ДАМДАА : Блогчидод өгөх нэгэн зөвлөгөө

Блогчидод өгөх нэгэн зөвлөгөө

Хэ хэ хэ, нэг зөвлөгөө өгөх гээд л.

Юу гэхээр манай энд нэг дэлхийн банкнаас ирж лекц уншдаг гар байсан юм. Тэр нэг өдөр бид нарыг хичээл дээрээ мэтгэлцүүлээд. Гэхдээ шууд хоёр тал болгочихож билээ ангийг, цөөхөн ч хүүхэд байж.

Тэгээд нэг групп нь Дэлхийн Банк бол буурай хөгжиж буй улс орнуудын хөгжилд маш хэрэгтэй гэдэг байр суурийг хамгаал, нөгөө групп нь Дэлхийн Банк буурай хөгжиж буй орнуудын хөгжилд гол тээг нь болж байна гэдэг байр суурийг батал гээд. Ингэхээр чинь бие биеэ няцаахаас өөр аргагүй болж байгаа биз. За яах уу тэр нь тийм байж гэтэл, гайтай юм шиг би тэр ДБ бол буурай хөгжилтэй орнуудын хөгжилд тээг болж байна гэдэгийг батлах группт нь орчихоод байдаг. 

Гэтэл Дамдаа дотороо ДБ үнэндээ эдгээр улс орнуудад тусалж байна гэж итгээд үнэмшээд бодоод байдаг.  Ингэж маргах чинь ёстой нэг там билээ дээ харин ч нэг хэ хэ хэ. Уг нь бол эсрэг группэд байсан бол шилжилтийн үед ямарч санхүүгийн эх үүсвэргүй байсан Монгол Улсад Олон Улсын байгууллага л туслаагүй бол бид өдий зэрэгтэй болж чадахгүй байсан энэ тэр гээд л алж өгөхгүй юу. 

Даанч гайгаар эсрэг талдаа орчихсон, өөртөө хүртэл худалаа хэлж байгаа юм чинь. Тэгээд л нөхцөл нь хэт хатуу, дан тулган шаарддаг гэж мэгээд л , үнэхээр л ДБ зөв л байсан юм бол тэр латин америкийн орон чинь тэгвэл яагаад сүйрсэн юм энэ тэр гээл. Гэхдээ л үнэндээ бол өөртөө ДБ  нээрээ ч хэрэгтэй шүү гэж бодоол хэ хэ хэ. 

Санаа бодлыг хувь хүнээс нь ялгаж харж чадахгүй байсан бол Дамдаа энэ хичээлийн дараа тэр муу Орос Иван үхэж далд ороосой, тэр муу Бангладеш нутаг руугаа зайлаасай гэсээр л гарч ирэх байсан байх л даа, шар малтсан хүмүүсээ хэ хэ хэ. 

Ер нь бол  асуудлыг хэлцэнэ гэдэг чинь Дамдаагаас гарсан нэг санааны эсрэг Болдоогоос арай өөр санаа гарлаа гэхэд энэ хоёр санааг уг нь  ургуулаад явбал аягүй гоё юм гардаг юм билээ л дээ. Хэрэв энэ хувилбараар явбал юу гэдгийн ирээдүйд гарч болох бүх зураглал,  тухайн нөхцөл байдлын гол хүчин зүйл, уялдаа холбоо ер нь л бид энгийн үедээ яаж ч бодоод бидний тархинд орж ирэхээргүй ганган ганган гаргалгаанууд гарч ирдэг л юм билээ.

Гэтэл манайхан яаж байна гэхээр Дамдаа  Болдоог өөрөөс нь өөр юм хэлчингүүт Болдоогоо тэнэгийн туйл, мэдрэл гэж доромжлоод л хариуд нь Болдоо нь чи өөрөө тэнэг мал гэж мэгээл. Эсвэл ердөө энэ муу хэнтэй ёстой дахиж дуугарахгүй дээ гэж хоюулаа боддог ч юм уу, аягүй бол ерөнхийлөгчийн суудлыг гартаа авбал хамгийн түрүүнд буудан хороох түвшиний л гэх маягийн за за сүүлийн хэсэг нь наргиа байлаа.

Уг нь бол байна аа, та бидний энэ яриад байгаа сэдвүүд чинь ганц та бидний дунд яригддаг эд огтоосоо биш л дээ. толгойтой сэтгэдэг бүхэн л иймэрхүү тиймэрхүү л асуудал яриад л явж байгаа юм. Гол нь бид асуудлыг аль аль өнцөгөөс харж болох вэ? гэдэгээ л мэтгэлцэгч  хоёр тал хоюулаа мэдэж авч байгаа нь л одоо олон санааг уралдуулахын гол өрнөл нь гэх үү дээ.

Тэгэхээр уг нь тухайн санааг гаргагч этгээдэд ямагт нэмэх өнөө олдох ёстой байгаа биз уг нь тэр хувилбараар бидний тархийг бодуулах боломжийг гаргаж өгсөнөөрөө. Тэгэхгүй бол бидний итгэл үнэмшлийн систем өөрөө тийм хувилбарыг олж харахгүй байгаа гэмээр юм уу даа. 

Ингээд өөр өөр байр суурийг нэг учгаас эхэлсэн бол ургуулаад мэтгэлцээд явах гэхээр манайханы зүрх нь чичрээд л дахиж ер тэр асуудлаар ярих ямарч хүсэлгүй, бушуухан л нам дарах гээд л сүүлдээ ч хэрүүлч мэрүүлч л болж хувирч байх шиг байна, хэ хэ хэ. 

За байз, уг нь ингэж мэтгэлцэхийн бодит ашиг тус юу талаар би бүр өөрийнхөө амьд жишээгээр хэлэе. (Зулын гол болчихно оо өнөөдөх чинь).

Саяхан манай нөхөр нэг бизнесийн санаа төрөөд тэрийгээ эхлэх гээд.

Дамдаа тэгээд санал болголоо л доо. За би чиний наад саналыг чинь няцаая, чи надад намайг хэлэх үггүй болтол нь батлаадах гэлээ. Гадаад орчин чинь үүнээс комплекс байгаа тэгэхээр хажуудах миний захын няцаалтанд унаж байвал тэр санаа бизнес ертөнцөд үнэндээ амьдарч чадна гэхэд хэцүү л дээ.

Яаж байгаа юм гэхээр нөхрийн өөрийнх нь олж хараагүй, эсвэл тооцоолж байгаа асуудлыг нь шийдэх арга замыг нь би няцааж нөхөр хариу тайлбар хийж явтал нөхрийн хувьд нэг асуудлыг дутуу харсан нь бүр тодорой болох жишээний. 

Ингэж санааг мөлжихийн ашиг тус нь юу вэ гэхээр, зүгээр л бид хоёр ингэж асуудлыг ярилцсанаараа гэрийнхээ таван төгрөгийг салхинд хийсгэх магадлалыг хааж нөхөр маань тэртэй тэргүй бүтэхгүй байх санааг тордох гэж хамаг эрч хүчээ зарахаас сэргийлж чадсан гэх үү дээ. 

За бас үүний хариуд нь би өөрийнхөө бизнес санаагаа нөхөртөө хэллээ. Яа яа би уг нь хувийн нууцаа аягүй хадгалдаг хүн байгаа юм уг нь, энэ удаад л санаагаа тод болгохын тулд . 

Нөхөр бүр огт сонсохгүй байсан юм, өө огт бүтэхгүй гээд. Би бас санал болголоо, за чи намайг  няцаа, би чамд үнэндээ энэ  асуудал дээр дийлвдэл дахиж энэ тал дээр би чиний чихнээс хонх уяхгүй гээд. Нөхөр намайг няцаалаа, үгүй одоо няцаах ч юу байхав, яг ямар хэрэгтэй юм, хүн олдох юм уу, чи гишүүнчилээ яаж бүрдүүдлэх юм энэ тэр гээд л мааааааш олон асуулт тавьж байгаа юм.

Гол нь үүний дүнд бид хоёр юунд хүрсэн гэхээр үнэхээр миний яриад байгаа бизнест орон зай байгаа юм байна гэдэгийг бид хоёр санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрөв. Харин хэрэгжүүлэх арга зам нь асар түүхий байна гэдэгээ олж мэдэв гэх мэт. Одоо бид хоёр дахиад энэ бизнест бидэнд түнш болж чадах гурав дахь этгээд руу хандах гэж байна. Энэ асуудал дээр  хэрэв тэр нөхөр бид хоёрын санаа оноог үнэн болмоор эд байна гэдгийг шинжиж хүлээн зөвшөөрвөл бид хоёртой нэгдэх л байхгүй юу. 

Би баг бүрдүүлэх ёстой гурван хүнийхээ хоёрыг одоогийн байдлаар нэг иймэрхүү хүрээнд жишээ нь сонгон авав. Тус бүрдээ бие даасан хоёр хүнтэй надтай нэгдээч хэмээн ятгахад би тус бүрээс нь нэг нэг маш том санаа аваад  үлдэж байгаа юм  л даа. Тэр хоёр хүний хувьд ч нээрээ үзээд алдахад болохгүй гэх газар алга гэх ухааны.

Үүн дээр нэг юм хэлэхэд, санааны “зах зээл” дээр санааг “эргэлтэнд” оруулах арга хэрэгсэл нь ҮГ тэгсэн мөртөө ҮГ өөрөө санааны гүйлгээг таслан зосоох бас арга хэрэгсэл болоод ирж байгаа юм  л даа.

Ухаан нь саяын жишээ дээр нөхөр нэг бизнэс санаа хэлтэл би жишээ нь эргүү тэнэг амьтан минь чи юугаа яриад байгаа юм гээд л нөхрийн САНААГ биш НӨХӨРӨӨ би доромжилбол тэр САНАА юу гэдгийн үхмэл хөрөнгө тэр бүү хэл аюултай хөрөнгө болно ш д. Магадгүй манай нөхөр би заавал энэ бизнесийн эрхэлнэ дээ гээд л тас зөрөөд л явж болно биз, би лав тэгнэ. Гээд гээд анхнаасаа бодохдоо нэг компонент нь дутуу байсан санаа хэрэгжих шатанд унана тэгэхээр тэр бизнес хаашаа эргэх нь ойлгомжтой.  Өөрөөр хэлбэл санааны үүнийг юу гэж тодорхойлж байна гэхээр би санааны  "зах зээл" дээр "гүйлгээ" амжилттай хийгдэж чадсангүй л гэх маягаар.

 За за би уран санааг уралдуулана гэж яг юуг хэлээд байгаагаа, бас ингэснээрээ үүнээс хүмүүс ямар ашиг тус хүртэж болох вэ гэж ойлгуулах гэж хирэндээ л хичээв.

Эдийн засагт нэг ширхэг талх зарагдахгүй, нэг ширхэг такси унаа гүйлгээнд орохгүй, ер бүгд бараа арилжаалагддаггүй бол тэр нийгэм ямар нийгэм байх вэ? яг тэрэн шиг л юм хэрэв та бид санаа бодолоо чөлөөтэй солилцож чадахгүй бол та бидний санааны зах зээл дээр болно оо гэсэн үг ээ .

Уг нь блог бичих чинь энэ асуудал дээр маш том дасгал болох ёстой юм л даа, тэгж л ашиглавал сохор улаан зоосны үнэгүй энэхүү ажил та нарт сонгодог утгаараа үнэ цэнэ ээ өгөх нигууртай болой.

 Тэрнээс энэ хорвоогийн үзэгдэл юмсыг САЙХАН МУУХАЙ, ЗӨВ БУРУУ, ГОЁ МУУХАЙ, ТЭНЭГ ЦЭЦЭН гэх мэт дэндүү цөөхөн ангилалд оруулах бас нэг их тийм албатай биш л дээ. Нэг сайн гэж бодож байсан юм аа гэв гэнэт бүр эсрэг ангилалд нь оруулахад ч хорвоо яах ч үгүй эргэж л байна.

За тэгээд юу гэдгийн санаа бодолоо амжилттай солилцохын эхний алхам бол САЙХАН санаагаа МУУХАЙ талтай нь харж чаддаг болох гэмээр юм уу даа.

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
Kherlen (зочин)

hahaha. neeree neg tiim yum manai angid bolsiim bna. ene nogoo yanhandandaltiig huleen zovshoorood byr neelttei bolgoson ni deer nogoo bag ni ugui geed 2 heseg bolgoog uls tor deer metgeltsuulsen chen suuldee bur chi muu, banzal zavhai, zavaan amitan bolood duussiisht... uulnol zygeer zovshidoh gejaagaan sht haha.

tsoomo (зочин)

заа умший гээд ч чадахааргүй их юм байна гэхдээ зөвөлгөөнд талархав хаха

Damdaa (зочин)

Өө нээрээ үзэл бодлын талбар хар мянгаа гэдгийг за би ч хэлэх нь илүүц биз дээ.

Аллагатай киног зурагтаар гаргах нь зөв үү буруу юу? Хурим хийх сайхан уу муухай юу? залуус гэрлэсний дараа сээгс хийх ёстой юу эсвэлl гэрлэхийн өмнө сээгс хийх ёстой юу? эмэгтэй хүн ажиллах нь дээр үү хүүхдээ хараад гэртээ суух ёстой юу?, эмэгтэй хүн хайр сэтгэлээ түрүүлж илэрхийлэх нь зөв үү, буруу юу? залуус гэрлээд хадмуудтайгаа амьдрах нь зөв үү буруу юу?, монгол улсад ерөнхийлөгчийн засаглал байх ёстой юу үгүй юу? гэж мэгээд л хар мянга дөө хар мянга.

roger-989 (зочин)

Дамдаа, өөртэй чинь санал нийлж бна. Энэ бичлэг ерөнхийдөө их нуршсан бна. Өөрийн чинь хамгийн сүүлийн өгүүлбэр бараг бүгдийг илтгэж бна штээ, хэхэ. "Санаа бодлоо амжилттай солилцохын эхний алхам бол САЙХАН санаагаа МУУХАЙ талтай нь харж чаддаг болох гэмээр юм." Миний бодлоор зарим хүн аливаа мэтгэлцээнийг хэрүүлээс салгаж ойлгох хэрэгтэй мэт. Тэгэхгүй бол битгий хэрүүл өдөөд бай гэх ухааны юм хэлдийшт, хэхэ.

Дамдаа (зочин)

хэ хэ хэ, үүнээс товчхон, хураангүй бичлэгийг та нар гөүгөү, банжиг, блогспотын хаанаас ч олохгүй дээ хэ хэ хэ.

AntiDotE (зочин)

Ер нь бол мэтгэлцэж үзэж байж л энэ зэргийн туршлага суудаг болов уу. би өөрөө ч бас тэгж л байсан. эхэндээ ч зүгээр арга мухардаад ирэхээрээ хүн рүү нь дайрдаг л байлаа. :P. Санаа бодлоо амжилттай солилцохын эхний алхам бол САЙХАН санаагаа МУУХАЙ талтай нь харж чаддаг болох гэдэгтэй 100% санал нийлж байна. тэгж байж л гаргах шийдвэрийнхээ эрсдлийг бууруулна шүү дээ. нээрээ бас альтернатив гэж нэг маш чухал юм байнаа..

stormy (зочин)

Уг нь уншихмаар байх юм. Даанч хэтэрхий урт бас нуршуу юм аа. Бичлэгээ жаахан жижиглэвэл ямар вэ. Эрхэм ДАМДАА ахайтаан.

Damdaa (зочин)

Usegledeg shaar uu chi chini odoo. 3-5 minut l orjiigaa biddee? he he he.

stormy (зочин)

Өчүүхэн би бээр таны дэргэд үзсэн харсан дуулсан сонссон зүйлээр нэн маруухан билээ. Мөн бичиг үсгийн боловсрол цаас адил нимгэний дээр унших тал дээр одооноос л хазгай мурий болж байгааг минь өршөөнө үү.

Damdaa (зочин)

obchtei hog sh d, kkk.

3apaa (зочин)

Нэг юмны эерэг сөрөг хоёр талыг хоёуланг нь илрүүлэх гэдэг их чухал. Дамдаагийн мэтгэлцэх арга бол ИЛРҮҮЛЭЛТЭД тун ч сайн зохицдог арга л даа.

lodestar (зочин)

Saihan sanaagaa muuhai taltai n hardg baih heregtei gej goy heljee. Bi metgeltseend muu baigaad bsan n zuv gej boddg yumaa esregeer n neeh bodd bdgguigees l boldiin bn sh de.umnu n why anzaarch bgagui yum boloo gj bdgdood bhiin.helj ugsund thanx!!!

Fish (зочин)

Юм бүхэн 2 талтай. Зөв бүхний ард зөөлөн буруу бий гэдэг байхаа?

ganga (зочин)

Zia tani angli, mongol, onol praktik bugdeer orloo. Ikh ch taalagdlaa. Amjilt!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)