонсоогүй л бол.

XaPXyH (зочин)

uzej baigaa namaig uzej baixad lav Russia - 2 altan medal avj bailee УРАА!!!!

AntiDotE

Тэр 2.43м ч арай л том алхалт байшүү. Тайгер Вүүдс-с л болж гольф сонирхож эхлэсэн юм даа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)